Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Элбэг сайхан хүндэтгэлийн зоогийг би таалсан юм

Шинвей   Жэжиан аймаг

Зургадугаар сарын 25 болон 26 бол мартахын аргагүй өдрүүд байлаа. Манай Жэжиан мужид том үйл явдал учирч, мужийн ихэнх ахлах, ажилчид цөм агуу улаанд луунд бариулсан юм. Биднээс цөөхөн нь хорлогдоогүй үлдсэн бөгөөд бид зүрхэндээ туйлын ихээр талархсан тул Бурханд түүнийг дагах ажилд нэгдэх болно гэдэг нууц тангараг өргөв. Дараа нь бид бий болсон хор уршгийг залруулах ажлаа яаравчлан эхэлсэн. Бараг сарын дараа гэхэд арга хэмжээнүүдээ зохион байгуулж дуусах гэж байв. Тэр сард цаг агаар их халуун, хэдий бид биеэрээ зовж байсан ч бидний ажил агуу улаан лууны яг хамар дор алгуурхнаар урагшилсаар байсан тул сэтгэл хангалуун байлаа. Ажил дуусахад би өөрийн эрхгүй өөртөө сэтгэл ханаж, өөрийгөө энэ ажлыг ямар ухаалгаар сайн зохион байгуулснаа бодсоор байв. Би ямар чадварлаг ажилтан бэ! Тэгээд энэ үед Бурхан над дээр ирж өөрийн гэсгээлт ба шүүлтийг буулгасан юм …

Нэгэн орой бидний эгч дүүсийн хэд нь ярилцаж байв. Нэг эгч маань намайг XX болон XX рүү бичихийг зөвлөн, үүрэг даалгаж өгөөд, мөн ингэж хэлэв: “Битгий яар, одоо бол далд байж, сүнслэг сүсэг бишрэлээ хэрэгжүүлэх цаг. Сүнслэг сүсэг бишрэл болон амийн оролтдоо анхаар.” Эдгээр үгсийг сонсмогц миний зүрх үүнээс татгалзав: Би захидал бичих хэрэгтэй, ажиллах ч шаардлагатай. Сүнслэг сүсэг бишрэлд зориулах цаг хаа байгаа юм? Та дөнгөж ирсэн хүн, би бол эндхийнх, би таныг гадуур явуулж ажиллуулалгүйгээр хамгаалж байхад та намайг буруушааж байгаа юм уу? Хэрэв би гэртээ өдөржин тань шиг сүсэг бишрэлээ хэрэгжүүлээд суувал хэн гарч, ажиллах болж байна? Үүрэг даалгаж байхад ажлаа анхаарч үзэх хэрэгтэй. Намайг засахаасаа өмнө нөхцөл байдлаа харж үз л дээ. … Маргааш өглөө нь бүгд Бурханы үгийг хэлэлцэж, идэж, ундаалж байхад миний л сэтгэл сатаарч, баяр таашаалтай зүйл мэдрэхгүй байлаа. Эгч дүүс нар маань бүгд Бурханы үгийг ойлгосон тухайгаа ярьж, харин би чимээгүй суусаар байв. Нөгөө эгч надаас асуулаа: “Чи яагаад ярихгүй байна вэ?” Би тунихран хариулав: “Надад ойлголт байхгүй ээ.” Эгч үргэлжлүүлэн: “Чамайг сайнгүй байгааг би харж байна.” Би юм бодолгүйгээр хариулав: “Би ямар нэг асуудал байгааг анзаарсангүй.” Гэхдээ үнэндээ бодлууд маань надаас хашхиран гарахад бэлэн байлаа. Эцэст нь би бодлуудаа удаан хурааж чадсангүй, түүнд намайг залхааж байгааг нь хэлчихлээ. Нөгөө эгч намайг сонсоод, өөрийгөө эрээ цээргүй байснаа хүлээн зөвшөөрч, мөн надад өөрийнхөө хүссэнээрээ үүрэг өгөх ёсгүй