Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

34. Библид “Энэ Есүс ... тэнгэр өөд явсныг нь та нар харсан лугаа адил мөн тийн буцаж ирнэ” гэж хэлдэг. Эзэн буцаж ирэх үед Тэр цагаан үүлэн дээр залрах болно. Тэр яагаад махан бие болсон бэ?

Бурханаас ирсэн хариулт:

Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөлтгүйгээр Түүнийг мөрөөдөж, Түүнийг хүлээсээр байгаа. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүмүүс Есүс Христ цагаан үүлэн дээр суун ирж, хүмүүсийн дунд үзэгдэх эцсийн өдрүүдэд болох тэрхүү баярт өдрийг хүлээсээр байна. Мэдээж энэ нь мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа тэр бүх хүмүүсийн хамтын хүсэл юм. Орчлон ертөнц даяар Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүмүүс газар дэлхий дээр байхдаа “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр Есүс Христийн гэнэт ирэхийг нь эгээрэн хүсэж байна. Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр буюу тэнгэрт буцахдаа хөлөглөсөн тэрхүү үүлэн дээрээ суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдийн дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс үүнийг хийгээгүй; Тэр хүний төсөөлж байсны эсрэг зүйлийг хийсэн. Түүний эргэн ирэхийг хүсэж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй ба цагаан үүл хөлөглөж бүх хүмүүст харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний ирсэн талаар мэдэхгүй хэвээр үлдсэн. Хүн зүгээр л зорилгогүйгээр Түүнийг хүлээж байгаа бөгөөд Тэр аль хэдийн цагаан үүл хөлөглөн бууж ирээд, эцсийн өдрүүдэд Өөрийн бий болгох ялагчдын бүлэг дунд одоо байгаа гэдгийг мэддэггүй, (үнэндээ тэр цагаан үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр бүхэлдээ юм).

