Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Зөв хүн байх арга замыг би эцэст нь олж харсан

Сайоли   Хенань Муж

Би жаахан байхаасаа л нэр төрийн төлөөх хүсэл маань байнга маш хүчтэй байсан бөгөөд хүмүүстэй харилцахаараа бусдын нүдэнд харагдах өөрийн дүр төрх, байр суурь, бас тэдний надад өгөх үнэлгээнд онцгойлон анхаардаг байсан. Тиймд би бусад хүмүүст таатай, тустай байх боломжийг олгоод, харин хүндрэл бэрхшээл, гомдол дургүйцлийг зүрх сэтгэлдээ зүгээр л булшилчихдаг байсан. Тэдгээр зүйлсийг би хэнд ч илэрхийлдэггүй байсан бөгөөд бусад хүмүүс хүндрэл бэрхшээлийг биеэр туулах юм бол тэдэнд туслах арга замыг байнга бодно. Тиймд эцэг эхийнхээ нүдээр харвал би сайн охин байв; би үнэхээр баяр баясгалан нь байсан. Хөршүүд болон найзуудынхаа нүдээр харвал би дүрэлзсэн халуун сэтгэлтэй, өгөөмөр хүн байсан юм. Гэрлэснийхээ дараа би нөхрийнхөө гэр бүлийнхэнтэй сайн харилцаатай байлаа. Хадам эгч, хадам ах нар маань хань ижилтэй болж гэрлэхэд би галзуу юм шиг л гүйж байв. Би мөнгө, хичээл зүтгэл аль алиныг нь гаргаж, хадмуудынхаа ачаанаас хуваалцсан. Тун ч удалгүй би сайн бэр, сайн том эгч болов. Үнэн хэрэгтээ би, бусад хүмүүстэй харилцаагаа хэвээр хадгалах гэж асуудлаас зайлсхийн хүн болгоны мэдрэмжийн төлөө санаа тавьж, тэдний илэрхийллийг хянан улмаар тэр дагуу нь ярилцдаг байсан учраас тэр үед өдөр бүр маш их ядарч бүр цөмдөө хүртэл эцэж сульдаад байсан. Би өөр хэн нэгний сэтгэлийг шархлуулахаасаа, тэднийг муу сэтгэгдэлтэй үлдээж нэр төрөө сэвтээхээс эмээдэг байлаа. Эдгээр “сайн нэр”-ийг олж аваад би сэтгэлдээ бардам мэдрэмж тээж, миний төлсөн үнэ ийм үнэ цэнэтэй гэж мэдэрдэг байсан. Хүний хувьд маш амжилттай явж байна гэж би өөрийгөө мэдэрнэ. Би дотроо үе үе бодно: Хэрвээ надад ямар нэгэн хүндрэл бэрхшээл тулгарвал найзууд, гэр бүлийнхэн, хөршүүд маань надад тусламжийн гараа сунгаж, намайг гай зовлонгоосоо салахад зайлшгүй тусална. Гэвч би “гүйцэтгэл”-дээ хүний хувиар баясан таашааж байхад хаанаас ч юм бүү мэд сүйрэл гараад ирсэн-энэ нь миний уран сэтгэмжийг бүрмөсөн сүйтгэж, үзэл бодлыг маань өөрчилсөн.

1991 оы 12 дугаар сарын 4-ний өдөр нөхөр маань аймшигтай авто осолд орсон. Түүний дэлүү задарч, элэг бөөр нь бас дотор эрхтэн нь асар их гэмтсэн. Тэр ямар ч хяналтгүйгээр цус алдаж байв. Тэр нэгхэн сарын дотор дөрвөн хагалгаанд орж 2000 миллитрээс илүү цус сэлбэлт хийлгэсэн. Тэгсэн ч, түүний амь нас дээсэн дөрөөн дээр л тогтож байлаа. Хэрвээ үргэлжлүүлэн цус сэлбэхгүй бол түүний шарх эдгэрэх боломжгүй гэж эмч хэлсэн. Тэр үед бид нэг байшин бариад дуусаж байсан, бас машин авчихсан байсан учраас маш их өртэй байлаа. Бидэнд эмчилгээний тийм өндөр төлбөрийг гаргах арга байгаагүй, эцэг эх маань бага эрэгтэй дүүг маань коллежид явуулах гээд хамаг эх үүсвэрээ шавхаад байсан юм. Тэдэнд бидэнд туслах ямар ч боломж байгаагүй, тиймд надад хамаатнууд, найзууддаа хандахаас өөр сонголт үлдээгүй. Гэхдээ намайг байнга тойрон хүрээлж байсан тэдгээр хүмүүс намайг хүлээн авахаас татгалзаж, надаас зугтаана гэж хэзээ ч төсөөлөөгүй. Би үнэхээр их гомдсон. Хожим нь би, бидний бага зэрэг тусалж байсан нэг хамаатан маань өөр хэн нэгэнд ингэж хэлснийг сонссон: “Бид тэдэнд мөнгө зээлүүлж чадаагүй. Тэр эдгэрэх боломж бараг л байхгүй, хэрвээ тэр үхвэл эхнэр нь өөр хүнтэй гэрлэчихнэ, тэгвэл хэн бидэнд буцааж төлөх юм? Тэр үхэхгүй үлдсэн ч үлдсэн амьдралдаа тахир дутуу болно гэж би мөрийцсөн ч чадна, тэгэхээр түүнд мөнгө зээлүүлнэ гэдэг зүгээр л хаяж байгаагаас өөрцгүй биз дээ?” Энэ хүйтэн, цэвдэг үгийг сонсоод би уйлахаас өөр юу ч хийж чадаагүй, учир нь энэ бол надад мөнгө зээлүүлэхгүй бүх хүмүүсийн дуу хоолой гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ үүнээс ч илүү урмыг маань хугалсан зүйл гэвэл миний нөхрийн гэр бүлийнхэн. Хадам эцэг эх маань мөнгөтэй нь илэрхий байсан боловч бидэнд 500 юань л өгсөн. Дараа нь тэд бидэнтэй данс тооцоо бодохдоо, нөхрийг маань эргэхээр эмнэлэгт ирэхдээ зарцуулсан замын зардал, хоол, жимснийхээ өртгийг хүртэл тооцсон. Нөхөр маань хоёр чинээлэг дүүтэй байлаа, тэд түүнийг эргэхээр эмнэлэгт ирэхдээ дундаасаа 500 юань л өгсөн. Хадмуудын өгсөн тэр жаахан мөнгө бидэнд далайд дусал нэмэр төдий л байсан. Энэ нь бидний бодит хүндрэлийг шийдэхэд тусалж чадаагүй. Зовж шаналж, итгэл найдвараа алдаад байх үедээ би банкнаас зээл авахаар хандтал банк миний өргөдөлд татгалзсан хариу өгөв. Эцэст нь, нөхрийнхөө эмчилгээнд өгөхийн тулд машинаа хямд үнээр худалдахаас өөр сонголт надад байгаагүй. Энэ бүхнийг нийлүүлээд ч би нөхрийнхөө эмчилгээнд шаардлагатай мөнгийг хангалттай бүрдүүлж чадахгүй байлаа. Надад үнэхээр ямар ч сонголт байхгүй болсон, ингээд гурван сарын дараа нөхрийн маань шарх хараахан эдгэрээгүй байхад хугацаанаасаа өмнө эмнэлгээс гарах болов. Бид гэртээ хөл тавив уу үгүй юу мөнгө зээлүүлсэн хүмүүс манайд өсгий даран хүрч ирнэ гэж би хэзээ ч төсөөлөөгүй. Том хадам эгч маань хүртэл мөнгө асууж манайд ирсэн. Ийм нөхцөл байдалтай нүүр тулгараад би үгээр хэлэхийн аргагүй ихээр гомдов. Би ганцаараа толгодын орой дээрх модтой талбай руу гүйж очоод уйлсан. Би тэр үед дөнгөж 24 хүрч байсан бөгөөд нөхөртэйгээ гэрлээд нэг л жил болж байлаа. Энэрэлгүй хадмууд маань энэ бүх ачааг надад үүрүүлж, бидний эргэн тойрны нэг ч хүн бидэнд туслахаар гараа сунгахыг хүсээгүй. Өмнөх амьдралын маань зам урт-би ийм ачааг, ийм цохилтыг хэрхэн тэсвэрлэж чадах вэ? Модон дунд байхдаа би бодоод л уйлаад л бодоод л уйлаад л байсан. Надад цаашид үргэжлүүлэх зориг үнэхээр байгаагүй, тэгээд тэнгэр өөд хашгирсан: “Тэнгэр Бурхан минь! Миний амьдрал яагаад ийм хүнд байгаа юм бэ? Би энэ дэлхий дээр цааш явж үнэхээр чадахгүй нь. Өө, Тэнгэр Бурхан минь, амийг минь надаас аваач гэж би Танаас гуйж байна!” Зовлон бол зовлон, бодит хүндрэл бэрхшээл эцэст нь тулгарна. Биеэ цэгцэлж, өөрийгөө хатуужуулж, гэр бүлээ дэмжихээс өөр сонголт надад байгаагүй. Өдөр бүр хөгжилтэй, эрч хүчтэй байдаг над руу амьдралын асар их дарамт ирсэн. Намайг хараад нөхөр маань өөрийгөө ихээр буруутгаж: “Чи энэ гэрээс явах хэрэгтэй, миний төлөө ингэж зовж шаналах албагүй” гэж уйлан хэлсэн юм. Үнэнийг хэлэхэд би ч бас явах тухай бодсон, гэхдээ нэр хүнд маань алтнаас ч үнэтэй гэдгийг олж харсан, тэгэхээр би нөхрөө тийм нөхцөлд яасан ч орхихгүй. Түүнээс хойших өдрүүд бүр хүнд хэцүү байлаа. Нөхөр маань биеийн хүчний ямар ч ажил хийж чадахгүй, түүний дээр гурван жил дараалан ган болж бараг л ургац аваагүй гурван жил өнгөрсөн, тэгээд би маш их өртэй болов. Идэх хүртэл асуудал болсон. Цөхрөлд бүрэн автаад цааш үргэлжлүүлэх хүсэл найдваргүй болоод байх тэр л үед маань надад хэн нэгэн Есүст итгэхийг зөвлөсөн. Түүнд итгэснийхээ дараа би Библиэс Есүсийн үгийг харсан: “Бурхан дэлхий ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн болохоор Түүнд итэдэг хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болно. Учир нь Бурхан Хүүгээ дэлхий ертөнцийг яллахын тулд биш; харин Түүгээр дамжуулан дэлхий ертөнцийг аврахын тулд дэлхий рүү илгээсэн юм” (Иохан 3:17). Зовж шаналсан тэр өдрүүдэд Бурханы тэдгээр үгс надад маш их тайтгаруулалт өгсөн. Би бас Библиэс Эзэн Есүс дахин амилуулагдаад биднийг орхисноосоо хойш бидэнд орон байр бэлдэхээр явсан бөгөөд орон байр бэлэн болоход Тэр бидэнтэй уулзана гэдгийг уншсан. Тэр үеэс эхлээд зүрх сэтгэлдээ би Бурханы ирэх өдрийг хүлээдэг болсон бөгөөд: “Бурхан ирэхэд би цаашид энэ дэлхий дээр зовж шаналах хэрэггүй болно” гэж бодсон.

1998 оны намар Бурханы нигүүлслээр, Төгс Хүчит Бурханд итгэдэг нэг эгчтэй уулзах аз надад тохиосон. Эгчийн хэлсэн үгнээс Бурхан аль хэдийнэ ирсэн ба Тэр шинэ ажил хийж байгаа гэдгийг сонсоод би баярлаж хөөрсөн сэтгэлээ хорьж чадаагүй. Би Бурханы өмнө шалдаа бууж, залбирсан: “Өө, Төгс Хүчит Бурхан минь, Таныг эргэж ирээсэй гэсэн хүсэл маань эцэстээ биеллээ. Би энэ муухай ертөнцөд хангалтай зовж, хангалттай амьдарсан. Би дахиад нэг ч өдөр байж чадахгүй. Өө, Бурхан минь Та ямар ч ажил хийхээр буцаж ирсэн бай хамаагүй, Та ямар ч шаардлага тавьсан хамаагүй би Таныг ойрхон дагах хүсэлтэй байна.” Хожим нь би Төгс Хүчит Бурханы үгсийг уншаад урьд нь ойлгоогүй байсан олон үнэнийг ойлгосон. Бурхан хүмүүсийг хэрхэн Бурханд итгэх, хүнлэг байдлыг амьдруулан гаргахад хөтлөн удирдаж байгааг би харсан. Бурханы бүх үг үнэн гэдгийг, хүмүүсийн дагаж амьдрах ёстой үг гэдгийг, Бурхан биднийг гэм нүглээсээ салахад удирддаг, зүй ёсны хүний амьдралаар амьдрахад, амьдралдаа зөв замаар алхахад удирдан хөтөлдөг болохыг би ойлголоо. Дээр нь, ах, эгч нартай харилцсан харилцаанаасаа би жинхэнэ хайрыг харсан юм. Энэ нь цаашид, Төгс Хүчит Бурхан бол ирж айсуй Эзэн Есүс, Тэр бол ажиллахаар, хүн төрөлхтнийг аврахаар ирсэн үнэн Бурхан гэдгийг харуулсан. Энэ нь намрын ургац хураалтын үед таарав. Чуулганы ажлыг хариуцаж байсан эгч нөхрийг маань газар дээр ажиллаж чадахгүйг мэдээд надтай уулзахаар ирсэн тэр үед би мөрөн дээрээ буудай үүрээд явж байсан. Эгч ачааг мөрнөөс минь татаж аваад, шууд: “Би хийе, чи жаахан амар!” гэж хэлсэн. Дараагийн өдөр нь тэр, буудай хураахад надад туслах хэдэн ах, эгч нарыг олж өгсөн. Тэр ч байтугай эгч надад жигнэсэн ороомог, хэрчсэн гурил, ногоо худалдан авч өгсөн, хүүхдэд маань наранцэцгийн үр, чихэр өгсөн. Ажил дууссаны дараа бид манай гэрт буцан ирж зарим нь надад хоол хийх, хүүхдээ асрахад, зарим нь юм угаахад туслав. Хоёр ах нөхөрт маань сүүлчийн өдрүүдийн Бурханы ажлын талаар гэрчлэл хийсэн. Тэр оройдоо бид Бурханы үгийг хамтдаа уншиж магтан дуу дуулж, хүндрэл бэрхшээлийнхээ талаар миний ярихыг ах, эгч нар сонсов. Тэдний зарим нь надтай хамт уйлж, зарим нь надад үнэний талаарх нөхөрлөлийг хуваалцсан. Тэдний дундаас нэг эгч надад нөхөрлөлөөр дамжуулан: “Эдгээр азгүй явдал байхгүй байсан бол чи Есүст Христэд итгэгч болохгүй, сүүлчийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн авч чадахгүй байсан байж болох юм. Түүнээс ч илүүтэйгээр, чи Түүний хайр, авралыг биеэрээ туулан мэдэрч чадахгүй байх байсан; энэ бол муу зүйл биш, харин сайн зүйл шүү.” гэж хэлэв. Тэдний хэлсэн бүхэн цоо шинэ бөгөөд бүгд надад яг хэрэгтэй зүйлс болохыг би мэдэрсэн. Энэ нь намайг үнэхээр хөдөлгөсөн. Тэдний чин сэтгэлийн тусламжийг хараад миний сэтгэл үнэхээр хөдөлсөн. Бид найзууд ч биш, хамаатан садан ч биш, гэхдээ тэд надад гэр бүлээс маань илүү эрхэм байлаа. Амьдралдаа хүндрэл бэрхшээл, гай зовлонг биеэрээ мэдрэн туулсан маань бас бусад хүмүүсийн ялгаагүй байдал намайг гунигтай дүнсгэр болгосон, гэвч ах, эгч нарын маань хайр, халамж сэтгэлийг маань үнэхээр дулаацуулсан-удаан хугацаагаар мартагдсан инээмсэглэл царайд минь тодорч байлаа. Олон жилийн туршид хүсэн мөрөөдөж байсан энэхүү чин сэтгэлийг Төгс Хүчит Бурханы чуулганы ах, эгч нараас олж харна гэж би төсөөлөөгүй байсан юм. Нөхөрлөлөөр дамжуулан тэдний надтай хуваалцсан үнэнээс, тэдний амьдруулан гаргасан зүйлсээс би зөвхөн Төгс Хүчит Бурхан энэ төрлийн ажлыг хийж чадна, хүмүүсийг өөрчилж чадна гэдгийг ухаарсан. Улмаар Бурханы хайрын дэмжлэг, ах, эгч нарынхаа тусламжтайгаар миний хөшсөн сэтгэл бага зэрэг мэдрэмжийг дахин олж авч би амьдрах итгэл, зоригтой болсон. Дараа нь, ах эгч нар эргэн тойронд гүйж ажиллан Бурханы сайн мэдээний ажилд мөнгө төлж байхыг хараад би зүгээр сууж чадаагүй, тэгээд удалгүй сүүлчийн өдрүүд дэх Бурханы сайн мэдээ номлох ажилд өөрийгөө зориулав. Ах, эгч нартай харилцах харилцаа маань илүү гүнзгийрч эхлэхэд тэд үнэхээр, дэлхийн хүмүүстэй адил биш болохыг бас чуулган дотор, чамайг хэн элэглэн шоолж ад шоо үзэх бол гэж санаа зовох эсвэл ямар нэг зүйлийг хайхрамжгүй хэлэхээсээ, хэн нэгнийг гомдоохоосоо айх хэрэггүй болохыг би олж харсан. Ах, эгч нар хамт байхдаа байнга энгийн, нээлттэй байж сэтгэлдээ байгаа юу л байна бүгдийг нь ярьдаг, тэр ярьсан зүйл нь зарим нэгэн ялзралыг илрүүлэх зорилготой байсан ч бүгдийг нь зөв зүйтэй шийдвэрлэж чаддаг. Энэ бүгдийг Бурханаас хүлээн авч болох бөгөөд хэн ч өөр хэн нэгний асуудалд нүдээ унагадаггүй. Хүн ямар нэгэн зүйлийг буруу хэлсэн, хийснээс үл хамааран аливаа атаа хорсол гардаггүй бөгөөд хүн бүр өөрсдийгөө мэдэхийн тулд зүрх сэтгэл рүүгээ өнгийж, ямар хичээл, сургамжийг сурч мэдэх хэрэгтэй байгаагаа олж мэддэг. Ах, эгч нар ямар ч хүндрэл бэрхшээлийг биеэр туулан мэдэрч байсан тэдэнд туслахын тулд хүн бүр хамтран ажиллаж үнэний талаар нөхөрлөхөд өөрсдийн зүрх сэтгэлээ зориулдаг, улмаар тэдэнд эдгээр хүндрэл бэрхшээл тулгарах юм бол тэд Бурханы хүслийг ойлгож, Бурханы шаардлагыг амьдралд хэрэгжүүлж чаддаг. Ах, эгч нарын хооронд эрх мэдлийн ялгаа зааг үгүй, хүн бүр тэгш эрхтэй байдаг. Ажилтнууд ч гэсэн дундаж ах, эгч нартай л адил бөгөөд хэн ч онцгойрдоггүй. Төгс Хүчит Бурханаас би гэрлийг харсан, найдаж түших зүйлээ олж мэдсэн бөгөөд зүрх сэтгэлдээ урьд өмнө хэзээ ч байгаагүй энх тайван, тогтвортой байдлыг биеэрээ туулан мэдрэх боломжтой болсон. Өдөр болгон би илэрхийлж боломгүй урам зориг, баяр хөөрийг мэдэрч байсан.

