Салхи шуурга, цасан дунд өслөө

Тэнгэрээр дүүрэн цасан ширхэг газарт бүгд будран бууна.

Хайлах цасан ширхэгтэй хамт бодол эрх чөлөөг олно.

Тэр өвөл аавыг минь цагдаа нар аваад явсан сан.

Ээж минь азаар зугтсанаас хойш бид хагацаж салсан сан.

Хэн аавыг минь баривчилж, эрүүдэн шүүж, хууль бусаар саатуулав?

Хэн намайг улайран хөөж, газар сайгүй дүрвэхэд хүргэв?

Нэгэнтээ аз жаргалтай явсан гэр бүл маань тарж бутарлаа.

Ээж минь одоо хаана яваа бол? Эсэн мэнд байгаа болов уу?

Ээжийгээ баривчлагдсан гэж олон удаа зүүдэллээ.

Цочирдсондоо би нулимстай сэрдэг боллоо.

Намайг сул дорой байхад Бурханы үг замчилж, итгэл өгдөг.

Бурханы ажил хэчнээн хэцүүг би махан биеийн зовлонгоор ойлгодог.

ХКН бол Бурханд дайсагнадаг сатанлаг чөтгөрүүд гэдгийг би тодорхой харлаа.

Тэд олон ариун хүний цус асгаруулж, олон ч амьдралд сэв суулгалаа!

Гэвч Бурханы зан чанар халдашгүй, Сатан мөхөх нь гарцаагүй.

Би бат итгэлтэй байж, зовнихоо больж, Бурханы зохион байгуулалтад захирагддаг.

Ээж ээ, Бурханы хайр биднийг дагалдаж, санааг маань амраадаг.

Хүнийг аврахын тулд Бурхан амиараа төлөөс төлсөн.

Зовлон, шалгалт бол Бурханы хайр, биднийг төгс болгохын төлөө байдаг.

Христийн сайн цэргүүд бүрэн хатуужих ёстой.

Нэг өдөр бид баривчлагдаж, хоригдож магадгүй.

Нэг л өдөр бид уулзах боломжгүй болж магадгүй.

Гэвч Бурханд итгэх сонголтдоо би хэзээ ч харамсахгүй.

Бурханы үг дэргэд байхад би ганцаардаж, айхаа больдог.

Ээж ээ, сэтгэлийн үгээ хуваалцахыг би яасан их хүснэ вэ.

Алс хол байсан он жилүүдэд би биеэ дааж сурлаа.

Бэрхшээл тулгарах үед зүрхшээхээ болиод, Бурханд найдаж сурлаа.

Үүргээ биелүүлэх үедээ болчимгүй аашлахаа болиод, үнэнийг эрж хайдаг боллоо.

Бурханы шүүлт, гэсгээлтийг туулахдаа би хэмжээлшгүй их нулимс урсгасан.

Нэгэн үе тавтиргүй явсан би одоо өсөж том болсон.

Энэхүү аянд Бурхан надад маш их зүйл өгсөн.

Өнөөдөр Бурханы даалгаврыг авсан минь үнэхээр нэр төрийн хэрэг.

Зам хэчнээн бартаатай ч бай, Бурханы хайрыг би хариулна.

Өмнөх: Бурханы зүрх сэтгэлийг хэн анхаардаг вэ?

Дараах: Бурханы хайр байхад би айх ёсгүй

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Цаг хугацаа

I Ирээдүйг эрж, өнгөрснийг хайж, шантралгүй хөдөлмөрлөн, мөрөөдлөө эрэлхийлж, ганцаардсан сүнс алсаас иржээ. Нулимсанд мэндлээд, цөхрөлд...

Бурханы илрэлтийн утга учир

Бурханы илрэлт гэдэг нь Тэр Бодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаар Тэр...

Бурханы өмнө байнга ир

Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх