Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

11. Бурхан байгаа гэдэгт би итгэдэг, гэхдээ би залуу хүн, амьдралдаа илүү их зүйл хийх ёстой. Хэрэв Түүнд итгэхийн тулд арай завтай болох цагаа хүлээх юм бол би авралд хүрч чадах уу?

Бурханаас ирсэн хариулт:

Хүний амьдралд өчүүхэн төдий ч халуун дулаан байдал байхгүй бөгөөд хүний ямар нэг өвөрмөц шинж эсвэл гэрэл гэгээ үгүй байдаг—гэсэн ч тэр хэзээд өөрийгөө өөгшүүлж, юунд ч хүрэлгүйгээр яаран тэвдэж насан туршдаа ямар ч үнэ цэнэгүй амьдардаг. Насан эцэслэх өдөр нь нүд ирмэхийн зуур ойртож, хүн гашуун үхлээр нас бардаг. Энэ дэлхий дээр тэр хэзээ ч юуг ч биелүүлээгүй эсвэл юуг ч олж аваагүй—тэр зөвхөн яаран ирж, яаран оддог. Миний нүдээр харвал, тэдний хэн нь ч ямар нэг зүйл авчраагүй, эсвэл ямар нэг зүйлийг авч одоогүй, иймээс хүнд дэлхий ертөнц шударга бус санагддаг. Гэхдээ хэн ч яаран явахыг хүсдэггүй. Миний амлалт тэнгэрээс гэнэт хүмүүсийн дунд ирж, зам мөрөө алдсан үед нь тэдэнд мөнхийн амийн замыг дахин нэг харах боломжийг олгох өдрийг тэд зүгээр л хүлээдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хорь дахь айлдвар”-аас

Хүмүүс үргэлж дэлхий ертөнцөд анхаарлаа хандуулж, хэтэрхий их итгэл найдвар тавьж, ирээдүйнхээ төлөө хэтэрхий ихийг хүсч, хэмжээ хязгааргүй маш олон шаардлага тавьдаг. Тэд үргэлж өөрсдийнхөө махан биеийн талаар бодож, төлөвлөдөг бөгөөд Бурханд итгэх замыг эрж хайхыг хэзээ ч сонирхдоггүй. Тэдний зүрх сэтгэл Сатанд олзлогдож тэд Бурханыг хүндлэх хүндлэлээ алдсан ба өөрсдийн зүрх сэтгэлээ Сатанд зориулж байгаа. Гэхдээ хүн Бурханаар бүтээгдсэн. Тиймээс хүн гэрчлэлээ алдсан гэдэг нь тэр Бурханы алдрыг алдсан гэсэн үг юм. Хүн төрөлхтнийг байлдан дагуулахын зорилго нь Бурханыг хүндлэх хүний хүндлэлийн алдрыг эргүүлэн авах явдал юм. … Чи гэрэл дотор амьдарч байх үедээ үүний үнэ цэнэтэй байдлыг мэдэрдэггүй боловч харанхуй шөнөөр амьдарч эхэлмэгцээ чи үүний үнэ цэнэтэй байдлыг ухаардаг. Тэр үед чи харамсах болно. Чамд одоо зүгээр санагдаж байгаа боловч чиний харамсах өдөр ирэх болно. Тэр өдөр ирж, харанхуй нөмрөн авч, гэрэл байхаа болих үед чиний харамсал хэтэрхий оройтсон байх болно. Учир нь, чи өнөөгийн ажлыг ойлгохгүй хэвээр байдаг болохоор өөрийн өдөр хоногуудыг нандигнаж чаддаггүй. Бүхий л орчлон ертөнцийн ажил эхэлмэгц буюу Миний өнөөдөр хэлж байгаа бүхэн биелэх үед олон хүн толгойгоо барин гашуунаар уйлах болно. Тэр нь, мэгшин уйлж, шүдээ хавиран харанхуйд унаж байгаа хэрэг биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Хэрвээ чи Бурханаар төгс болгуулах боломжийг эрж хайдаггүй бол, хэрвээ чи төгс болгуулахаар хичээдэггүй бол, эцэстээ харууслаар дүүрэх болно. Одоо үе бол төгс болгуулах хамгийн сайн боломж-энэ нь хамгийн сайн цаг. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг чин сэтгэлээсээ эрж хайдаггүй бол Түүний ажил дуусмагц энэ нь хэтэрхий хожимдсон байх болно-чи энэ боломжийг алдсан байна. Чиний эрмэлзэл хэчнээн агуу байх нь хамаагүй, хэрвээ Бурхан ажил гүйцэтгэхээ боливол зарцуулсан хичээл чармайлтаасаа үл хамааран чи хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Чи энэ боломжийг ашиглан, Ариун Сүнсний агуу ажлаар дамжуулан хамтран ажиллах ёстой. Хэрвээ чи энэ боломжийг алдвал, хэчнээн их хичээл чармайлт гаргах чинь хамаагүй чамд өөр боломж олдохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс байдалд хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас

Бурханы олон удаагийн сануулга, сургамж нь хүний махан бие ба сүнс тэвчихийн аргагүй урьдаас бэлтгэсэн, урьд өмнө байгаагүй гамшиг Түүний гарт байгаатай холбоотой гэдгийг хэн ч мэддэггүй. Энэ гай гамшиг нь дан ганц махан биеийн төдийгүй мөн сүнсний шийтгэл юм. Чи үүнийг мэдэх ёстой: Бурханы төлөвлөгөө хүчингүй болж, Түүний сануулга, сургамжид хариу өгөөгүй үед Тэр ямар уур хилэнг гаргах вэ? Энэ нь өнөөг хүртэл бүтээлийн сонсож эсвэл мэдэрч туулсан юутай ч адилгүй байх болно. Тиймээс Би энэ гай гамшиг урьд өмнө үзэгдээгүй бөгөөд дахин хэзээ ч давтагдахгүй гэдгийг хэлэх нь зүйтэй юм. Учир нь Бурханы төлөвлөгөөнд зөвхөн нэг бүтээл, нэг аврал л байдаг. Энэ нь эхний бөгөөд эцсийн удаа юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас

Өмнөх:Зарим хүмүүс Бурхан огт байдаггүй гэдэг; энэ үзэл бодол яагаад буруу вэ? Бурхан байдгийг бид яаж батлах ёстой вэ?

Дараах:Хүн төрөлхтөнд аврал авчрахын тулд Бурханы гурван үе шаттай ажил хэрхэн аажмаар гүнзгийрч байна вэ?

Танд таалагдаж магадгүй