Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн ярианы тэмдэглэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бурханы махбод болон Сүнсний нэгдлийг хэрхэн ойлгох вэ

Зарим хүмүүс, “Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг хардаг ба Бурханы махбод болон Сүнс бол нэг. Бурхан хүмүүсийн хэлдэг бүхнийг мэддэг, иймээс би одоо Түүнд итгэдгийг Бурхан мэддэг үү?” гэж асуудаг. Энэ асуултанд хариулах нь бие махбодтой болсон Бурхан хийгээд Түүний Сүнс болон махбодын хоорондох харилцааг хэрхэн ойлгох явдлыг агуулдаг. Зарим хүн, “Бурхан илэрхий бодитой” гэж хэлдэг. Бусад нь, “Тэр бол илт бодитой. Гэхдээ Түүний махбод болон Сүнс бол нэг, иймээс Тэр үүнийг мэдэх ёстой!” гэж хэлдэг. Бурханыг ойлгох нь үндсэндээ Түүний мөн чанар болон Түүний Сүнсний шинж чанарыг ойлгох явдал бөгөөд хүн, Бурханы махбод аливаа өгөгдсөн зүйлийг мэддэг эсэхийг эсвэл Түүний Сүнс аливаа өгөгдсөн зүйлийг мэддэг эсэхийг тодорхойлохоор оролдох ёсгүй; Бурхан бол ухаалаг агаад гайхалтай, хүн ойлгохын аргагүй. Чамайг шөнө унтах үед сүнс чинь яваад дараа нь эргэж ирдэг гэж төсөөлөөд үз. Энэ нь хаашаа явсныг чи мэдэх үү? Өөрийнхөө дотор байгаа сүнсэнд чи хүрч чадах уу? Сүнс чинь юу хийж байгааг чи мэдэх үү? Махбод, Сүнс болон махбод дотор нь Сүнс биеллээ олсон хүн-эдгээр нь та нарын тодорхой ойлгоогүй асуудлууд юм. Бурхан махбод болж, Сүнс махбодод биеллээ олох үед тухайн хүний мөн чанар нь бурханлаг байдаг бөгөөд энгийн хүний мөн чанар болон энгийн хүний дотор оршдог сүнснээс огт өөр байдаг; тэдгээр нь огт өөр хоёр зүйл юм. Хүний мөн чанар болон сүнс нь тухайн хувь хүнд хавсаргагдсан байдаг. Бурханы Сүнс Өөрийнхөө махбодод хавсаргагддаг боловч Тэр мөн л хэмжээлшгүй эрхтэй билээ. Тэрээр Өөрийнхөө ажлыг махбод дотроосоо хийж байх зуур Түүний Сүнс бас хаа сайгүй ажилладаг. Чи энэхүү бүхнийг чадагч байдлын уг чанарыг харахыг эсвэл үүнийг тодорхой харахыг гуйж чадахгүй. Үүнийг тодорхой харах ямар ч аргагүй. Чиний хувьд, махбод Өөрийнх нь ажлыг хийх үед Ариун Сүнс хэрхэн ажилладгийг харах нь л хангалттай. Сүнсэнд хэмжээлшгүй эрхтэй байх шинж чанар байдаг; Тэр бүхий л орчлон ертөнцийг хянадаг бөгөөд Өөрийн сонгосон хүмүүсийг авардаг, Тэр бас хүн бүрийг гэгээрүүлэхийн төлөө ажилладаг, энэ зуур махбод нь Түүний ажлыг нэгэн зэрэг хийж байдаг. Сүнсийг ажиллаж байх зуур махбодод Сүнс дутагддаг гэж чи хэлж болохгүй. Хэрвээ тэгж хэлбэл, энэ нь бие махбодтой болсон Бурханыг үгүйсгэж байгаа хэрэг биш гэж үү? Гэхдээ махбодын мэддэггүй зарим зүйл байдаг. Энэ мэддэггүй байдал нь хэвийн бөгөөд Христийн бодит тал юм. Бурханы Сүнс махбодод бодитоор биеллээ олсон нь Бурхан Өөрөө тэрхүү махбодын мөн чанар юм гэдгийг баталдаг. Түүний махбодын бодитой талын мэддэггүй аливаа өгөгдсөн зүйлийг Түүний Сүнс аль хэдийн мэдэж байдаг, иймээс Бурхан тэр зүйлийг аль хэдийн мэддэг гэж хүн хэлж болно. Хэрвээ чи махбодын бодитой талаас болж Сүнсний талыг үгүйсгэдэг ба энэхүү махбод нь Бурхан Өөрөө гэдгийг үгүйсгэдэг бол чи Фарисайчуудтай адил алдаа гаргасан байна. Зарим хүн, “Бурханы махбод болон Сүнс нэг, иймээс сайн мэдээг тунхаглах үедээ бид энд нэг удаагийн үйлдлээрээ хэчнээн хүнийг Түүнд олж өгснийг Бурхан мэддэг үү? Тэр мэдэж байж магадгүй, учир нь Сүнс болон махбод нь нэг гэж хэлээгүй гэж үү? Сүнс мэддэг, иймээс махбод ч гэсэн бас энэ талаар мэдэж авдаг, учир нь Тэд адилхан!” гэж хэлдэг. Чиний ингэж ярьж байгаа чинь махбодыг үгүйсгэдэг. Махбод нь Түүний бодитой агаад хэвийн талыг агуулдаг: Махбодын мэддэггүй зарим зүйл байдаг бөгөөд махбодын мэдэх хэрэггүй зарим зүйл байдаг. Тэр нь Түүний хэвийн агаад бодитой тал юм. Зарим хүн, “Сүнс мэддэг болохоор махбод гарцаагүй мэддэг” гэдэг. Тийм зүйл бодит байдлын цар хүрээнээс гадна байдаг болохоор чи ийнхүү махбодын мөн чанарыг үгүйсгэдэг. Бие махбодтой болсон Бурханы талаарх зарим зүйл нь, Тэр бол харахын аргагүй, хүрэхийн аргагүй, нууцлаг; Тэр орон зай эсвэл газар зүйд хязгаарлагдахгүйгээр ямар нэгэн зүйлийг мэдэх чадвартай хэмээн хүмүүсийн төсөөлдгөөс өөр байдаг. Хэрвээ тийм бол тэр нь махбод биш харин сүнслэг бие байна. Есүс загалмайд цовдлогдож, дахин амилсныхаа дараа түгжээтэй хаалгаар орж ирж чадаж байсан, гэхдээ тэр нь дахин амилсан Есүс байсан юм. Амиллын өмнөх Есүс ханыг нэвтлэн орж ирж чадахгүй байх байсан; тэгэх ямар ч боломжгүй. Тэр орон зай, газар зүй, цаг хугацаанд хязгаарлагддаг. Тэр нь махбодын хэвийн тал юм.

