Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Агуулга

Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ

Бурханы өмнө шагнал хүлээн авч, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхдөө та нар бүгд баяртай байдаг. Энэ нь Бурханд итгэж эхэлсний дараах хүн бүхний хүсэл юм, учир нь хүн илүү дээр зүйлсийг чин сэтгэлээсээ эрж хайдаг бөгөөд хэн ч бусдаас дор орохыг хүсдэггүй. Энэ нь хүний зам билээ. Энэ учир шалтгааны улмаас, та нарын дотроос олонх нь тэнгэр дэх Бурханы тааллыг олохоор үргэлж хичээдэг, гэсэн ч үнэндээ Бурханыг гэсэн та нарын үнэнч байдал, чин сэтгэл чинь өөрсдийгөө гэсэн үнэнч байдал, чин сэтгэлээс хамаагүй бага байдаг. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Учир нь Би та нарын Бурханд үнэнч байдлыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд цаашлаад та нарын зүрх сэтгэл доторх Бурханы оршин тогтнолыг Би үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, та нарын шүтэн мөргөдөг Бурхан, та нарын шагшин гайхдаг тодорхойгүй Бурхан нь огтхон ч оршин тогтнодоггүй. Би үүнийг маш тодорхой хэлж буйн шалтгаан нь та нар жинхэнэ Бурханаас хэтэрхий хол байна. Та нарт байгаа үнэнч байдал чинь, та нарын зүрх сэтгэл дотор байгаа өөр шүтээний оршин тогтнолоос гарч ирж байгаа ба Миний хувьд та нарын нүдэнд агуу ч биш, өчүүхэн ч биш харагддаг Бурхан бөгөөд та нар Намайг зөвхөн үгээрээ л хүлээн зөвшөөрдөг. Би та нарыг Бурханаас маш хол байгаа тухай ярих үедээ, та нарыг жинхэнэ Бурханаас хичнээн хол байгаа талаар чинь Би хэлж байгаа, харин тодорхойгүй Бурхан гарт ойрхон байгаа мэт санагддаг. Би “агуу биш” гэж хэлсэн нь өнөөдөр та нарын итгэж байгаа Бурхан хүчирхэг чадваргүй зүгээр л нэг хүн, тийм ч сүрлэг биш хүн шиг харагдаж байгааг хэлж байгаа юм. Мөн Би “өчүүхэн ч биш” гэж хэлэх үед энэ нь, хэдийгээр энэ хүн салхинд тушааж, бороог захирч чадахгүй ч гэсэн, Тэрээр тэнгэр газрыг чичрүүлэх ажлыг хийлгэхийн тулд Бурханы Сүнсийг дуудаж чадна, ингэснээр хүн учраа олохоо болино гэсэн утгатай юм. Гадна талаараа та нар бүгд газар дээрх энэ Христэд маш дуулгавартай мэт харагддаг боловч мөн чанартаа та нар Түүнд итгэдэггүй ба Түүнийг хайрладаггүй. Би юу гэж байна вэ гэвэл, та нарын үнэхээр итгэдэг нэгэн чинь та нарын мэдрэмжинд байдаг тэр тодорхойгүй Бурхан бөгөөд та нарын үнэхээр хайрладаг нэгэн чинь та нар хэзээ ч биечлэн хараагүй мөртлөө өдөр, шөнөгүй хүсэн тэмүүлдэг Бурхан юм. Энэ Христийн тухайд гэвэл, та нарын итгэл бол ердөө л өчүүхэн хэсэг төдий ба Түүнийг гэсэн та нарын хайр бол юу ч биш. Итгэл гэдэг бол үнэмшил ба итгэлцэл; хайр гэдэг бол зүрх сэтгэл дэх хэзээ ч салшгүй дурлал бахдал юм. Гэсэн ч өнөөдрийн Христэд итгэх та нарын итгэл, Түүнийг хайрлах хайр үүнээс хамаагүй дор байдаг. Итгэлийн тухайд гэвэл, та нар Түүнд хэрхэн итгэдэг вэ? Хайрлахын тухайд бол, та нар Түүнийг хэрхэн хайрладаг вэ? Та нар Түүний мөн чанарыг байтугай Түүний бүх зан чанарыг мэдэхгүй, тэгвэл та нар хэрхэн Түүнд итгэлтэй байх юм бэ? Түүнд итгэх итгэлийн чинь бодит байдал хаана байна вэ? Та нар Түүнийг хэрхэн хайрладаг вэ? Түүнийг хайрлах та нарын хайрын бодит байдал хаана байна вэ?

