Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурханы хэлсэн сонгодог үгс

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

(I) Бурханд хэрхэн итгэх тухай сонгодог үгс

1. “Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх юм; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Үүнээс ч илүүгээр Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар өөрсдийн ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

2. Бурханд итгэх жинхэнэ итгэл нь аврагдахын төлөө Түүнд итгэх явдал биш, тэр ч байтугай сайн хүн байх явдал биш. Энэ нь бас хүний дүр төрхтэй байхын тулд Бурханд итгэх явдал ч биш юм. Үнэндээ хүмүүс өөрсдийнхөө Бурханд итгэх итгэлийг зөвхөн Бурхан байгаа гэдэг итгэл, өөр юу ч биш гэж үзэх ёсгүй; чи ердөө Бурхан бол үнэн, зам, амь тэгээд өөр илүү зүйлгүй гэж итгэх ёсгүй. Мөн энэ нь чи ердөө Бурханыг хүлээн зөвшөөрөх явдал биш, тэр ч бүү хэл Бурхан бол бүх зүйлийн Захирагч, Бурхан бол төгс хүчит, Бурхан дэлхий дээрх бүх зүйлийг бүтээсэн, Бурхан бол цор ганц агаад эрхэм дээд гэдэгт зөвхөн итгэх явдал биш юм. Энэ нь ердөө ингэж итгэх явдал биш; харин ч чи-бүхий л оршихуй, бүхий л зүрх сэтгэл чинь-Бурхныг дагаж, өөрийгөө Бурханаар ашиглуулж, чамайг Өөрийн үйлчлэлд ашиглах боломжийг Бурханд олгох ёстой ба Бурханы төлөө юуг ч хийх ёстой. Зөвхөн Бурханаар урьдчилан тогтоогдсон, сонгогдсон хүмүүс л Түүнд итгэх ёстой юм биш. Хүн төрөлхтөн Бурханаар бүтээгдсэн учраас үнэндээ бүх хүн төрөлхтөн Бурханыг шүтэн мөргөж, Түүнийг анхаарч, Түүнд дуулгавартай байх ёстой.

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас

3. Хүний Бурханд итгэх итгэлийн хамгийн үндсэн шаардлага нь тэр шударга зүрх сэтгэлтэй байж, өөрийгөө бүрэн зориулж, үнэхээр дуулгавартай байх явдал юм. Хүний хувьд хамгийн хэцүү зүйл нь жинхэнэ итгэлийн хариуд өөрийн бүх амьдралыг өгөх явдал бөгөөд үүгээр дамжуулан тэр бүхий л үнэнийг олж авч, Бурханы бүтээл болох өөрийн үүргийг биелүүлж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас

4. Хүн Бурханд итгэдгийн мөн чанар нь амийг эрж хайхын төлөө юм. Чи Бурханд итгэдэг хэрнээ амь юм уу үнэнийг, эсвэл Бурханы тухай мэдлэгийг эрж хайдаггүй бол Бурханд итгэх итгэлгүй гэсэн үг! Чи хаан болохын тулд хаант улсад орох гэж эрмэлзээд байгаа чинь бодитой бодит байдалд үндэслэсэн гэж үү? Зөвхөн амийг эрж хайсны эцэст Бурханыг үнэхээр хайрлах хайранд хүрэх нь л бодит байдал; үнэний эрэл хайгуул болон хэрэглээ нь бүгд бодит байдал. Бурханы үгийг унших зуураа үгийг нь мэдэр; ийм маягаар чи Бурханы тухай мэдлэгийг жинхэнэ туршлагаараа дамжуулан ухаарах болно. Энэ нь жинхэнэ эрэл хайгуул юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