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Түүх үргэлж урагш өрнөдөг ба Бурханы ажил ч үргэлж урагшилж байдаг. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд энэ нь ямагт урагшилсаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил бүр Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээх ёстой, шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ илүү агуу ажлыг эхлүүлж, шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой. Бурханы Сүнс үргэлж шинэ ажил хийж байгаа ба хэзээ ч хуучин арга зам, заавруудтай зууралддаггүй. Түүний ажил мөн хэзээ ч зогсдоггүй, цаг үргэлжид тохиолдож байгаа. Хэрвээ чи Ариун Сүнсний ажил хувиршгүй гэж хэлбэл, Ехова сүмд Түүнд үйлчлэхийг тахилчдад зөвшөөрсөн ч, хэдийгээр Түүнийг ирэх үед хүмүүс бас Тэр бол тэргүүн тахилч, Тэр бол Давидын гэрийн нэгэн, түүнчлэн тэргүүн тахилч, агуу Хаан гэж хэлж байсан ч Есүс яагаад сүмд ороогүй юм бэ? Яагаад Тэр тахил өргөөгүй юм бэ? Сүмд орсон ч эсвэл үгүй ч—энэ нь бүгд Бурханы Өөрийн ажил биш гэж үү? Хэрвээ хүмүүсийн төсөөлдөг шигээр Есүс ирж, эцсийн өдрүүдэд Есүс хэмээн нэрлэгдэж, цагаан үүлэн дээр суун, Есүсийн дүр төрхөөр хүмүүсийн дунд бууж ирсэн бол энэ нь Түүний ажлын давталт болохгүй гэж үү? Ариун Сүнс хуучин зүйлтэй зууралдах уу? Хүний итгэдэг бүхэн нь үзэл бөгөөд хүний хүлээн зөвшөөрдөг бүхэн нь шууд утгынхаа дагуу, түүний төсөөллийн дагуу байдаг; энэ нь Ариун Сүнсний ажлын зарчимд тохирохгүй бөгөөд Бурханы санаанд нийцэхгүй. Бурхан ингэж хийхгүй; Бурхан тэгтлээ мунхаг, тэнэг биш бөгөөд Түүний ажил чиний төсөөлдөг шиг хялбар биш. Хүмүүсийн хийсэн, төсөөлсөн бүхний дагуу Есүс үүлэн дээр залран ирж, та нарын дунд буух болно. Та нар Түүнийг харах ба Тэр үүлэн дээр суунгаа Түүний нэр бол Есүс гэж та нарт хэлнэ. Та нар мөн Түүний гар дахь хадаасны сорвийг олж харах ба Тэр бол Есүс мөн гэдгийг мэдэх болно. Тэрээр та нарыг дахин аврах ба та нарын хүчит Бурхан байх болно. Тэр та нарыг аварч, та нарт шинэ нэр хайрлаж, хүн бүрд цагаан чулуу өгнө, үүний дараа та нар тэнгэрийн хаанчлалын хаалгаар орох боломжтой болж, диваажинд угтагдах болно. Ийм итгэл нь хүний үзэл биш гэж үү? … Үүлэн дээр сууж ирэх болно гэж Бурхан Өөрөө хэлсэн хэмээн хэлдэг хүмүүс байдаг. Бурхан Өөрөө ингэж хэлсэн нь үнэн боловч Бурханы нууцыг хүн ойлгошгүй гэдгийг чи мэдэх үү? Бурханы үгийг хүн тайлбарлаж чадахгүй гэдгийг чи мэдэх үү? Чи Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдсэн нь тийм их лавтай юу? Ариун Сүнс чамд тийм шууд байдлаар харуулсан уу? Эдгээр нь Ариун Сүнсний удирдамж уу эсвэл тэдгээр нь чиний үзэл үү? Тэрээр, “Үүнийг Бурхан Өөрөө хэлсэн” гэсэн. Гэхдээ бид Бурханы үгийг хэмжихийн тулд өөрсдийн үзэл ба оюун ухааныг ашиглаж болохгүй. Исаиагийн үгний тухайд, чи түүний үгийг бүрэн итгэлтэйгээр тайлбарлаж чадах уу? Чи түүний үгийг тайлбарлаж зүрхлэх үү? Чи Исаиагийн үгийг тайлбарлаж зүрхлэхгүй юм бол яаж Есүсийн үгийг тайлбарлаж зүрхэлнэ вэ? Есүс ба Исаиагийн хэн нь илүү өргөмжлөгддөг вэ? Хариулт нь Есүс учраас, яагаад чи Есүсийн хэлсэн үгийг тайлбарладаг вэ? Бурхан Өөрийн ажлынхаа талаар чамд урьдчилан хэлсэн үү? Ямар ч бүтээгдсэн зүйл, тэр ч бүү хэл тэнгэр дэх элч нар, хүний Хүү ч гэсэн мэддэггүй, тэгвэл чи яаж мэдсэн юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Фарисайчууд яагаад Есүсийг эсэргүүцсэнийг та нар мэдэхийг хүсэж байна уу? Фарисайчуудын мөн чанарыг та нар мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байдаг. Түүнээс гадна тэд Мессиаг л ирнэ гэдэгт итгэсэн ч амь үнэнийг эрж хайгаагүй. Тиймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг ирэхийг хүлээж байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний замыг мэддэггүй. Ийм тэнэг, зөрүүд хүмүүс Бурханы ерөөлийг хэрхэн олж авах вэ? Тэд Мессиаг хэрхэн олж харах вэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг ойлгоогүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй цаашлаад Мессиаг ойлгоогүй учраас л Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор ямар нэгэн байдлаар Мессиагийн мөн чанарыг эсэргүүцэх зуураа Мессиагийн нэрэнд хоосон хүндэтгэл үзүүлэх алдаа гаргасан. Эдгээр фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон ба үнэнийг дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүнзгий, Таны эрх мэдэл хэр өндөр байсан ч Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Эдгээр үзэл бодол нь утга учиргүй, хөгийн биш гэж үү? Би та нараас дахин асууя: Та нарт Есүсийн талаар өчүүхэн ч ойлголт байхгүйгээс үүдэн эрт үеийн фарисайчуудын алдааг хийх нь туйлын хялбар биш гэж үү? Чи үнэний замыг ялгаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэхгүй гэдгээ үнэхээр баталж чадах уу? Чи Ариун Сүнсний ажлыг дагаж чадах уу? Чи Христийг эсэргүүцэх эсэхээ мэдэхгүй байвал чи аль хэдийн үхлийн ирмэгт амьдарч байна гэж Би хэлнэ. Мессиаг мэддэггүй хүмүүс бүгд Есүсийг эсэргүүцэж, Есүсийг, голж, гүжирдэх боломжтой. Есүсийг ойлгодоггүй хүмүүс бүгд Түүнийг үгүйсгэж, доромжлох боломжтой. Түүнчлэн тэд Есүсийн эргэн ирэлтийг Сатаны заль мэх гэж харах боломжтой ба илүү олон хүмүүс махан биед эргэн ирсэн Есүсийг яллах болно. Эдгээр бүх зүйл та нарыг айлгахгүй байна гэж үү? Ариун Сүнсийг доромжилж, чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үгийг сүйрүүлж, Есүсийн илэрхийлсэн бүхнийг нулиман огоорох ийм зүйлтэй та нар нүүр тулна. Хэрвээ та нар мунгинасан бол Есүсээс юу олж авч чадах вэ? Хэрвээ та нар алдаануудаа ойлгохоос зөрүүдлэн татгалзаж байгаа бол Есүс цагаан үүлэн дунд махан биед эргэн ирэх үед Есүсийн ажлыг хэрхэн ойлгож чадах вэ? Би та нарт үүнийг хэлье: Есүсийг цагаан үүлэн дундаас ирэхийг сохроор хүлээж буй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Ариун Сүнсийг мэдээж гутаах ба тэд устгагдах хүмүүс мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, ердөө л диваажингийн аз жаргалтай гүрэнт улсад жаргахыг хүсдэг, гэсэн атал Есүсийн хэлсэн үгсийг дуулгавартай дагадаггүй, Түүнийг махан биед ирэх үед Түүний хэлсэн үнэнийг хэзээ ч хүлээн авсан удаагүй. Есүс цагаан үүлэн дундаас эргэн ирэх тухай баримтын оронд та нар юу барих вэ? Энэ нь та нарын давтан нүгэл үйлдэж, түүнийгээ дахин дахин улайх чин сэтгэл үү? Есүсийг цагаан үүлэн дундаас ирэх үед та нар юуг тахил болгон өргөх вэ? Энэ нь та нарын өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажил уу? Эргэн ирсэн Есүсийг өөрсөддөө итгүүлэхийн тулд та нар юу харуулах вэ? Энэ нь та нарын ямар ч үнэнд дуулгаваргүй, биеэ тоосон угийн чанар уу?

