Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Үүргээ гүйцэтгэснийхээ төлөө би Бурханы агуу авралыг хүртсэн юм

Хонг Уэй, Бээжин

2012 оны 8-р сарын 15

2012 оны 7-р сарын 21-ний өдөр маш хүчтэй бороо орж эхэлсэн юм. Тэр өдөр би үүргээ гүйцэтгэж байж таарсан бөгөөд уулзалт дууссаны дараагаар би бороо бага зэрэг багассаныг хараад унадаг дугуйгаа унаад гэр лүүгээ яаравчлан явсан юм. Хурдны зам дээр дөнгөж гарангуутаа уулнаас борооны ус хүрхрээ мэт доошилж, зам борооны усанд автаж, замын гадаргуу харагдахгүй болсныг олж харав. Энэ үзэгдэл нь намайг тодорхой хэмжээнд айлгасан тул би зүрх сэтгэлдээ тасралтгүй залбирч эхлэв. “Бурхан минь! Надад итгэл үнэмшил, эр зориг нэмж хайрлахыг Танаас гуйж байна. Яг одоо Та надаас гэрчлэлд зогсохыг хүсэж байгаа цаг мөн. Хэрэв ус намайг авч одохыг Та зөвшөөрч байгаа бол энэ нь Таны сайн санаа зорилгыг агуулж байгаа. Би Таны найруулсан дэглэлтэнд өөрийгөө зориулахад бэлэн байна.” Ингэж залбирсны дараа би тайвширч, айхаа больж, гэртээ харих хүртлээ шуурга сөрж явав. Урд минь үүнээс ч том аюул хүлээж байгаа хэн мэдэхэв дээ? Гэртээ харих замд минь маш эгц уулын энгэр байв. Асфальтан зам шинэхэн байснаас, мөн уулнаас буух борооны усны улмаас уулын уруу явах үед дугуйны минь урд хоёр тоормос ажиллагаагүй болов. Уулын хормойд 108-р маршрутын зам руу чиглэсэн туслах зам, харин нөгөө талд нь эгнэж ургасан моднууд байв. Цаад талд нь гол урсаж байлаа. Хэрэв би хурдаа сааруулж чадахгүй бол тэдгээр модтой мөргөлдөхөөс өөр сонголтгүй болж билээ. Голын усанд ч унаж магадгүй байв. Гарч болох үр дагавар нь... Би дотроо “За би ингээд дууслаа даа!” гэж бодов. Яг ийнхүү бодож байтал хаанаас ч юм бүү мэд гарч ирсэн хүч намайг дугуйнаас минь түлхэж унагав. Би дугуйныхаа инерцээр гулссаар уулын хормойд орших уулзвар хүртэл зогсолтгүй гулсав. Яг тэр мөчид хоёр машин яг миний урдуур зөрж таарч билээ. Тун ойрхон байлаа! Азаар яг энэ хямралын явцад Бурхан намайг аварсан юм.

Гэртээ харихад бороо улам ширүүсч, нүд ирмэхийн зуур усны түвшин байшингийн маань урд талын шатны долоодахь гишгүүрт хүрэв. Мөн үед эрчим хүчний шонгууд бас унаж, хөршийн маань нарны эрчим хүчний үүсгүүрийг няц дарав. Өдий хүртэл наслахдаа би ийм үер хэзээ ч үзээгүй билээ. Нэвт норсон хувцсаа сольж дуусаад, арын хашаагаа гарч харахад усны түвшин арвангуравдахь гишгүүрт хүрч, хашаа руу яг цутгах гэж байв. Би урд талын хашааныхаа хаалгыг хаагаад, дуулал, номлол сонсдог байсан mp4 тоглуулагчаа болон Бурханы үгсийн номын цуглуулгаа авав. Итгэгч болох ээж маань өөрийнхөө номнуудыг бас авч, хэзээ мөдгүй уул өөд гарахад бэлэн болцгоов. Ингэж байхдаа бид хоёр гэнэт өөрсдийн номыг авч явж болох ч, цуглааны олон ном байшинд үлдэх юм байна шүү дээ гэж бодоцгоов. Тэдгээр номыг бид яаж зөөх билээ? Улмаар бид яаравчлан сөхөрч суугаад залбирцгаав: “Бурхан минь! Бид өөрсдийнхөө номыг авч гарч чадах боловч энд овоолсон цуглааны номнууд зөөхөд хэтэрхий их байна. Цуглааны эд зүйл гэмтэхийг бид хүсэхгүй байна. Бурхан минь, Та тэдгээр номыг харж, хамгаалаач. Бидэнд ингэх ямар ч арга алга. Гэхдээ бид Танд бүрэн найдаж, Таны дэглэлтийг дуулгавартай дагахад бэлэн байна.” Ингэж залбирсны дараагаар би Бурханы өөр нэг үйлсийг харсан юм. Анхандаа үерийн ус яг биднийг чиглэн маш хүчтэй урсан ирж байсан ч манай байшинг дөнгөж өнгөрөөд гэнэт удаан урсаж эхэлсэн юм. Урсах хүч нь суларсаар, бага багаар урсах хэмжээнд очив. Ийм учраас цуглааны номнууд огт гэмтээгүй үлдсэн байсан. Тэр шөнө манай урд болон хойно байдаг хөршүүдийн хашаанд үерийн ус орсон тул бүгд зугтсан байсан ч Бурханы сонор сэрэмжтэй хараан дор бид хамгаалагдаж, шөнийг тайван өнгөрүүлж билээ.

Энэ туршлагын явцад би Бурханы гайхалтай үйлсийг өөрийн нүдээр харж, гэрч болсон юм. Бурханы хамгаалалт дор би амьд үлдсэн тул эрүүл ухамсартай байгаа цагтаа Түүнд өгвөл зохих хайрын төлөөсөө буцаан төлөхөө үл ойшоож чадахгүй. Төгс Хүчит Бурханы өмнө илүү олон хүн аль болох хурдан хүрч ирэх боломжтой байлгахын тулд би сайн мэдээг цааш түгээж, Түүнийг гэрчлэх ёстой. Бидний эсэргүүцэл Бурханы уурыг хүргэж, бидэнд бүхий л төрлийн гай гамшиг ахин дахин тохиолдоход хүргэсэн. Эдгээр нь Бурханаас бидэнд өгч буй сануулга, анхааруулга юм. Бурханаас үүргээ биелүүлээрэй гэж бидэнд өгсөн энэхүү эцсийн боломжийг бүгдээрээ эрхэмлэн нандигнаж, Бурханыг баярлуулж, Түүний зүрх сэтгэлийг тайвшруулцгаая. Үүний зэрэгцээ үүргээ биелүүлэх явцдаа бүгдээрээ Бурханы мэдлэгийг илүү өндөр түвшинд олж авч, Бурханы үйлсийг гэрчилцгээе.

Өмнөх:Төгс Xүчит Бурхан миний амьдралд хоёр дахь боломж олгосон

Дараах:Бурханы зан чанар бол зөвт байдал, мөн үүнээс ч илүүтэйгээр хайр юм

Танд таалагдаж магадгүй