Сүүлд нь, би Бурханаар өргөгдөж, 1998 оны 8 дугаар сараас 2005 оны эцэс хүртэл чуулганы удирдагч болсон бөгөөд хэдийгээр чуулганд нэлээн их цагийг өнгөрөөсөн боловч энэ хугацаанд би Бурханы маш их нигүүлсэл, ерөөлийг таашаан хүртэж байсан. Надад хамгийн итгэмээргүй зүйл юу байсан бэ гэвэл нөхөр маань бүрэн эдгэрсэн. Тэр бусад хэн нэгний адилаар ажиллаж, мөнгө олж чадах болсон бөгөөд гэрийнхээ өр ширэнд санаа тавьж чадсанаар барахгүй бид жаахан хадгаламжтай болсон. Бид өдрүүдийг амар тайвнаар, эв найрамдалтайгаар өнгөрүүлэх болов. Төгс Хүчит Бурхан золгүй намайг аварсны төлөө, маш их хүндрэл бэрхшээлд зовж шаналсан манай гэр бүлийг ивээсний төлөө би Бурханы өмнө өдөр бүр залбирч, магтаал өргөдөг байсан. Би Бурханы өмнө хүсэл зорилгоо тодорхойлж, Түүнд хэлсэн: би үлдсэн амьдралаа Бурханд өгөх, Түүний төлөө зарцуулах, Түүний агуу их хайрыг нөхөн төлөх хүсэлтэй байна.

Хүмүүсийг сонгох Бурханы зорилго нь тэдэнд Бурханы материаллаг ерөөл, нигүүлслийг таашаан хүртэхийг өчүүхэн төдий ч зөвшөөрөхгүй, харин ялзарсан зан чанараасаа салах, үнэн зөв хүний ёсоор амьдрах боломжийг олгохын төлөө тэдний доторх дуулгаваргүй байдлыг шүүх, цээрлүүлэх явдал гэдгийг би Бурханы үгсийг зогсолтгүй уншсанаар ойлгож эхэлсэн. Төгс Хүчит Бурханы хэлсэнчлэн: “Өнөөдөр хүн, зөвхөн Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр тэр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, тэр ч бүү хэл хүний мөн чанарыг мэдэж чадахгүй гэдгээ хардаг. Зөвхөн Бурханы цэвэршүүлэлт, шүүлт хоёулангаар нь дамжуулан, зөвхөн тийм цэвэршүүлэлтийн үеэр л чи өөрийнхөө дутагдлыг мэдэж, бас чамд юу ч байхгүй гэдгийг мэднэ. Энэчлэн Бурханыг хайрлах хүний хайр нь Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр үүсдэг. Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг хүртэн айл гэрийн амар жимэр амьдралтай, эсвэл эд агуурс элбэгтэй байгаа бол чи Бурханыг хараахан олж аваагүй, Бурханд итгэх чинь бүтэлгүйтсэн байна. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд эд агуурсын ерөөл аль хэдийн хүртээчихсэн—харин хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс төгөлдөр болж чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас). Намайг бүр илүү бүрэн дүүрэн аврахын тулд Бурхан намайг шүүх, цээрлүүлэх ажлыг хийсэн бөгөөд үүгээр дамжуулан Түүний миний төлөөх хайр, авралыг илүү тод томруунаар биеэрээ туулан мэдрэх боломжийг надад зөвшөөрсөн.