байсан гэв. Гэвч эсэргүүцлээ илэрхийлэх нь надад хангалттай байгаагүй тул харин ч эсрэгээрээ, энэ хугацааны турш үнэнийг хэрэгжүүлэхийн тулд бүх ажлыг хийж байсан, тэр намайг сайнгүй байна гэж хэлэх ёсгүй байсан гэж мэдэрч байв. Бидэнтэй хамт байгаа дүүргийн удирдагчид юу гэж бодох байсан бол? Тэгээд тэр үргэлжлүүлэв: “Хэрэв чи өөрийн оролтод цаг гаргахгүйгээр ажиллаад байвал чамайг доройтно гэдэгт л би санаа зовсон юм….” Тэр ихийг ярих тусам би улам л эсэргүүцэж, бодов: Намайг доройтно гэв үү? Би өөрийгөө маш сайн байна гэж бодож байна, би доройтох гээгүй байна! Би ердөө л түүний яриад байгааг хүлээн зөвшөөрсөнгүй. Өглөөний цайны дараа би залхсан байдалтай ажилдаа явангаа бодов: Би удирдагч байхаа болиод, өдөр тутмын зарим үүргээ гүйцэтгээд л байж байя даа. Хэрэв тэр намайг доройтсон бас амийн оролтгүй гэж байгаа бол би хэрхэн бусдыг удирдах вэ? Бодох тусам миний сүнс улам гуньж, бодлогошров: Энэ үүргээ дуусгаад би огцорно оо. Тэгээд би биеэ яг л өвдсөн мэт хүчгүй сул байгааг мэдрэв. Би өөрийгөө буруу төлөвт байснаа ойлгосон. Гэртээ хариад би Бурханы өмнө залбирав: “Төгс хүчит Бурхан минь, би дэндүү бардам, өөрийнхөө зөв гэж бодож байжээ, би үнэнийг хайрлаагүй, би Таны гэсгээлт ба шүүлтийг, Таны намайг залруулах, намайг засах засалтыг хүлээн аваагүй. Таныг надад тусалж, миний зүрх, сүнсийг хамгаалж, намайг өөрийгөө чин сэтгэлээсээ шалгаж, Таны ажилд захирагдах чадамжтай болоход, мөн өөрийнхөө талаар жинхэнэ ойлголттой болоход тусална гэж найдаж байна.” Хожим би дараах үгсийг харсан юм: “Өөрийгөө мэдэх гэдэг нь: Тодорхой салбарт сайн байлаа гэдгээ чи хэдий чинээ их мэдэрнэ, тодорхой салбарт зөв зүйл хийлээ гэж чи хэдий чинээ их бодно, тодорхой салбарт Бурханы санааг хангалуун байлгаж чадна гэж чи хэдий чинээ их бодно, тодорхой салбарт бардамнах нь зүйтэй гэж чи хэдий чинээ бодно—чиний хувьд энэ салбаруудад өөрийгөө мэдэх нь төдий чинээ зохистой бөгөөд тэнд ямар бохир хольц байгааг, ямар зүйл Бурханы санаа зорилгыг хангалуун байлгаж чадахгүйг харахын тулд тэдгээрийг төдий чинээ гүн ухваас зохилтой юм... Паулын талаарх энэ зүйл итгэгч бидэнд өнөөдөр анхааруулга өгдөг, бид тун сайн хийлээ гэж бидэнд санагдах үед эсвэл бид зарим салбарт нэн авьяастай гэж итгэх үед эсвэл зарим салбарт өөрчлөгдөж, харьцалт хийлгэхийг хүлээн зөвшөөрөх хэрэггүй гэж бидэнд санагдах үед бид тэр талаар өөрсдийгөө илүү сайн мэдэхээр хичээх ёстой. Яагаад гэвэл Бурханыг эсэргүүцдэг зүйлийг агуулж байгаа эсэхийг харахын тулд чи өөрийнхөө угаасаа сайн гэж бодож байгаа