Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

40. Эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэсэн шинэ ажлыг хараад энэ нь жинхэнэ зам гэдгийг батлахын тулд юуг хайх ёстой вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Бурхан болон хүний талаар адил мэт ярьж болохгүй. Түүний мөн чанар болон Түүний ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийж, Өөрийн үгийг хүний ертөнцөд хэлээгүй бол хүн Бурханы хүслийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байсан, ингэснээр өөрсдийн бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний зөвшөөрлийг олж авч чадахгүй байх болно. Бурханы ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл хичнээн сайн байсан ч хамаагүй энэ нь юу ч биш болно, учир нь Бурханы бодол санаа нь үргэлж хүний бодол санаанаас дээгүүр байдаг ба Бурханы мэргэн ухаан нь хүн ойлгошгүй билээ. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “нэвт харсан” хүмүүс нь үр дүнгүй гэж Би хэлдэг ба тэд бүгд биеэ тоосон, боловсрол мэдлэггүй юм. Хүн Бурханы ажлыг тогтоох ёсгүй; цаашлаад хүн Бурханы ажлыг тогтоож чадахгүй. Бурханы нүдээр хүн бол шоргоолжноос ч жижигхэн, иймд хүн Бурханы ажлыг хэрхэн ойлгож чадах юм бэ? “Бурхан ингэж эсвэл тэгж ажилладаггүй” эсвэл “Бурхан ийм эсвэл тийм” хэмээн үргэлж хэлдэг хүмүүс байдаг, тэдгээр нь бүгд биеэ тоосон биш гэж үү? Махан биетэй хүмүүс бүгд Сатанаар ялзруулагдсан гэдгийг бид бүгдээрээ мэдэх ёстой. Бурханыг эсэргүүцэх нь тэдний угийн чанар бөгөөд тэд Бурханы ажлын талаар зөвлөгөө өгч чадах нь бүү хэл, тэд Бурхантай эн тэнцүү биш. Бурхан хүнийг хэрхэн удирдан чиглүүлдэг нь Бурханы Өөрийн ажил юм. Хүн захирагдах ёстой ба ийм, тийм үзэл санаатай байх ёсгүй, учир нь хүн бол тоос шороо билээ. Нэгэнт бид Бурханыг эрж хайхаар оролдож байгаа учраас бид Бурханаар анхааруулахын тулд Бурханы ажилд өөрсдийн үзхүйгээ нэмэх ёсгүй, ядаж бид Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцэхээр оролдохдоо өөрсдийн ялзармал зан чанараа ашиглах ёсгүй. Тэр нь биднийг антихристүүд болгохгүй гэж үү? Тийм хүмүүс, бид Бурханд итгэдэг гэж хэрхэн хэлж чадах юм бэ? Бурхан байдаг гэж бид итгэдэг учраас, Түүний сэтгэлд нийцэж, Түүнийг харахыг хүсдэг учраас бид үнэний замыг эрж хайх ёстой ба Бурхантай зохицолтой байх замыг хайх ёстой. Бид Бурханыг эсэргүүцэн зөрүүдлэн зогсох ёсгүй; тийм үйлдлээс ямар сайн зүйл гарах юм бэ?

