Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Хурганы нээсэн хуйлмал бичээс ном

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

ЧИ АМИЛСАН ХҮН МӨН ҮҮ?

Хурд

ЧИ АМИЛСАН ХҮН МӨН ҮҮ?

Хэвийн хүн чанарыг амьдран харуулж, төгс болгуулсан үедээ чи зөгнөл болон аливаа нууцын тухай  ярьж чадахгүй боловч хүний дүр төрхийг амьдран харуулж, илчилж байх болно. Хүнийг Бурхан бүтээж, дараа нь Сатан завхруулсан ба энэхүү завхрал нь хүмүүсийг үхмэл биес болгосон—иймээс чи өөрчлөгдсөнийхөө дараа эдгээр үхмэл биеэс өөр байх болно. Хүмүүсийн сүнсэнд амь хайрлаж, тэднийг дахин сэрээдэг нь Бурханы үг бөгөөд хүний сүнс нь дахин сэрэх үед хүмүүс амилах болно. “Үхэгсэд” гэж дурдсан нь сүнсгүй цогцос болон сүнс нь үхсэн хүмүүсийг хэлдэг. Сүнсэнд нь амь хайрлах үед хүмүүс амилдаг. Урьд нь ярьж байсан ариун хүмүүс гэдэг нь амилсан хүмүүс буюу Сатаны эзэмшил дор байсан ч Сатаныг ялсан хүмүүсийг хэлдэг. Хятадын сонгогдсон хүмүүс агуу улаан лууны харгис, хэрцгий хавчлага шахалт болон заль мэхийг амссан нь тэднийг сэтгэл санаагаар нь сүйрүүлж, амьдрах өчүүхэн ч эр зориггүй болгож орхисон. Иймээс, тэдний сүнсийг сэрээх нь тэдний мөн чанараас эхлэх ёстой: Мөн чанар дотроос нь тэдний сүнсийг бага багаар сэрээх ёстой. Нэг л өдөр тэднийг амилах үед саад тотгор гэж байхаа больж, бүгд төвөггүй үргэлжлэх болно. Одоогоор энэ нь биелэх аргагүй хэвээр байна. Ихэнх хүний амьдран харуулалт нь үхлийн уур амьсгалыг ихээр агуулдаг, тэд үхлийн уур амьсгалаар хүрээлэгдсэн, хүн хэтэрхий их зүйлээр дулимаг байдаг. Зарим хүний үг нь үхэл дагуулж, үйлдэл нь үхэл тээн, амьдран харуулдаг бараг бүх зүйл нь үхэл байдаг. Өнөөдөр хүмүүс олны өмнө Бурханд гэрчлэл хийвэл энэ ажил бүтэлгүйтэх болно, учир нь тэд бүрэн амилах болоогүй байна, бас та нарын дунд асар олон үхдэл байна. Өнөөдөр зарим хүн, Бурхан Харь үндэстэн дунд ажлаа хурдан түгээхийн тулд яагаад тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй юм бэ гэж асуудаг. Үхэгсэд Бурханд гэрчлэл хийж чаддаггүй; амьд хүмүүс чаддаг боловч өнөөдөр ихэнх хүн үхсэн байна, тэд асар олуулаа үхлийн торонд, Сатаны нөлөөн дор амьдардаг бөгөөд ялалтыг олж авах чадваргүй—тэгэхээр тэд яаж Бурханд гэрчлэл хийж чадах юм бэ? Тэд яаж сайн мэдээний ажлыг түгээж чадах юм бэ? 