Чуулганы удирдагч байхдаа би нэр төр, байр суурийнхаа тухайд хэтэрхий их анхаарал тавьж байсан болохоор, ажил дээрээ ах, эгч нар намайг байр суурийн төлөө юмсыг хийдэг, бусадтай харилцахдаа хэтэрхий хатуу байсан гэж хэлнэ, тиймд тэд миний талаар муу үнэлгээтэй байна гэсэн айдсаасаа болоод би ажил дээрээ бусадтай харилцах харилцаагаа байнга хэвээр хадгалдаг байсан. Тэгээд би ах, эгч нарын үнэний зарчмуудыг зөрчсөн нь илэрхий байгааг, бас чуулганд үр ашиггүй үйлдэл хийхийг хараад тэдгээрийн талаар цаг хугацаанд нь харилцаж шийдвэрлэгдэх боломжийг бүрдүүлж чадаагүй. Миний ажлыг анх удирдан хөтлөх үүрэгтэй байсан эгч халагдсан, дараа нь миний удирдаж байсан чуулганы ажилд оролцох болсон тэр цаг үеийг би санаж байна. Би түүний ажлыг хянан үзэж байхдаа олон зүйлийг гажуудуулсан, орхигдуулсан болохыг нээж илрүүлсэн юм. Бид хамтдаа нөхөрлөх хэрэгтэй, би түүнд тусалж улмаар тэр өөрийгөө мэдэж эдгээр арга барилуудыг нийцүүлэх болно гэдгийг би сэтгэл зүрхэндээ мэдэж байлаа. Гэхдээ, миний дарга байхын тулд түүний ашигласан баримтын талаар бодмогцоо хэрвээ би түүний алдаанууд, гажуудуулалтыг зааж хэлбэл тэр намайг хэтэрхий бардам гэж хэлж эсвэл миний эсрэг талыг баримталж чадах байв. Энэ бүхний талаар бодоод би амаа хамхиж, түүний хариуцаж байсан ажилтай холбоотой зүйлсийн талаарх юмсыг зүгээр л өнгөрөөж эхэлсэн. Энэ нь, түүний хариуцаж байсан сайн мэдээний ажил хэдэн сараар хийгдэхгүй байх, олон ах, эгч нар сөрөг бас сул дорой болох цэгт хүртэл, эцэст нь тэр өөрөө Ариун Сүнсний ажлыг бүхэлд нь алдах, өөрийнхөө талаар эргэцүүлэхийн тулд түүнийг түдгэлзүүлэх цэгт хүртэл сул дорой болгосон. Миний өөрийн ялзралын нөхцөл байдлын тухайд миний ажлыг хариуцаж байсан эгч үнэн доторх нөхөрлөлөөр намайг олон удаа удирдан хөтөлж, надад тусалсан, гэхдээ би өөрийгөө мэдэхгүй байдлаа үргэлжлүүлсээр байсан учраас асуудлын ноцтой байдлыг мэдээгүй. Би үүнд ердөө ч чухалчлан хандаагүй бөгөөд асуудал өнгөрсний дараа ч гэсэн би тэр арга замаараа амьдарсаар байлаа. Би үнэхээр өөрчлөгдөөгүй. 2005 оны 12 сард чуулганаас нэгэн сургаалыг хэвлэн гаргасан: “Үнэний мөрийг хөөдөг, шударга ёсны мэдрэмжтэй удирдагчдыг сонгох нь л Бурханы хүсэлд нийцнэ”. Үүгээр, газар бүрийн чуулганы удирдагч нараас шинээр аудит хийж эхлэхийг шаардсан бөгөөд миний ажлыг хариуцаж байсан эгч надад хэлсэн: “Зарчмуудыг хэмжиж цэгнэсний үндсэн дээр бол чи чуулганы удирдагчаар ажиллахад тохиромжгүй. Чамд шударга ёсны мэдрэмж байхгүй, ямар нэгэн асуудал гарч ирэхэд чи хүмүүстэй харилцаагаа хэвээр хадгалахыг байнга илүүд үздэг. Чи бол хүмүүсийг гомдоож чадахааргүй “сайн” залуу. Чиний ажилд байгаа алдаа дутагдал, гажилтыг би хэлэхэд чи зөвтгөж, өөртөө шалтаг олж гаргадаг. Бусад хүмүүс чамтай харьцаж, чиний зарим талыг засаж залруулах гэхэд чи хүлээж авдаггүй, байнга өөрийнхөө нэр хүнд, байр сууринд, бусад хүмүүсийн сэтгэл дэх дүр төрхөндөө анхаардаг. Энэ бүгдийг аваад үзвэл чи, энэ сургаалд гарч буй хүмүүсийн нэг нь-‘сайн’ залуусын нэг нь, ажлаас халагдах ёстой үнэн шударгын мэдрэмжгүй ов мэхтэй хүмүүсийн нэг. Энэ нь, ямар нэгэн асуудал тулгарахад чи өөрийн үр ашгаа боддогоос тэр юм; чи байнга өөрийнхөө нэр нүүр, байр суурийнхаа төлөө ярьж, үйлддэг. Чи Бурханы хүслийг ердөө хайхардаггүй, чуулганы болон ах, эгч нарын амьдралд үр ашиг авчрахын тулд юу хийх талаар боддоггүй. Чи чуулганаа ийм арга замаар удирдаж, ах, эгч нарыг өмнөө барьдаг; энэ бол Бурханы эсрэг ноцтой эсэргүүцэл. Эдгээр нөхцөлд чиний үзүүлж байсан зүйлс дээр чамд удирдамж олонтаа өгөгдсөн, гэхдээ чи үүнд нухацтай хандсангүй, өөрчлөлтөнд ч анхаарлаа хандуулсангүй. Тэгэхээр хүмүүсийг ашиглах тухай чуулганы сүүлийн үеийн зарчмуудын дагуу, чи өөрийнхөө талаар эргэцүүлэхийн тулд үүргээсээ чөлөөлөгдөх шийдвэр гарсан. Энэ бол чи өөрчлөгдөж чадахгүй гэсэн үг ердөө ч биш. Би чамайг үүнд зохистой хандаж, өөрийнхөө талаар үнэхээр эргэцүүлж, өөрийн ялзарсан талуудаа ойлгон хүлээн зөвшөөрч, өөрчлөгдөхөд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Ингэх нь чиний амьдралд үр ашигтай, бас чуулганы амьдралд ч өгөөжөө өгнө.” Эгчийг ярьж байх үед миний нүүр тэр аяараа улайсан. Би хаана ч нуугдах газаргүй байгаагаа мэдэрсэн. Би өдий наслахдаа, үргэлж өндөрт өргөгдөж, бусдаар магтуулдаг байв. Хэн ч намайг нүүрэн дээр маань ингэж илчилж байгаагүй. Би маш их шаналж, үнэхээр их ичсэн. Би нүхэнд шургаж ороод алга болохыг хүссэн. Би ерөнхийдөө үнэний мөрийг хөөхийг хүсээгүй, хэзээ ч өөрийн ялзралаа нухацтайгаар задлан шинжилж байгаагүй, улмаар эгч миний мөн чанар овжин зальжин шинж чанартай болохыг, би ийм шалтгаанаар халагдаж байгааг гэнэт хэлсэн тэр өдөр тэдгээр баримтыг хүлээж авч огтоос чадаагүй. Би доод цэгт хүрсэн мэт мэдрэмж төрж хяналтаа алдан уйлж эхлэхээс өөр юу ч хийж чадаагүй. Би сөрөг мэдрэмж мэдэрч цөхрөл гутралд автсан. Энэхүү зовиуртай цэвэршүүлэлтийн дунд би Бурханы үгийг харсан: “Хүмүүс албан тушаалтан, ноёдод үйлчилдэг аргаа Бурханы гэрт авчран, тэдгээрийгээ хэрэгжүүлэхээр оролдож, тэдгээрийг энд амархан хэрэглэж болно гэж хий дэмий боддог. Бурхан бол хурганы зан чанартай биш харин арслангийн зан чанартай гэдгийг тэд хэзээ ч төсөөлж байгаагүй. Иймд Бурхантай анх удаа холбогдож байгаа хүмүүс Түүнтэй харилцан ярилцах чадваргүй байдаг, учир нь Бурханы зүрх сэтгэл хүнийхтэй адилгүй юм. … Хэрвээ чамд бодит мэдлэг дутагддаг бөгөөд үнэнээр зэвсэглээгүй бол дүрэлзсэн халуун үйлчлэл чинь чамд зөвхөн Бурханы жигшил, зэвүүцлийг л авчирдаг. Одоо чи Бурханд итгэх итгэл гэдэг бол шашны номлол судлах төдий зүйл биш гэдгийг мэдэж авсан байх ёстой!” “Хэрвээ чи хоёр нүүртэн агаад хүмүүстэй харьцахдаа чадамгай бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн байна гэж хэлнэ. Хэрвээ чиний үгс шалтаг тайлбар болон өөрийгөө зөвтгөсөн хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас). Бурханы үгс дэх маргаангүй үнэн шүүлт намайг цочоосон. Би бол Бурханы өмнө шударга бус байхыг жигшүүртэйгээр оролдсон, өөрийн үйлдэлдээ Сатаны газар дэлхийн философид найддаг, Бурханыг эсэргүүцдэг яг л тийм төрлийн зальтай хүн байлаа. Би чуулганы ажлыг хариуцаж эхэлсэн цаг үеийнхээ талаар эргэцүүлэхэд хэдийгээр үүргээ цуцалтгүйгээр биелүүлж байсан боловч үүнийг хийхдээ ах, эгч нарт өндрөөр үнэлэгдэхийн төлөө, хий хоосон санаагаа биелүүлэх гэж тэр ч байтугай байр сууриа хамгаалах гэж хийсэн байлаа. Үнэнд орох бидний түвшинг манай чуулганаас үнэлэхэд би тэр эгчийн үгнээс өөрсдийн ялзралаа хүлээн зөвшөөрөх талд манай чуулганы ах, эгч нарын орсон түвшин өнгөцхөн байсныг сонсов. Эгчид өөрийнхөө талаар чамлалттайгаар бодуулахгүйн тулд бас би чуулганы ах, эгч нарыг өөрсдийгөө мэдэхэд нь удирдан дагуулж чадна гэж түүнд ойлгуулахын тулд асуумжийг бөглөж байхдаа өөрийгөө мэдэх талдаа анхаарч асуултуудад ухамсартайгаар хариулсан. Өнгөрсөн хугацаанд би өөрийн хүсэлдээ тулгуурлан, ажилд нь ноцтой асуудал үүсэхэд хүргэсэн удирдамжаар эгчийг хангаж байсан. Энэ нь чуулганд маш их хохирол учруулах шалтгаан болж дуусав. Чуулганы удирдагч үүнийг надтай холбон сөхөхөд би түүнийг түүхийг бүхэлд нь мэдэхгүй гэж итгэж байлаа. Тийм учраас би үл ойшоосон дүр үзүүлэн өөрийн үүрэг хариуцлагынхаа талаар үг цухуйлгаагүй. Ийм зүйл надад зөвхөн нэг удаа тохиолдсон юм биш харин аливаа зүйлсийг хийдэг миний тогтсон арга зам юм. Надад тохиолдсон ийм төрлийн зүйлсийн тохиолдол бүрийг, бас үнэнийг ойлгож өөрийгөө мэдэхэд маань надад туслахын тулд тэдгээр асуудлын талаар эгч надтай хичээнгүйлэн харилцаж байсныг би бодов. Гэхдээ би арьсаа, байр сууриа хамгаалахын тулд өөрийгөө зөвтгөх шалтаг олдог байлаа. Би буруу зөвийг хэлэлцэж, эгчийн удирдамж тусламжийг хүлээн авдаггүй. Энэ нь чуулганы ажилд ноцтой нөлөөлсөн бөгөөд ах, эгч нарт үнэн сургамж, оршин тогтнох арга хэрэгсэл нь болж чадаагүй. Өнөөдөр би үүрэг хариуцлагаасаа чөлөөлөгдөөд өөрийнхөө талаар эргэцүүлсэн нь бүхэлдээ Бурханы зөвт байдал байжээ. Энэ бол Бурхан ариун учраас хүмүүст, өөрсдийн башир арга, хуйвалдааныхаа дэлхийлэг санаархлыг Түүний гэрт хэрэглэхийн тулд авчрахыг зөвшөөрдөггүй. Тэр ялангуяа, сатанлаг зан чанартай хүмүүст чуулганыг удирдахыг зөвшөөрдөггүй. Бурханы үгний гэгээрүүлэлт, удирдамжийн дотор би Түүний үгсийн талаар бодсон: “Хэрэв чи ялангуяа садан төрөл, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), охид хөвгүүд, эцэг эхдээ эелдэг зөөлөн, үнэнч байгаад бусдыг хэзээ ч буруугаар ашигладаггүй боловч Христтэй нийцэлтэй эвтэй байж чаддаггүй бол хэдий чи бүх хөршөө туслан дэмжиж, аав ээжийгээ сайн асарч, гэр орноо гайгүй сайн авч явсан ч Би чамайг хорон муу бас зальжин гэж хэлсээр л байдаг. Чи хүнтэй нийцэлтэй байж, зарим нэг сайн үйл хийдэг ч өөрийгөө Христтэй нийцэлтэй гэж бүү бод. Чиний сайхан сэтгэл Тэнгэрийн ерөөлийг хулгайлж чадна гэж чи итгэж байна уу? Сайн үйлс чиний дуулгавартай байдлыг орлоно гэж чи бодож байна уу?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм”-аас). Бурханы үгс миний мөн чанарыг хутгаар зүсээд нээсэн мэт илчилсэн. Дэлхий дээр “сайн хүмүүс” гэж нэрлэгддэг хүмүүс Бурханы нүдэнд сайн биш. Дэлхий дээр хүмүүс сайн зан авир харуулж чадна, харин Бурханы гэрт хэрвээ чи аливаа юмсыг зөв шударга хийж чадахгүй бол шударга хүн байж чадахгүй, Бурханы нүдэнд энэ бол айхавтар зальтай, бачтай хүн. Бага байхаасаа эхлээд тэр үеийг хүртэлх баримтыг бодоод үзэхэд, би эерэг дүр төрхийг бий болгохын тулд байнга шаргуу хөдөлмөрлөж, хүн нэг бүрт туслан халамжилж, хүмүүсийн илэрхийлийг байнга хянаж улмаар тэр дагуу ярьж үйлддэг байжээ. Энэ дүр төрхөө хадгалахын тулд би үнэхээр их зовлон шаналлыг хүлээн авах, буруутгагдах хүсэлтэй байсан. Хүмүүсээр зөвшөөрүүлэх энэхүү арга дэлхий дээр хэрэг нь гардаг байсан бөгөөд би дэлхийн хүмүүсээс магтаал хүртдэг байсан; энэ нь тэд Бурханд итгэдэггүй, тэдэнд үнэн байхгүйгээс шалтгаалсан. Тэд хүмүүсийн мөн чанарыг нэвтлэн харж чадаагүй, тэд хүмүүсийн зорилго, сэдэл хөшүүргийг үйлдлээр нь амилуулж чадаагүй. Тэд, бусдын гадаад зан авирт нь тулгуурлан зөвхөн сайн, мууг л ялгаж байсан. Хүмүүс хэн бэ гэдгээсээ үл хамааран хангалттай сайн дүр үзүүлж, гадна талдаа сайн зүйлс хийж л байвал хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдөж сайн нэрийг олж авч байв. Гэвч би эдгээр ертөнцийн зүйлийг Бурханы гэрт авчирч эдгээр дэлхийн философийг чуулган дахь ажилдаа хэрэглэсэн нь Бурханы жигшдэг зүйлс яг мөн байжээ. Энэ нь шударга ёсны мэдрэмж дутагдалтай байгааг, гажуудсан заль мэхийг харуулна. Бурхан бол ариун бөгөөд сайн Бурхан, Түүний хүний төлөөх хайр, хүчин чармайлт үнэн бөгөөд хэзээ ч хоосон байдаггүй. Хүн төрөлхтнийг аврахын тулд Тэр ямар нэгэн зүйл шаардахгүйгээр бүх зүйлийг золиослох хүсэлтэй байдаг. Түүнийг ярьж, үйлдэх үед худал хуурмаг зүйл юу ч байдаггүй; энэ бүхэн Түүний зан чанарын жам ёсны илэрхийлэл. Тийм учраас Бурхан хүмүүсийг чин сэтгэлээсээ ярьдаг, үйлчилдэг, дүр үзүүлдэггүй байхыг буюу өөрсдийнхөө талаар үнэн дүр төрхтэй байхыг илүүд үздэг. Гэвч миний аливааг хийх зорилго Бурханы хүслийг тооцож буйг шударгаар харуулахын тулд биш, бас Түүний сэтгэлийг хангалуун байлгахын тулд биш харин ах, эгч нарт хүндлэгдэх, хүлээн зөвшөөрөгдөхийн тулд байсан юм. Энэ нь өөрийн гэсэн дүр төрх, нэр алдрыг бүтээх, өөрийн хүслээ баясгахын тулд байлаа. БиБурханы үгэндээ илчлэн харуулсан зальтай, дотуур тамиртай нэгэн яг мөн байв. Бурханы сүүлчийн өдрүүдэд гүйцэтгэж буй ажил нь шүүлт, цээрлүүлэлтийн болон хүмүүсийн зан чанарыг өөрчлөх ажил учраас Тэр хүмүүсийг хүрээлэн буй орчны янз бүрийн төрлүүдээр дамжуулан ил болгож, ариусгах ёстой. Улмаар би чуулганы удирдагчийн хувьд Бурханы хүсэлд анхаарал тавьдаггүй; ах, эгч нар ялзралыг илчлэхэд би тэднийг өөрсдийнхөө ялзралыг хүлээн зөвшөөрөхөд нь тусалж чадаагүй эсвэл жинхэнэ гэмшилд, өөрчлөлтөнд хүрэхийн тулд асуудлын мөн чанарыг нэвтлэн харж чадаагүй. Би зөвхөн бусад хүмүүсийн оюун санаан дахь өөрийн дүр төрхөө хамгаалдаг байсан; би бусдыг гомдоохоосоо эмээн амаа хамхидаг бас “сайн залуу” байх гэж байнга хичээдэг байсан. Энэ бол ах, эгч нарын ялзарсан зан чанарууд цаг хугацаандаа шийдвэрлэгдэж чаддаггүй байсан гэсэн үг—энэ нь тэднийг хор хөнөөл рүү хөтөлж байгаагүй гэж үү? Би аймшигтай зүрх сэтгэлтэй биш гэж үү? Бурханы гэгээрүүлэлт, удирдамжийн хүчээр би, бусдаас өндөр хүндэтгэл хүлээхийн төлөө чармайх, өөрийн хий хоосон санаархлаа баясгах нь хор хөнөөлтэй зүйл бөгөөд энэ нь миний дотор Сатанаар гүн гүнзгий суулгагдсан хавдар гэдгийг эцэст нь олж харсан юм! Гэвч би эдгээрийн хойноос эерэг зүйл мэтээр байнга хөөцөлдөж байсан бөгөөд өөрийгөө удирдан залж авч явах үндэс суурь мэтээр харж тэдгээрийг Бурханы гэрт авчирсан, тэр ч байтугай Бурханыг, ах эгч нараа ч мэхлэн чуулганы ажилд тоглоом мэт хандсан. Энэ бол үнэхээрийн төөрөлдсөн, харамсалтай зүйл байлаа. Би сайн хүн байж чадаж байна гэж бодон өөрийгөө дэвэргэж байсан, гэхдээ тэр өдөр Бурханы үгээр илчлэгдсэн шүүлтийн дор би эцэст нь миний амьдруулан гаргаж байсан юм бүхэн Сатаны чөтгөрийн зан чанар байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ нь зүй ёсны хүн чанараар амьдруулан гаргах зүйл огтхон ч биш байлаа. Энэ бол Сатан хүн төрөлхтнийг хэрхэн ялзруулдгийг эцэст нь тодорхой харахад намайг хүргэсэн Бурханы үгийн шүүлт, цээрлүүлэлт байсан. Энэ нь, өөртөө нэр үлдээх, нэр нүүрээ аврах хорт үрийг, хүний нэр хүндийг биш хүнийг зорилтот байгаа болгосон, тэдний алдаа дутагдлыг нь биш тэднийг илчлэх санааг миний сүнсэнд урт удаан хугацаагаар гүнзгий суулгасан. Энэ нь намайг хордуулах, надаар тоглоом хийх, намайг улам бүр өнгөцхөн, зальтай болгох, улмаар би үнэхээр заль мэхтэй хүн болохын тулд байсан.

