1. Үнэнийг хэрэгжүүлэх гэж юу вэ?

Холбогдох Бурханы үг:

Хүн эзэмших ёстой үнэнээ Бурханы үгээс олдог бөгөөд энэ бол хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай, хэрэгтэй үнэн юм. Энэ бол та нарын бие махбодод хэрэгтэй ханд, тэжээл бөгөөд хэвийн хүн чанараа сэргээхэд нь хүнд тусалдаг зүйл, хүний зэвсэглэх ёстой үнэн юм. Бурханы үгийг хэдий чинээ их хэрэгжүүлнэ, та нарын амь төдий чинээ хурдан цэцэглэж, үнэн төдий чинээ тодорхой болно. Биеийн хэмжээ чинь өсөх тусам та бүхэн сүнслэг ертөнцийн зүйлсийг илүү тодорхой харж, Сатаныг ялан дийлэх илүү их тэнхээтэй болно. Бурханы үгийг хэрэгжүүлснээр ойлгохгүй байсан олон үнэн чинь та нарт тодорхой болно. Ихэнх хүмүүс Бурханы үгийн бичвэрийг ойлгох төдийдөө сэтгэл ханадаг бөгөөд туршлагаа гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхийн оронд, өөрсдийгөө хоосон сургаалаар зэвсэглэхэд анхаардаг; гэвч энэ нь фарисайчуудын зам бус уу? Ийм байхад “Бурханы үг бол амь юм” гэсэн хэллэг тэдний хувьд яаж жинхэнэ байж чадах юм бэ? Бурханы үгийг унших төдийхнөөр бус гагцхүү түүнийг хэрэгжүүлсэн үед л хүний амь өснө. Хэрэв Бурханы үгийг ойлгох нь амь болон биеийн хэмжээтэй болоход хэрэгтэй бүхэн юм гэж чи итгэж байвал ойлголт чинь ташаа байна. Үнэнийг хэрэгжүүлсэн цагт Бурханы үгийг үнэхээр ойлгох бөгөөд “үнэнийг хэрэгжүүлснээр л үүнийг ойлгож чадна” гэдгийг чи ойлгож авах ёстой. Өнөөдөр Бурханы үгийг уншсаныхаа дараа чи Бурханы үгийг мэдлээ гэж л хэлж болно, харин ойлгочихлоо гэж хэлж болохгүй. Үнэнийг хэрэгжүүлэх цорын ганц зам бол эхлээд үүнийг ойлгох явдал гэж зарим хүн хэлдэг ч энэ нь ердөө зарим талаараа зөв бөгөөд бүхэлдээ үнэн зөв биш гэдэг нь лавтай юм. Үнэний талаар мэдлэгтэй болохоосоо өмнө чи тэр үнэнийг туулаагүй байдаг. Номлолоос сонсдог зүйлээ ойлгодог гэж чамд санагдах нь үнэндээ ойлгож байгаа хэрэг биш. Зүгээр л үнэний үг үсгийг эзэмшсэн төдий бөгөөд энэ нь үнэний жинхэнэ утгыг ойлгохтой адилгүй. Үнэний талаар зөвхөн өнгөц мэдлэгтэй байгаа чинь үнэндээ ойлгодог, эсвэл энэ талаар мэдлэгтэй гэсэн үг биш; үнэний жинхэнэ утга нь үнэнийг туулснаар гарч ирдэг. Тиймээс зөвхөн үнэнийг туулах үедээ чи үүнийг ойлгож чадна, тэр цагт л чи далд хэсгүүдийг нь ухаарч чадна. Туршлагаа гүнзгийрүүлэх нь үнэний далд утгыг ухаарах, мөн чанарыг нь ойлгох цорын ганц зам юм. Тиймээс үнэнтэй байхад чи хаа ч хүрж чадах боловч дотор чинь үнэн байхгүй бол шашны хүмүүс байтугай, гэр бүлийн гишүүдээ ч итгүүлэх гэж оролдох талаар бодох хэрэггүй. Үнэн байхгүй бол чи будрах цасан ширхэгтэй л адил байх болно, харин үнэнтэй бол аз жаргалтай, эрх чөлөөтэй байж чадах бөгөөд хэн ч чам руу дайрч чадахгүй. Онол хэр баттай байх нь хамаагүй, үнэнийг даван гарч чадахгүй. Үнэнтэй байхад дэлхийг ч хөдөлгөж, уулс хийгээд тэнгис далайг ч нүүлгэж болно, харин үнэн дутмаг бол хотын бат бэх хана хэрэм өтөнд идэгдэж юу ч үгүй болоход хүрнэ. Энэ бол илэрхий бодит байдал.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүлэх ёстой”-оос эш татав

Үнэнийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал зүйл нь юу вэ? Эхлээд чи зарчмыг ухаарах ёстой бус уу? Зарчмууд нь юу вэ? Зарчмууд нь үнэний бодитой тал. Чи Бурханы үгийн өгүүлбэрийг уншаад энэ бол үнэн гэж боддог ч доторх зарчмуудыг нь ухаардаггүй; өгүүлбэр нь зөв юм шиг санагддаг ч ямар талаараа бодитой, эсвэл ямар байдлыг хөндөх учиртайг нь мэддэггүй. Зарчмуудыг нь, хэрэгжүүлэлтийн замыг нь чи ухаарч чаддаггүй. Ойлгосон энэ үнэн чинь чиний хувьд ердөө л хоосон сургаал. Гэхдээ чи тэрхүү өгүүлбэрийн үнэн-бодит байдал болоод Бурханы шаардлага юу болохыг нэгэнт ухаарчихвал, хэрэв эдгээрийг үнэхээр ойлгоод, төлөөс төлж, хэрэгжүүлж чадаж байвал, тэр цагт чи тэрхүү үнэнийг олж авна. Үнэнийг олж авснаар чиний завхарсан зан чанар бага багаар шийдвэрлэгдэж, тэрхүү үнэн чамд ордог. Үнэний бодит байдлыг хэрэгжүүлж чадаж байвал, чиний үүргийн гүйцэтгэл, үйлдэл бүр, хүний хувьд биеэ авч явах байдал чинь энэхүү үнэний хэрэгжүүлэлтийн зарчимд тулгуурлаж байвал, чи өөрчлөгдсөн бус уу? Хамгийн гол нь чи үнэн-бодит байдалд хүрсэн хүн болсон. Үнэн-бодит байдалд хүрсэн хүн зарчмын дагуу үйлддэг хүнтэй адилгүй бус уу? Зарчмын дагуу үйлддэг хүн тэгвэл үнэнд хүрсэн хүнтэй адилгүй бус уу? Үнэнд хүрсэн хүн бас Бурханы хүсэлд нийцэж чадахгүй гэж үү? Эдгээр нь хоорондоо ингэж холбогддог.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг нь хоосон үг хэлж, тогтсон хэллэгийг цээжээр уншина гэсэн үг биш. Харин, амьдралд чинь юу ч тохиолдсон гэсэн, энэ нь хүний биеэ авч явах зарчим, үйл явдлыг харах өнцөг, Бурханд итгэх итгэлийн асуудлууд, үнэн-зарчим юм уу хүний үүргээ гүйцэтгэхдээ гаргадаг хандлагатай хамааралтай л бол хүн бүр сонголт хийх хэрэгтэй, хүн болгон хэрэгжүүлэх замтай байх ёстой. Жишээлбэл чи, хэнийг ч гомдоож болохгүй, харин эв эеийг сахиж, хүнийг нэр нүүргүй болгохоос зайлсхийх хэрэгтэй, тэгснээр хожим нь хүн бүр эв найртай байж чадна гэсэн үндсэн үзэл бодолтой бол тэр үзэл бодолдоо баригдаад хэн нэгнийг муу зүйл хийж, алдаа гаргаж, эсвэл зарчимд нийцэхгүй үйлдэл гаргаж байгааг харах үедээ тухайн хүнтэй нүүр тулахын оронд өөрөө хариуцаж аваад засаж залруулахыг илүүд үздэг. Үзэл бодолдоо баригдаад чи бусдыг гомдоох үнэн сэтгэлээсээ дургүй болдог. Хэнтэй ч хамт байсан гэсэн, нэр