Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

90. Чуулганы бодит амьдрал гэж юу вэ? Хэрхэн сүмийн амьдралаар амьдарч, амьдралын үнэн ба өсөлт хөгжлийг сурч мэдэх вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Бурханы үгийн нэг хэсгийг идэж, уух бүрдээ хэрвээ чи одоо Түүний хэрэгжүүлж байгаа ажлыг ухаарах чадвартай ба хэрхэн залбирч, хэрхэн хамтран ажиллаж, хэрхэн орохоо мэдэх чадвартай бол зөвхөн энэ нь л Бурханы үгийг идэж, ууснаар хүрэх үр дүн юм. Чи Бурханы үгнээс оролтын замыг олж, Түүний үгнээс Бурханы ажлын одоогийн хөдөлгөөнийг болон Ариун Сүнсний ажлын чиг хандлагыг ухаарч чаддаг байвал чи зөв замд байгаа гэдгийг энэ нь харуулдаг. Хэрвээ чи Бурханы үгийг идэж уух үедээ гол зүйлийг нь ухаараагүй бол, хэрвээ Бурханы үгийг идэж уусныхаа дараа хэрэгжүүлэлтийн замыг олж чаддаггүй бол чи Түүний үгийг хэрхэн идэж уухаа одоо ч мэддэггүй ба Түүний үгийг идэж уух арга барил буюу зарчмыг олоогүй байгааг энэ нь харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс байдалд хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас

Бурханы ажил бол Түүний үгээр чамайг хангах явдал юм. Чи Түүний үгэнд дуулгавартай байж, хүлээн авах үед Ариун Сүнс гарцаагүй чам дээр ажиллах болно. Ариун Сүнс яг л Миний ярьдаг байдлаар ажилладаг. Миний хэлснээр хий, тэгвэл Ариун Сүнс нэн даруй чам дээр ажиллах болно. Та нарт харуулж, та нарыг өнөөгийн гэрэл рүү аваачихын тулд Би шинэ гэрлийг чөлөөлсөн. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чиний дотор нэн даруй ажиллах болно. Зарим нь гөжүүдэлж, “Би зүгээр л чиний хэлснээр хийхгүй” гэж хэлж болох юм. Тэгтэл, чи одоо замын төгсгөлд ирсэн, чи хатсан ба ямар ч амьгүй гэдгийг Би чамд хэлдэг. Тиймээс өөрийн зан чанарыг өөрчлөхдөө одоогийн гэрэлтэй алхаа нийлүүлэн явах нь хамгийн чухал юм. Ариун Сүнс нь Бурханаар ашиглагддаг хүмүүс дээр л зөвхөн ажилладаг биш, үүнээс ч илүүтэйгээр чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Тэр одоо чам дээр ч ажиллаж байж болох ба чамайг үүнийг мэдэрсний дараа Тэр өөр нэг хүн дээр ажиллаж болох юм. Яаравчлан дага; чи одоогийн гэрлийг хэдий чинээ ойрхон дагана, чиний амь төдий чинээ их төлөвшиж, өсөж чадна. Хүн ямар төрлийн хүн байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа цагт, заавал дага. Түүний туршлагыг өөрийн болгож ав тэгвэл чи илүү өндөр зүйлсийг хүлээн авах болно. Ийнхүү хийснээр чи илүү хурдан ахих болно. Энэ бол хүний төгс төгөлдөржилтийн зам бөгөөд амь өсдөг зам юм. Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар дамжуулан төгс болгуулах замд хүрнэ. Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулан чамайг төгс болгохыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, тохиолдол эсвэл зүйлээр дамжуулан Тэр, зарим нэг мэдлэг ухааныг олж авч, эзэмших боломжийг чамд олгохыг ч чи мэдэхгүй. Хэрвээ чи энэхүү зөв замаар алхах чадвартай бол чамд Бурханаар төгс болгуулах асар их найдвар байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь хоосон, гэрэл гэгээгүй байгааг энэ нь харуулдаг. Чи зөв замд орох л юм бол бүх зүйл дээр илчлэл олж авах болно. Ариун Сүнс бусад хүмүүст юу илчлэх нь хамаагүй хэрвээ чи тэдний мэдлэг дээр суурилан өөрийн дадлага туршлагаа үргэлжлүүлбэл энэ туршлага нь чиний амийн нэг хэсэг болж, энэ туршлагаараа чи өрөөл бусдыг хангаж чадах болно. Улиг болсон үгээр бусдыг хангадаг хүмүүс бол ямар ч туршлагагүй хүмүүс юм; чи өөрийн бодит туршлага болон мэдлэгийг ярихаасаа өмнө бусдын гэгээрэл, гэрэлтүүлэлтээр дамжуулан хэрэгжүүлэлтийн замыг олж авч сурах ёстой. Энэ нь чиний өөрийн аминд асар их ач тустай байх болно. Чи Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай байж, ийм маягаар туршлагажих ёстой. Чи бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайж, бүх зүйлсээс сургамж авах ёстой, тэгснээр чиний амь төлөвшиж, өсөж болох юм. Ийм хэрэгжүүлэлт нь хамгийн хурдан ахиц дэвшилд хүргэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

Үнэнийг хүлээн зөвшөөрөх нь юу вэ? Энэ нь, чи ямар ч завхарсан зан чанартай байх нь хамаагүй эсвэл агуу улаан луугийн ямар хор чиний уг чанарыг хордуулсан байх нь хамаагүй, Бурханы үгээр илчлэгдэх үед нь чи үүнийг хүлээн зөвшөөрч, Бурханы үгэнд туйлын итгэлтэйгээр захирагддаг гэсэн үг юм. Бурханы үгийн дагуу чи өөрийгөө мэддэг. Энэ нь Бурханы үгийг хүлээн зөвшөөрөх гэсэн үг юм. Бурхан юу хэлэх нь хамаагүй, зүрх сэтгэлийг хэрхэн зүсэх нь хамаагүй, Тэр ямар үг ашиглах нь хамаагүй, энэ нь үнэн мөн л юм бол чи үүнийг хүлээн зөвшөөрч чадах бөгөөд энэ нь бодит байдалтай нийцэж байгаа цагт чи үүнийг танин мэдэж чадна. Чи үүнийг хэр гүнзгий ойлгохоос үл хамааран Бурханы үгэнд захирагдаж чадах бөгөөд ах эгч нарын харилцан ярилцсан Ариун Сүнсний гэгээрлийн гэрлийг хүлээн зөвшөөрч, үүнд захирагдаж чадна. Тийм хүний эрэл хайгуул тодорхой түвшинд хүрсэн үед тэр үнэнийг олж авч, зан чанарын өөрчлөлтөнд хүрч чаддаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Өмнөх:Бурханы ажил яагаад муу хүмүүсийг бус зөвхөн сайн муу хүмүүсийг авардаг вэ?

Дараах:Авралд хүрэхийн тулд эцсийн өдрүүдийн Бурханы ажилд хэрхэн дуулгавартай байж, амьдрал дээр мэдрэх ёстой вэ?

Танд таалагдаж магадгүй