Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Би жинхэнэ гэрээ оллоо

Янгян, АНУ

Намайг гуравтай байхад аав минь өөд болсон. Ээж эрэгтэй дүүг минь дөнгөж төрүүлээд байсан тэр үед, миний эмээ мухар сүсэгт итгэж, ээж, эрэгтэй дүү хоёр аавыг үхэхэд хүргэсэн гэж хэлсэн юм. Өөр гайгүй сонголт байгаагүй учраас ээж аавынхаа гэрт амьдрахаар эрэгтэй дүүг минь авч явлаа, иймээс би мэдээ орсон цагаасаа л өвөө, эмээтэйгээ хамт амьдарч байлаа. Хэдийгээр өвөө, эмээ минь надад сайн хандсан ч, би ганцаардаж, ээж, эрэгтэй дүүгийн хамт амьдрахыг үнэхээр их хүсэж байлаа. Бусад хүүхдийн адилаар ээжийн хайрыг авахыг хүссэн юм. Үнэндээ, миний гуйж байсан зүйл их биш байлаа, намайг халуун дотноор хайрладаг ээж, жинхэнэ мэдрэмжээ хуваалцаж болох жинхэнэ гэр бүлийг л би хүссэн билээ. Харин ийм өчүүхэн хүсэлт ч хэрээс хэтэрсэн горьдлого болон хувирлаа. Би ээжтэйгээ амралтын өдрүүдээр л уулзах боломжтой байв. Намайг сургууль дээр асуудалд орох бүрд ээж хэзээ ч миний хажууд байсангүй, би замын хажуугийн хэсэгхэн өвс мэт хэн ч намайг сонирхдоггүй байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам би өөрийгөө дорд үздэг болж, бүх зүйлийг зүрх сэтгэлдээ хадгалж, бусадтай харилцах санаачилга гаргадаггүй байв. Намайг арван зургаатай байхад гадаад руу ажлаар явж байгаа хүмүүс манай тосгонд байсан бөгөөд энэ санаа намайг уруу татав. Би дотроо бодлоо: Миний гэр бүлийн нөхцөл байдал сайнгүй, хэрвээ би гадаад явбал, амь зуух мөнгө олж, зарим орлогоо гэр бүлдээ ч өгч чадна. Энэ маягаар, би арай дээр амьдрахад нь гэр бүлдээ тусалж чадна.

2000 оны 8 дугаар сард би Америкт ганцаараа ажиллахаар ирэв. Тэнд байх үедээ би өглөө эрт босож, шөнө дүл болтол өдөржин ажилласан бөгөөд бодол санаагаа хуваалцах хэн ч миний хажууд байхгүй байлаа. Би гаднаа хүчтэй байхаар өөрийгөө хүчилсэн ч, дотроо ганцаардал, хоосролыг мэдэрч байлаа. Ингэж санагдах болгонд би гэр бүлээ үнэхээр санах бөгөөд аз жаргалтай гэр бүлтэй байхыг бүр ч их хүсдэг байв.