салбараа ухаж шалгахгүй, анхаарахгүй эсвэл тэдгээрийг задлан шинжлэхгүй нь гарцаагүй юм.” (Христийн ярианы тэмдэглэл дэх “Өөрийгөө мэдэх нь гүн шингэсэн бодол болон үзэл санаагаа мэдэхийг шаарддаг”). Бурханы үг миний зүрхэнд яг л толинд тусах гэрэл мэт тусав. Бурхан биднээс сайн хийдэг, зөв хийдэг, залруулах шаардлагагүй гэж боддог талууд дээрээ илүүтэйгээр өөрсдийгөө ойлгохыг шаарддаг. Тэр мөчийг эргээд бодоход би хүнд ачаа тээж байжээ. Миний ажил үр дүнгээ өгч, би томоохон үүргүүдийг хариуцаж байхдаа өөрийгөө үнэнийг хэрэгжүүлж байна, миний ажлууд бол бүгд эерэг бас идэвхтэй оролтууд, би тун сайн байна гэж бодож байсан тул би Бурханд хандаагүй, өөрийгөө ч шалгаагүй юм. Өнөөдөр, Бурханы үгийн гэгээрлийн ачаар би тухайн мөчид ажлаа сайн хийж байсан хэдий ч бардам уг чанар маань газар авсан байсныг ойлгосон. Би ажлын үр дүн бол хүчин чармайлтын минь үр жимс, би бол чадварлаг ажилтан гэж боддог байлаа. Би өөртөө бүр сэтгэл ханачихсан байсан. Үнэндээ, тэр цаг хугацааг эргээд бодоход би зүгээр л Ариун Сүнсний хамгаалалт, удирдлагаар хийгддэг ажлыг л гүйцэтгэж байсан бөгөөд харин ажлаа хийж байхдаа үнэнийг эрэлхийлдэггүй байжээ. Надад амийн оролт байхгүй байсан, тэр үед өөрийнхөө талаар, Бурханы талаар ойлголт байгаагүй бөгөөд Бурханы ажлын туршлага маань ч надад үнэний тухай ямар ч ойлголт өгөөгүй байсан юм. Эсрэгээрээ, би хэнийг ч сонсохгүй бардам болж, Бурханы агуу ажлын жижигхэн хэсгийг хийснийхээ төлөө Түүний алдар сүрийг хулгайлсан байв. Миний илчилсэн Сатаны зан чанар Бурханыг зөрчсөн бөгөөд энэ нь Бурхан намайг нүгэлт гэж нэрлэх хангалттай шалтгаан юм! Харин тэрхүү эгчээр дамжуулж Бурхан өнөөдөр надад сүнслэг сүсэгт төвлөрч, доройтохоос зайлсхийхийг сануулсан. Гэсэн ч би үүнийг бүрэн хүлээн аваагүй байлаа. Үнэхээр би буруу зүйлээс зөвийг салгаж мэдэхгүй, өөрийгөө огт мэддэггүй байсан. Үүнтэй зэрэгцэн би өөрийгөө аймшигтай төлөвт байгаагаа мэдэрч байв. Хэрэв Бурхан тэр эгчээр миний байгаа байдал, мөн Бурхан руу хурдан буцан очих тухай хэлүүлээгүй бол би Ариун Сүнсний ажлыг алдсан гэдгээ ч ухааралгүй, доройтолд амьдарч, эцэст нь Бурханы эсрэг аймшигт зөрчил гаргах байсан. Төөрч, замаа алдан төгсөх байсан гэдгээс би айдаг. Урагшлах замд минь намайг хамгаалдаг Бурханы шүүлт надад ямар их хэрэгтэй байсныг би харсан юм. Хэдийгээр шүүлт ба гэсгээлт, засалт болон залруулга ойртох үед надад нүүр маань өмрөх мэт мэдрэгдэж, хүнд бэрх санагдаж байсан нь энэ бол Бурханы аврал байсан. Би Бурханаас энэ төрлийн ажлыг илүүтэйгээр хүлээн авахад бэлэн байлаа.