5. Энэ бол өөрийн амийн бодит байдал болгон Бурханы үгсийг хүлээж авах, мөн Түүнийг гэсэн жинхэнэ хайранд хүрэхийн тулд Түүний үгнээс Бурханы тухай мэдэх зэрэг юм. Тодруулбал: Бурханыг дуулгавартай дагаж, хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэх нь Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлэгдэх үнэ цэнэтэй тухай, Өөрийн бүтээлүүддээ Бурхан хэрхэн авралын ажлыг хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой-энэ бол Бурханд итгэх итгэлээрээ та нарын эзэмших ёстой наад захын зүйлс юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, төрөлх байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы ивээл, хамгаалалтан дор амьдрахын нэр юм. Энэ бол махан биедээ биш Бурханд дуулгавартай байдлыг олж авах явдал бөгөөд энэ нь, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авах боломжийг Бурханд олгож, та нарыг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатаны зан чанараас өөрсдийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы хүч чадал, алдар та нарт илэрхийлэгдэж, ингэснээр та нар Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байхыг хэлнэ. Бурханд итгэх итгэл нь тэмдэг гайхамшгийг харахын төлөө байх ёсгүй, мөн өөрийн махан биеийн төлөө ч байж болохгүй. Энэ нь Бурханы тухай мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Түүнд дуулгвартай байхын төлөө байх ёстой. Энэ нь үндсэндээ энэ бүхнийг биелүүлэхийн төлөө юм. Бурханы үгсийг идэж уух нь Бурханыг мэдэхийн тулд мөн Бурханыг хангалуун болгохын тулд юм. Бурханы үгийг идэж, уух нь та нарт Бурханы тухай асар их мэдлэгийг өгөх ба зөвхөн үүний дараа л та нар Бурханд дуулгавартай байж чадна. Гагцхүү Бурханыг мэддэг болсон үедээ л та нар Бурханыг хайрлах ба үүнд хүрэх нь аливаа хүний Бурханд итгэх итгэлд байх ёстой зорилго юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

6. Нэгэнт чи Бурханд итгэдэг учраас Түүний үгийг идэж ууж, Түүний үгийг амсан мэдэрч, Түүний үгийг биелүүлэх ёстой. Зөвхөн энэ л Бурханд итгэх итгэл юм! Хэрвээ чи Бурханд итгэдэг гэж хэлдэг атлаа Түүний ямар ч үгийг хэлж чадахгүй, эсвэл тэдгээрийг хэрэгжүүлж чадахгүй бол чамайг Бурханд итгэдэг гэж үзэхгүй. Энэ бол “өлсгөлөнгөө дарахын тулд талх хайж байгаатай” адил. Зөвхөн шалихгүй сэтгэгдэл, хэрэггүй асуудлууд, өнгөцхөн асуудлуудыг л ярьж, өчүүхэн төдий ч бодит байдалгүй байх нь Бурханд итгэх итгэлийг бүрдүүлдэггүй. Ингэвэл[b] чи Бурханд итгэх зөв замыг ойлгоогүй байна. Яагаад чи Бурханы үгнээс улам их идэж уух ёстой вэ? Хэрвээ чи Бурханы үгийг идэж уухгүй, зөвхөн диваажинд орохыг хүсвэл энийг итгэл гэж тооцох уу? Бурханд итгэдэг хүний эхний алхам юу вэ? Ямар замаар Бурхан хүнийг төгс болгодог вэ? Бурханы үгийг идэж, уухгүйгээр чи төгс болж чадах уу? Бурханы үгийг өөрийн бодит байдал болгоогүй чамайг хаант улсын хүн гэж тооцож болох уу? Бурханд итгэх итгэл гэж яг юу вэ? Бурханд итгэгчид, хамгийн наад зах нь гаднаа сайн зан авирыг эзэмшсэн байх хэрэгтэй ба хамгийн чухал нь, Бурханы үгтэй байх явдал юм. Юу ч болж байсан чи Түүний үгээс хэзээ ч татгалзаж чадахгүй. Бурханы талаарх чиний мэдлэг болон Түүний хүслийн биелэлт нь бүгд Түүний үгээр дамжуулан хэрэгждэг. Бүх улс үндэстэн, шашны бүлэглэл, урсгал болон секторуудыг ирээдүйд үгээрээ байлдан дагуулах болно. Бурхан шууд ярих ба бүх хүмүүс Бурханы үгийг гартаа барина; үүгээр дамжин хүмүүс төгс болно. Бурханы үг даяар тархаж, хүмүүс Бурханы үгийг хэлж, Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэхдээ дотроо Бурханы үгийг хадгалсаар байдаг. Дотор гаднагүй тэд Бурханы үгэнд автсан ба тэд ингэж төгс болдог. Бурханы хүслийг биелүүлдэг ба Түүнд гэрчилж чадах хүмүүс бол Бурханы үгийг бодит байдал болгосон хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