… Олон хүмүүс Миний хэлсэн зүйлийг анхаарахгүй байх, гэвч тэнгэрээс цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүст хэлэхийг хүсэж байна. Магадгүй энэ нь чамд маш сэтгэл догдлом мөч байх хэдий ч, Есүс тэнгэрээс буун ирж буйг гэрчлэх тэр мөчид, чиний тамд орж шийтгэгдэх мөч ирэхийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлах ба Бурхан сайныг нь шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө зөвхөн үнэний илэрхийлэл байх үед л Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж Бурханы сэнтийн өмнө Бүтээгчийн тэвэрт эргэн ирнэ. Тэмдэг үзүүлдэг Есүст итгэж, харин шүүлтийг зарлан, амийн үнэн замыг нээх Есүсийг зөвшөөрдөггүй учраас “Цагаан үүлэн дундаас ирээгүй Есүс бол хуурамч Христ” гэдэгт итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ. Иймээс Есүс цагаан үүлэн дундаас эргэж ирэх үедээ л Тэр тэднийг шийдвэрлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Өмнөх:Библид бичсэнээр, бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн дор хүмүүнд эс өгөгдсөн бөгөөд ганцхан Аврагч бол Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ. Гэвч өнөөдөр та яагаад Төгс Хүчит Бурханд итгэдэг вэ?

Дараах:Нигүүлслийн эрин үеийн чуулганууд эзгүйрч байхад Төгс Хүчит Бурханы Сүм яагаад улам бүр цэцэглэж байна вэ?

Танд таалагдаж магадгүй