Би Сатанаар ялзруулагдаж байсан гэдэг үнэнийг хүлээн зөвшөөрөөд, ялзралаа шийдвэрлэхийн тулд зохих үнэнийг эрэлхийлэн нэн даруй Бурханд хандан залбирсан. Дараа нь Бурханы эдгээр үгийг харсан: “Миний хаанчлал үнэнч шударга, хоёр нүүртэй биш, зальжин биш хүмүүсийг шаарддаг. Дэлхий дээрх чин үнэнч, шударга хүмүүс нэрд гараагүй байдаг биш гэж үү? Би бол үүний яг эсрэгээр байдаг. Шударга хүмүүс Над дээр ирэх нь зөвшөөрч болохуйц зүйл; Би ийм төрлийн хүнд баярладаг, Надад бас ийм хүн хэрэгтэй. Энэ бол яг Миний зөвт байдал билээ” (Үг нь Махбодоор Илэрсэн номон дахь “Гучин гурав дахь айлдвар”). “Бурхан хүмүүсээс үнэнч шударга байхыг хүсдэг нь, зальжин хүмүүсийг Тэр үнэхээр жигшдэг гэдгийг баталдаг. Бурхан зальжин хүмүүст дургүй, энэ нь Тэр тэдний үйлдэл, зан чанар, бүр тэдний сэдэлд ч дургүй гэсэн үг юм; өөрөөр хэлбэл, Бурхан тэдний аливааг хийдэг байдалд дургүй, иймээс хэрвээ бид Бурханд таалагдая гэвэл эхлээд өөрсдийнхөө үйлдлийг болон оршин тогтнох байдлыг өөрчлөх ёстой. Өмнө нь бид хүмүүсийн дунд амьдрахын тулд худал хуурмаг, арга саам, хуурамч байдалд түшиглэдэг байсан. Энэ нь бидний хөрөнгө, оршин тогтнох үндэс, амь, бидний амьдардаг суурь байлаа. Үүнийг бүгдийг нь Бурхан жигшдэг байв ... Иймээс өнөөдөр шоог хаячихсан байгаа: Хэрвээ бид үнэнч шударга биш бол, хэрвээ бидний амьдралд хэрэгжүүлэлт маань үнэнч шударга байхад чиглэдэггүй, бид үнэн царайгаа илчилдэггүй бол бид Бурханы ажлыг олж авч эсвэл Бурханы магтаалыг олж авах ямар ч боломжгүй байх болно” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч шударга байхын тулд өөрийгөө бусдад нээх ёстой”). Бурханы үгэн дэх тодорхой удирдамж надад хүн байхуйн стандартыг, амьдралд маань шударга хүн байх зүг чигийг өгсөн. Үнэнч шударга хүн өөрсдийнхөө талаар үнэн зөв илэрхийлэлтэй байдаг ба хэлсэн ярьснаа ажил хэрэг болгодог. Тэд дүр үзүүлдэггүй, хувийн нууц төлөвлөгөө гэж байдаггүй, тэд нэр төрийн төлөө эсвэл өөрсдийнхөө эрх ашгийн төлөө ажилладаггүй. Тэд бүх зүйлд зөвхөн Бурханы сэтгэлийг ханамжтай байлгахыг, үг, үйлдлээрээ хүмүүсийн амьдралд ашиг тус авчрахыг эрэлхийлдэг. Тиймд зөвхөн үнэнч шударга хүн л жинхэнэ хүн бөгөөд Бурханд баяр баясгаланг авчирдаг хүн юм. Үнэнч шударга болж чаддаг хүмүүс л Түүний авралыг хүлээн авч, Бурханы хаанчлалд орж чадна. Би цаашид амьдралдаа худал хуурмаг зүйлс, дүр үзүүлэлтэд найдаж чадахгүй. Би өөрийн оршин тогтнох арга барилаа өөрчлөх, үйлдлийнхээ зорилгыг шийдвэрлэх хэрэгтэй бөгөөд нэр хүнд эсвэл байр суурийн төлөө дахин амьдрахгүй. Би бүх зүйлд Бурханы шаардлагын дагуу үйлдэх замаар, үнэхээр хүн байхын төлөө гол анхаарлаа хандуулах ёстой. 