Өнөөдөр Бурханд шинэ ажил байгаа. Та нар эдгээр үгийг хүлээн зөвшөөрөхгүй байж магад, тэдгээр нь та нарт сонин санагдаж магад боловч өөрсдийн төрөлхийн чанараа илчлэхгүй байхыг Би та нарт зөвлөж байна, учир нь Бурханы өмнө зөвт шударга байдлаар үнэхээр өлсөж цангадаг зөвхөн тэр хүмүүс л үнэнийг олж авч чадах ба үнэхээр үнэнч хүмүүс л Бурханаар гэгээрүүлэгдэж, удирдуулж чадна. Хэрүүл маргаанаар дамжуулан үнэнийг эрж хайснаар юунд хүрэхгүй юм. Зөвхөн тайвнаар эрж хайснаар л бид үр дүнд хүрч чадна. “Өнөөдөр Бурханд шинэ ажил байгаа” гэж Би хэлэхдээ, Бурхан бие махбодод эргэн ирснийг хэлж байгаа юм. Магадгүй та нар эдгээр үгийг тоогоогүй, магадгүй та нар тэдгээрт дургүйцсэн эсвэл тэдгээр нь та нарын анхаарлыг ихээр татсан байж болох юм. Ямар ч байлаа гэсэн, Бурхан илрэхийг үнэхээр хүсэн хүлээж байсан бүх хүмүүс энэ бодит байдалтай нүүр тулж, үүнд анхаарлаа хандуулна гэж Би найдаж байна. Яаран дүгнэлт гаргаагүй нь дээр. Энэ нь ухаалаг хүмүүсийн үйлдэх ёстой арга зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун сүнсийг доромжилж, үнэнийг голох хэрэггүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус харин Ариун сүнсний зааврыг дагадаг, үнэнийг эрэлхийлдэг байх хэрэгтэй; зөвхөн ийм байдлаар та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар анхааралтай явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй; түүнээс гадна Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, хэнэггүй байх хэрэггүй. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу, хүндэтгэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэрнээ хямсганадаг хүмүүс бол ухаангүй, биеэ тоосон хүмүүс. Үнэнийг сонссон хэрнээ дүгнэлт хийх гэж яардаг эсвэл үүнийг ялладаг хүмүүс бардамналд эзлэгддэг. Есүст итгэдэг хэн ч бусдыг харааж эсвэл яллах эрхгүй. Та нар бүгд бодлоготой, үнэнийг зөвшөөрдөг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншсан ч эдгээр 10000 үгнээс өөрийн итгэл үнэмшил болон Библитэй нийцэж буй ганцхан үгэнд л итгэж байвал чи эдгээр 10000 үгийг цааш нь эрж хайх хэрэгтэй. Би чамайг даруу байж, өөртөө хэтэрхий итгэлтэй бус, өөрийгөө өндөрт өргөхгүй байхыг зөвлөж байна. Бурханд хүндэтгэх сэтгэл агуулснаар чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгнүүдийг анхааралтай шинжилж, дахин дахин тунгаавал тэдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүмүүс эндээс хэдэн өгүүлбэр уншаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ бол Ариун Сүнсний гэгээрлээс өөрцгүй зүйл” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэсэн хуурамч Христ” гэж хэлж болох юм. Ингэж хэлж буй хүмүүс мэдлэггүй байдлаар сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий бага мэдэж байгаа тул Би чамд дахин эхнээс нь эхлэхийг зөвлөж байна! Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирсний улмаас Бурханы хэлсэн үгнүүдийг та нар сохроор яллах хэрэггүй ба заль мэхнээс айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Энэ нь асар том эмгэнэл болохгүй гэж үү? Ихээхэн тунгаасны дараа эдгээр үгнүүд үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэдэгт итгэсээр байвал чи эцэстээ шийтгэгдэх ба ямар ч ерөөлгүй байх болно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханы авралд үл тохирох биш гэж үү? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн ирэх хангалттай азтай хүн биш гэж үү? Бодоод үзээрэй! Битгий бодлогогүй, болгоомжгүй байгаарай, Бурханд итгэх итгэлийг тоглоом мэт бүү үз. Хүрэх газрынхаа төлөө, өөрийнхөө хэтийн төлвийн төлөө, амийнхаа төлөө бодоорой мөн биеэ бүү буруу авч яваарай. Чи эдгээр үгийг хүлээн зөвшөөрч чадах уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан диваажин, дэлхийг шинээр бүтээсэн байна”-аас