Нэг асуудлыг иж бүрэн цэгнэж, ярих ёстой. Бурханы махбод болон Сүнс бол нэг, иймээс Сүнсний мэддэг зүйлийг махбод мэддэг гэж чи зүгээр л хэлдэг боловч махбод нь хэвийн агаад бодитой талыг өөртөө агуулдаг. Цаашлаад өөр нэг асуудал байдаг. Махбодод Өөрийн ажлыг хийж байх үедээ Тэр Өөрөө хийж байдаг: Сүнс болон махбод хоёулаа ажилд оролцдог. Энэ нь үндсэндээ махбодоор хийгддэг; махбод бол гол зүйл. Махбод ажлын гол үүргийг гүйцэтгэж байхад Сүнс хүмүүсийг гэгээрүүлж, тэднийг замчилж, дэмжиж, хамгаалж, харж хандахаар ажилладаг. Гэсэн хэдий ч, хэрвээ Тэр хэн нэгнийг мэдэхийг хүсвэл энэ нь энгийн хэрэг юм. Нэг хүн нөгөөгөө ойлгохыг хүсэх үедээ, өөрөө хараагүй л бол нөгөөгийнхөө үйлдлийн хорон муугийн хэмжээг мэдэхгүй. Гэвч бие махбодтой болсон Бурханд, доор нь байгаа тухайн хүн хэрхэн авирладаг тухай мэдрэмж үргэлж байдаг бөгөөд шүүлт хийж чаддаг. Түүнд тэгж ухамсарлах чадвар байхгүй байх боломжгүй. Тэр тухайн хүнийг мэдэхгүй гэж хэлэх нь утгын асуудал боловч Тэр уг хүний талаар юу ч мэдэхгүй байх боломжгүй. Жишээ нь, та нарын хэн нэг нь хэрхэн авирладгийг, та нар юу хийхийг болон ямар хорон мууг, ямар түвшинд хийхийг Тэр ойлгож, мэддэг. Зарим хүн, “Тэгвэл би яг одоо хаана байгааг Бурхан мэдэх үү?” гэдэг. Тэр үүнийг мэдэхгүй; үүнийг мэдэх нь чухал биш. Чамайг үнэхээр ойлгох нь чамайг өдөр бүр хаана байгааг мэдэх явдал биш юм. Үүнийг мэдэх хэрэггүй. Чи угаасаа юу хийхийг ойлгох нь хангалттай бөгөөд Түүний хувьд Өөрийнхөө ажлыг хийх нь хангалттай. Бурхан Өөрийнхөө ажлыг хэрхэн хийдэг нь бодитой. Хүмүүсийн төсөөлдөг шигээр, Бурхан хүнийг мэдэх үедээ тухайн хүн хаана байгаа, юу бодож байгаа, юу хэлж байгаа, дараа нь тэр юу хийх, тэр хэрхэн хувцасладаг, тэр ямархуу харагддаг гэх мэтийг мэдэж байх ёстой биш. Үнэндээ Бурханы хийдэг авралын ажил нь үндсэндээ тийм зүйлсийг мэдэхийг шаарддаггүй. Бурхан зөвхөн хүний мөн чанарыг мэдэхэд болон түүний амийн ахиц дэвшлийн үйл явцад л анхаарлаа хандуулдаг. Бурхан махбодтой болох үед махбодын илэрхийлэл нь бодитой агаад хэвийн байдаг бөгөөд хүмүүсийн байлдан дагуулалт болон авралын ажлыг биелүүлэхийн тулд энэхүү бодитой байдал болон хэвийн байдлыг эзэмшдэг. Гэхдээ махбодын бодитой болон хэвийн байдал нь Бурханы Сүнс Өөрийнхөө махбодод оршин байх үеийн Түүний хамгийн хэвийн илэрхийлэл байдаг гэдгийг хэн ч мартах ёсгүй. Тэгвэл Сүнс мэддэг үү? Сүнс мэддэг. Гэсэн ч Тэр эдгээр зүйлд анхаарал хандуулдаг уу? Тэр анхаарал хандуулдаггүй, мөн махбод нь ч чиний эдгээр асуудлыг анхаардаггүй. Ямартай ч Сүнс, махбод хоёр бол нэг бөгөөд хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Заримдаа чиний зүрх сэтгэлд бодол байдаг-Сүнс чиний юу бодож байгааг мэддэг үү? Мэдээж Сүнс мэддэг. Сүнс зүрх сэтгэлийн гүнийг хардаг бөгөөд хүмүүсийн бодож байгаа зүйлийг мэддэг боловч Түүний ажил нь гагцхүү хүн бүхний бодлыг мэдэж байх явдал биш юм. Үүний оронд Тэр, хүмүүсийн зүрх сэтгэл дэх бодлуудыг өөрчлөхийн тулд махбод дотроос үнэнийг илэрхийлдэг. Зарим зүйлийн талаарх та нарын бодол хэтэрхий түүхий байдаг. Бурхан бүхнийг мэдэгч байх ёстой гэж та нар боддог. Хэрвээ Бурхан өөрсдийнх нь мэдэх ёстой гэж төсөөлдөг зарим нэг зүйлийг мэдэхгүй бол зарим хүмүүс бие махбодтой болсон Бурханд эргэлздэг. Хүмүүс, бие махбод болсон Бурханы мөн чанарын талаар хангалтгүй мэдлэгтэй байдгаас энэ бүхэн нь болдог. Махбодын ажлын цар хүрээний гадна зарим зүйл байдаг бөгөөд түүнд Тэр санаа зовдоггүй. Энэ нь Бурханы ажилладаг зарчим юм. Одоо эдгээр зүйлийг ойлгов уу?

Надад хэл дээ, та нар ямар сүнстэйгээ мэдэх үү? Чи өөрийнхөө сүнсийг мэдэрч чадах уу? Чи өөрийнхөө сүнсэнд хүрч чадах уу? Сүнс чинь юу хийж байгааг мэдэрч чадах уу? Мэдэхгүй, тийм үү? Хэрвээ чи зарим нэг тиймэрхүү зүйлийг мэдэрч, ухаарч чаддаг бол чиний доторх өөр нэг сүнс хүчээр ямар нэгэн зүйлийг хийж-чиний үйлдэл болон үгийг хянаж байна. Энэ нь чинийх биш, чамтай хамаагүй зүйл. Муу ёрын сүнстэй хүмүүс энэ талаар гүнзгий туршлагатай байдаг. Хэдийгээр Бурханы махбод Түүний бодитой агаад хэвийн талыг агуулдаг боловч хүн Түүний талаар чөлөөтэй тодорхойлж эсвэл дүгнэлтэнд хүрч чадахгүй. Хүн болохын тулд Бурхан Өөрийгөө доош оруулж, нууцалсан; Түүний үйлдлүүд хэмжээлшгүй.

Өмнөх:Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм

Дараах:Үнэнгүйгээр Бурханыг уурлуулах амархан

Танд таалагдаж магадгүй