Хэдийгээр би шударга хүн байх мөрийг мөшгих хүсэлтэй байгаа хэдий ч Сатанаар хэтэрхий гүнзгий ялзруулагдсан тул үүнийг амьдралд хэрэгжүүлэх нь хэцүү хэвээр байлаа; ялангуяа энэ нь миний нэр төр эсвэл байр суурьтай холбоотой байх үед би өөрийгөө үл хайхран худлаа хэлж, залилан мэхлэнэ. Би сургаал номлож байхдаа, ах эгч нар өөрсдийгөө сайн мэдээний ажилд үнэхээр зориулсныг, олон хүнийг Бурхан дээр авчирсныг харснаа, харин миний хувьд үр дүн хэзээ ч сайн байгаагүйг санаж байна. Надад ичих сэтгэл төрж, үүнээс болоод бусад хүмүүс намайг дорд үзнэ гэж санаа зовсон. Тэр хэдэн өдрүүдэд би нэг л шинэ гишүүнд сүүлчийн өдрүүд дэх Бурханы ажлын талаар гэрчлэл хийсэн бөгөөд тэрээр, надтай хөөрөлдүүлэх гэж хоёр найзаа гэртээ авчирсан. Гэвч тэр өдөр өөр зарим нэг асуудал гарсан учраас би тэдэнтэй ярилцаагүй. Орой нь эгч надаас хэчнээн хүнийг өөрчилснийг асуухад би юм бодолгүйгээр түүнд “Гурван хүн” гэж хэлсэн. Түүнийг явсны дараагаар би өөрийгөө зэмлэн буруушааж эхэлсэн: Би нэг хүнийг итгүүлж өөрчилсөн нь тодорхой тэгвэл яагаад гурав гэж хэлсэн юм бэ? Энэ нь зөвхөн өөрийн хоосон санаархал, нэр нүүр олохын төлөө байсан биш гэж үү? Гэхдээ, өмнө нь би шударга хүн байхад анхаарал хандуулаагүй байх үедээ ямар ч бодлогогүйгээр олон удаа худлаа хэлсэн, харин анхаарлаа хандуулж эхлээд би нэлээн олон удаа худлаа хэлснээ, тэдгээр худал хуурмаг зүйлс миний амнаас зүгээр л унаад байсныг нээн илрүүлсэн. Эдгээр худал хэлэлтээрээ би өөрийгөө алж байсантай адил санагдсан. Би бол, энэ талаар маш олон цэвэршүүлэлт хийгдэх ёстой субъект бөгөөд надтай харьцахад үнэхээр хэцүү гэж би санаа зовнив. Би өөрийгөө байцаан шалгасан: Үнэнийг хэлбэл энэ нь чамайг алах юм гэж үү? Чи яагаад юмсыг санадаггүй юм бэ? Үнэнч шударга хүн байхын үнэнд би хэзээ ч нэвтэрч чадахгүй байсан учраас миний зориг мохсон. Би хүний хувьд дүүрчихсэн уналт байсан, тэр ч байтугай Бурхан намайг, энэ зальтай хүнийг дахиад харахыг хүсээгүй гэж би итгэсэн. Үнэнийг хэлэх нь надад үнэхээр хэцүү байлаа, би үнэхээр олон ялзарсан зан чанартай байсан, би хэрхэн өөрчлөгдөж чадах вэ? Миний мөн чанар чөтгөрийнхтэй адил байж таарсан бөгөөд би Бурханаар аврагдаж чадахгүй. Эрт, орой хэзээ нэгэн цагт Тэр надаас салах болно. Ингэж бодоод би өөртөө итгэх бүх итгэлээ алдаж, шантарч эхлэв.

Сөрөг байдал, бардам занд живж байхад минь Бурханы үгийн магтан дуу сэтгэлд минь эгшиглэв: “Бидэнд нэгэн шийдвэр байх ёстой: Орчин хэчнээн эрчимтэй байх нь эсвэл бид ямар бэрхшээлтэй тулгарч байгаа нь хамаагүй, бид хэчнээн сул дорой, сөрөг байх нь хамаагүй бид зан чанараа өөрчлөхдөө өөртөө итгэх итгэлээ алдаж болохгүй, мөн бид Бурханы үгэнд итгэх итгэл үнэмшлээ алдаж болохгүй. Бурхан хүн төрөлхтөнд амлалт өгсөн ба шийдвэртэй байхыг, хүлээн авахдаа шаргуу байхыг хүнээс шаарддаг. Бурхан хулчгаруудад дургүй, харин шийдвэртэй хүмүүс Түүнд таалагддаг. Та нар ихээхэн завхрал харуулж байсан ч, мушгирсан олон замаар алхсан байсан ч эсвэл зам зуураа олон гэм буруу үйлдсэн байсан ч; хэрвээ Бурханыг эсэргүүцсэн бол, эсвэл та нарын зарим нь зүрх сэтгэлдээ Бурханыг доромжилсон бол; эсвэл та нар яншиж эсвэл тэмцэлдсэн бл Бурхан үүнийг харахгүй. Бурхан зөвхөн өөрчлөгдөх эсэхийг чинь л хардаг. Ээж нь хүүхдээ ойлгодог шиг Бурхан хүн нэг бүрийг ойлгодог. Хүмүүст байдаг бүх бэрхшэлийг, сул тал болон шаардлагуудыг Тэр ойлгодог. Түүнчлэн зан чанарын өөрчлөлтийг туулах явцдаа хүний тулгарах бэрхшээл, сул тал болон бүтэлгүйтлийг ойлгодог. Бурхан үүнийг хамгийн сайн ойлгодог, ийм учраас Би, Бурхан зүрх сэтгэлийг хайж, оюун ухааныг шинжилдэг гэж хэлсэн юм. Сул талаас чинь үл хамааран та нар Бурханы нэрийг хаяж, Бурханыг орхиж, Түүний замыг орхиогүй цагт зан чанараа өөрчлөх боломж та нарт үргэлж олдох болно. Хэрвээ бидэнд зан чанараа өөрчлөх боломж байвал үргэлжлүүлэх итгэл найдвар бидэнд байдаг. Хэрвээ үргэлжлүүлэх итгэл найдвар бидэнд байвал, Бурханаар аврагдах найдлага байдаг” (Хургыг дагаж шинэ дуу дуулъя дахь “Бурханд шийдвэртэй хүмүүст таалагддаг”). Бурханы эдгээр үгс намайг үнэхээр хөдөлгөсөн; тэдгээрээс би Бурханы хүслийг харсан бөгөөд зан чанарын өөрчлөлт тийм хялбар зүйл биш болохыг ойлгосон. Үнэнч шударга хүн болох нь нэг хоногийн дотор болчихдог зүйл биш энэ нь надаас үнэнийг цуцалтгүй хайхыг, гуйвшгүй шийдвэртэй байхыг шаарддаг. Тэгэхэд би бас худлаа хэлэхгүйн тулд өөрийгөө хянаж хязгаарлах хүсэлдээ л найдсан бол би үнэнч шударга хүн байх стандартад нийцэхгүй байх байсан. Бурханы үгэн дотор би өөрийнхөө сатаны уг чанарыг үргэлжлүүлэн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон, бүх зүйлд өөрийн зорилгоо ялган танихад, бүр ч илүүтэйгээр нэр төр эсвэл байр суурийн төлөө ярих, үйлдэх цаг үед анхаарлаа хандуулсан. Тэгээд би эдгээрийг аажмаар хэрэгжүүлж чадсан ба энэхүү байнгын хэрэгжүүлэлтээр дамжуулан өөрчлөлтөд хүрэх боломжтой. Бурханы гэгээрүүлэлт, удирдлагын ачаар үүнийг бодитоор хэрэгжүүлэх зам, үнэнч шударга хүн байхын төлөө эрэлхийллээ үргэлжлүүлэх шийдвэр, өөртөө итгэх итгэл надад бий.

