Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

36. Дэлхий дээр хэдэн том шашин байдаг, тэд бүгд өөрсдийн бурханыг жинхэнэ Бурхан гэж хэлдэг. Тиймээс аль Бурхан нь цорын ганц үнэн Бурхан болохыг хэн батлах вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Бурхан бүх зүйлийг бүтээсэн ба иймээс Тэр бүх бүтээлийг Өөрийн ноёрхол дор оруулж, Өөрийн ноёрхолд захируулсан; Тэр бүх зүйлийг захирах болно, иймээс бүх зүйл Түүний гарт байдаг. Амьтан, ургамал, хүн төрөлхтөн, уул, гол нуур зэргийг оролцуулаад Бурханы бүхий л бүтээл бүгдээрээ Түүний ноёрхол дор орох ёстой. Тэнгэр дэх болон газар дахь бүх зүйл Түүний ноёрхол дор орох ёстой. Тэдэнд ямар ч сонголт байхгүй ба бүгд Түүний зохион байгуулалтанд захирагдах ёстой. Энэ нь Бурханаар тушаагдсан ба энэ нь Бурханы эрх мэдэл юм. Бурхан бүх зүйлийг захирдаг бөгөөд бүх зүйлийг өөрсдийнх нь төрлийн дагуу ангилж, бүх зүйлийг цэгцэлж, ялган Бурханы хүслийн дагуу тэдний байр суурийг хуваарилдаг. Хэчнээн агуу байсан ч, ямар ч зүйл Бурханаас илүү байж чадахгүй ба бүх зүйл Бурханаар бүтээгдсэн хүн төрөлхтөнд үйлчилдэг бөгөөд юу ч Бурханд дуулгаваргүй байж эсвэл Бурханд ямар нэгэн шаардлага тавьж зүрхлэхгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас

Дэлхий дээр хэд хэдэн томоохон шашин байдаг ба тус бүрдээ өөрсдийн тэргүүнтэй буюу удирдагчтай байдаг бөгөөд дагалдагчид нь бүх дэлхий даяар янз бүрийн орнууд, бүс нутгуудад тархсан байдаг; том ч бай жижиг ч бай бүх орнууд дотроо олон янзын шашинтай байдаг. Гэсэн хэдий ч дэлхий дээр хэчнээн олон шашин байхаас үл хамааран орчлон ертөнц дээрх бүх хүмүүс эцэстээ нэг Бурханы удирдамж дор оршин тогтнодог бөгөөд тэдний оршин тогтнол нь шашны тэргүүн буюу удирдагчаар хөтлүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн ямар нэг шашны тэргүүн буюу удирдагчаар хөтлүүлдэггүй; үүний оронд бүх хүн төрөлхтөн нь, тэнгэр газар, бүх зүйлийг мөн хүнийг бүтээсэн Бүтээгчээр удирдуулдаг ба энэ бол баримт юм. Хэдийгээр дэлхийд хэд хэдэн үндсэн шашин байдаг ч гэсэн хэчнээн агуу вэ гэдгээсээ үл хамааран тэд бүгд Бүтээгчийн ноёрхол дор оршдог бөгөөд тэдний аль нь ч энэ ноёрхлын хүрээг даван гарч чадахгүй. Хүн төрөлхтний хөгжил, нийгмийн ахиц дэвшил, байгалийн шинжлэх ухааны хөгжил нь тус бүрдээ Бүтээгчийн зохицуулалтаас салшгүй бөгөөд энэ ажил нь тодорхой нэгэн шашны тэргүүний хийж чадах зүйл биш юм. Шашны тэргүүнүүд бол тухайн шашны удирдагч төдий бөгөөд Бурханыг буюу тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн Нэгэнийг төлөөлж чадахгүй. Шашны тэргүүнүүд өөрийн шашин доторх бүх хүмүүсийг удирдаж чадна, гэвч тэнгэрийн доорх бүх бүтээлийг захирч чадахгүй-энэ бол хаа сайгүй хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм. Шашны тэргүүнүүд бол зүгээр л удирдагчид бөгөөд Бурхантай (Бүтээгчтэй) адил тэнцүү зогсож чадахгүй. Бүх зүйл Бүтээгчийн гарт байдаг ба эцэстээ тэд бүгд Бүтээгчийн гарт эргэн очих болно. Хүн төрөлхтөн анхнаасаа Бурханаар бүтээгдсэн бөгөөд шашнаас үл хамааран хүн бүхэн Бурханы ноёрхол дор эргэн очих болно-энэ нь зайлшгүй билээ. Зөвхөн Бурхан л бүх зүйлийн дотроос Хамгийн Дээд нь бөгөөд бүх бүтээлийн доторх хамгийн дээд захирагч хүртэл Түүний ноёрхол дор эргэн очих ёстой. Хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэрээр хүн төрөлхтнийг тохиромжтой хүрэх газарт аваачиж чадахгүй ба хэн ч бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилж чадахгүй юм. Ехова Өөрөө хүн төрөлхтнийг бүтээж тус бүрийг нь төрөл зүйлийнх нь дагуу ангилсан ба төгсгөлийн цаг үе ирэхэд Тэр мөн л Өөрийн ажлыг Өөрөө хийж, бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилах болно-үүнийг Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Эхнээсээ өнөөдрийг хүртэл явагдсан ажлын гурван үе шат нь бүгдээрээ Бурханаар Өөрөөр хийгдсэн ба нэг Бурханаар хийгдсэн. Ажлын гурван үе шатны баримт нь Бурхан хүн төрөлхтнийг удирдсаны баримт, хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Ажлын гурван үе шатны төгсгөлд бүх зүйл өөрсдийн төрөл зүйлийн дагуу ангилагдах ба Бурханы ноёрхол дор эргэн очно, учир нь бүх орчлон ертөнц даяар зөвхөн энэ нэг Бурхан оршдог бөгөөд өөр шашин байхгүй. Дэлхийг бүтээх чадваргүй нэгэн үүнийг төгсгөлд нь аваачих чадваргүй байх болно, харин дэлхийг бүтээсэн Тэр гарцаагүй үүнийг төгсгөлд нь аваачна, иймээс хэрвээ хүн, эрин үеийг төгсгөж чадахгүй, бие сэтгэлээ хөгжүүлэхэд нь л хүнд туслах төдий бол тэр гарцаагүй Бурхан биш байх ба гарцаагүй хүн төрөлхтний Эзэн биш байх юм. Тэр тийм агуу ажил хийх чадваргүй байх болно; тийм ажлыг биелүүлэх цорын ганц нэгэн байдаг бөгөөд энэ ажлыг хийж чадахгүй бүхэн нь гарцаагүй Бурханаас ондоо дайснууд юм. Хэрвээ тэдгээр нь гаж урсгал бол тэд Бурхантай зохицохгүй, мөн хэрвээ тэд Бурхантай зохицохгүй бол тэд Бурханы дайснууд билээ. Бүх ажил энэхүү нэг жинхэнэ Бурханаар хийгддэг ба бүх орчлон ертөнц энэ нэг Бурханд захирагддаг. Тэр Израильд эсвэл Хятадад ажиллаж байгаа эсэхээс үл хамааран, энэ ажил нь Сүнсээр эсвэл махан биеэр хийгдэж байгаа эсэхээс үл хамааран бүгд Бурханаар Өөрөөр нь хийгддэг ба өөр хэн ч хийж чадахгүй. Тэр бол эрх чөлөөтэй ажиллаж, ямар ч нөхцөлд баригддаггүй, бүх хүн төрөлхтний Бурхан учраас ийм байдаг-энэ нь бүх үзэгдлүүдийн хамгийн агуу нь билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, бүхий л цаг үед хүний дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг баталгаа байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчийн ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч энгийн хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, өөрийн гэрэлт цацрагаа цаг хугацаа, орон зайг эс хайхран гэрэлтүүлдэг. Бурханы амь тэнгэр газар өөрчлөгдсөн ч үүрд хувиршгүй байсаар байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурхан бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж, тэдний оршин тогтнолын үндэс учраас Бурханы амь байсаар л байдаг. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс урган гардаг. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, хүч тэнхээтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы ноёрхлын дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Бурханы ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэж байна. Түүний ажлыг үргэлжлүүлэгч болон дуусгагч нь Тэр Өөрөө юм. Ажлыг төлөвлөгч нь Тэр ба ажлыг эзэгнэгч нь ч Тэр бөгөөд мөн ажлын үр дүнг гаргагч нь ч Тэр юм. Үүнийг Библид бичсэн байдаг: “Би бол Эхлэл ба Төгсгөл; Би бол Таригч ба Хураагч.” Түүний удирдлагын ажилтай холбоотой бүхэн Түүний гараар хийгддэг. Тэр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Удирдагч. Тэр бүх зүйлийг хянадаг тул Түүний ажлыг Түүний оронд хэн ч хийж, дуусгаж чадахгүй. Тэр ертөнцийг бүтээсэн учраас Тэрээр бүх ертөнцийг Өөрийн гэрэлд удирдаж, Тэрээр эринг бүхлээр нь дуусгаж, Өөрийн бүх төлөвлөгөөг үр дүнд хүргэнэ!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас

Өмнөх:Нигүүлслийн эрин үеийн чуулганууд эзгүйрч байхад Төгс Хүчит Бурханы Сүм яагаад улам бүр цэцэглэж байна вэ?

Дараах:Бурханы ажил ба хүний ажлыг хооронд нь яаж ялгадаг вэ?

Танд таалагдаж магадгүй