Би 21 – тэйдээ ресторанд ажиллаж байгаад нөхөртэйгөө танилцав. Тэр итгэж болохуйц бөгөөд эцэг эхдээ үнэнч байсан учир надад таатай сэтгэгдэл төрүүллээ. Нэг удаа, би болгоомжгүйгээс болж хөлөө булгалсан бөгөөд намайг гайхшруулсан зүйл нь тэр намайг асрахаар ажлаасаа гарав, энэ нь миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн билээ. Би аажмаар түүнд найдаж эхлэв. 2008 оны 4 дүгээр сард бид гэрлэв. Өөрийн амьдралаыг даатгаж болох хүнийг олсон мэт надад санагдсан ба эцэст нь нэг юм миний өөрийн гэж дуудаж болох гэр бүлтэй болсон мэт санагдлаа. Би зүрх сэтгэлдээ тун аз жаргалтай байж, олон жилийн турш горьдсон зүйл минь эцэстээ биеллээ олов. Гэрлэснийхээ дараа, барилгын материалын компани байгуулахаар нөхрийнхөө эгчтэй хамтрав, гэхдээ манай гэр бүлд зөвхөн би л Англи хэл мэддэг байсан учраас компани тэр чигтээ над дээр голдуу түшиглэдэг байлаа. Нэг талаар, би гэр бүлийнхээ хүн бүрийг харж хандаж, нөгөө талаар компаниа удирддаг байлаа. Олон жилийн хүч чармайлтын дараа би нөхрийнхөө урьдны өрийг дарж чадсанаар үл барам, гэр бүлдээ хуримтлал цуглуулах боломжтой болов. Анхандаа, миний хөрөнгө оруулалт нөхрийнхөө гэр бүлийн хүндлэлийг өөртөө татна гэж бодсон ч бодит байдал дээр огтхон ч тийм биш байлаа. Бизнес амжилттай болж эхлэхээр бид хүүхэддтэй болох төлөвлөгөөтэй байсан авч би жирэмсэн болж чадахгүй байлаа. Үүнээс болж маш их эм ууж, олон эмч нартай уулзсан ч, надад найдлагын гэрэл харагдахгүй байв. Нөхөр минь айлын ууган хөвгүүн байсан бөгөөд бид ачийг нь төрүүлж өгөөгүй тул түүний эцэг эх болон бусад хамаатнуудын горьдлого тасрав. Ийм төрлийн дарамттай тулгараад нөхрийн минь надад хандах хандлага бас урьдынхаасаа эрс өөрчлөгдлөө. Дараа нь, нөхрийн минь гэр бүлийн бүх хүн надад хандах ханлагаа өөрчлөв. Нөхрийн минь эгч үргэлж намайг гадуурхсан зүйл хэлэх болж, нөхрийн минь өмнө миний тухай муу зүйл хэлэхийн тулд бодит баримтуудыг ч гуйвуулах боллоо. Надад шударга бус хандсан мэт санагдсан учир ямар санагдаж байгаагаа нөхөртөө хэлсэн юм. Тэр намайг ойлгоогүйгээр зогсохгүй, өөрийгөө тайлбарлаж байхад минь над руу хашхирав, энэ нь намайг улам их шархлуулж, надад шударга бус санагдсан билээ. Хожим нь, бид ахин нэг үзлэг хийлгэхээр эмнэлэг явсан бөгөөд үнэндээ нөхрийн минь биед асуудал байсныг эцэст нь мэдэж авлаа. Гэхдээ энэ нь чухал биш болсон байв, учир нь олон жил хэрэлдсэний дараа бидний харилцаа авах юмгүй болсон байлаа. 2012 оны эхэн үеэс эхлэн нөхөр маань эмчид үзүүлж, бизнесээ явуулахаар Хятад руу байнга буцах болж, зургаан сард нэг удаа л гэртээ ирдэг болов. Хятад дахь компанийн зардлыг нөхөхийн тулд санхүүжилт шаардлагатай байгаа гэж надад хэлэн, ирэх болгондоо мөнгө авах гэдэг л болов, гэсэн ч намайг огт тоодоггүй байв. Ийм маягаар бид гурван жил бараг цуг байгаагүй бөгөөд харилцаа маань улам холдож хөндийрлөө.

2015 оны 9 дүгээр сард бид эцэст нь саллаа. Биднийг эд хөрөнгөө хувааж байхад, хэрвээ шүүх долоо хоногийн дотор салалтыг маань зөвшөөрөхгүй бол би олсон бүх орлогоо түүнд өгөх ёстой гэсэн гэрээнд надаар гарын үсэг зуруулахыг миний нөхөр хуульчид хүртэл даалгасан нь намайг хамгийн их шархлуулсан юм. Өөр нэгэн хуульч үүнийг сайтар бодоход намайг хүргэсэн юм, хэрвээ би энэ гэрээнд гарын үсэг зурсан бол надад маш ашиггүй байх байсан бөгөөд тэтгэмж авч чадах гэрээ байгуулахад надад тусалж чадна гэж тэр хуульч хэлэв. Нөхрөө ийм хүйтэн, хайр найргүй байхыг хараад би сэтгэл санаагаар уналаа. Анх дурлахаас гэрлэх хүртэл, бараг арван жилийн турш ямар ч мөнгө, эд зүйлтэй харьцуулж болшгүй бүх зүйлээ би нөхөртөө болон энэ гэр бүлд өгсөн. Гэтэл одоо, миний нөхөр хүүхэдтэй болж чадахгүйгээс болоод нөхөр болон түүний гэр бүл бүх бурууг надад өгч, миний мэдрэмжийг огтхон ч хайхралгүйгээр надад цэвдэг хандах болсон. Зориулсан зүйлийнхээ хариуд миний авсан зүйл бол маш их шаналал болон шархалсан зүрх сэтгэл л байв. Би туйлдаж байлаа. Энэ гэр бүлтэй холбоотой байхыг огт хүссэнгүй, би аль болох хурдан энэ гэрийг орхиж, намайг гүнзгий шархлуулсан энэ хүмүүсээс холдохыг хүсэв. Иймд, огтхон ч эргэлзэлгүйгээр би гарын үсгээ зурлаа.