7. Бурханд итгэснээр чиний санаа зорилго, үзэл бодол зөв тавигдах ёстой; Бурханы үгс, Бурханы ажил, Бурханы бэлтгэсэн орчин, Бурханаар гэрчлэгдсэн хүн болон практик Бурханы талаар зөв ойлгож, зөв харьцах ёстой. Чи өөрийн бодолд нийцүүлэн хэрэгжүүлэлт хийж эсвэл өөрийн жижигхэн төлөвлөгөөг гаргах ёсгүй. Чи бүх зүйлээс үнэнийг хайж, Бурханы бүтээлийн хувьд өөрийн газарт зогсож, Бурханы бүх ажилд захирагдах чадамжтай байх ёстой. Хэрэв чи Бурханаар төгс болгогдож, амийн зөв замд орохыг хүсэж байгаа бол чиний зүрх сэтгэл замаа алдалгүй, Сатаныг дагалгүй, Сатанд ажлаа хийх ямар ч боломж үлдээлгүй, Сатанд өөрийгөө ашиглагдахыг зөвшөөрөхгүй байснаар үргэлжид Бурханы өмнө амьдрах болно. Чи өөрийгөө бүрэн дүүрэн Бурханд өгч, Бурхан чамайг захирахыг зөвшөөрөх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурхантай ямар харилцаатай байгаа вэ”-ээс

8. Бурханд итгэх нь зовж зүдрэхийн нэр, эсвэл Түүний төлөө олон зүйлийг хийх ёстой эсвэл өөрийн махан биеийн амар амгалангийн төлөө эсвэл чиний бүх зүйл сайн сайхан байхын төлөө, бүх зүйл тавтай тухтай байхын төлөө гэж чи бодож байж болох юм—гэвч эдгээрийн аль нь ч хүмүүсийн Бурханд итгэх зорилго байх ёсгүй. Хэрэв чи ингэж итгэдэг бол чиний үзэл буруу бөгөөд чи зүгээр л төгс болгуулж чадахгүй. Бурханы үйл хэрэг, Бурханы зөвт зан чанар, Түүний мэргэн ухаан, Түүний үг, Түүний гайхалтай байдал, ойлгогдошгүй байдал нь хүмүүсийн ойлгохоор хичээх учиртай бүхэн юм. Сэтгэлдээ тээх хувийн хүсэлт, хувь хүний горьдлого, үзхүйгээс ангижрахын тулд энэ ойлголтыг ашигла. Зөвхөн эдгээрийг устгаснаар л чи Бурханы шаардсан нөхцөлд нийцэж чадах болно. Мөн зөвхөн үүгээр дамжуулан чи амийг олж, Бурханы хүслийг ханамжуулж чадна. Бурханд итгэх нь Бурханыг ханамжуулж, Түүний шаардсан зан чанарыг амьдран харуулж, Түүний үйл хэрэг болон алдрыг энэхүү үнэ цэнэгүй бүлэг хүмүүсээр дамжуулан харуулах явдал юм. Энэ бол Бурханд итгэх зөв үзэл бөгөөд чиний эрж хайх ёстой зорилго билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос

9. Хэрэв та нар Бурханы үгийг хэрэгжүүлж, мэдрэх аваас энэ нь та нарын хувьд бодит зүйл болно; хэрэв та нар үүнийг хэрэгжүүлэхээр зорихгүй бол Бурханы үг та нарын хувьд гуравдагч тэнгэрийн домгоос бараг ялгаагүй болно. Үнэндээ Бурханд итгэх үйл явц бол та нар Түүний үгийг мэдэрч, Түүгээр хүлээн авахуулах үйл явц бөгөөд үүнийг илүү тодорхой байдлаар хэлбэл Бурханд итгэх гэдэг нь Түүний үгийн талаар мэдлэг болон ойлголттой байж, Түүний үгийг мэдэрч, амьдран харуулах явдал юм; энэ бол та нарын Бурханд итгэх итгэлийн бодит байдал.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар үнэнийг ойлгомогцоо хэрэгжүүл”-ээс

11. Бурханд итгэх нь хүмүүсийн хэлдэг шиг амархан биш. Бурханы харж байгаагаар хэрвээ чи зөвхөн мэдлэгтэй боловч Түүний үгийг амиа болгохгүй бол; хэрвээ чи зөвхөн өөрийн мэдлэгтээ баригдаж, үнэнийг хэрэгжүүлж чадахгүй эсвэл Бурханы үгийг амьдран харуулж чадахгүй байгаа бол энэ нь чамд одоог хүртэл Бурханыг гэсэн хайрын зүрх сэтгэл байхгүй байгаагийн баталгаа бөгөөд чиний зүрх сэтгэл Бурханд харьяалагддаггүй гэдгийг харуулдаг. Бурханд итгэснээрээ Түүнийг мэдэж авах; энэ нь хүний эрж хайх эцсийн зорилго юм. Чи Бурханы үгийг амьдран харуулахад хичээл чармайлтаа зориулах ёстой, ингэснээр тэдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж болох юм. Хэрэв чи зөвхөн хоосон онолын мэдлэгтэй бол Бурханд итгэх итгэл чинь хий дэмий болох болно. Чи зөвхөн Түүний үгийг амьдран харуулж, хэрэгжүүлж байгаа цагт чиний итгэлийг бүрэн дүүрэн агаад Бурханы хүслийн дагуу гэж үзэх боломжтой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд итгэдэг тул үнэний төлөө амьдрах ёстой”-оос

12. Шашны итгэл үнэмшилтэй хүмүүс Бурханд итгэдэг хэдий ч зан чанараа өөрчлөх гэж эрмэлздэггүй, Бурханы мэдлэгийг эрж хайдаггүй, зөвхөн өөрийн махан биеийн ашиг сонирхлын араас хөөцөлддөг. Та нарын олонх нь шашны итгэл үнэмшил гэсэн ангилалд багтах итгэлтэй байдаг. Энэ бол Бурханд итгэх жинхэнэ итгэл биш. Бурханд итгэхийн тулд чи Түүний төлөө зовох сэтгэлтэй, өөрийгөө золиослох хүсэл зоригтой байх ёстой. Энэ хоёр болзлыг хангахгүй бол үүнийг Бурханд итгэх итгэл гэж тооцохгүй бөгөөд чи зан чанараа өөрчилж чадахгүй. Үнэнийг жинхэнээсээ хайж, Бурханыг мэдэхийн төлөө зүтгэж, амийг хайдаг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос

13. Бурханд итгэх итгэл нь ямар нэг тэмдэг, гайхамшгийг харах эрэл хайгуул мөн тэнгэр лүү болон гуравдагч тэнгэр лүү дээш гарах эрэл хайгуул гэж хүн боддог. Бурханд итгэх итгэл нь бодит байдалд орох эрэл хайгуул, амийн эрэл хайгуул мөн Бурханаар авахуулах эрэл хайгуул гэж хэлэх хэн ч байхгүй. Ийм эрэл хайгуулд ямар үнэ цэнэ байх юм бэ? Бурханы тухай мэдлэг болон Бурханы сэтгэл хангалуун байдлыг эрж хайдаггүй хүмүүс бол Бурханд итгэдэггүй хүмүүс бөгөөд Бурханыг доромжилдог хүмүүс юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