нүүр, сэтгэл хөдлөл, хоорондын харилцаа, эсвэл олон жил харьцаж дассан сэтгэлийнхээ тухай бодолдоо түүртээд чи үргэлж тэр хүний нэр хүндийг хамгаалах сайхан зүйлс хэлдэг. Сэтгэлд нийцэхгүй зүйлийг олж харахаараа тэдний нэр нүүрийг сэвтээхийн оронд зөвхөн араар нь л уураа гаргаж, нууцхан гомдоллодог. Энэ авир байдлын талаар чи юу гэж бодож байна? Хүний арга эвийг олдог, ов мэхтэй зусарч хүний авир биш гэж үү? Энэ нь зарчимтай нийцдэггүй; ийм маягаар авирлах нь дорд хэрэг биш гэж үү? Ийм маягаар авирладаг хүмүүс сайн хүмүүс биш, журамт хүмүүс ч биш. Чиний хэчнээн их зовж, ямар төлөөс төлсөн чинь хамаагүй, хэрэв зарчимгүй авирладаг бол чи бүтэлгүйтсэн, Бурханы өмнө чи ямар ч сайшаал хүртэхгүй, Тэр чамайг санахгүй, чи Түүнд таалагдах ч үгүй. Үүнийг ухамсарлахад чамд бачуурмаар санагдаж байна уу? (Тийм.) Чиний мэдэрч байгаа бачимдал бол чи одоо ч үнэнийг хайрладаг, үнэнийг хайрлах зүрх сэтгэл, хүсэлтэй гэдгийн, мөс чанар чинь гярхай хэвээрээ байгаагийн нотолгоо билээ… Гярхай чанар чамд зөв буруу, сайн мууг хооронд нь ялгах чадвар өгдөг. Гярхай чанартай, ялган таних чадварыг хэрэгжүүлж чаддаг байвал иймэрхүү сөрөг зүйл, алдаатай үзэл, завхарсан зан чанарыг үзэн ядахад амархан. Учир нь наад зах нь л чамд аль хэдийн хамгийн чухал зүйл болох мөс чанарын мэдрэмж байна. Мөс чанарын энэ мэдрэмж бол зөв бурууг ялган таних чадвартай адил, зөв шударга байдал, эерэг зүйлсийг хайрладаг хүн чанарын хэсгийг эзэмшсэн байхтай адил маш их үнэ цэнтэй зүйл. Эдгээр нь хамгийн эрхэм зүйлс—хүнд байж болох хамгийн хүсүүштэй, үнэ цэнтэй зүйл бөгөөд нэгэнт эзэмшсэн бол үнэнийг хэрэгжүүлэх боломжтой болно. Дараагийн хоёрыг нь түр хойш тавья. Мөс чанар чинь гярхай байгаа цагт эрээ цээргүйгээр муу үйл үйлдэж барцад, үймээн тарьж буй хорон муу хүн чамд мэдрэмж, үнэлэмж төрүүлэх үү? (Тийм.) Хэрэв үнэлэмж, мэдрэмжтэй бол чи үнэнийг хэрэгжүүлэх хамгийн суурь шаардлагуудын нэгийг хангажээ. Хэрэв чи тэдний хийсэн зүйл муу үйл гэдгийг харж чадаад, арга хэмжээ авахаар урагш алхсан бол, энэ нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг бус уу? Үнэнийг хэрэгжүүлнэ гэдэг нь юу вэ? (Илчилж, мэдээлж, тэдгээр үйлдлийг зогсоох явдал.) Тийм ээ. Иймэрхүү зүйл тохиолдох үед чи хариуцлагаа зарчмын дагуу биелүүлэх юм бол энэ л үнэнийг хэрэгжүүлж байгаа явдал билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ сайн гүйцэтгэхэд хамгийн наад зах нь мөс чанар шаардлагатай”-аас эш татав