Салалтын дараа надад тун арга мөхөс санагдсан юм. Би хэнд итгэхээ, хэн рүү очихоо болон хэнтэй сэтгэлээ хуваалцахаа мэдэхгүй байлаа. Би бүтэлгүйтсэн гэрлэлтээ бодох болгондоо сэтгэлээр унаж, уй гашууд автдаг болов. Би одооны байгаагаа дахин авч үзлээ. Би хүүхэдтэй болохын тулд гормонтой эм их хэмжээгээр ууснаас өөрийн анхны жин дээр ахиад талыг нь нэмсэн байв. Хүмүүс намайг ийм асар их зовлон дунд, энэ хэцүү нөхцөл байдалд байхыг харах вий гэдгээс маш их айж байлаа. Гаднаа би хүчтэй байгаа дүр үзүүлсэн ч, зүрх сэтгэлдээ туйлын сул дорой байв. Миний сүнс чөлөөтэй болж чадах амьдралаар амьдрах боломжтой байх өдрийг би үнэхээр их хүссэн билээ. Энэ мөчөөс эхлэн би Бурханд итгэх хүсэлтэй болж эхэлсэн юм.

Үүний дараа удалгүй, хувцас авахаар дэлгүүр хэсэж байхдаа Кармэнтэй таарав. Тэр надад туслахыг үнэхээр хүссэн бөгөөд бид дугаараа солилцлоо. Дараа нь би ВиЧат дээр нийтэлсэн зурвасыг нь хараад түүнийг Христэд итгэгч гэдгийг олж мэдсэн юм. Хүнийг гэсэн Бурханы хайрыг Кармэн надтай байнга хуваалцах бөгөөд миний зүрх сэтгэл үнэхээр хөдөллөө. Анх хаалттай нэгэн байсан би зүрх сэтгэлээ нээж, бусад хүмүүстэй харилцахыг хүсэж байгаагаа аажмаар олж мэдэв. Кармэн, бид хоёр бие биенээ мэдэж авснаар, би өнгөрсөн олон жилийн турш зүрх сэтгэлдээ тээсэн зовлонгийнхоо талаар түүнд ярив. Кармэн миний зовлонг үнэхээр ойлгож, өөрийн туулсан ижилхэн туршлагыг надтай хуваалцлаа. Намайг үнэхээр анхаардаг хүнтэй уулзсан мэт надад санагдсан бөгөөд энэ нь зүрх сэтгэлийг минь дулаацууллаа. Нэг өдөр Кармэн намайг нэг эгчийн гэрт урьсан ба тэнд би Кевин ах болон Төгс Хүчит Бурханы Чуулганы өөр хэдэн эгчтэй уулзсан юм. Тэдэнтэй цуг байх зуур, тэд миний өнгөрсөнд уулзсан хүмүүсээс нэлээд өөр мэт санагдав. Миний гэр бүл, эсвэл найзууд байлаа ч, бусад хүмүүстэй цуг байх тоолондоо зүрх сэтгэлээ нээхэд тэд намайг үнэхээр ойлгохгүй байгаа мэт санагддаг байсан юм. Эсрэгээрээ, тэд намайг дооглох вий гэж би санаа зовдог байсан ба иймээс би өөрийн сэтгэлийг хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй байлаа. Харин, Кармэн болон бусадтай хамт байхад надад үнэхээр тайван санагддаг байв, учир нь тэд бүгд миний зовлонг ойлгож чаддаг байсан ба бүр өөрсдийн туршлагыг надтай хуваалцсан билээ. Би зүрх сэтгэлээ хэчнээн үнэнчээр нээж, анх удаа энд уулзсан хүн бүртэй ярилцаж, бид нэг нэгэнтэйгээ өөрсдийн туршлагыг хувцаалцсанаа төсөөлөхөд үнэхээр хэцүү байлаа. Энэ ах эгч нар надад гэр бүлээс минь илүү хамаатан садан шиг хандсан мэт надад санагдсан нь өнгөрсөн хэдэн арван жилийн турш энэ дэлхий дээр амьдрахдаа миний хэзээ ч туулж үзээгүй зүйл байсан ба дотроо үнэхээр сэтгэл хөдөлж байв.