14. Чи Бурханд итгэдэг ба Бурханыг мэддэг, энэ нь Түүнд итгэх чиний итгэл жинхэнэ гэдгийг харуулдаг. Хэрвээ чи эцэст нь хүртэл үргэлжлүүлэн туршлагажсан ч Бурханыг мэдэж чадахгүй хэвээр байвал чи гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг нэгэн юм. Есүс Христэд л итгэдэг боловч өнөөдрийн бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хүмүүс бүгд яллагддаг. Өнөөдрийн Бурханыг таньдаггүй учраас тэд бүгдээрээ орчин үеийн Фарисайчууд бөгөөд тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг. Есүст итгэх тэдний итгэл хэчнээн үнэнч байх нь хамаагүй энэ нь бүгд хий дэмий байх болно; тэд Бурханы магтаалыг хүртэхгүй. Бурханд итгэдэг гэж хэлдэг боловч зүрх сэтгэлдээ Бурханы талаар жинхэнэ мэдлэггүй байдаг бүх хүн нь хоёр нүүртэн юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс байдалд хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас

15. Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг, иймээс зүрх сэтгэлдээ чи Бурханыг хайрлах ёстой. Чи өөрийнхөө ялзармал зан чанарыг орхих ёстой, Бурханы хүслийг биелүүлэхээр тэмүүлэх ёстой ба Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэх ёстой. Чи Бурханд итгэж, дагадаг учраас бүх зүйлийг Түүнд өргөн барих ёстой ба хувийн сонголт хийж эсвэл шаардлага тавих ёсгүй, мөн чи Бурханы хүслийн биелэлтэнд хүрэх ёстой. Чи нэгэнт бүтээгдсэн учраас чамайг бүтээсэн Эзэнийг дуулгавартай дагах ёстой, учир нь чи төрөлхөөсөө өөрийгөө ноёлж чаддаггүй бөгөөд өөрийн хувь заяаг хянах ямар ч чадваргүй байдаг. Чи Бурханд итгэдэг хүн учраас ариун байдал болон өөрчлөлтийг эрж хайх ёстой. Чи Бурханы бүтээл тул өөрийн үүргийг баримталж, өөрийн байр суурийг хадгалах ёстой ба өөрийнхөө үүргийг хэтрүүлэх учиргүй. Энэ нь чамайг хязгаарлахын төлөө биш эсвэл ёс заншлаар дамжуулан чамайг дарахын төлөө биш, харин энэ нь чиний үүргээ биелүүлж чадах зам бөгөөд зөв шударгыг хийдэг хүн бүхний хүрч чадах, хүрэх ёстой зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас

16. Та нар хэчнээн удаан хугацаанд Бурханд итгэдэг итгэгч байсан нь хамаагүй, Бурханд итгэх итгэлийн ач холбогдлыг одоо ч нэвт шувт ойлгоогүй л байгаа. Үнэн хэрэгтээ Бурханд итгэх итгэлийн ач холбогдол нь ер бусын гүнзгий бөгөөд хүмүүс энэ талаар сайтар бодож үзээгүй. Эцэстээ хүмүүсийн дотор байдаг Сатаны зүйл болон тэдний уг чанарын зүйлс өөрчлөгдөх ёстой ба үнэний шаардлагад нийцэх ёстой; зөвхөн энэ нь л авралд үнэхээр хүрэх явдал юм. Хэрвээ чи шашинд ямар байсантайгаа адилаар-зүгээр л хоосон сургаалын зарим үгсийг хашхирч эсвэл зарим нэг уриа лоозон хашхирч, дараа нь бага зэрэг үйлдэл, сайхан ааш авир гаргаж, тодорхой нүгэл үйлдэхгүй, илэрхий нүгэл үйлддэггүй бол-энэ нь, Бурханд итгэх зөв замд орсон гэсэн үг бас л биш юм. Чи дүрэм журмыг мөрддөг болохоор энэ нь зөв замаар алхаж байгаа гэсэн үг юм уу? Энэ нь, чи зөв сонгосон гэсэн үг юм уу? Хэрвээ уг чанар доторх зүйлс чинь өөрчлөгдөөгүй, эцэст нь чи Бурханыг эсэргүүцэж, уурлуулсаар байгаа бол энэ нь хамгийн том асуудал юм. Хэрвээ чи Бурханд итгэдэг боловч энэ асуудлыг шийдвэрлэдэггүй бол чамайг аврагдсан гэж үзэж болох уу? Миний ингэж хэлж байгаа нь юу гэсэн утгатай вэ? Энэ нь, Бурханд итгэх итгэлийг Бурханы үгнээс, Бурханаас эсвэл үнэнээс салгаж болохгүй гэдгийг та бүхний зүрх сэтгэлд ойлгуулахын төлөө юм. Чи өөрийнхөө замыг сайн сонгож, үнэнд хичээл чармайлт гаргаж, Бурханы үгэнд хичээл чармайлт гаргах ёстой. Дутуу дулимаг мэдлэгтэй байж эсвэл зарим талаар тэдгээрийг ойлгоод, өөрийгөө болчихлоо гэж бүү бод. Хэрвээ чи юмыг хайнга байдлаар хийдэг бол зөвхөн өөрийгөө хорлох болно.

Христийн ярианы тэмдэглэл номын “Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг”-аас

17. Хэрэв чи Бурханд итгэж Бурханыг олж, Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байвал тодорхой зовлонг туулж эсвэл тодорхой хэмжээний хүчин чармайлт гаргахгүй бол эдгээр зүйлийг биелүүлэх боломжгүй. Та нар маш их сургаал сонсдог ч үүнийг сонсох нь энэ сургаал нь та нарых гэсэн үг биш. Чи заавал үүнийг ойлгож, өөрийн болгож хувиргах ёстой ба чи үүнийг өөрийн аминд оруулж өөрийн амьдралд авчирч, эдгээр үг болон сургаалыг өөрийн амьдарч байгаа замаа болгож өөрийн амийн утга учир, амьд явах үнэ цэнээ болгох ёстой. Ингэж байж чамд эдгээр үгсийг сонссоны ашиг гарна. Хэрэв Миний хэлсэн үгс чиний амьдралд ямар нэгэн өөрчлөлтийг эсвэл чиний оршин тогтнолд ямар нэг үнэ цэнийг авчраагүй бол чи үүнийг сонсох нь ямар ч утгагүй байх болно. ……Хэрэв чи үүнийг өөрийнхөө амьдралын хамгийн агуу зүйл, хоол, хувцас эсвэл бусад ямар нэгэн зүйлээс чухал гэж хандвал чи Бурханд итгэх итгэлийг олж авах болно! Хэрэв чи зөвхөн цаг завтай үедээ итгэж, өөрийнхөө итгэлд бүх анхаарлаа хандуулах чадваргүй бол, хэрэв чи үргэлж аргалж, эх захаа алдвал чи юу ч олж авахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө X”-өөс

21. Чи үнэхээр Бурханыг харж, Бурханы мэргэн ухааныг ойлгох өдөр ирэхэд; чи Бурханы бүх үйл хэргийг харж, Бурхан юу болох болон Түүнд юу байгааг танин мэдэх үед; чи Түүний элбэг дэлбэг байдал, мэргэн ухаан, гайхамшиг болон хүний төлөөх Түүний бүх ажлыг харах үед Бурханд итгэх амжилттай итгэлийг олж авсан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Өмнөх:IV Библийн тухай сонгодог үгс

Дараах:(I) Хүнд тавих Бурханы шаардлагын тухай сонгодог үгс

Танд таалагдаж магадгүй