Гэсгээлт ба шүүлтийг туулж өнгөрүүлснийхээ дараа миний байдал өөрчлөгдөв. Миний зан, биеэ авч явах байдал анхаарлын төвд байхаа больж, би хүний ойлголттой харьцуулшгүй Бурханы ажлаас өчүүхнийг л ойлгож байлаа. Гэвч удалгүй, Бурханы өөр нэгэн илчлэлтийн ачаар, миний ойлголт дэндүү өчүүхэн болохыг би харсан юм. Наймдугаар сарын эхээр намайг мужид ажиллахыг дэмжсэн байв. Тэр үед би маш их сэтгэл хөдөлсөн тул нууцхан тангараг өргөсөн: Бурхан минь, Та надад ийм агуу томилолт өгч, өндөрт өргөж байгаад тань талархъя. Би таны надад өгсөн итгэлийг алдахыг, бүгдийг өөрийн хүчээр хийхийг хүсэхгүй байна, Та намайг удирдан жолоодно гэж найдаж байна. Ингээд би өөрийгөө тун завгүй ажлын хуваарьт орууллаа. Өдөр бүр би олон захидалд хариулж, хүн бүрд удирдамж илгээж байв. Ихэнхдээ би үүр цайтал бичнэ, гэхдээ би үүнийг хийж байхдаа жаргалтай байсан. Заримдаа би өөрөө ч ойлгохгүй, тодорхойгүй нөхцөл байдлыг туулах хэрэгтэй болоход Бурханд залбирч, Түүгээр удирдан жолоодуулж, ажил ч аажмаар урагшилсаар. Өөрийн эрхгүй би ахин бардам болж, бодов: Би нэлээн сайн байна шүү, би чадварлаг ажилтан юм аа. Нэг өдөр би хэд хэдэн бэрхшээлтэй тулгарав. Би мужийн номыг хэрхэн хуваарилахаа мэдэхгүй, ажил бүхэлдээ зохион байгуулалтгүй, илгээгдсэн захидлуудын хариу удаан ирж, ажлууд хойшлогдсоор байв. Тиймээс би залбирч, оюун санаагаа хэрхэн цэгцлэхээ тунгааж байтал тодорхой болох шиг болов: Энэ байдал үүсэхээс өмнөх ашиглаж байсан арга замыг олж, сул шуудангуудыг бүгдийг дүүргэж, дүүргийн хэдэн шинэ ажилтнуудыг томилж, тэгээд ажил аажмаар явж чадна. Тиймээс би удирдагч руу үүнийг хийж өгөхийг бас энэ зүйл боломжтой эсэхийг асууж захидал бичив. Захиа бичиж байхдаа би удирдагч мэдээж намайг ачаалал ихээр авсан чадварлаг ажилтан гэж бодно хэмээн бодож байв. Би тэд намайг магтана гэсэн найдлагатайгаар хариу хүлээсэн. Хэд хоногийн дараа би хариу захидлыг баяртайгаар авсан боловч захиаг задлан уншаад цочирдов. Удирдагч намайг магтаагүй төдийгүй, захидал залруулга, засалтаар дүүрэн байлаа. Захидалд “Чамд үүнийг хийх ёс суртахуун алга, чи сайн хувийн хэрэг л хүсээд байна, хэрэв энэ байдлаараа үргэлжлүүлбэл чи Бурханы ажлыг таслах болно! Хэрэв дүүргүүд өөрсдийн ажлаа гүйцэтгэж чадвал гүйцэтгэ, хэрэв үгүй бол зүгээр цуцал. Чи нэн даруй сүнслэг сүсгээ биелүүлж, өгүүллүүдээ бич….” Тэр үед би зөв буруугийн дэнсэнд зовж, яг л ад үзэгдсэн мэт мэдрэгдэж байв: “Удирдлага доорх хүмүүсийнхээ асуудлыг ч шийдэж өгдөггүй ямар удирдагч гэж энэ вэ? Манай мужид гэнэтийн зүйл тохиолдож бүх ажил зохион байгуулалтаа алдсан шүү дээ: Бидэнд ямар нэг зохион байгуулалт хэрэггүй гэж үү? Хэрэв дүүргүүд өөрсдийнхөө ажлыг зохицуулдаг юм бол, энэ захидлуудыг яах вэ? Хасах, устгах материалуудыг, бичлэгүүдийг шалгахгүй гэж үү дээ? Ах эгч дүүс маань мужийн номыг хэрхэн хуваарилахаа мэдэхгүй, бид асуудалтай тулгараад, бүгд ажлаа хурдан явуулахын тулд захидал бичицгээж байхад үл тоож байна гэж үү? Би сайн хувийн хэрэг хүссэн юм биш, би ердөө ажлын явцыг идэвхжүүлэхийг хүссэн. …” Би өөрийгөө огтхон ч шалгаагүй бөгөөд сэтгэлээр унаж, хамт амьдардаг эгчдээ гомдоллож, бүр: Би болино оо, хэрэв болихгүй л бол би садаа болох болно, би чадлаараа хичээж ажилладаг ч садаа л болдог юм байна. Ямар утга байна?