Гадаад дүр төрх нь мөн чанарыг тодорхойлдоггүй; үүнээс ч илүүгээр Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй. Есүсийн гадаад дүр төрх нь хүний үзэлтэй зөрчилдөөгүй гэж үү? Түүний гадаад дүр төрх болон хувцаслалт нь Түүний жинхэнэ ялгамж чанарын талаар ямар ч нотлох баримтаар хангаж чадаагүй биш гэж үү? Эртний фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний шалтгаан нь тэд зүгээр л Түүний гадаад дүр төрхийг харсан бөгөөд Түүний хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ хүлээн аваагүйгээс болсон биш гэж үү? Бурханы илрэлтийг эрж хайдаг ах эгч нар түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдлох ёсгүй. Бурханы эргэн ирэлтийг хэрхэн угтан авахаа та нар анхааралтай авч үзэх ёстой ба хэрхэн үнэнд захирагддаг хүн байх талаар тодорхой мэдэж байх ёстой. Энэ нь Есүсийг үүлэн дээр сууж эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүхний хариуцлага билээ. Бид өөрсдийн сүнсэн нүдээ арчих ёстой ба хий хоосон мөрөөдлөөр дүүрэн үгний урхи занганд орох ёсгүй. Бид Бурханы практик ажлын талаар бодох ёстой бөгөөд Бурханы бодит талыг харах ёстой. Сэтгэл хөдлөлд бүү авт эсвэл мөрөөдөлдөө бүү умба, Түүнийг хэзээ ч мэдээгүй эсвэл хараагүй бөгөөд Түүний хүслийг хэрхэн биелүүлэхийг мэддэггүй та нарыг авахын тулд Эзэн Есүс үүлэн дээр сууж та нарын дунд гэнэт бууж ирэх тэр өдрийг үргэлж бүү хүсэн хүлээ. Бодитой зүйлс дээр тулгуурлан бодох нь илүү дээр!