Удалгүй, намайг өөрчлөх, ариусгахын тулд Бурхан дахин намайг шалган турших, төгс төгөлдөр болгох орчинг бүрдүүлсэн. Манай чуулганы удирдагч миний сайн найз байсан ба бид маш дотно харилцаатай байв. Миний амьдралд тэр итгэмээргүй тус хүргэсэн үе бий, гэхдээ тэр үед өөрийнх нь нөхцөл байдал маш хэцүү байсан, тэгээд тэр чуулганы ажлыг холион бантан болгож дууссан. Ах, эгч нар түүнтэй олонтаа уулзан нөхөрлөсөн боловч өөрчлөлт гараагүй. Энэ тухай сонсоод би түүнийг хайж нөхөрлөхийг хүссэн ч өөрийн уг чанартаа удирдуулан түүнийг гомдоохоосоо эмээсэн бөгөөд өөртөө шалтаг гаргасан: Бид үүрэг хариуцлагаа хамтдаа гүйцэтгэдэггүй, яг одоо би үүнд анхаарах хэрэггүй. Хэрвээ тэр үнэхээр чуулганы удирдагч байхад тохирохгүй бол үүнийг илэрхий болгоход ах, эгч нар тусална. Ингэж бодтол Бурханы шүүлтийн үг нэн даруй миний дээр буусан: “Бурханд зүрх сэтгэлээсээ итгэж, өөрсдийн хувийн ашиг сонирхлыг хамгаалахгүй байх ёстой бөгөөд тэд Түүний хүслийг анхаарах ёстой гэдгийг Би Надтай хамт байдаг ах эгч нарт олон удаа зөвлөсөн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Зам… (5)”-аас). “Бурханы хийдэг бүх зүйлийн талаар тодорхой ойлголттой бай, аливаа зүйлийг Бурханы үгэнд нийцүүлэн хар, аливаа зүйлийг Бурханы талд зогсоод хар. Ийм замаар чиний үзэл бодол зөв болно. Тиймээс Бурхантай сайн харилцаа тогтоох нь Бурханд итгэж байгаа хүн бүрийн хувьд нэн тэргүүний зүйл юм; хүн бүр үүнийг хамгийн чухал үүрэг даалгавар, тэдний амьдралын гол үйл явдал хэмээн харьцах хэрэгтэй. Хийж байгаа бүхэн чинь чи Бурхантай хэвийн харилцаатай байна уу, үгүй юу гэдгээр дэнслэгддэг байх ёстой. Хэрэв чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн, санаа зорилго чинь зөв байгаа бол түүнийгээ хий. Бурхантай харилцах хэвийн харилцаагаа хадгалахын төлөө чи хувийн сонирхлоо алдахаас айж болохгүй, Сатаны ноёрхохыг чи зөвшөөрч болохгүй, Сатан чамайг барихыг зөвшөөрч болохгүй, Сатан чамайг инээдтэй мал болгохыг зөвшөөрч болохгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурхантай ямар харилцаатай байгаа вэ”-ээс). Хэрвээ би махан биеийнхээ үр ашгийг үргэлжлүүлэн хамгаалсаар байсан бол Сатаны хамсаатан болох бөгөөд Бурханы урмыг тэр чигээр нь хугалж, Бурханыг жигшин зэвүүцэх байсан гэдгээ намайг ойлгож ухаарахад Бурханы үгэн дэх шүүлт хүргэсэн. Бурхан миний төлөө хэмжээлшгүй их үнэ төлсөн, гэтэл би хамгийн чухал мөчид махан биеийнхээ төлөө Бурханыг байнга шархлуулж байжээ. Би хүн байсан гэж үү? Би яагаад Түүний хүслийг хайхарч чадахгүй байгаа юм бэ? Бурхан надад хязгааргүй нигүүлслийг, тоолж баршгүй ерөөлийг өгсөн. Тэгвэл би яагаад Түүнд буцаан төлж чадаагүй юм бэ? Чуулганы ажилд дэмжлэг үзүүлэх нь Бурханд итгэдэг хүний хувьд миний ажлын хамгийн үндсэн зүйлсийн нэг бөгөөд Түүнтэй зохистой харилцаа тогтоох нь итгэгчийн хувьд миний хамгийн чухал зүйл. Би Түүний хүслийг хангалуун байлгах хэрэгтэй болсон; би цаашид өөрийн нэр хүнд, байр суурийн төлөө амьдрахгүй, Түүний зүрх сэтгэлийг шархлуулахгүй. Тэгээд би явж түүнтэй нөхөрлөж ярилцахаар шийдсэн бөгөөд тэрхүү нөхөрлөлөөр дамжуулан тэр аймшигтай нөхцөлд байсныг, түүнд үнэнийг эрэлхийлэх зүрх сэтгэл байхгүй байгааг мэдсэн. Зарчмын хувьд тэр халагдах ёстой, би чуулганд түүний нөхцөл байдлын талаар мэдэгдэх хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ч түүний надад хэрхэн тусалсныг бодмогцоо эргэлзэж түүнийг гомдоохыг хүсээгүй. Энэ бол миний хувьд маш их санаа зовоосон асуудал байв. Хэрвээ түүний нөхцөл байдлыг хэлэлцүүлэхээр гаргаж ирээгүй бол би Бурхантай нүүр тулгарах боломжгүй байх байсан. Хэрвээ би түүний нөхцөл байдлыг хэлэлцүүлэхээр гаргаж ирсэн бол зүрх сэтгэл маань тэвчиж чадахгүй байсан. Би үүнийг Бурханд авчирч олонтаа залбирсан бөгөөд би Бурханд зүрх сэтгэлээ өгөх хэрэгтэйг, өөрийнхөө дээр байгаа хүмүүсийг залилахгүй, доор байгаа хүмүүсийг төөрөгдүүлэхгүй байхыг ойлгуулж Тэр намайг гэгээрүүлсэн. Бурханы удирдамжийн дор би эцэст нь, бусадтай харилцаагаа хэвээр хадгалахын тулд чуулганы ажлыг ойшоож үзэхгүй байж чадаагүй, үнэндээ бол эгчийн асуудлыг чуулганд мэдээлэх нь түүнд тустай байхыг, тэр өөрийнхөө талаар эргэцүүлэхэд нь үр ашигтай байхыг ойлгосон. Өмнөх шигээр, хэрвээ би тэр эгчээр солигдон, шалгагдаагүй байсан бол магадгүй би өөрийгөө хэзээ ч мэдэхгүй, өөрийн амь руугаа нэвтэрч чадахгүй байх байсан. Тэгээд би зоригоо чангалж чуулганыхаа ахлагчид өгөхийн тулд нөхцөл байдлыг өөрийн ойлгосноороо бичсэн. Тэр албан тушаалаасаа маш хурдан чөлөөлөгдсөн. Үүнийг хийгээд тэр үедээ шударга хүний ёсоор үйлдсэндээ баярлах мэдрэмж надад төрсөн. Миний зүрх сэтгэл гэнэт нээгдэж, үнэнийг амьдралд хэрэгжүүлэх, Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгах үйлдлээс баяр хөөрийг биеэрээ туулан мэдэрсэн. Тэндээс эхлээд, шударга хүн байх дадал зуршилдаа миний өөртөө итгэх итгэл өсч эхэлсэн. Ах, эгч нар миний амьдрал дахь сөрөг зүйлсийг мэдчихвэл миний талаар чамлан бодно гэж би өнгөрсөн хугацаанд байнга айдаг байсан. Би юмсыг байнга нуун дарагдуулж, харин тэр үедээ эдгээр зүйлийг нуух хэрэгцээ байгаа гэж мэдэрдэггүй байсан, тэгээд чуулганы үед ах эгч нарт би яагаад халагдсан, үнэнд харшилсан хэчнээн олон аймшигтай зүйлсийг хийснээ, Бурханд болон ах, эгч нарт яагаад тийм зальжин хандсанаа илэн далангүй ярьсан. Энэ бүхнийг хэлж байхдаа би чичирч, нүүр халуу дүүгэж байсан, гэхдээ ах, эгч нар намайг сонссоны дараа нэг ч хүн дургүйцэхгүй эсвэл намайг дорд үзэхгүй байна гэж би төсөөлөөгүй. Нэг эгч надад: “Өнгөрсөн хугацаанд би чамтай хамт ажиллахыг нэг их хүсдэггүй байсан, учир нь би чамтай ойртон нөхөрлөж чадахгүй мэт санагддаг байв. Чи хэзээ ч ялзралыг биеэрээ туулан мэдэрч байгаагүй гэсэн мэдрэмж надад төрсөн, тэгээд би чамайг хүндлэн зай барьдаг байсан ба харилцахыг хүсдэггүй байлаа. Энэ эгчийг халагдахад би чамайг түүнтэй тийм сайн харилцаатай юм чинь үнэний талд зогсохгүй, харин түүний талыг барьж түүний төлөө ярина гэж би бодож байсан. Би чамайг түүний тухай илчилж ярина гэж төсөөлөөгүй. Бурханы ажил хүмүүсийг үнэхээр өөрчилж чадна, би чамаар дамжуулан Бурхан бол үнэхээр хүн төрөлхтний Аврагч юм байна гэдгийг харж байна!” гэж хэлсэн. Надад ичгүүр, Бурханы үгэнд сэтгэл хөдлөх мэдрэмж аль аль нь мэдрэгдсэн. Өнгөрсөн хугацаанд би өөрийн харанхуй талаа ах, эгч нарт илчлээгүй, эерэг дүр төрхөө хадгалж чадсан гэж би байнга боддог байсан. Гэвч үнэн хэрэгтээ, Бурханы удирдамжийн дор тэд удаан хугацааны туршид сайныг муугаас ялгаж чадаж байсан бөгөөд би хэдийчинээ худал дүр үзүүлнэ төдийчинээ ихээр тэд үүнийг үзэн ядаж жигшиж байжээ. Би хэдийчинээ ихээр өөрийгөө нээнэ, төдийчинээ ихээр би Бурханы гэгээрүүлэлт, гэрэлтүүлэлтэд хүрч чадсан төдийгүй ах, эгч нартай үнэхээр ойр дотно болж чадсан. Зөвхөн үнэнч шударга хүн л үнэн зөв хүн болохыг, Бурханд ч, хүнд ч таалагддаг хүн гэдгийг би үнэхээр биеэрээ туулан мэдэрсэн. Миний зүрх сэтгэл урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр чөлөөлөлтийг мэдэрсэн. Шударга үнэнч хүн байх дадал зуршлыг би амьдралд хэрэгжүүлэхийг хүсэж байсан учраас чуулганы хувьд ямар нэгэн чухал ажил гарч ирэхэд чуулганы удирдагч тухайн ажилд анхаарал тавих хүнээр намайг томилно. Энэ төрлийн ажлаар дамжуулан би, чуулганд, ах эгч нарт үр ашигтай зарим зүйлийг хийсэн төдийгүй, үүнээсээ зарим үнэнийг ойлгосон, зарим сургамжийг авсан. Миний сэтгэл амарч үүнийгээ таашаан баярласан; надад маш чөлөөтэй мэдрэмж төрсөн, ийм арга замаар амьдрах нь маш утга учиртай болохыг би мэдэрсэн.

