Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хүмүүсийг аварч, төгс болгохын тулд Бурханы ажлын гурван үе шат хэрхэн аажмаар гүнзгийрдэг вэ?

1

Бурханы сонгодог үгс:

Бурханы удирдлагын ажил нь дэлхийг бүтээхээс эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил нь мянга мянган жил сунгагддаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд эсвэл нэг хоёр жилд хийгдээгүй бөгөөд илүү олон хүн оршин тогтноход шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьтад, хоол унд болон хүний амьдрах орчныг Тэр бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.

Үүний дараа, Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарсан ба энэ нь аажмаар эхний эрин үеийн Бурханы ажил руу хөтөлсөн: Хуулийн эрин үеийн түүх… Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамж, зааварт дасал болж, үүнийг хөнгөнөөр үзэж эхэлсэн ба Бурханы анхаарал халамжийг аажмаар орхисон. Тэгээд хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд мөн шүтээн шүтэж, муу үйл хийсэн юм. Тэдэнд Еховагийн хамгаалалт байхгүй байсан ба зөвхөн сүм дэх тахилын ширээний өмнө амьдралаа өнгөрүүлсэн. Үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг дурдаж, зөвхөн тэд л Еховагийн ард бөгөөд Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бахархалтайгаар итгэж байсан ч Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон …

… … … …

Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил дууссаны дараа ердийнхтэй адилаар Бурхан хоёр дахь үе шатны Өөрийн шинэ ажлыг эхлүүлсэн: махан биеийг олж, арав, хорин жил бие махбодтой хүн болж Өөрийн ажлыг итгэгчид дундаа хэлж, хийсэн. Гэсэн ч мэдээж хэн ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг цөөн тооны хүмүүс л хүлээн зөвшөөрсөн. … Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц буюу цовдлолын дараа хүний нүглийг цайруулах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймээс, тэр мөчөөс эхлээд өөрийн нүглээ уучлуулахын тулд хүн төрөлхтөн зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой болсон. Энэ талаар хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохгүй ба цаашид Сатан хүнийг буруушаах хөшүүрэг болохгүй. Энэ нь, Бурхан Өөрөө бодитой ажил хийж, нүгэлт бие махбодтой адилхан болж, Бурхан Өөрөө нүглийн тахил болсноос болж байгаа юм. Ийм байдлаар, энэ нүгэлт бие махбодтой адил Бурханы махан биеийн ачаар хүн загалмайнаас бууж, чөлөөлөгдөж, аврагдсан. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө авралыг хүлээн авахад нэг алхам ойртсон. Мэдээж ажлын энэ үе шат нь, Хуулийн эрин үеэс нэг алхам урагшилсан ба Хуулийн эрин үетэй харьцуулахад илүү гүнзгий түвшинд байсан Бурханы удирдлага байлаа.

… … … …

Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодитой үе шат боловч мөн хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү нь юм. Учир нь хүн Бурханд хэдий чинээ ойр очно, Бурханы саваа хүнд төдий чинээ ойртох ба Бурханы царай хүний өмнө төдий чинээ тодорхой харагдана. Хүн төрөлхтний золин авралын дараа хүн албан ёсоор Бурханы гэр бүлд буцан очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч тэр хэний ч урьдчилан харж байгаагүй Бурханы шууд дайралтанд орсон. Энэ нь Бурханы ардуудын “эдлэх” ёстой баптисм байж таарсан. Тийм харьцаан дор хүмүүс зогсоод, би бол олон жилийн турш алга болсон хурга бөгөөд Бурхан намайг буцаан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгээд Бурхан надад яагаад ингэж хандаж байна вэ? Энэ нь намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам гэж үү? хэмээн дотроо бодохоос өөр аргагүйд хүрнэ… Олон жил өнгөрсний дараа, цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулснаар хүн хөсрийтөн саарьтсан. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар” болон “романтик байдлаа” алдсан ч гэсэн, тэр хүн байхын үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлдэг ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлдэг. Хүн аажмаар өөрийн харанхуй бүдүүлэг байдлаа жигшиж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болоод Түүнд тавьж байсан бодлогогүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг эргүүлж болохгүй; өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн ой дурсамж болж, Бурханы үг болоод хайр нь хүний шинэ амьдралын хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр ирэх тусам эдгэрч, түүний хүч чадал эргэн ирж, босон зогсож, Төгс хүчитийн царайг хараад, Тэр үргэлж миний хажууд байсан гэдгийг болон Түүний инээмсэглэл, Түүний сайхан төрх нь маш сэтгэл хөдөлгөм гэдгийг л олж мэддэг. Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө анхаарсаар байдаг ба Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүч чадалтай байгаа. Энэ нь хүн Едений цэцэрлэгт буцан очсонтой адил боловч энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм золиослолыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас

Энэ эрин үед Бурханаар хийгдэх ажил нь голдуу хүний амийн төлөө үгээр хангах, хүний угийн чанар болон хүний ялзарсан зан чанарыг илчлэх, шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хуучирсан үзэл бодлыг, түүнчлэн хүний мэдлэг болоод соёлыг таягдах юм. Энэ бүхэн нь Бурханы үгээр дамжуулан илчлэгдэж, цэвэрлэгдэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг, гайхамшгийг биш харин үгийг ашигладаг. Тэр хүнийг ил гаргахын тулд, хүнийг шүүхийн тулд, хүнийг гэсгээхийн тулд мөн хүнийг төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгнээс хүн Бурханы мэргэн ухаан болоод хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож эхэлдэг, иймээс Бурханы үгээр дамжуулан хүн Бурханы үйл хэргийг хардаг. Хуулийн эрин үед Ехова, Өөрийн үгээр Мосег Египетээс удирдан гаргасан ба израильчуудад зарим үгийг хэлсэн; тэр үед Бурханы үйл хэргийн нэг хэсэг нь ил тод болсон боловч хүний хэв чанар хязгаарлагдмал бөгөөд түүний мэдлэгийг юу ч бүрэн дүүрэн болгож чадахгүй байсан учраас Бурхан үргэлжлүүлэн ярьж, ажилласан. Нигүүлслийн эрин үед хүн дахин нэг удаа Бурханы үйл хэргийн нэг хэсгийг харсан. Есүс тэмдэг, гайхамшгуудыг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадвартай байсан ба цовдлогдсон, гурван өдрийн дараа Тэр дахин амилж, хүний өмнө махбодтойгоор гарч ирсэн. Бурханы талаар хүн үүнээс илүү юуг ч мэдээгүй. Бурханаас түүнд үзүүлсэн зүйлийг л хүн мэддэг ба хэрвээ Бурхан хүнд өөр юуг ч үзүүлэхгүй байх байсан бол Бурханы талаарх хүний хязгаарын хэмжээ нь тэр байх юм. Тиймээс Бурхан үргэлжлүүлэн ажилладаг, ингэснээр Түүний талаарх хүний мэдлэг илүү гүнзгий болж, мөн ингэснээр тэр Бурханы мөн чанарыг аажмаар мэдэж авах юм. Хүнийг төгс болгохын тулд Бурхан Өөрийн үгийг ашигладаг. Чиний ялзарсан зан чанар Бурханы үгээр илчлэгддэг бөгөөд чиний шашны үзэл Бурханы бодит байдлаар солигддог. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан нь үндсэндээ “Үг нь махбод болж, Үг махбодод ирж, Үг нь махбодоор илэрнэ” гэсэн үгийг биелүүлэхээр ирсэн ба хэрвээ чамд үүний талаарх бүрэн гүйцэд мэдлэг байхгүй бол чи тууштай зогсож чадахгүй байх болно; эцсийн өдрүүдэд Бурхан, Үг нь махбодоор илрэх ажлын үе шатыг гүйцэтгэхийг үндсэндээ зорьдог бөгөөд энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тиймээс та нарын мэдлэг тодорхой байх ёстой; Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран Түүнийг хязгаарлахыг Бурхан хүнд зөвшөөрдөггүй. Хэрвээ Бурхан энэ ажлыг эцсийн өдрүүдэд хийгээгүй бол Түүний талаарх хүний мэдлэг цааш ахихгүй. Чи, Бурхан цовдлогдсон, Содомыг сөнөөсөн, мөн Есүс үхлээс амилж Петрт харагдсан гэдгийг л зөвхөн мэдэх болно… Гэхдээ чи, Бурханы үг бүхнийг биелүүлж, хүнийг байлдан дагуулж чадна гэж хэзээ ч хэлэхгүй юм. Бурханы үгийг мэдэрснээр л чи тийм мэдлэгийн талаар ярьж чадна, чи Бурханы ажлыг хэдий чинээ их мэдэрнэ, Түүний талаарх мэдлэг чинь төдий чинээ бүрэн гүйцэд болох болно. Зөвхөн тэр үед л чи Бурханыг өөрийн үзэл дотор хязгаарлахаа болих болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

Хүний авралын ажилд гурван үе шат хэрэгжсэн, иймд Сатантай хийх тулаан нь Сатаны бүрэн ялагдлаас өмнөх гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэсэн ч Сатантай хийх тулааны бүхий л ажлын дотоод үнэн нь гэвэл, хүнд нигүүлсэл хайрласнаар, хүний төлөө нүглийн тахил болсноор, хүний нүглийг уучилснаар, хүнийг байлдан дагуулснаар, хүнийг төгс болгосноор дамжуулан үр дүнд хүрдэг. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсэг барих биш, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчлөх явдал, ингэснээр хүн Бурханд гэрчлэл хийж чадах юм. Сатан ингэж ялагдах болно. Хүний ялзармал зан чанарыг өөрчилснөөр дамжуулан Сатан ялагддаг. Сатан ялагдсан үед, өөрөөр хэлбэл хүн бүрэн аврагдсан үед шившиг болсон Сатан бүрмөсөн хүлэгдэх болно, ийм байдлаар хүн бүрэн аврагдах болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд Сатантай хийх дайн нь үндсэндээ хүний авралд тусгагддаг. Хүн байлдан дагуулагдах учиртай эцсийн өдрүүдийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат бөгөөд мөн Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүний байлдан дагуулалтын дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатанаар ялзруулагдсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү буцан очих ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж Бурхан руу бүрмөсөн очих болно. Ийм байдлаар хүн бүрэн дүүрэн аврагдах юм. Иймээс байлдан дагуулах ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын ажлын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн дүүрэн аврал нь эцсийн дүндээ боломжгүй болж, Сатаны бүрэн ялагдал ч мөн боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж эсвэл Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх болно. Үүний үр дүнд, хүний авралын ажил нь Сатантай хийх тулаан дуусахаас нааш дуусахгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын гол цөм нь хүн төрөлхтний авралын төлөө билээ. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзруулалтын улмаас хүн Сатантай холбогдож, муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагад ялагдах учиртай объект нь Сатан болсон юм. Сатан хүнийг эзэмшсэн учраас, хүн нь Бурханы бүх удирдлагын хөрөнгө учраас, хэрвээ хүн аврагдах учиртай бол түүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авах ёстой, өөрөөр хэлбэл Сатанд олзлогдсоны дараа хүнийг буцаан авах ёстой. Хүний хуучин зан чанар дахь өөрчлөлтөөр дамжуулан Сатан ялагдах ба энэ нь хүний анхдагч мэдрэмжийг сэргээдэг, ийм байдлаар олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авч болно. Хэрвээ хүн Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлөгдвөл, Сатан шившиг болох болно, эцэстээ хүнийг буцаан авах ба Сатан ялагдах болно. Хүн Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан төгсмөгц шийтгэгдэх объект болох бөгөөд үүний дараа хүн төрөлхтний авралын бүхий л ажил дууссан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас