38. Зан чанарын өөрчлөлт хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Холбогдох Бурханы үг:

Зан чанар чинь өөрчлөгдөж чадах эсэх нь Ариун Сүнсний одоогийн үгтэй хөл нийлүүлдэг эсэхээс чинь, чамд жинхэнэ мэдлэг байгаа эсэхээс хамаардаг. Энэ нь та нарын урьд нь ойлгож байсантай адилгүй. Урьд нь чиний ойлгосон зан чанарын өөрчлөлт бол, түргэн шүүдэг чиний хувьд Бурханы сахилгажуулалтаар дамжуулан бодлогогүй ярихаа болих явдал байсан; гэхдээ энэ бол өөрчлөлтийн ердөө нэг тал. Яг одоо хамгийн чухал нь Ариун Сүнсний удирдамжийг дагах явдал: Бурханы хэлсэн бүхнийг дагаж, хэлсэн бүхэнд нь дуулгавартай бай. Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг. Урьд нь зан чанарын өөрчлөлтийн тухай яриа нь гол төлөв өөрийгөө хаяж, махан биеийг зовоох, өөрийн биеийг сахилгажуулах, махан биеийн дур сонирхлоос ангижрах тухай байсан—энэ нь нэг төрлийн зан чанарын өөрчлөлт юм. Зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл нь Бурханы одоогийн үгэнд дуулгавартай байж, Түүний шинэ ажлыг үнэхээр мэдэх явдал гэдгийг одоо хүн бүр мэддэг болжээ. Ийм маягаар, хүмүүсийн өөрсдийнх нь үзлээр будагдсан байсан Бурханы талаарх урьдын ойлголтыг арилгаж болох бөгөөд хүмүүс Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй болж, Түүнд дуулгавартай болж чадна—энэ нь л зан чанарын өөрчлөлтийн жинхэнэ илэрхийлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Хүмүүс сайхан авирлаж болох ч энэ нь үнэнийг эзэмшдэг гэсэн утгатай байх албагүй. Хүмүүсийн урам зориг нь, хоосон сургаалыг мөрдөж, дүрэм журмыг дагахад л тэднийг хүргэж чадна; үнэнгүй хүмүүс бодитой асуудлуудыг шийдвэрлэх ямар ч аргагүй бөгөөд хоосон сургаал үнэнийг орлож чадахгүй. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс өөр байдаг. Зан чанарын өөрчлөлт туулсан хүмүүс үнэнийг ойлгосон байдаг, бүх асуудлыг ялган таньдаг, хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлдэхээ, хэрхэн үнэний зарчимд нийцүүлэн үйлдэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд хэрхэн үйлдэхээ мэддэг бөгөөд илчилдэг завхралынхаа уг чанарыг ойлгодог. Өөрсдийнх нь санаа болон үзэл илчлэгдэх үед тэд ялган таньж, махан биеийг хаяж чаддаг. Зан чанарын өөрчлөлт ингэж илэрхийлэгддэг. Зан чанарын өөрчлөлтийн үндсэн гол зүйл бол тэд үнэнийг тодорхой ойлгосон байдаг ба аливааг гүйцэтгэхдээ үнэнийг харьцангуй үнэн зөв хэрэгжүүлдэг, мөн завхрал нь үргэлж илчлэгдээд байдаггүй. Ерөнхийдөө, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс нэлээд ухаалаг, ялган таних чадвартай харагддаг бөгөөд үнэнийг ойлгодгоосоо үүдэн тэд, өөрийгөө зөвтгөдөг байдал болон биеэ тоосон занг тийм ч их харуулдаггүй. Тэд илчлэгдсэн завхралын ихэнхийг нэвт харж, ялган таньж чаддаг тул биеэ тоосон зан гаргадаггүй. Тэд хүний байр суурь юу болох, яаж ухаалгаар үйлдэх, үүргээ хэрхэн биелүүлэх, юу хэлэх, юу хэлэхгүй байх, ямар хүмүүст юу хэлж, юу хийх талаар нарийн бодож ухаарах чадвартай байдаг. Ийм учраас иймэрхүү хүмүүсийг харьцангуй ухаалаг гэж хэлдэг. Зан чанараа өөрчилсөн хүмүүс хүний төрхийг үнэхээр амьдран харуулдаг ба үнэнийг эзэмшдэг. Тэд аливааг үнэний дагуу ярьж, харж үргэлж чаддаг бөгөөд хийдэг юм бүхэндээ зарчимтай байдаг; тэд аливаа хүн, хэрэг явдал, зүйлсийн нөлөөнд автдаггүй бөгөөд бүгд өөрсдийн гэсэн үзэл бодолтой байж, үнэний зарчмыг баримталж чаддаг. Тэдний зан чанар харьцангуй тогтвортой байдаг, тэд гуйвж дайвдаггүй ба нөхцөл байдал нь ямар ч байсан бай, өөрсдийн үүргийг хэрхэн зохих ёсоор биелүүлэхээ, мөн Бурханыг хангалуун байлгахын тулд аливааг хэрхэн хийхээ мэддэг. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс өнгөц түвшинд өөрсдийгөө сайн харагдуулахын тулд юу хийх талаар анхаардаггүй—тэд Бурханыг хангалуун байлгахын тулд юу хийхээ дотроо тодорхой мэдэж байдаг. Тиймээс гаднаа тийм ч урам зоригтой биш, эсвэл тийм ч агуу зүйл хийгээгүй мэт харагдаж болох боловч тэдний хийдэг бүхэн утга учиртай, үнэ цэнтэй, бодит үр дүнтэй байдаг. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс ихээхэн үнэнийг эзэмшдэг нь гарцаагүй—аливааг харах тэдний үзэл бодол болон үйлдлийнх нь зарчмуудаар үүнийг баталгаажуулж болно. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүст зан чанарын өөрчлөлт огт байгаагүй. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүн чанар нь төлөвшиж, туршлагажсан гэсэн үг биш. Энэ нь үндсэндээ, хүмүүсийн уг чанарын доторх зарим сатанлаг хор Бурханы тухай мэдлэгт хүрч, үнэний талаар ойлгосноос нь үүдэн өөрчлөгдөхийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, эдгээр сатанлаг хор цэвэрлэгдэж, Бурханы илэрхийлдэг үнэн энэ хүмүүсийн дотор үндэслэж, тэдний амь болж, оршин тогтнолынх нь суурь болдог. Тэр үед л тэд шинэ хүмүүс болж, улмаар зан чанар нь өөрчлөгддөг. Зан чанарын өөрчлөлт гэдэг нь хүмүүсийн гадаад зан чанар урьдынхаасаа даруу төлөв болж, тэд биеэ тоосон зантай байсан боловч одоо ухаалгаар ярьдаг болж, хэнийг ч сонсдоггүй байсан боловч одоо бусдыг сонсож чаддаг болсон гэсэн үг биш; ийм гадаад талын өөрчлөлтийг зан чанарын өөрчлөлт гэж хэлж болохгүй. Зан чанарын өөрчлөлт нь мэдээж эдгээр байр байдал, илэрхийллийг агуулдаг, гэхдээ хамгийн гол зүйл бол тэдний дотоод амь өөрчлөгдсөн. Бурханы илэрхийлдэг үнэн тэдний жинхэнэ амь болж, доторх сатаны хор нь таягдан хаягдаж, аливааг харах өнцөг нь бүрмөсөн өөрчлөгдсөн бөгөөд тэдгээрийн аль нь ч дэлхий ертөнцийнхтэй нийцдэггүй. Тэд агуу улаан лууны явуулга болон хорыг тодорхой хардаг; тэд амьдралын жинхэнэ мөн чанарыг ухаарсан. Иймээс тэдний амьдралын үнэ цэн өөрчлөгдсөн—энэ бол хамгийн гол өөрчлөлт бөгөөд зан чанарын өөрчлөлтийн мөн чанар билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Гaдаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”-аас эш татав