Чи судлах зорилгоор эсвэл хүлээн зөвшөөрөх санаатайгаар энэ номыг нээсэн байж болох юм; чиний хандлага ямар ч байлаа гэсэн чи үүнийг эцэст нь хүртэл уншиж, тийм амархнаар хойш тавихгүй байх гэж Би найдаж байна. Магадгүй эдгээр үгсийг уншсаныхаа дараа чиний хандлага өөрчлөгдөх болно, гэхдээ энэ нь чи хир их урам зоригтойгоос мөн аливааг зүрх сэтгэлдээ хир амархан хүлээж авдгаас хамаарна. Гэсэн хэдий ч чиний мэдэх ёстой нэг зүйл байдаг: хүний үг Бурханы үг мэтээр яригдаж болохгүй, тэр ч байтугай Бурханы үг нь хүний үг мэтээр яригдаж болохгүй. Бурханаар ашиглагдаж буй хүн нь бие махбод болсон Бурхан биш; энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээр нь Бурханы үг гэж хүлээн зөвшөөрөхгүй, зүгээр л гэгээрсэн хүний үг мэтээр хүлээн авч болох юм. Энэ тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг нь хэрхэн гэгээрсэн хүний үгтэй адил байж болох юм бэ? Бие махбод болсон Бурханы үг нь шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг удирдаж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед хүний өмнө орших чиглэлийг хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь зүгээр л энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед чиглүүлж чадахгүй эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний гэгээрэл шиг үзэж, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг шиг авч үзэх юм бол тэр нь хүний буруу. Ямар ч байсан чи хэзээ ч зөвийг буруу болгож эсвэл өндрийг нам болгон ярьж эсвэл гүн гүнзгий зүйлийгөнгөцхөн мэтээр ярих ёсгүй; ямар ч байсан чи өөрсдийн үнэн гэж мэддэг зүйлээ хэзээ ч санаатайгаар няцаах ёсгүй. Бурхан байдаг гэж итгэдэг хүн бүхэн энэ асуудлыг зөв үзэл бодлын үүднээс авч үзэх ёстой бөгөөд Бурханы бүтээл болохын хувьд Түүний шинэ ажил болоод үгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хэрвээ тэгэхгүй бол Бурханаар таягдагдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Бурханы илрэлт ямар ч хэлбэр эсвэл улс орноор хязгаарлагдаагүй байдгийн зорилго нь Тэр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд юм. Жишээлбэл, Бурхан Иудейд бие махбодтой болсон үед, Түүний зорилго нь, бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө цовдлолын ажлыг биелүүлэх явдал байсан. Гэсэн ч, Бурхан үүнийг хийх боломжгүй гэж иудейчүүд итгэсэн ба, Бурхан бие махбодтой болж Эзэн Есүсийн хэлбэрийг олох нь боломжгүй зүйл гэж тэд бодсон. Тэдний “боломжгүй” гэсэн нь, тэд Бурханыг эсэргүүцэн, яллах суурь болсон ба эцэст нь Израилийг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн адилхан алдаа гаргаж байгаа. Тэд Бурханы илрэлтийг шалтгаангүйгээр тунхагладаг ч Түүний илрэлтийг мөн буруушаан зэмлэдэг; тэдний “боломжгүй” нь Бурханы илрэлтийг өөрсдийн төсөөллийн хязгаартаа дахин нэг удаа хорьдог. Ингээд, олон хүн Бурханы үгийг сонссоныхоо дараа шоолон инээхийг Би бас харсан. Энэхүү инээд тохуу нь иудейчүүдийн буруушаалт, доромжлолоос өөрцгүй биш гэж үү? Та нар үнэнтэй нүүр тулахдаа сүсэгтэй биш, тэр ч байтугай үнэнийг хүсэн хүлээдэггүй. Та нар зүгээр л сохроор судалж, хайхрамжгүйгээр хүлээдэг. Та нар ингэж судалж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Та нар Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах уу? Хэрвээ чи Бурханы айлдварыг ялгаж таньж чадахгүй юм бол, хэрхэн Бурханыг илрэхэд нь нүдээр харах эрхтэй байх юм бэ? Бурхан илрэх газарт, үнэний илэрхийлэл байх болно мөн Бурханы дуу хоолой байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах ба зөвхөн тийм хүмүүс л Бурханы илрэлтийг харах эрхтэй байх болно. Өөрийн үзлээ нэг тийш нь тавь! Зогсоод эдгээр үгсийг анхааралтай унш. Хэрвээ чи үнэнийг хүсэн тэмүүлбэл, Түүний хүсэл ба Түүний үгийг ойлгуулахаар Бурхан чамайг гэгээрүүлэх болно. “Боломжгүй” гэдэг бодлоо хойш тавь! Хүмүүс ямар нэг зүйлийг боломжгүй гэж итгэх тусам, энэ нь төдий чинээ тохиолдох боломжтой, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэр огторгуйгаас ч дээгүүрт хальдаг, Бурханы бодол хүний бодлоос өндөрт байдаг ба Бурханы ажил нь хүний бодол санаа, ухагдахууны хязгаарыг даван гардаг. Зарим зүйл хэдий чинээ боломжгүй байна, эрж хайх үнэн төдий чинээ их байдаг; зарим зүйл хэдий чинээ хүний үзэл, төсөөллөөс давсан байна, төдий чинээ энэ нь Бурханы хүслийг агуулдаг. Бурхан хаана илрэх нь хамаагүй, Бурхан бол Бурхан хэвээр л байх учраас Түүний илрэлтийн байршил ба хэлбэр маягаас хамаарч Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний хөлийн мөр хаана байхаас үл хамааран Бурханы зан чанар хэвээр үлдэх болно. Бурханы хөлийн мөр хаана байх нь хамаагүй, Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан билээ. Жишээ нь, Эзэн Есүс бол зөвхөн израильчуудын Бурхан биш, харин Ази, Европ, Америк дахь бүх хүмүүсийн Бурхан мөн бөгөөд бүхий л орчлон ертөнцийн цорын ганц Бурхан юм. Иймээс, бид Бурханы айлдвараас Түүний хүслийг эрж хайж, илрэлтийг нь олж мэдэж, Түүний хөлийн мөрийг дагацгаая! Бурхан бол үнэн, зам ба амь. Түүний үг ба Түүний илрэлт нь нэгэн зэрэг оршдог ба Түүний зан чанар, хөлийн мөр нь хүн төрөлхтөнд үргэлж хүрч болохуйц байх болно. Хүндэт ах эгч нар аа, та нар эдгээр үг дотор Бурханы илрэлтийг харж, Бурханы илрэлтийг хүлээж байгаа хүмүүсийн төлөө бэлтгэгдсэн үзэсгэлэнтэй шинэ тэнгэр, шинэ газар руу, шинэ эрин үе рүү Түүний хөлийн мөрийг даган явж эхлэх болно гэж Би найдаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас

Өмнөх:Шашны ертөнцийн доторх бүлэглэл бүр өөрсдийн замыг жинхэнэ зам гэж үздэг. Тиймээс зөв замыг буруу замаас яаж ялган таних вэ?

Дараах:Бурхан яагаад эрин үе бүрт шинэ ажил хийдэг вэ? Ямар учраас шинэ эрин ирдэг вэ?

Танд таалагдаж магадгүй