Дараа нь, Төгс Хүчит Бурханы Чуулганы Xiaozhen’s Story мюзиклийг үзэхээр бид бүгд цуглав, энэ нь миний санахад үнэхээр сэтгэл хөдөлгөж байв. Кинон дахь түүх нь үнэхээр үнэн байв: Хүүхэд болохын хувьд, киноны гол дүр нь найзуудтайгаа гэнэн цайлган, ариун бус зүйлгүйгээр тоглодог ч, бүгд том болоод өөрсдөдөө санаа тавих шаардлага бий болмогц хүн бүрийн зүрх сэтгэл аажмаар өөрчлөгдөж эхэлдэг. Тэд нэг нэгнийхээ эсрэг хуйвалдаж эхэлж, бүр дайснууд болоод, нэг нэгэнтэйгээ тэмцэлддэг. Хайр энэрэл болон нөхөрлөлийн аль нь ч байсангүй. Нөхөр бид хоёрын тэмцсэн тэр олон жилийг би бодохгүй байж чадсангүй. Бид хүүхэдтэй болж чадаагүйгээс, бидний харилцаанд ангал бий болж, бид эд хөрөнгөө хувааж, мөн нөхөр минь үнэхээр миний эсрэг тооцоолж эхэлснээр дуусгавар болсон. Хүмүүс үнэхээр ямар аймшигтай болохыг энэ нь надад бодогдуулсан бөгөөд ашиг сонирхол нь аюулд орох бүрд бүх мэдрэмж дурдахын ч хэрэггүй болдог. Аз болоход киноны гол дүр эцэст нь Бурханыг олж, Бурханы гэр лүү буцаж, түүний найдаж болох ганц зүйл нь Бурхан болдог ба тэр ганцаардахаа больж, мөн шийдэмгий бус, арчаагүй байхаа ч больдог. Үүнийг үзсэний дараа сэтгэл ихэд хөдөлж, нүдэн дэх нулимсаа барьж байв. Би дотроо бодлоо: “Шиаожэн Бурхан руу эргэн ирэхдээ амьд гарахын үүднээс зүүсэн багаа тайлж, үнэхээр Бурханы өмнө амьдарч, Түүний авралыг хүлээн авч, чөлөөлөгдсөн, чөлөөтэй амьдралаар амьдрах боломжтой болсон. Иймээс, Төгс Хүчит Бурхан намайг ч бас гарцаагүй аварч, Шиаожэн шиг аз жаргалтай амьдрах боломж олгоно.” Тэгээд би Төгс Хүчит Бурханы үгийг сонсов: “Төгс Хүчит Бурханы амийн хангалтыг орхисон хүн төрөлхтөн яагаад оршин байгаагаа мэдэхгүй атлаа үхлээс айдаг. Ямар ч дэмжлэг, тусламж байхгүй боловч хүн төрөлхтөн нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд энэ дэлхий дээр сэтгэлийн мөс чанаргүй бие махбодод өөдгүйгээр оршин тогтнож эрэмгийгээр амь зуусаар. Чи ямар ч итгэл найдваргүй ингэж амьдардаг; тэр ямар ч зорилгогүй ийнхүү оршин байдаг. Зөвхөн Ариун Нэгэн л Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж зовж гиншин уйлж байгаа хүмүүсийг аврахаар ирнэ гэж домогт гардаг. Ухамсаргүй хүмүүст энэхүү итгэл үнэмшил биелэгдэхгүй. Гэвч, хүмүүс түүнийг хүсэн тэмүүлж байдаг. Төгс Хүчит Бурхан гүнээ зовж шаналж байгаа эдгээр хүмүүст өршөөл үзүүлдэг. Үүний зэрэгцээ Тэр хүмүүсийн хариултыг хэтэрхий удаан хүлээсэн учраас эдгээр ухамсаргүй хүмүүсээс залхсан байгаа. Тэр эрж хайж, чиний зүрх сэтгэл болоод сүнсийг эрж хайхыг хүсдэг. Тэр чамайг цангааж, өлсгөхгүй байхын тулд чамд ус болон хоол авчирч чамайг сэрээхийг хүсдэг. Чи ядрах үедээ, энэ ертөнцийн эл хуль байдлыг мэдэрч эхлэх үедээ бүү цочирд, бүү уйл. Төгс Хүчит Бурхан, Ажиглагч чамайг ирэх үед тэврэн угтана. Тэр чиний хажуунаас харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа. Чиний ой санамж гэнэт сэргэхийг Тэр хүлээж байгаа: Бурханаас ирсэн гэдгээ ухамсарлахыг, ямар нэг байдлаар, хаа нэгтээ гээгдэж, замын хажууд ухаанаа алдаж, өөрийн мэдэлгүйгээр “аавтай” болсон гэдгээ ухамсарлахыг чамаас хүсэж байгаа. Улмаар чи Төгс Хүчит Бурхан чамайг үргэлж харж, чамайг эргэж ирэхийг хүлээж байгаа гэдгийг ухаарна.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс Хүчит Бурханы санаа алдалт”-аас). Эдгээр үгийг сонсоход ээж минь намайг дуудаж байгаатай адил байсан бөгөөд сэтгэл зүрхэндээ харьцуулшгүй дулааныг мэдэрсэн ээжийнхээ хажууд эргэн ирсэн мэт санагдав. Бурхан үргэлж намайг хамгаалж, миний эргэн ирэхийг хүлээн хажууд минь байсан болж таарав. Би ганцаараа байхаа болилоо. Бурхан миний хүнд бэрх байдал болон хэрэгцээг мэддэг. Надад хамгийн хэрэгтэй байсан үед, миний сүнс хамгийн ихээр өвдөх үед ах, эгч нараар дамжуулан Тэр надад сайн мэдээг түгээж, намайг Бурханы гэр лүү авчирсан бөгөөд тэд би Бурханы авралыг хүлээж авч, надад зориулсан Бурханы хайрыг эдэлсэн юм. Тэр агшинд, би эцэст нь гэрээ, гэр бүлээ олж ирсэн төөрсөн хүүхэд шиг санагдсан бөгөөд үнэхээр ерөөгдсөн мэт санагдсан билээ!

Үүний дараа би чуулганы амьдралд оролцож эхэлсэн бөгөөд Төгс Хүчит Бурханы үгийг уншаад үнэхээр найдаж болох нэг зүйлийг олсон мэт, мөн миний амьдралд зорилго, чиглэл байгаа мэт санагдсан юм. Хэдий тийм боловч, үнэний талаар бага зэрэг ойлгосноос хойш бүтэлгүйтсэн гэрлэлтээ бодох бүрдээ би зүрх сэтгэлдээ шаналал мэдэрдэг байлаа. Нөхрийн маань гэр бүл надад хэрхэн хандсаныг би үзэн ядсан бөгөөд үүний талаар бодох болгонд зүрх сэтгэл минь цөхрөнгөө барах мэт санагдаж эхэлдэг байв. Иймээс, үнэнийг эрж хайж, хариултыг олохын тулд өөрийн бэрхшээлийн талаар би Бурханд залбирч, ах, эгч нарт ам нээж, тэдэнд ч бас өөрийн асуудлуудын талаар хэлсэн юм. Нэг удаа, Кевин ах Төгс Хүчит Бурханы үгээс энэ хэсгийг надтай хуваалцав: “Хүн Бурхантай хамт он жилүүдийг элээсэн боловч Бурхан бүхий л зүйлс, амьд амьтдын хувь заяаг захирдгийг эсвэл Бурхан хэрхэн бүх зүйлийг зохион байгуулж удирдан чиглүүлдгийг хараахан мэдээгүй. … Бурханы мөр ба илрэлтийг идэвхтэйгээр эрэлхийлдэг, Бурханы хамгаалалт болон халамжинд оршихыг хүсдэг хүн нэг ч үгүй. Үүний оронд тэд энэхүү дэлхий ертөнц ба хорон муу хүн төрөлхтний дагадаг амьдралын жам ёсонд нийцүүлэхийн тулд хорон муу Сатаны муу нөлөөнд найдахад бэлэн байдаг. Энэ үед хүний сүнс хийгээд зүрх сэтгэл Сатанд тахил болон өргөгдөж, Сатаны хоол болдог. Түүнчлэн, хүн төрөлхтний зүрх сэтгэл болоод сүнс нь Сатаны оршин сууж, үйл ажиллагаагаа явуулах орон байр болж байдаг. Хүн ийм маягаар хүн байхын зарчим болоод хүний оршин тогтнолын үнэ цэнэ, зорилгын талаарх ойлголтоо өөрийн мэдэлгүй алддаг. … Бурхан Өөрийн жинхэнэ бүтээл болох хүнийг алддаг ба хүн гарал үүслийнхээ үндсийг алддаг. Энэ бол хүн төрөлхтний уй гашуу юм.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас). Кевин ах үүнийг нөхөрлөөд, надад ингэж хэллээ: “Бидний амьдрал шаналлаар дүүрэн байдгийн шалтгаан нь хүн төрөлхтнийг Сатан ялзруулсан гэдэг баримтыг бид нэвт харж чаддаггүйд байгаа юм. Үнэн хэрэгтээ, Сатан хүн төрөлхтнийг олон мянган жилийн турш ялзруулсан. Удаан хугацааны турш бид Сатаны бидэнд шингээсэн бүхэнд дассан байдаг. Амьдрахын тулд хүн төрөлхтөн Сатаны амьдралын хуулинд найдаж, энэ нь биднийг өөрсдийгөө л эрэлхийдэг, хувиа хичээсэн, жигшмээр, мөс чанаргүй болгодог. Урьдны нөхрийн чинь гэр бүл чамд ийм байдлаар хандсаны учир нь гэвэл тэд Сатаны өөрсдөд нь шингээсэн ‘Өөрийн удмыг үлдээ,’ ‘Ачлал элбэрэлгүй байх гурван зам байдгаас хамгийн муу нь хүүгүй байх явдал’, мөн ‘Өтөл насандаа асруулахын тулд үр хүүхдээ өсгө’ гэсэн феодалын бодлуудад баригдсан бөгөөд нөхөр чинь эд хөрөнгөө хувааж байхдаа олон жил эхнэр, нөхөр болон хамт амьдарснаа огтхон ч тоогоогүй нь бас ‘Мөнгө нэгдүгээрт’, ‘Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг, би үхэхээр чи үх’ гэсэн амьд гарах дүрмүүд түүнд нөлөөлж, хянаснаас болж нөхөр чинь хувиа хичээж, хатуу сэтгэлтэй болсон билээ. Сатаны ялзралаас болж хүмүүс ердөө нэг нэгтэйгээ эвтэй байж чаддаггүй ба бидний амьдралд аз жаргал байдаггүй. Бидний туулдаг бүх зовлонг Сатаны гаслан шаналал бий болгодог. Сатан бидний бүх гэр бүлийг ч зовоож, хүн төрөлхтөн бүхэлдээ Сатаны эзэмшилд байх бөгөөд бие дааж аашлах эрх чөлөөгүй бидэнд Сатан хор хөнөөл учруулдаг. Иймээс Бурханы удирдамжгүйгээр, хүмүүс жинхэнэ ерөөлгүй, аз жаргалгүй амьдралаар амьдрахын тулд Сатаны гүн ухаан болон хуулинд найддаг. Бидний амьдралд хамгийн хэрэгтэй зүйл нь материаллаг эд хөрөнгө, эсвэл гэр бүлийн хайр биш, харин ч Бурханы аврал билээ. Бидэнд хэрэгтэй зүйл гэвэл Бурханы үгээр хангагдах юм. Гагцхүү Бурхан л биднийг Сатаны ялзрал болон зовлон зүдгүүрэс ангижруулж, бидний мөс чанар болон эрүүл ухааныг сэргээж, жинхэнэ хүний адил амьдарч, эрх чөлөө болон чөлөөлөлтийг олж авах боломжтой болгож чадна.” Кевин ахын нөхөрлөхийг сонсоод би гэнэт ухаарлаа: Зовлонд амьдарч байгаа хүн нь зөвхөн би биш, харин бүх хүн төрөлхтөн Сатанаар мэхлүүлж, ялзруулагдаж, өвчин шаналалтай тэмцэлдэж байгаа болж таарлаа. Хүн Бурханы өмнө ирж, Бурханы авралыг хүлээн зөвшөөрч байгаа цагт, Сатаны зовлон зүдгүүрээс ангижирч, энэ зовлонгоос холдож чадна. Аз жаргал болон эрх чөлөөг олж авах цорын ганц зам нь энэ юм. Би энийг ойлгомогц, оюун санаа минь тов тодорхой болж, маш их зүйлийг тавьж явуулах боломжтой болсон юм. Бурханы авралд талархъя!

Хүн яагаад өвчин шаналалд амьдардгийн уг шалтгааныг ойлгомогц, хуучин нөхрийнхөө гэр бүлийн эсрэг тээдэг байсан миний үзэн ядалт бүгд Сатаны зовлон зүдгүүрийн үр дүн байсан гэдгийг би ухаарсан бөгөөд тэднийг уучлахыг оролдож, тэдний эсрэг хорсол тээхээ болихыг хүсэх болов. Бурханы үгийг хэрэгжүүлж эхлэх үедээ зүрх сэтгэлдээ маш их баяр баяслыг мэдрэв. 2016 оны 8 дугаар сарын нэг өдөр, би гудамжинд хуучин нөхөртэйгөө тааралдав. Бид нэг нэгэнтэй мэндэлсэн бөгөөд түүнд гомдохоо больсноо би зүрх сэтгэлдээ тов тодорхой мэдрэв, учир нь түүнийг Сатаны зовлон зүдгүүртэй амьдарч байсныг, Сатан түүнийг мэхэлж, тамлаж байсныг би мэдэж байсан юм. Хэрвээ надад боломж олдвол эцсийн өдрүүд дэх Бурханы сайн мэдээг би түүнд түгээх болно, тэгснээр тэр ч гэсэн Бурханы өмнө ирж, Бүтээгчийн авралыг хүртэж чадна. Энэ мөчид, Бурхан үнэхээр хайр татам бөгөөд Бурханы үг үнэн гэдгийг би мэдэрсэн юм. Бурханы өмнө ирж, Түүний авралыг хүлээн авч байгаа цагт, бид өөрсдийгөө Сатаны хүлээснээс чөлөөлж, эрх чөлөө болон чөлөөлөлтийг олж авч, аз жаргалтай агаад ерөөгдсөн амьдралаар амьдарч чадна.

The Happiness in the Good Land of Canaan гэх дуу, бүжгийн видеог үзэх болгондоо би аз жаргалыг мэдэрдэг. Тэд зүрх сэтгэлдээ мэдэрч байгааг минь дуулж байгаа мэт надад санагддаг: “I’ve returned to God’s family, excited and happy. My hands hold my beloved, my heart belongs to Him. Though I’ve passed through the Vale of Tears, I’ve seen God’s loveliness. My love for God grows day by day, God is the source of my joy. Bewitched by the beauty of God, my heart is attached to Him. I can never love God enough, songs of praise well up in my heart. In this blessed land of Canaan, all is fresh, all is new…. Canaan’s land, the world of God’s words; His love brings us unending joy. Fragrance of fruits fills the air. If you live here for a few days, you will love it more than anything. Never will you want to leave.” Өмнө нь туулсан замаа эргээд бодвол, замдаа би юу ч туулсан бай Бурхан үргэлж миний дэргэд намайг харж байсан бөгөөд эцэст нь намайг гэр лүүгээ аваачсан юм. Одоо Төгс Хүчит Бурханы үг өдөр бүр намайг усалж, хангаж байгаа нь надад таалагддаг. Миний дотроо мэдэрсэн шаналал арилсан бөгөөд би амьдралдаа чиг зүгээ олсон билээ. Би жинхэнэ эрх чөлөө болон аз жаргалыг олж авсан юм. Намайг аварсанд нь Бурханд талархъя, Бурханы хайрыг чадлынхаа хэрээр хариулахын тулд би үнэнийг эрэлхийлж, бүтээлийн үүргээ гүйцэтгэхээр зорих болно. Бүх алдар суу Төгс Хүчит Бурханд байг!

Өмнөх:Хэрэв Бурхан намайг авраагүй бол

Дараах:Салах маргааныг зохицуулсан нь

Танд таалагдаж магадгүй