Зан чанарын өөрчлөлт нь хэдэн шинж чанартай. Нэг нь, зөв зүйлд, мөн үнэнтэй нийцэлтэй зүйлд захирагдаж чаддаг байх явдал юм. Зөв юм хэлж, үнэнтэй нийцэлтэй, Бурханы гэр бүлийн ажилд ашиг тустай л байвал хөгшин залуу, чамтай эв найртай эсэх нь, та хоёрын харилцаа сайн, муу байх нь хамаагүй, чи үүнийг сонсож, хүлээн авч, зөвшөөрч чадах бөгөөд өөр ямар ч хүчин зүйлийн нөлөөнд автахгүй. Энэ бол эхний онцлог шинж юм. Чи эхлээд үнэнийг болон зөв зүйтэй, үнэнтэй нийцэлтэй зүйлсийг хүлээн зөвшөөрч чадна. Өөр нэг нь, асуудалтай тулгарах болгондоо үнэнийг эрж хайж чаддаг байх явдал. Чи үнэнийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, бас үүнийг эрж хайж чаддаг байх ёстой. Жишээлбэл, хэрвээ чи хэний ч ухан ойлгож чаддаггүй шинэ асуудалтай тулгарвал үнэнийг эрж хайж, асуудлыг үнэний зарчимд нийцүүлж, Бурханы шаардлагыг хангахын тулд юу хийж, хэрэгжүүлэх ёстойгоо харж чадна. Бас өөр нэг шинж чанар гэвэл Бурханы хүсэлд хайхрамжтай байх чадвартай болох юм. Бурханы хүслийг хэрхэн харгалзан үзэх ёстой вэ? Энэ нь ямар үүрэг биелүүлж байгаагаас чинь, мөн чиний үүрэгт Бурхан ямар шаардлага тавьдгаас хамаардаг. Үүнийг Бурханы шаарддаг зүйлийн дагуу хэрэгжүүлж, Бурханыг хангалуун байлгахаар чармайн, хариуцлагатай, итгэмжтэй байдлаар үйлдэх—энэ бүхэн нь Бурханы хүсэлд хайхрамжтай байх арга зам билээ. Хэрвээ чи хийж байгаа зүйлдээ Бурханы хүслийг хэрхэн анхаарч үзэхээ мэддэггүй бол Бурханы хүслийг хайхарч, Бурханыг хангалуун байлгахын тулд эрж хайх ёстой. Хэрвээ та нар энэ гурван зарчмыг хэрэгжүүлж, амьдарч байгаа арга замаа тэдгээртэй харьцуулж, хэрэгжүүлэлтийн замыг олбол асуудлыг зарчимч байдлаар зохицуулах болно. Чамд юу ч тулгарсан бай, ямар ч асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болсон бай, чи ямар зарчмыг хэрэгжүүлэх ёстойг, мөн эдгээр нь ямар нарийн ширийнийг агуулдгийг, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх ёстойг үргэлж хайх ёстой, ингэвэл чи зарчмуудыг зөрчихгүй. Эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгомогцоо чи аяндаа үнэнийг хэрэгжүүлж чадна.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна”-аас эш татав

Өмнөх: 37. Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ?

Дараах: 39. Зан чанарын өөрчлөлт болон сайн үйлдлийн хоорондох ялгаа юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

9. Бурханы тухай мэдлэгтэй болж чадахын тулд эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг яагаад туулах шаардлагатай тухай

Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх