Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Хүний уг чанарыг гадна талаас нь шүүж болохгүй

Яанг Руй    Юйцы хот, Шаньси муж

Аав маань чуулганаасаа хөөгдсөнийг би нэг өдөр гэнэт олж сонсов. Би тэгэхэд бүрмөсөн цочирдож, учрыг нь ойлгохгүй байлаа. Зүрх сэтгэлд минь миний аав дэлхийн хамгийн агуу хүн байсан. Хэдийгээр тэр авир муутай хүн байсан ч биднийг, эгч нарыг гайхамшигтай сайн халамжилдаг байв, биднийг хэзээ ч загнаж, зодож байгаагүй. Манай гэр бүл асуудал тэмцэлтэй байсан ч тэр биднийг уурлан дүргүйцэхийг зөвшөөрдөггүй, өөрөө хэчнээн зовж шаналсан ч хамаагүй даваад л гардаг. Манай гэр бүлийнхэн бүгд Бурханы ажлыг хүлээн авсны дараа аав маань үүргээ биелүүлэхдээ илүү идэвх санаачлагатай байсан бөгөөд биднийг ч үүргээ зохих ёсоор биелүүлэхийг дэмжин зоригжуулдаг байсан. Аав маань заримдаа бага зэрэг ширүүн байдаг хэдий ч хийх шаардлагатай ажил үүрэг гарахад салхитай, бороотой, хүндрэл бэрхшээл хэчнээн их байсан ч ялгаагүй хийж гүйцэтгэх арга замыг олдог. Тийм сайн хүн яагаад хөөгддөг байна аа? Хэрвээ тэр авралыг хүлээн авч чадахгүй юм бол хэн чадах юм бэ? Чуулганыхан аавд маань шударга хандаагүй гэж би мэдэрсэн учраас нөхцөл байдал зүрх сэтгэлийг маань эгдүүцэл, зөрчилдөөнөөр дүүргэсэн. Хэдийгээр би үүнийг хэлээгүй ч зүрх сэтгэл маань тайвшрахад хэцүү, зовж шаналан байлаа.

Хэдхэн өдрийн өмнө би Бурханы үгэн дотроос дараах хэсэг ишлэлүүдийг олж харсан юм: “Бурханд итгэсэн энэ бүх он жилүүддээ чи хэнийг ч харааж, муу зүйл хийж байгаагүй байж болох ч Христтэй харилцахдаа чи үнэнийг хэлж, чин сэтгэлээсээ үйлдэж, …эсвэл Христийн үгийг дуулгавартай дагаж чаддаггүй; иймээс Би чамайг дэлхийн хамгийн бузар, хортой нэгэн гэж хэлдэг. Хэрэв чи ялангуяа садан төрөл, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), охид хөвгүүд, эцэг эхдээ эелдэг зөөлөн, үнэнч байгаад бусдыг хэзээ ч буруугаар ашигладаггүй боловч Христтэй нийцэлтэй эвтэй байж чаддаггүй бол хэдий чи бүх хөршөө туслан дэмжиж, …аав ээжийгээ сайн асарч, гэр орноо гайгүй сайн авч явсан ч Би чамайг хорон муу бас зальжин гэж хэлсээр л байдаг. Чи хүнтэй нийцэлтэй байж, зарим нэг сайн үйл хийдэг ч өөрийгөө Христтэй нийцэлтэй гэж бүү бод. … Чиний сайхан сэтгэл Тэнгэрийн ерөөлийг хулгайлж чадна гэж чи итгэж байна уу? Сайн үйлс чиний дуулгавартай байдлыг орлоно гэж чи бодож байна уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм”-аас). Бурханы үгийг эргэцүүлж бодсоныхоо дараа би аажмаар ойлгосон: хүнийг зөвт байна уу эсвэл хорон муу санаатай байна уу гэдгийг харахын тулд тэдний гадна харагдах зан байдал нь сайн уу, муу юу гэдгийг, эсвэл хүмүүстэй ямар харилцаатай байдгийг нь бүү хар. Харин тэдний Бурхантай харилцах харилцааг, тэд Бурханд үнэхээр дуулгавартай байж Бурханаас айж эмээдэг эсэхийг хар. Тухайн хүний хүмүүстэй ямар сайн харилцаатай байдаг нь хамаагүй, хэрвээ Христтэй нийцтэй байж чаддаггүй, Түүний үгэнд дуулгавартай байж чаддаггүй бол тэд хорон муу. Өмнөх чуулгандаа аав маань удирдагч байсан. Аавын маань уг чанар хэтэрхий бардам байсан учраас Бурханы ажлын энэ шатыг хүлээн авсных нь дараа чуулганы ах эгч нар түүнийг удирдагчаар сонгоогүй юм. Гаднаа тэр дуулгавартай юм шиг байж, хэлсэн болгоныг хийж байсан ч түүний нуугдсан сэдэл нь удирдагчийн сэнтийд дахин нэг суух явдал байсан. Хожим нь түүний хүсэл биелэгдэхгүй болоход тэр жинхэнэ төрхөө харуулж, чуулгандаа байнга хэтэрхий бардам аашилж, хэзээ ч хэнийг ч сонсохгүй, хүмүүст өөрийнхөө хэлснийг юу ч байсан хамаагүй сонсгох гэж хүчилдэг болсон. Өөрийнх нь дуртай зүйлтэй нийцэхгүй хэн нэгэн ажилчныг тэр харвал, шүүмжилж, дорд үзэж, хорлоно. ... Энэ нь хорон муу санаатай хүний зан авир биш гэж үү? Хэрвээ тэр үнэхээр удирдагч болсон бол чуулганыг сүйрүүлж, ах эгч нарт хохиролтой байхгүй гэж үү? Би аавынхаа төрөлх шинж, мөн чанарыг мэддэггүй, харин түүний гадаад үг, үйлдэлд байнга төөрөлдөж, аав хүний хайранд нь нүд сохорсон байлаа. Би хүмүүсийг шүүхдээ хэтэрхий муу байжээ. Бурханы хэлснээр: “Хүн хүнийгээ шүүдэг стандарт нь түүний зан авирт үндэслэдэг; үйлдэл нь сайн бол тэр зөвт шударга хүн, үйлдэл нь жигшмээр бол тэр хорон муу хүн. Хүнийг шүүдэг Бурханы стандарт нь түүний мөн чанар Өөрт нь дуулгавартай эсэхэд үндэслэдэг; тухайн хүний зан авир сайн эсвэл муу байхаас үл хамааран, уг хүний үг яриа зөв эсвэл буруу байхаас үл хамаарч Бурханд дуулгавартай хүн бол зөвт хүн, дуулгаваргүй хүн бол дайсан буюу хорон муу хүн юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос). Бурханы үгийн дагуу бол, миний аавын зан байдал нь Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад дуулгавартай бус, мөн сүйрүүлэх шалтгаан болж байжээ. Энэ бол Бурхантай тэрслэн эсэргүүцсэн уг чанар. Тэгсэн ч би түүнийг сайн хүн гэж шүүхдээ надад анхаарал тавьдаг, халамжилдаг, үүргээ биелүүлэх чадвартай зэрэг гаднаа биеэ авч явах байдлыг нь ашиглаж, чуулганаас түүнийг хөөх хэрэггүй байсан гэж бодож байжээ. Гэтэл түүний гадна талын сайн үйлс нь Бурханд дуулгавартай байх гэдэгтэй тэнцэхгүй, мөн түүнчлэн зөвт хэмээн хэлэгдэж чадахгүй. Бурханы зохион байгуулалтад үнэн сэтгэлээсээ дуулгавартай байдаг, Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах хүсэлтэй, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлдэг хүмүүс л авралыг хүлээн авч чадна. Өнөөдрийн байгаа нөхцөлд унасандаа аав маань зөвхөн өөрийгөө буруутгах хэрэгтэй. Үнэнийг эрэлхийлээгүйгээс ийм байдал үүссэн бөгөөд тэр өөр хэнийг ч буруутгах хэрэггүй. Мөн түүнчлэн энэ бол Бурханы зөвт зан чанарын илэрхийлэл.

Өө Бурхан минь! Энэ орчин нөхцлийг ашиглаж, буруу үзлээ өөрчлөх үнэний энэ талыг надад өгч, Таны ариун байдлыг, Таны зөвт болон сүр жавхлант зан чанарыг хэн нэгэн зөрчих ёсгүй гэдгийг харуулсанд баярлалаа. Энэ тохиолдол надад үнэнгүйгээр юмсыг ялгаж эсвэл нэвтлэн харж чадахгүй гэдгийг ойлгууллаа. Одооноос эхлээд надад юу ч тохиолдсон би хүнийг гадаад байдалд нь үндэслэн шүүхгүй. Би үнэний өнцгөөс авч үзэн, Таны хийсэн бүхнийг хүлээн авна. Таны хийдэг зүйлсийг нэвтэрхий харж чадахгүй байлаа ч гэсэн Таны хийсэн бүхнийг зөв гэж би итгэх болно. Би цаашид хүний үзэл бодлын үүднээс задлан шинжилж, дүгнэлт хийхгүй. Танд гэрчлэл хийхийн тулд би өөрийгөө байнга хянаж, үнэний талд зогсоно.

Өмнөх:Чуулганд тусгай эмчилгээ гэж байхгүй

Дараах:Өөрийгөө үнэнхүү мэднэ гэдэг амар зүйл биш

Танд таалагдаж магадгүй