Олон хүмүүс өнөөдрийг хүртэл эргэлзэлгүйгээр Намайг дагасан ба эдгээр жилүүдэд та нар ихээхэн зүдгүүрийг туулсан. Би та нарын бүгдийнх нь зан чанар, зуршлуудыг нэгд нэгэнгүй мэдсэн. Та нартай харилцахад ихэд хүнд бэрх байсан. Харамсалтай нь хэдийгээр Би та нарын талаар ихээхэн мэдлэг олж авсан ч та нарт Миний талаар өчүүхэн ч ойлголт байхгүй. Та нарыг төөрөлдсөн агшиндаа хүнд мэхлүүлсэн байна гэж бусад хүмүүс хэлэхэд гайхах зүйл алга. Үнэндээ, та нар Миний сэтгэлд юу байгааг ухаж мэдэх нь байтугай Миний зан чанарын юуг ч ойлгодоггүй. Одоо та нар Намайг ойлгохгүй байгаа чинь хохирол дээр нэмсэн доромжлол бөгөөд Надад итгэх та нарын итгэл будилаантай хэвээр үлддэг. Та нар Надад итгэдэг гэж хэлэхийнхээ оронд, та нар бүгдээрээ Миний тааллыг олж, Надад бялдуучлахыг оролддог гэж хэлбэл энэ нь илүү тохирох болно. Та нарын шалтаг маш энгийн—энэ нь Бурхан ч бай эсвэл ямар нэг тодорхой Бурхан ч бай хамаагүй, намайг шагнах хэнийг ч би дагах болно, асар их зовлон гамшгаас намайг зугтаалгаж чадах хэнд ч би итгэнэ. Үүний аль нь ч надад ямар ч ялгаагүй. Ийм олон хүмүүс та нарын дунд байгаа ба энэ нөхцөл байдал бол маш ноцтой. Та нар Түүний бодит байдлыг мэдэрсэн учраас хэрвээ нэг өдөр та нарын хичнээн нь Христэд итгэдгийг харахын тулд сорилт явуулбал, та нарын хэн нь ч Миний хүссэн шиг байж чадахгүй гэдгээс Би айж байна. Энэ асуултыг эргэцүүлээд үз: Та нарын итгэдэг Бурхан Надаас асар өөр, тэгвэл Бурханд итгэх та нарын итгэлийн мөн чанар хаана байна вэ? Та нар өөрсдийн Бурхан гэж нэрлэдэг зүйлдээ хэдий чинээ итгэнэ, та нар төдий чинээ Надаас холдон явна. Тэгвэл энэ асуудлын цөмд юу байна вэ? Та нарын хэн ч энэ асуудлыг хэзээ нэгэн цагт эргэцүүлж үзээгүй гэдэгт Би итгэлтэй байна, гэхдээ та нар үүний ноцтой байдлыг бодож үзсэн үү? Хэрвээ та нар ийм итгэлтэйгээр цааш үргэлжлүүлбэл ямар үр дагаварт хүрэхээ бодож үзсэн үү?

Та нарын өмнө байгаа асуудлууд олон бөгөөд та нарын хэн ч шийдэл авчрахдаа чадамгай биш. Энэ нь үргэлжилбэл, хохирох хүмүүс нь зөвхөн та нар байх юм. Асуудлуудыг таньж мэдэхэд Би та нарт туслах болно, гэхдээ шийдэл олох нь та нараас хамаарна.