Харанхуйн нөлөөн дор амьдардаг хүмүүс бол үхэл дунд амьдардаг, Сатанд эзэмдүүлсэн хүмүүс юм. Хүмүүс Бурханаар аврагдаж, Бурханаар шүүгдэж, гэсгээгдэлгүйгээр үхлийн нөлөөнөөс зугтаж чадахгүй, амьд болж чадахгүй. Энэ үхэгсэд хаанчлалд орох нь байтугай, Бурханд гэрчлэл хийж, Бурханд ашиглагдаж ч чаддаггүй. Бурхан үхэгсдийн бус, амьд хүмүүсийн гэрчлэлийг хүсдэг ба үхэгсдээс бус, амьд хүмүүсээс Өөрийнх нь төлөө ажиллахыг шаарддаг. “Үхэгсэд” бол Бурханыг эсэргүүцэн тэрсэлдэг хүмүүс юм, тэд сүнсээрээ мэдрэлгүй хүмүүс бөгөөд Бурханы үгийг ойлгодоггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханд өчүүхэн төдий ч үнэнч биш, мөн тэд Сатаны эзэмшил дор амьдарч, Сатанд ашиглагддаг хүмүүс юм. Үхэгсэд үнэний эсрэг зогсож, Бурханы эсрэг тэрслэн, дорд, жигшүүрт, хорон, хэрцгий, зальхай, муу санаатай байснаараа өөрсдийгөө харуулдаг. Ийм хүмүүс Бурханы үгийг идэж уудаг хэдий ч  Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй; тэд амьдардаг боловч алхаж буй үхдэлүүд, амьсгалдаг цогцсууд юм. Үхэгсэд Бурханыг сэтгэл хангалуун байлгах огт чадваргүй бөгөөд Түүнд туйлын дуулгавартай байж бүр ч чаддаггүй. Тэд ердөө л Түүнийг мэхэлж, доромжилж, Түүнээс урваж чаддаг бөгөөд тэдний амьдран харуулдаг бүхэн нь Сатаны уг чанарыг илчилдэг. Хүмүүс амьд хүн болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой, Түүний шүүлт, гэсгээлтэд баяртайгаар захирагдах ёстой, мөн Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Тэр үед л тэд Бурханы шаарддаг бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд хүн болох болно. Амьд хүмүүс бол Бурханаар аврагдсан хүмүүс, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгдсэн бөгөөд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг, амиа Бурханд дуртайяа өгч, бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, амьд хүмүүс л жинхэнэ хүн юм. Анх Бурханы бүтээсэн хүн амьд байсан, гэхдээ Сатаны завхралын улмаас хүн үхлийн дунд, Сатаны эзэмшил дор амьдардаг, иймээс энэ хүмүүс сүнсгүй үхэгсэд болсон, Бурханыг эсэргүүцдэг дайснууд болсон, Сатаны хэрэгсэл болсон, мөн Сатаны хоригдлууд болцгоосон. Бурханы бүтээсэн бүх амьд хүн үхдэл болсон учраас Бурхан гэрчлэлээ алдсан, мөн Тэр Өөрийнхөө бүтээсэн, Өөрийнх нь амьсгалыг агуулдаг цорын ганц зүйл болох хүн төрөлхтнийг алдсан юм. Бурхан гэрчлэлээ буцаан авч, Өөрийнх нь гараар бүтээгдсэн боловч Сатанд олзлогдсон хүмүүсийг буцааж авъя гэвэл тэднийг амьд хүн болгохын тулд амилуулах ёстой, тэгээд Тэр тэднийг гэрэлдээ амьдруулахын тулд буцаан авах ёстой. Үхэгсэд бол сүнсгүй, туйлын хөшүүн, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Түүнчлэн тэд бол Бурханыг мэддэггүй хүмүүс. Энэ хүмүүс Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч санаа зорилгогүй, зөвхөн Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ба өчүүхэн ч үнэнч сэтгэлгүй байдаг. Амьд хүмүүс бол сүнс нь дахин сэрсэн, Бурханд дуулгавартай байхаа мэддэг, Бурханд үнэнч хүмүүс юм. Тэд үнэн болон гэрчлэлийг эзэмшдэг бөгөөд энэ хүмүүс л Бурханы гэрт Түүний таалалд нийцдэг. Бурхан амилж, авралыг нь харж, Өөрт нь үнэнч байж чадах, Өөрийг нь эрж хайхыг хүсдэг хүмүүсийг авардаг. Тэрээр, бие махбодтой болсон Бурханд болон Түүний илрэлтэд итгэдэг хүмүүсийг авардаг. Зарим хүн амилж чаддаг бол зарим нь чаддаггүй;  уг чанар нь аврагдаж чадах эсэхээс энэ нь шалтгаалдаг. Олон хүн Бурханы үгнээс ихийг сонссон атлаа Бурханы хүслийг ойлгодоггүй, Бурханы олон үгийг сонссон боловч бас л тэдгээрийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг, тэд ямар ч үнэнийг амьдран харуулах чадваргүй бөгөөд Бурханы ажилд мөн санаатайгаар саад учруулдаг. Тэд Бурханы төлөө ямар ч ажил хийх чадваргүй, Түүний төлөө юу ч зориулж чаддаггүй, мөн нууцаар чуулганы мөнгийг үрж, Бурханы гэрт үнэгүй хооллодог. Эдгээр хүмүүс бол аврагдах боломжгүй үхдлүүд юм. Бурхан ажлынх нь дунд байгаа бүх хүнийг авардаг. Гэвч тэдний нэг хэсэг нь Бурханы авралыг хүлээж авч чаддаггүй; цөөн тооны хүн л Түүний авралыг хүлээн авч чадна, учир нь ихэнх хүн хэтэрхий үхмэл, тэд аврагдаж чадахгүй болтлоо үхмэл болж, Сатанд тэр чигтээ ашиглуулсан ба уг чанар нь хэтэрхий хорлонтой хүмүүс юм. Мөн тэрхүү цөөн тооны хүн ч Бурханд бүрэн дуулгавартай байж чадаагүй. Тэд анхнаасаа Бурханд туйлын үнэнч, Бурханд туйлын хайртай байсан хүмүүс биш; харин Бурханы байлдан дагуулах ажлаас нь болж дуулгавартай болсон, Бурханы дээдийн дээд хайраас нь болж Бурханыг хардаг, Бурханы зөвт зан чанараас болж өөрсдийнх нь зан чанарт өөрчлөлт гардаг, мөн Бурханы бодитой агаад энгийн ажлаас нь болж тэд Бурханыг мэдэж авдаг. Бурханы энэ ажилгүйгээр энэхүү хүмүүс хэчнээн ч сайн байсан, Сатаных хэвээр, үхлийнх хэвээр байж, үхсэн хэвээр байх байсан. Өнөөдөр энэ хүмүүс Бурханы авралыг хүлээж авч чаддаг нь гагцхүү тэд Бурхантай хамтран ажиллахыг хүсдэгийнх юм.