Хэрэв чи үнэнийг хэрэгжүүлж чаддаг бол, амьдралд чинь тохиолддог юм бүхэн, холбоотой байдаг хүн болгон, чамд Бурханы даалгадаг бүх ажлыг ойлгодог үнэнтэйгээ харьцуулан шалгаж, тэдгээрийг хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн зүйл тохиолдох үед чи ямар арга барилаар үйлдэх ёстой вэ, оршин тогтнолын чинь онолын суурь болон үндэс юу вэ? Бурханы үг. Жишээ нь, чамд үүрэг өглөө гэж бодъё: Үүнийг гүйцэтгэх арга барилдаа чи хэрэгжүүлэх замтай байх ёстой бөгөөд энэ нь юун түрүүнд үнэний онолд үндэслэх шаардлагатай. Бурханы хүслийн дагуу байлгахын тулд энэ үүргийг хэрхэн хэрэгжүүлэх хэрэгтэй вэ? Чи хэнэггүй, хааш яаш байж болохгүй; идэвхгүй талын тухайд бол, энэ нь хамгийн бага хийх ёстой зүйл юм. Жишээ нь, чи аяга таваг угааж байна гэж бодъё. Энэ бол чиний хүлээн авсан үүрэг. Чи таваг болгоныг хурдхан усаар зайлаад больчихлоо. Ингэх нь үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг мөн үү? Чи үнэнийг хэрэгжүүлсэн гэж боддог. Чи аяга тавгаа угаачихсан; цэвэр болтол нь зайлсан. Тэгэхээр аяга таваг угааж байхдаа чи юу бодож байсан бэ? Аяга таваг угаах зарчим чинь юу байсан бэ? Чи үүнийг хийж байхдаа зарчмыг дагадаг бол үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг. Тэгэхээр чамд үүрэг болгон даалгавар өгөх үед үнэнийг хэрэгжүүлэхийн тулд чи юу хийх хэрэгтэй вэ? Зарчим байдаг уу? Яригдаж буй зарчим нь онолын үндэс юм. Юуны түрүүнд чи хэнэггүй, хааш яаш байж болохгүй; эхлээд энэ зарчмыг баримтал. Чи хэнэггүй, хааш яаш байхгүйн тулд оюун санаандаа юу бодож, юу хийх ёстой вэ? Энд хэд хэдэн алхам байдаг. Аяга таваг бохир, хөөстэй, зүгээр зайлаад хангалтгүй гэдгийг чи харж байна; бактери байж магадгүй учраас бактерийг устгахын тулд угаалгын шингэн ашиглаж, цэвэрхэн болгохын тулд аяга тавгаа хэдэн удаа зайлаад, сайтар шалгах ёстой. Ингэх нь хэнэггүй, хааш яаш байгаа хэрэг биш. Энэ нь оюун санаандаа зарчимтай байж, юмыг зарчмын дагуу хийж байгаа хэрэг. Аяга тавгийг зүгээр нэг хурдхан зэрвэс харж, зайлаад, ажлаа ингээд орхиж, тос юм уу бактери байгаа эсэхийг үл тоон “надад үүнийг хий гэж хэлсэн болохоор би хийнэ—үүнийг хийж байгаа цагт хэнэггүй, хааш яаш байгаа хэрэг биш” гэж дотроо бодож болохгүй. Энэ бол үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш, ердөө л багахан эрч хүч зарцуулж, үйлчлэл хийж, зөвхөн биеэрээ л хөдөлмөрлөж байгаа хэрэг. Чи аяга тавгаа угааж дууссан; яахаараа үнэнийг хэрэгжүүлээгүй хэрэг гэж? Энэ нь яагаад ердөө л “багахан эрч хүч зарцуулж буй хэрэг” болчхов? Хэрэв чи зарчмын дагуу үйлддэггүй бол үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш бөгөөд үнэн-зарчмыг баримтлалгүйгээр даалгаврыг гүйцэтгэсэн гэсэн үг юм; зүрх сэтгэлд чинь зарчим байгаагүй, чи өөрийн дур сонирхол, ааш зан, сэтгэл хөдлөл, төсөөлөл, санаа бодолд үндэслэж үйлдсэн. “Би үүнийг хурдхан