Бусдын талаар ямар ч эргэлзээ өвөрлөдөггүй хүмүүсийг Би маш их таашаадаг ба үнэнийг хурдан хүлээн зөвшөөрдөг хүмүүст Би маш их дуртай; ийм хоёр төрлийн хүмүүст Би илүү их халамж үзүүлнэ, учир нь Миний нүдээр бол тэд шударга хүмүүс билээ. Хэрвээ та нар маш зальтай бол, та нар хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх зүйлс, бүх хүмүүсийн талаар эргэлзсэн бодолтой байдаг. Энэ учир шалтгааны улмаас, Надад итгэх та нарын итгэл чинь хардлагын суурин дээр бий болдог. Ийм итгэл нь Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл юм. Жинхэнэ итгэлгүйгээр та нарын хайр, жинхэнэ хайраас хамаагүй хол байна. Тэгээд хэрвээ та нар Бурханд эргэлзэж, Түүний талаар төсөөлөн бодож байвал, та нар гарцаагүй хамгийн зальтай хүмүүс юм. Бурхан хүнтэй адил байж чадах эсэхийг та нар төсөөлөн боддог: уучлашгүй нүгэлтэй, явцуу зан авиртай, шударга байдал ёс зүйгүй, зөвт байдлын мэдрэмж дутмаг, муу санаа, урвалт, заль мэх хэрэглэдэг, түүнчлэн муу, харанхуйн таалалд нийцдэг гэх мэт. Хүнд ийм бодол байдгийн шалтгаан нь Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг хүнд байдаггүй учраас биш гэж үү? Тийм итгэл нь нүглээс өөрцгүй! Цаашлаад, Би Надад бялдуучилж, зусарддаг хүмүүсээс өөр хэнийг ч таашаадаггүй ба тиймэрхүү зүйл огт мэддэггүй хүмүүс олонд алдаршихгүй бөгөөд Бурханы гэрт өөрсдийн орон зайгаа хадгалж чадахгүй байх болно гэж итгэдэг хүмүүс хүртэл байдаг. Энэ олон жилүүдийн туршид та нарын хүлээн авсан мэдлэг энэ гэж үү? Та нарын олж авсан зүйл энэ үү? Миний талаарх та нарын мэдлэг зөвхөн тийм үл ойлголцлоос хол байгаад зогсохгүй; түүнээс ч илүүтэйгээр Бурханы Сүнсний эсрэг та нарын доромжлол, Тэнгэрийг гутаах явдал байдаг. Ийм учраас, та нарынх шиг ийм итгэл нь та нарыг Надаас цаашид холдон явахад хүргэж, Намайг илүү их эсэргүүцэхэд хүргэнэ гэдгийг Би та нарт хэлж байна. Олон жилийн ажлын туршид, та нар олон үнэнийг харсан боловч Миний чих юу сонссоныг та нар мэдэх үү? Та нарын хичнээн нь үнэнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна вэ? Та нар үнэнд төлбөр гаргахад бэлэн гэж бүгдээрээ итгэдэг ч хэд чинь үнэний төлөө үнэхээр зовсон бэ? Та нарын зүрх сэтгэл дотор оршин байгаа бүхэн нь гэм буруу бөгөөд тиймээс та нар хэн ч байсан хамаагүй бүх хүнийг зальтай, шулуун бус гэж итгэдэг. Тэр ч байтугай та нар бие махбодтой болсон Бурхан нь энгийн хүнтэй адил: нинжин сэтгэлгүй буюу өгөөмөр хайргүй байх болно гэж итгэдэг. Түүнчлэн эрхэм зан ааш, өршөөнгүй, өгөөмөр шинж чанар нь зөвхөн тэнгэр дэх Бурханд л оршдог гэж та нар итгэдэг. Тийм ариун хүн оршин байдаггүй ба зөвхөн харанхуй, хорон муу л газар дээр ноёлдог, харин Бурхан бол ердөө хүний итгэл найдвараа тавьдаг цог жавхлант зорилго бөгөөд хүний зохиосон домгийн биет юм гэж та нар итгэдэг. Та нарын зүрх сэтгэлд, тэнгэр дэх Бурхан бол маш шударга, зөвт, агуу, тахин шүтэж, хүндлэхүйц байдаг боловч газар дээрх энэ Бурхан нь ердөө л тэнгэр дэх Бурханы орлогч, багаж хэрэгсэл байдаг. Энэ Бурхан нь тэнгэр дэх Бурхантай эн тэнцүү байж чадахгүй, тэр ч байтугай Түүнтэй зэргэцүүлэн үзэж ч болохгүй гэж та нар итгэдэг. Бурханы агуу байдал, хүндлэлийн тухайд гэвэл тэдгээр нь тэнгэр дэх Бурханы алдар сууд хамаардаг ч, хүний уг чанар, ялзралын хувьд тэдгээр нь газар дээрх Бурханд хамаардаг. Тэнгэр дэх Бурхан нь мөнхөд ихэмсэг байхад газар дээрх Бурхан нь мөнхөд өчүүхэн, сул дорой, чадваргүй байдаг. Тэнгэр дэх Бурханд сэтгэл хөдлөл өгөгдөөгүй, зөвхөн зөвт байдал байдаг, харин газар дээрх Бурханд зөвхөн хувиа хичээсэн сэдэл байдаг ба энэ нь ямар ч шударга байдал, ёс зүйгүй байдаг. Тэнгэр дэх Бурханд өчүүхэн төдий ч шударга бус зан байдаггүй мөнхөд итгэл даахуйц байдаг бол газар дээрх Бурханд шударга бус тал үргэлж байдаг. Тэнгэр дэх Бурхан хүнийг халуун дотноор хайрладаг байхад газар дээрх Бурхан хүнийг хангалтгүй халамжилдаг, тэр ч бүү хэл хүнийг бүрмөсөн үл ойшоодог. Ийм ташаа мэдлэг нь та нарын зүрх сэтгэлд удаан хадгалагдсан ба ирээдүйд ч гэсэн мөнх хадгалагдаж болох юм. Та нар Христийн бүх үйл хэргийг зөвт бусын үзэл бодлоор авч үзэж, Түүний бүх ажил, Түүний ялгамж чанар болон мөн чанарыг хорон санаатны өнцгөөс шүүдэг. Та нар сүрхий алдаа гаргасан ба та нараас өмнө хэн ч хэзээ ч хийж байгаагүй зүйлийг хийсэн. Тиймээс та нар тэргүүндээ титэмтэй тэнгэр дэх ихэмсэг Бурханд л зөвхөн үйлчилдэг бөгөөд үл үзэгдэхийн төдий, өчүүхэн хэмээн үздэг Бурханд хэзээ ч санаа тавьдаггүй. Энэ нь та нарын нүгэл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын эсрэг та нарын зөрчлийн энгийн жишээ биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханыг маш их тахин шүтдэг. Та нар ихэмсэг хүмүүсийг маш ихэд эрхэмлэж, агуу уран үгтэй хүмүүсийг хүндэлдэг. Та нарт эд баялаг өгсөн Бурханд та нар баяртайгаар захирагдаж, бүх хүслийг чинь биелүүлэх Бурханыг та нар ихэд хүлээдэг. Та нарын тахин шүтдэггүй цорын ганц зүйл бол ихэмсэг биш энэ Бурхан; та нарын үзэн ядалтын цорын ганц объект нь хэн ч өндрөөр үнэлдэггүй энэ Бурхантай холбоотой байдаг. Та нарын хийхийг хүсэхгүй байгаа цорын ганц зүйл бол та нарт нэг ч цент өгч байгаагүй энэ Бурханд үйлчлэх бөгөөд та нарын хүсэн эрмэлздэггүй цорын ганц хүн бол энэ тааламжит бус Бурхан билээ. Тийм Бурхан нь та нарын хүсэж буйг биелүүлэх нь байтугай, үнэт эрдэнэс олсон мэт мэдэрч өөрсдийн хүрээгээ тэлэх боломжийг та нарт өгч чадахгүй. Тэгвэл яагаад та нар Түүнийг дагадаг вэ? Та нар энэ асуултыг бодож үзэж байсан үү?

Та нарын хийж буй зүйл чинь ердөө энэ Христийг гомдоогоод зогсохгүй хамгийн чухал нь тэнгэр дэх Бурханыг гомдоодог. Энэ нь Бурханд итгэх та нарын итгэлийн зорилго биш гэж Би бодож байна! Та нар Бурханыг баярлуулахыг ихэд хүсдэг боловч та нар Бурханаас маш хол байдаг. Энд ямар асуудал байна вэ? Та нар зөвхөн Түүний үгийг хүлээн зөвшөөрдөг боловч Түүний зохицуулга бүрийг байтугай, Түүний харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрдөггүй. Цаашлаад, та нар Түүнд төгс итгэлтэй байж чаддаггүй. Тэгвэл энд ямар асуудал байна вэ? Үндсэндээ, та нарын итгэл бол хэзээ ч дэгдээхий өсгөж чадахааргүй хоосон өндөгний хальс юм. Учир нь та нарын итгэл та нарт үнэнийг авчраагүй мөн амийг олоогүй харин үүний оронд итгэл найдвар, тус дэмжлэгийн хуурмаг мэдрэмжийг та нарт авчирсан. Бурханд итгэх та нарын итгэлийн зорилго нь үнэн ба амиас илүү энэ найдвар, тус дэмжлэгийн төлөө юм. Тиймээс, та нарын Бурханд итгэх итгэлийн замнал чинь бялдууч зан, ичгүүргүй байдлаар дамжуулан Бурханы тааллыг олохоор хичээдгээс өөр юу ч биш бөгөөд үүнийг яавч жинхэнэ итгэл хэмээн үзэхгүй гэж Би хэлдэг. Ийм итгэлээс хэрхэн дэгдээхий гарч ирэх юм бэ? Өөрөөр хэлбэл, ийм итгэлээс ямар үр жимс ургах вэ? Бурханд итгэх та нарын итгэлийн зорилго чинь Бурханыг ашигласнаар өөрсдийн сэдлийг биелүүлэх юм. Энэ нь Бурханы зан чанарын эсрэг та нарын зөрчлийг харуулах дараагийн баримт биш гэж үү? Та нар тэнгэр дэх Бурханы оршин тогтнолд итгэдэг боловч газар дээрх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг. Гэсэн ч, Би та нарыг үзэл бодлыг зөвшөөрөхгүй. Харин Би хөлөө газарт бат тавьж, газар дээрх Бурханд үйлчилдэг тэдгээр хүмүүсийг л сайшаана, газар дээрх Христийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэзээ ч сайшаахгүй. Тэдгээр хүмүүс нь тэнгэр дэх Бурханд хичнээн үнэнч байх нь хамаагүй эцэстээ хар санаатныг шийтгэдэг Миний гараас тэд зугтаж чадахгүй. Тийм хүмүүс бол хар санаатнууд; тэд бол Бурханыг эсэргүүцдэг бөгөөд хэзээ ч Христийг баяртайгаар дагадаггүй хорон санаатнууд юм. Мэдээж тэдгээрийн тоонд Христийг мэддэггүй, цаашлаад хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс орно. Та нар тэнгэр дэх Бурханд л үнэнч байгаа цагт Христийн өмнө хүссэнээрээ үйлдэж болно гэж та нар итгэдэг. Энэ бол буруу! Та нарын Христийг мэдэхгүй байдал чинь тэнгэр дэх Бурханыг ч мэдэхгүй байна гэсэн үг. Та нар тэнгэр дэх Бурханд хичнээн итгэлтэй байх нь хамаагүй энэ нь зүгээр л нэг хоосон үг, хуурмаг дүр юм учир нь газар дээрх Бурхан бол үнэн болоод илүү гүн мэдлэгийг хүлээн авахад хүнд туслах хэрэгсэл бөгөөд түүнээс ч илүүгээр хүнийг яллаж, хорон санаатнуудыг шийтгэх баримтуудыг дараа нь цуглуулахад илүү ач тустай юм. Та нар үр ашиг болоод үр дагаврыг ойлгов уу? Та нар тэдгээрийг мэдэрсэн үү? Та нарыг ойрын нэг өдөр энэ үнэнийг ойлгоосой гэж Би хүсэж байна: Бурханыг мэдэхийн тулд, та нар тэнгэрт байгаа Бурханаар зогсохгүй, хамгийн чухал нь газар дээрх Бурханыг мэдэх ёстой. Аль нь чухал талаар бүү будил эсвэл хараат зүйл нь ноёрхогчийн орыг эзлэхэд бүү хүргэ. Зөвхөн ийм байдлаар л та нар Бурхантай үнэхээр сайн харилцаатай болж, Бурхантай илүү ойр болж, өөрсдийн зүрх сэтгэлээ Түүнд илүү ойртуулж чадна. Хэрвээ та нар олон жил итгэлтэй байж Надтай удаан холбоотой байсан ч Надаас хол хэвээр үлдсэн бол, та нар Бурханы зан чанарыг ихэвчлэн доромжилж байсан байх ба та нарын төгсгөлийг тооцоход маш хэцүү байх болно гэж Би хэлнэ. Надтай олон жил харилцаатай байсан нь та нарыг хүн чанартай, үнэнтэй хүн болгон өөрчлөөгүй, үүний оронд та нарын муу арга зам уг чанарт чинь шингэж, та нар хоёр дахин их зантай болоод зогсохгүй Миний талаарх та нарын үл ойлголцол бүр илүү жигшмээр болж, тэгснээр та нар Намайг өөрсдийн хамсаатан адил үзэж эхэлбэл, та нарын зовлон зүдгүүр өнгөцхөн биш, харин та нарын ясанд тулсан байна гэж Би хэлнэ. Та нарын хийж чадах бүхэн чинь өөрсдийн оршуулгаа хүлээж, түүнд бэлдэх юм! Тэр үед та нарын Бурхан болохыг та нар Надаас гуйж гувших хэрэггүй, учир нь та нар үхэх ёстой нүгэл, уучилшгүй нүгэл үйлдсэн билээ. Хэдий Би та нарт өршөөл үзүүлж болох ч, тэнгэр дэх Бурхан та нарын амийг авахаар шаардах болно, учир нь Бурханы зан чанарын эсрэг та нарын зөрчил бол энгийн асуудал биш, харин шинж чанартаа хамгийн хүнд нь юм. Цаг нь ирэх үед, та нарт урьдчилан хэлээгүй гэж Намайг бүү буруутга. Энэ бүхэн нь ийм байх болно: Та нар газар дээрх Бурхан буюу Христтэй энгийн хүний адилаар харилцах үедээ, өөрөөр хэлбэл, энэ Бурхан нь хүнээс өөр хэн ч биш гэж итгэсэн үедээ та нар мөхөх болно. Энэ нь та бүхэнд өгөх Миний цорын ганц сэрэмжлүүлэг билээ.