Амьд хүмүүс Бурханд үнэнч байдгаасаа үүдэн Бурханаар авхуулж, Түүний амлалт дунд амьдрах болно, харин үхэгсэд Бурханыг эсэргүүцдэгээсээ болж Бурханаар жигшигдэн гологдож, Түүний шийтгэл болон хараалын дунд амьдрах болно. Энэ бол Бурханы зөвт зан чанар бөгөөд ямар ч хүн үүнийг өөрчлөх аргагүй. Хүмүүс өөрсдийнхөө эрэл хайгуулаас үүдэн Бурханы сайшаалыг хүртэж, гэрэлд амьдардаг; овжин явуулгынхаа улмаас хүмүүс Бурханаар хараагдаж, шийтгэл дунд буудаг; муу үйлээсээ болж хүмүүс Бурханаар шийтгэгддэг; мөн хүсэл тэмүүлэл болон үнэнч зангаасаа болж хүмүүс Бурханы ерөөлийг хүртдэг. Бурхан бол зөвт: Тэр амьд хүмүүсийг ерөөж, үхэгсдийг хараадаг, ингэснээр тэд үргэлж үхэл дунд байж, Бурханы гэрэлд дахин хэзээ ч амьдрахгүй. Бурхан амьд хүмүүсийг хаанчлалдаа аваачна, Өөртэй нь үүрд хамт байх ерөөл рүүгээ аваачна. Үхэгсдийг Тэр мөнхийн үхэл рүү хаяна; тэд бол сүйрлийн бай бөгөөд үргэлжид Сатанд харьяалагдана. Бурхан хэнд ч шударга бус ханддаггүй. Бурханыг үнэхээр эрж хайдаг бүхэн Бурханы гэрт үлдэж, Бурханд дуулгаваргүй, таарамжгүй бүхэн Түүний шийтгэл дунд амьдрах нь гарцаагүй. Магадгүй, чи Бурханы махан бие дэх ажилд эргэлзэж байж болох юм—гэвч нэг л өдөр Бурханы махан бие хүний төгсгөлийг шууд зохицуулахгүй; харин Түүний Сүнс хүний хүрэх газрыг зохицуулах болно, тэр үед хүмүүс Бурханы махан бие болон Түүний Сүнс нэг юм, Түүний махан бие алдаа гаргадаггүй бөгөөд Түүний Сүнс алдаа гаргах бүр ч боломжгүй гэдгийг мэдэх болно. Эцэст нь Тэр амилсан хүмүүсийг илүү ч үгүй, дутуу ч үгүйгээр хаанчлалдаа аваачиж, амилаагүй үхэгсдийг Сатаны агуй руу хаях болно.

Өмнөх:Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно

Дараах:Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнасан байдалтай байх юм

Танд таалагдаж магадгүй