зайлчихъя, тэгээд л болно—аяга таваг угаах шингэн ашиглаад яах юм? Энд бактери байхгүй л байна. Зүгээр л хэрэглэ; ямар ч асуудалгүй.” Энэ нь чиний өөрийн бодол бус уу? Чи ингэж боддог учраас бодол санааныхаа дагуу үйлддэг—энэ бол үнэнийг хэрэгжүүлж байгаа хэрэг биш. Үнэн-зарчмын дагуу үйлдэхийн тулд чи өөртөө “Би хэнэггүй, хааш яаш байж болохгүй, зарчмаар бол үүнийг цэвэр болтол нь угааж, бактерийг устгах ёстой, тэгвэл хүмүүс хэрэглэхэд эрүүл ахуйн хувьд аюулгүй болно” гэж бодох ёстой. Энэ бол зарчим бөгөөд хэрэв чи бүхнийг энэ зарчимд үндэслэн хийвэл хэнэггүй, хааш яаш байхгүй, харин ч хичээнгүй байж, чадах бүхнээ хийнэ, ингэсэн тохиолдолд чи бүхий л зүрх сэтгэл, оюун санаагаараа үүргээ биелүүлнэ. Энэ л үнэнийг хэрэгжүүлж буй хэрэг билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэхийн хамгийн чухал хэсэг бол үнэнийг хэрэгжүүлэх явдал юм”-аас эш татав

Үнэнийг хэрэгжүүлэхийн шалгуур яг юу вэ? Үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхийг чинь хэрхэн үнэлж, тогтоодог вэ? Бурханы үгийг сонсоод хүлээн авдаг хүн мөн эсэхийг чинь Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? Түүнд итгэж, номлол сонссон хугацаанд дотоод байдалд чинь, Түүнд дуулгаваргүй байдалд чинь, завхарсан зан чанарын чинь янз бүрийн талын мөн чанарт ямар нэгэн өөрчлөлт гарсан эсэхийг Тэр хардаг. Чи эдгээрийг үнэнээр сольсон эсэхийг, гадаад зан авир, үйлдэлдээ, эсвэл зүрх сэтгэлийнхээ гүн дэх завхарсан зан чанарын мөн чанартаа өөрчлөгдсөн эсэхийг чинь хардаг. Бурхан чамайг эдгээр зүйлийн дагуу үнэлдэг. Энэ олон жил номлол сонсож, Бурханы үгийг идэж уучхаад чиний өөрчлөлтүүд ердөө өнгөцхөн үү, эсвэл мөн чанарынх уу? Чиний зан чанарт өөрчлөлт гарсан уу? Бурханы талаарх эндүүрэл, Бурханд дуулгаваргүй байдал, Бурханы даалгасан даалгавар, үүрэгт хандах хандлагад чинь өөрчлөлт гарсан уу? Бурханы эсрэг дуулгаваргүй байдал чинь багассан уу? Ямар нэгэн зүйл тохиолдож, дуулгаваргүй гэдэг чинь илчлэгдэх үед чи өөрийгөө эргэцүүлж чаддаг уу? Дуулгавартай байж чадах уу? Чи Бурханы даалгасан даалгавар, үүрэгт илүү үнэнч болсон уу, энэ үнэнч зан хольцгүй цэвэр үү? Номлол сонсож байсан хугацаанд чиний сэдэл, санаархал, хүсэл, санаа зорилго цэвэрлэгдсэн үү? Эдгээр нь үнэлж хэмжих шалгуур биш гэж үү? Тэгээд бас Бурханы тухай эндүүрэл чинь байна: Чи анхны үзэл, тодорхойгүй хийсвэр төсөөлөл, дүгнэлттэйгээ зууралдсаар байна уу? Гомдол болон бусад сөрөг сэтгэл хөдлөл чамд байсаар байна уу? Эдгээр зүйлийн тухайд өөрчлөлт гарсан уу? Эдгээр талд ямар ч өөрчлөлт гараагүй бол чи ямархуу хүн бэ? Энэ нь нэг баримтыг нотолдог: Чи бол үнэнийг хэрэгжүүлдэг хүн биш.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы үгийг хэрэгжүүлснээр л зан чанартаа өөрчлөлт хийж чадна”-аас эш татав

Олон хүн, үүргээ биелүүлэхийн тулд гэр бүл, ажил мэргэжлээ хойш тавьж чаддаг байх гэх мэт тодорхой арга замаар гаднаа авирладаг, тиймээс тэд үнэнийг хэрэгжүүлсэн гэж итгэдэг. Гэвч Бурхан тэднийг үнэнийг хэрэгжүүлж байна гэж хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ хийдэг юм бүхэн чинь хувийн сэдэл агуулдаг, хольцтой байдаг бол чи үнэнийг хэрэгжүүлэхгүй байна; чи зүгээр л өнгөц зан байдал харуулж байна. Хатуухан хэлбэл, чиний зан байдлыг Бурхан магадгүй яллана; Тэр үүнийг сайшаахгүй, эсвэл дурсан санахгүй. Үүнийг цааш нь задлан шинжилбэл, чи мууг үйлдэж, зан байдал чинь Бурханыг эсэргүүцэж байна. Гаднаа чи юунд ч саад болж, үймүүлээгүй ба бодитой хохирол учруулж, ямар нэг үнэнийг зөрчөөгүй. Энэ нь логиктой, ухаалаг харагддаг ч үйлдлийн чинь мөн чанар мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхтэй хамаатай. Тиймээс чи Бурханы үгийг харгалзан үзээд үйлдлийнхээ ар дахь сэдлийг харснаар, зан чанарт чинь өөрчлөлт гарсан эсэхийг болон үнэнийг хэрэгжүүлж байгаа эсэхээ тодорхойлох ёстой. Энэ нь, чиний үйлдэл хүний төсөөлөл, хүний санаа зорилгод нийцэж байгаа эсэх, эсвэл чиний дур сонирхолд нийцэж байгаа эсэх талаарх хүний үзэл бодлоос хамаардаггүй; тийм зүйлс чухал биш. Харин ч энэ нь, Бурхан чамайг Өөрийнх нь хүсэлд нийцэж байна гэж хэлэх эсэхээс, мөн үйлдэл чинь үнэний бодит байдалтай эсэхээс, Түүний шаардлага, стандартад нийцдэг эсэхээс хамаардаг. Бурханы шаардлагуудтай өөрийгөө харьцуулан үзэх нь л үнэн зөв юм. Зан чанарын өөрчлөлт болон үнэнийг хэрэгжүүлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг энгийн, амархан биш. Та нар одоо ойлгов уу? Та нарт энэ талаар ямар нэгэн туршлага байгаа юу? Асуудлуудын мөн чанарын тухайд бол та нар ойлгохгүй байж магадгүй; та нарын оролт дэндүү өнгөцхөн байсан. Та нар үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл бүхий л өдөржингөө гүйж, эрт босож, орой унтдаг атлаа амь зан чанартаа өөрчлөлт гаргаагүй, тийм өөрчлөлт нь юуг хамардгийг ухаарч чадаагүй. Энэ нь оролт чинь хэтэрхий өнгөцхөн байна гэсэн үг биз дээ? Бурханд хэчнээн олон жил итгэснээс үл хамааран та нар амь зан чанарын өөрчлөлтөд хүрэхтэй холбоотой мөн чанар болон гүн гүнзгий зүйлсийг мэдэрдэггүй байж магадгүй. Та нарын зан чанар чинь өөрчлөгдсөн гэж болох уу? Бурхан чамайг магтах уу, үгүй юү гэдгийг яаж мэдэх вэ? Хамгийн наад зах нь, өөрийнхөө хийж байгаа бүхний талаар чи зүрх сэтгэлдээ гойд тууштай байх бөгөөд үүргээ биелүүлж, Бурханы гэрт ямар нэгэн ажил хийж байх