Харин би бодит амьдрал дээр зөвхөн ах, эгч нартай хамтран ажиллаагүй. Бурханд итгэдэггүй гэр бүл, хамаатан садан, найз нартайгаа нүүр тулах болдог, энэ нь дахин нэг удаа надад хүндрэл учруулсан юм. Тэдний дунд хэрхэн шударга хүн байхаа би мэдэхгүй байв, ялангуяа Төгс Хүчит Бурханы ажлыг эхэлж байх үеийнхээ талаар эргээд бодоход ангийнхан, хамаатан садан, найзуудаас маань нэг нь ч намайг ойлгож чадаагүй. Тэд надаас зайлсхийж, надаар доог дохуу хийнэ гэж айгаад би ч бас тэднээс зайлсхийдэг байсан. Тэдэнтэй нүүр тулахаараа би чин сэтгэлээсээ ярьдаггүй, харин ямар нэгэн шалтаг олдог эсвэл тэдэнтэй харьцахдаа худал хэлдэг байсан. Би тэднээс зай барьж, үнэнч шударга хүн Бурханд итгэдэггүй хүмүүстэй таарч тохирохгүй гэж итгэдэг байв. Тэр ч байтугай, хэрвээ би худал хэлэхгүй бол энэ ертөнц дээр үргэлжлүүлэн ажиллаж чадахгүй гэж итгэдэг байсан билээ. Хожим нь би, Бурханы эдгээр үгийг харсан: “Энэ дэлхийд амьдарч, Сатаны завхралын нөлөөн дор амьдарч байхдаа хүмүүсийн хувьд үнэнч шударга байх нь боломжгүй зүйл, гэхдээ үнэнч шударга болчихоод бид энэ нийгэмд, энэ дэлхийд оршин байж чадах уу? Биднийг тэд тусгаарлаж чадах уу? Үгүй—бид урьдных шигээ амьдарна, учир нь бид хоол идэж, агаараар амьсгалахдаа урвалтанд түшиглэдэггүй. Оронд нь бид амьдрахын тулд Бурханы өгсөн амьсгал болон аминд найддаг; зүгээр л өнөөдөр бидний оршин тогтнолын зарчмууд, бидний оршин тогтнолын чиглэл болон зорилго, бидний амьдралын үндэс суурь бүгд өөрчлөгдөх ёстой. Бид зүгээр л Бурханыг хангалуун байлгаж, аврал эрж хайхын тулд амьдрах арга замаа өөрчилж байгаа ба энэ нь махан биеийн хоол, хувцас, орон байртай огт хамаагүй. Энэ нь бидний сүнсний хэрэгцээ юм. Тийм биш гэж үү?” (Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч шударга байхын тулд өөрийгөө бусдад нээх ёстой”). Бурханы үг, үнэнч шударга хүн байх зорилгодоо итгэх итгэлийг маань дахин нэг удаа бэхжүүлж, намайг санаа зовнилоос маань салгасан. Миний Бурханд итгэх итгэлийг тэд хэрхэн харах нь хамаагүй, би тэдэнтэй чин сэтгэлээсээ нүүр тулах хүсэлтэй байна, Бурханы шаардлагын дагуу үнэнч шударга хүн байх дадал зуршлыг хэрэгжүүлэхийн тулд би чадах бүхнээ хийхийг, бас цаашид өнгөрсөн үеийнх шигээ худал хуурмагийн дунд амьдрахгүй гэж хүсэж байна. Дараа нь, би тэднээс цаашид зайлсхийхгүй, харин тэдэнтэй энгийн харилцана. Тэд хүндрэл бэрхшээлийг биеэрээ туулан мэдэрч байгааг би харвал аль болохоор их тусална. Өнгөрсөн хугацаанд би тэдэнтэй харилцахдаа хэлсэн зүйлээрээ хэн нэгнийг гомдоохоос, өөрийн ашиг сонирхолдоо хор хөнөөл учруулахаас эсвэл миний талаарх тэдний төсөөлөлд нөлөөлөхөөс айж, тэдний хариу үйлдлийг байнга хянуур ажигладаг байсан. Одоо бол би үүнийг Бурханы шаардлагын дагуу бодитоор хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнээсээ ашиг хүртэхийг цаашид хүсэхгүй. Харин би тэдэнтэй хайраар, үнэний дагуу харилцдаг. Тэд ямар ч ноцтой зүйлийг хэлсэн эсвэл ямар ч шугамыг дайраад гарсан бай би тэднийг шүүмжилж тэдний буруу ташаа үзэл бодолд хариу өгөхдөө үнэнийг ашигладаг. Хэсэг хугацааны дараа Бурханд итгэдэг учраас надаас зай барьж байсан хамаатнууд, найзууд маань надтай харилцах хүсэлтэй байсан, намайг тэднээс илүү өндөр орчинд байдаг гэж тэд бүгд итгэж байсан болохыг би олж мэдэв. Тэдэнд хүндрэл бэрхшээл тулгарсан үед надтай ярихдаа баяртай байдаг бас би сүүлчийн өдрүүдийн Бурханы сайн мэдээг тэдэнд номлох боломжтой байсан. Туршлагаараа дамжуулан би, Төгс Хүчит Бурханы үгс үнэхээр үнэн, зам, амь болохыг гүнзгий ойлгосон. Сүүлчийн өдрүүдэд Түүний хийж буй хүмүүсийг ариусгах ба өөрчлөх ажил нь бодитой, жинхэнэ үнэн бөгөөд гадаад талдаа энэ нь дэлхийг донсолгосон мэт санагдахгүй боловч, үнэндээ биднийг хэрхэн амьдрах, хэрхэн хүн байх талаар бидэнд мэдүүлсэн бөгөөд биднийг өөрчилж, аажмаар Сатаны ялзарсан зан чанарыг биднээс сэгсрэн хаяж, эрх чөлөөтэй, аз жаргалтай, амар тайван амьдрахад хүргэсэн. Өнгөрсөн хугацаанд, хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлыг би өөрийнхөө бодит амьдралтай хэзээ ч холбодоггүй байв. Харин одоо, туршлагаараа дамжуулан, сүүлчийн өдрүүд дэх Бурханы шүүлт, цээрлүүлэлтийн ажил нь бүх ялзарсан хүн төрөлхтөнд шаардагдах ажил гэдгийг би гүнзгий мэдэрч чадна. Хүмүүс ийм төрлийн ажлыг л хийж, Бурханы авралыг хүлээн авах юм бол хүн ёсоор, аз жаргалтай, амлагдсан амьдралаар амьдарч чадна.

Харанхуйн хүчний хүлээснээс намайг эцэст нь чөлөөлөгдөхийг зөвшөөрсөн улмаар би цаашид нэр төр албан тушаалын төлөөх хоригоос шалтгаалан өөрийгөө нуухгүй байх, Бурханы гэрийн бат бөх шалан дээр хөл тавьж, үүргээ бүтээлийн хувиар биелүүлэх боломжийг олгосон Бурханы шүүлт, цээрлүүлэлтэнд би талархаж байна. Энэ замаар алхсанаараа би сүүлчийн өдрүүд дэх Бурханы шүүлт, цээрлүүлэлтийн ажил нь хүн төрөлхтнийг үнэхээр аврах явдал гэдгийг биеэрээ гүнзгий туулан мэдэрсэн. Түүний шүүлт, цээрлүүлэлтийн дунд би зарим нэгэн зовлон шаналлыг биеэр туулан мэдэрсэн ч сэтгэлдээ маш их аз жаргалтай байгаа бөгөөд Түүний шүүлт, цээрлүүлэлтийг хүлээн авч, хүн байх амьдралыг амьдруулан гаргаж чадна гэж мэдэрч байна. Энэ бол миний сайн заяа төөрөг бас хамгийн агуу ая тухтай байдал юм. Хэдийгээр, үнэнч шударга хүнд тавигдах Бурханы шаардлагад хүрэхэд би одоо хэр хол байгаа ч Бурханд баяр хөөрийг авчрах үнэхээр шударга хүн байхын тулд үргэлжлүүлэн шаргуу ажиллах болно!

Өмнөх:Унасан хүний өөрчлөлт

Дараах:Би амьдралын зөв замаар дөнгөж алхаж эхлээд байна

Танд таалагдаж магадгүй