Маргааш нь би Бурханы өмнө зогсоод илчилсэн зүйлээ шалгаж, засалт болон залруулгыг үл хүлээн авах нь үнэнийг хайрлаж чадахгүйг харуулах бөгөөд үнэнийг хайрладаггүй хүмүүс муу уг чанартай хэмээн дээрээс хэлж байсныг бодолхийлэв. Тиймээс би ухамсартайгаар “Засагдах хийгээд залруулгыг хүлээн зөвшөөрөх зарчим”-ыг харсан. Бурханы үг хэлэхдээ: “Зарим хүмүүстэй харьцаж, зассаны дараа идэвхгүй болдог; өөрсдийн үүргээ гүйцэтгэхэд тэдэнд хэтэрхий сул дорой санагддаг ба үнэнч сэтгэл, зориулалтаа алддаг. Яагаад тэр вэ? Энэ нь зарим талаар хүмүүс өөрсдийн үйлдлүүдийнхээ мөн чанарыг ухамсарлах нь дутмаг байснаас, өөрсөдтэй нь харьцаж, засахыг хүлээн зөвшөөрөхгүй байдагтай холбоотой. Энэ нь бас зарим талаар хүмүүс, өөрсөдтэй нь харьцаж, засаж байгаагийн ач холбогдлыг ойлгодоггүй бөгөөд энэ нь тэдний үр дүнг тодорхойлох тэмдэг гэж итгэдэггүйгээс болдог. Үүний үр дүнд хүмүүс, хэрэв тэдэнд Бурханыг гэсэн үнэнч байдал болоод зориулалт байх юм бол тэдэнтэй харьцаж, засаж болохгүй; хэрэв тэдэнтэй харьцвал энэ нь Бурханы зөвт байдал байж чадахгүй гэж ташаа итгэдэг. Ийм буруу ойлголт нь олон хүмүүсийг Бурханд зориулж, үнэнч байж чадахгүйд хүргэдэг. Үнэндээ энэ бүгд хүмүүс дэндүү зальжин байгаагаас шалтгаалж байгаа; тэд зовлон бэрхшээл эдлэхийг хүсдэггүй—тэд ерөөлийг хялбар арга замаар олж авахыг хүсдэг. Тэд Бурханы зөвт байдлыг ухамсарладаггүй. Бурхан ямар нэг зөвт зүйл хийгээгүйд эсвэл Бурхан ямар ч зөвт зүйл хийхгүйд байгаа биш, зүгээр л хүмүүс Бурханы хийдэг зүйл бол зөвт гэж хэзээ ч боддоггүй. Хүний нүдээр, хэрвээ Бурханы ажил нь хүний хүсэлтэй нийцэхгүй эсвэл тэдний хүсэн найдаж буй зүйлсэд нь хүрэхгүй бол Бурхан нь зөвт бус болдог. Хүмүүс тэдний хийж буй зүйлс нь тохиромжгүй эсвэл үнэнд нийцэхгүй байна гэдгийг хэзээ ч ухаардаггүй; тэд Бурханыг эсэргүүцэж байгаагаа хэзээ ч ухаардаггүй.” (Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүсийн илрэл нь тэдний үр дүнг тодорхойлдгийн утга учир”). Бурханыг үг миний дотоод бодит байдлыг ил гаргасан. Би хийсэн зүйлийнхээ уг чанарыг ойлгоогүй байсан тул намайг засаж, залруулахыг нь зөвшөөрөөгүй. Хийсэн зүйл минь буруу биш, харин ажил үүрэг маань ажлын зохион байгуулалтаас хэтэрхий хол зөрөөтэй хэрэгжиж байна, гэсэн ч би сүсэг бишрэлээ бүрэн харуулж байгаа гэж би бодож байлаа. “Чи ерөнхий асуудлуудад санаа зовох хэрэггүй… хэн нэгэн үүнийг шийдэх хэрэггүй. … Онцгой анхаарал хэрэггүй, анхан шатны удирдагч үүнийг зохицуулж чадна” хэмээн дээрээс бичигдсэн байсныг санав. Би доороос илгээгдсэн бүх асуултууд ямар асуудал байхаас үл хамааран хариулт, зааварчилгааг авах ёстой гэж бодож байхад дээрээс бидний ерөнхий асуудлыг залруулахыг хүссэнгүй. Зөвхөн асуудлыг залруулсны дараа л би тайвширч, сүнслэг сүсэг бишрэлээ биелүүлж чадна. Бодит баримтуудтай нүүр тулах үед би өөрийгөө дээрээс өгсөн зохион байгуулалтад ямар нэг болзолгүйгээр, захирагдаагүйгээ харав. Тиймээс би Ариун Сүнсний шинэ ажилд өөрийгөө байлгахын төлөө тэмцэж байж. Надад тавьж явуулж чадахгүй санаа зовоосон асуудлууд дэндүү их байсан ба би ямар ч шалтгаангүйгээр бардамнаж байсан. Бурхан миний дотор байсан Бурханы хүсэлтэй үл нийцэх зүйлсийг залруулахын тулд зохицуулагчийг ашигласнаар би өөрийнхөө Бурхан, Ариун Сүнсний шинэ ажил болон Бурханы хүслийн эсрэг, урвагчийн уг чанарыг ойлгох байжээ: Сүнслэг сүсэг болон өөрийгөө шалгах бол нэн тэргүүнд байх ёстой бөгөөд би зөвхөн ажилдаа төвлөрөх ёсгүй. Харин би миний үйлдлүүдийн уг чанар дээрээс ирсэн шаардлага болон Бурханы эсрэг явж, эсэргүүцэж байсныг ухаараагүй байсан юм. Би зөв буруугийн дэнсэнд л санаагаа зовоож байж. Би сүнсийг, Бурханыг ойлгож чадсангүй. Тэгээд би хүний яриаг ахин саналаа: “Ямар хүн, ямар удирдагч, ямар ажилтан намайг засаж, залруулах нь хамаагүй, энэ нь бодит баримттай бүрэн нийцэж байгаа үгүй нь ч хамаагүй. Зарим хэсэг нь үнэн байсан ч би хүлээн зөвшөөрч дагадаг, би бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг. Би тайлбар хэлж, эсвэл зарим хэсгийг нь л хүлээн зөвшөөрөөд үлдсэнийг нь үл ойшоодоггүй, ингэснээрээ би Бурханы ажилд захирагдаж байгаагаа харуулдаг. Хэрэв чи ингэж Бурханы үг, ажилд захирагдахгүй юм бол үнэнийг олж авахад, Бурханы үгийн бодит байдалд ороход чинь чамд хэцүү байх болно” (Нөхөрлөл ба амийн оролт (I) номлолын “Бурханы үгийг идэж, ундаалснаар үр дүнг авах нь”). Тийм ээ, хэдий зохицуулагчийн үг бүхэлдээ миний нөхцөл байдалтай нийцэхгүй байсан ч би захирагдаж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүргээ биелүүлж байхдаа би дээрээс ирсэн зохион байгуулалт, Ариун Сүнсний ажлын эсрэг байсаар уджээ. Би захирагдаж, бушуухан хүлээн зөвшөөрч, өөрчлөгдөх ёсгүй байсан гэж үү? Хожим нь би дээрээс ирсэн шаардлагыг биелүүлэхийн тулд ухамсартайгаар чадах бүхнээ хийж, сүнслэг сүсгээ олж авах, өгүүлэл бичихийн тулд өөрийгөө тайвшруулж, жаахан ахиц гарах үед би Бурхан Өөрөө ажлаа хамгаалж, тэгснээр ажил нь хойшлохгүйгээр, энгийнээр үргэлжилдэг болохыг харсан юм.

Гэсгээлт болон шүүлт, засагдах болон залруулга авах хоёр тохиолдлууд бэрх байсан ч надад өөрийн минь талаар илүү их ойлголт өгч, миний байдлыг маш хурдан өөрчилсөн юм. Дараа нь би Бурханы үгийг харав: “Бурханы мөн чанар нь сайн. Тэр бол бүхий л гоо сайхан, сайн сайхны, мөн бүх хайрын илэрхийлэл юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас). “Тэр Өөрийгөө хайрлуулах гээд чамайг хараана, тэгэхээр чи махан биеийн мөн чанарыг ойлгох болно; чамайг сэрээхийн тулд, чамд буй дутагдлыг ухааруулахын тулд, хүн бол туйлын өөдгүй гэдгийг мэдүүлэхийн тулд Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн-бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурханы үйлдэж буй бүхэн, мөн та нарын дотор Түүний ил болгож буй зөвт зан чанар-энэ бүгд хүнийг төгс болгохын төлөө бөгөөд Бурханы хайр ийм байдаг. ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас) Би санаа алдахаас өөр зүйл хийж чадсангүй: Тийм ээ, Бурхан бол бүх гоо үзэсгэлэн хийгээд сайн бүхний илэрхийлэл, гоо үзэсгэлэн болон сайн байдал бол Түүнийх, хайр бол Түүнийх, тиймээс шүүлт эсвэл гэсгээлт байсан ч, эсвэл биднийг хүрээлэх хүмүүс, үйл явдал, юмс биднийг засаж, залруулахын тулд ашиглагдаж байсан ч Бурханаас ирэх бүхэн гоо үзэсгэлэнтэй агаад сайн юм, энэ бүхэн нь бэрхшээл эсвэл хүний биед ирэх дайралт мэт санагдаж магад, гэвч Бурхан бидний амьдралын тусын тулд үйлддэг, энэ нь бүхэлдээ хайр болон аврал юм. Харин би Бурхан болон Түүний ажлыг ойлгодоггүй, Түүний сайн санааг ч хардаггүй байж. Шүүлт болон гэсгээлт, засалт болон залруулгатай нүүр тулсан үед би ажлаа орхино гэж эсэргүүцэн, энэ бүхэн бусдаас надад учруулсан гай мэтээр харж Бурханаас ирсэн гэдгийг зөвшөөрч чадахгүй байсан. Бурханы хоёр илчлэлтээр би өөрийгөө энэ олон жилийн турш хэдийгээр Бурханы үгээр хооллож, олон номлол сонсож байсан ч гэсгээлт болон шүүлттэй нүүр тулж, засуулж, залруулж байх үедээ эгдүүцэл хүчтэй төрж, энэ бүхнээс бүхэлд нь татгалзаж байсан. Бурхан итгэдэг байсан ч гэсэн энэ бүх хугацаанд миний зан чанар огт өөрчлөгдөөгүй, Сатаны уг чанар болох Бурханыг хуурч, эсэргүүцэх чанар надад гүн суусан байсан тул би Бурханы эсрэг хүч болсон байжээ. Гэнэт би шүүлт болон гэсгээлт, засалт, залруулга надад хэрэгтэйг ойлгосон юм. Бурханы ажилгүйгээр би өөрийн үнэн төрхийг харахгүй байх байлаа, би өөрийгөө жинхэнээр нь мэддэггүй, Сатаны уг чанар надад ямар гүн суусныг ухаараагүй байсан. Бурхан яагаад завхралд автсан хүн төрөлхтөн Түүний дайсан бөгөөд биднийг Сатаны үр удам гэснийг одоо л ойлгож байна…. Энэ бол Бурханы шүүлт болон гэсгээлт, засалт болон намайг залруулах үйлсээр илчлэгдсэн зүйл, энэ бол тэр үйл явдлаас сурсан зүйл минь. Бурханы үгийг бодсоноор зүрх минь гэгээрсэн. Бурхан намайг Түүний ажлыг бодитоор туулж, үнэний бодит байдалд ороход хэрхэн бүх зүйлийг зохион байгуулж, намайг амьдралын жинхэнэ зам руу хөтөлж буйг би хардаг. Бурхан намайг өргөж, эелдгээр анагаадаг. Мөн би Бурханы хүний төлөө хийдэг бүхэн нь хайр юм гэдгийг ойлгосон. Бурханы шүүлт ба гэсгээлт, засалт болон залруулга нь хүний хамгийн агуу хэрэгцээ бөгөөд хамгийн сайн аврал юм.

Өмнөх:Би яагаад фарисайчуудын замаар явсан бэ?

Дараах:Бурханд итгэх замд орох нь

Танд таалагдаж магадгүй