үедээ, эсвэл ердийн үед Ариун Сүнс чамайг замчилж, гэгээрүүлж, чам дотор ажиллаж байгааг мэдэрнэ. Биеэ авч явах байдал чинь Бурханы үгтэй нягт зохицох ба тодорхой түвшний туршлагатай болмогцоо чи урьд нь авирлаж байсан байдал чинь харьцангуй тохиромжтой байсан гэдгийг мэдэрнэ. Гэхдээ, хэсэг хугацаанд туршлага олж авсныхаа дараа чи, урьд нь хийсэн зарим зүйл чинь зохисгүй байсныг мэдэрч, тэдгээрт сэтгэл дундуур байж, үнэндээ чиний хийсэн зүйлд ямар ч үнэн байгаагүйг мэдэрвэл хийсэн бүхэн чинь Бурханыг эсэргүүцэж байсан гэдгийг энэ нь нотолдог. Чиний үйлчлэл тэрслүү байдал, эсэргүүцэл, хүний хэрэгжүүлэлтээр дүүрэн байсан гэдгийг энэ нь нотолдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс эш татав

Хэрэв чи Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй бол ямар ч өөрчлөлт туулалгүй арван жил ч итгэж болно. Эцэст нь чи Бурханд итгэнэ гэж яг үүнийг л хэлдэг юм байна гэж бодно; өмнө нь хорвоо ертөнц дээр амьдарч байсантай чинь бараг л адилхан юм, амьд байна гэдэг утга учиргүй юм гэж чи бодно. Үнэн байхгүй бол амьдрал хоосон гэдгийг энэ нь үнэхээр харуулдаг. Чи хоосон сургаалын хэдэн үг хэлж чадаж магадгүй ч чамд тайван бус, түгшүүртэй санагдсаар байх болно. Хүмүүс Бурханы талаар бага зэрэг мэдлэгтэй, хэрхэн утга учиртай амьдралаар амьдрахыг мэддэг, Бурханыг сэтгэл хангалуун болгодог зарим зүйлийг хийж чаддаг бол жинхэнэ амьдрал энэ юм, ингэж амьдарч байж л амьдрал утга учиртай болно, Бурханыг бага ч гэсэн сэтгэл хангалуун болгож, сэтгэл ханамжтай байхын тулд ингэж амьдрах ёстой гэж тэдэнд санагдана. Хэрэв тэд ухамсартайгаар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийгөө хаяж, санаа бодлоо орхиж, Бурханы хүслийг дуулгавартай дагаж, санаа тавьж чадвал—энэ бүхнийг ухамсартайгаар хийж чаддаг бол—үнэнийг яг таг хэрэгжүүлнэ, жинхэнээсээ үнэнийг хэрэгжүүлнэ гэж үүнийг хэлэх бөгөөд энэ нь тэдний урьд өмнө төсөөлөлдөө найддаг байсан, хоосон сургаал, дүрэм журамтай зууралддаг байснаас маш өөр юм. Үнэн хэрэгтээ үнэнийг ойлгодоггүй байхад аливаа зүйлийг хийх маш ядаргаатай, хоосон сургаал, дүрэм журам баримтлах нь зүдэргээтэй, мөн зорилгогүйгээр, юмыг сохроор хийх нь хэцүү бэрх байдаг. Тэд үнэнийг олж авч байж л чөлөөтэй болж чадна—энэ худал биш—ингэж байж тэд юмыг амархан, баяртайгаар хийж чадна. Ийм байдлыг эзэмшсэн хүмүүст үнэн байдаг; тэд бол зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Өмнөх: 3. Бурхан яагаад хангалттай сайн үйл бэлдэхийг хүнээс шаарддаг тухай

Дараах: 2. Дүрэм дагах гэж юу болох, дүрэм дагах, үнэнийг хэрэгжүүлэх хоёрын хоорондох ялгаа юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх