Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн шүүлтийг туулсан тухай гэрчлэлүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Би цаашид“Сайн санаа”-гаар нүдээ боолгохгүй

Менг Юй   Пингдингшан хот, Хенан муж

Намайг үүргээ гүйцэтгэж байхад нэг ах маань эгч нарыг баярлуулахыг оролдож байсан бөгөөд энэ нь миний нүдэнд өөрийн зан чанарын муу талыг харуулж байх шиг санагдсан. Би түүнд эдгээр зүйлийг сануулах аятайхан боломжийг хайхаар шийдсэн юм. Хэдэн өдөр өнгөрч, түүний үүргийн гүйцэтгэл нь үр дүн муутай байж миний түүний талаар гаргасан өмнөх шүүлтээ өөртөө нотоллоо. Тиймээс би түүнтэй нүүр тулан уулзахаар шийдсэн юм. Гэсэн хэдий ч бид энэ асуудлыг хөндөхөд тэр миний бүх санааг хатуугаар үгүйсгэж, намайг шүүмжлэлтэй хандаж байна гэж эсэргүүцэв. “Энэ бүх жилүүдэд та надтай харилцаж байхдаа намайг үл тоосон хандлагаар лекц уншиж, өнөөдөр ч гэсэн та адилхан байдлаар ярьж байна” гэж тэр хэлэв. Бидний харилцаа үр дүнгүй болоод зогсохгүй, түүнээс дордож, бид бүрэн зөрөлдөх болсон. Түүний хариу үйлдэл намайг бодсоноосоо илүү муу дүгнэлтэнд хүргэсэн юм: “Би таны дутагдлыг илчилснээр таныг ичээх гэсэн биш танд туслахыг хүссэн юм. Та сонсохын оронд намайг буруутгахыг эрмэлзэж, өөрийг тань үл тоосон гэж буруутгаж байна. Сайн байна! Би таныг ганцааранг нь үлдээх болно. Ямартай ч би сайн санаатай байсан бөгөөд эсэргүүцлээрээ та үнэнийг эрэлхийлдэггүй гэдгээ зөвхөн харуулж байна.” Тэр цагаас хойш би үргэлж өөрийгөө зөв, харин тэр ахыг ганцхан буруутай гэж боддог байлаа. Гэсэн хэдий ч, Бурханы миний эргэн тойронд байрлуулсан хүмүүс, эд зүйлс, юмстай харилцах замаар өөрийнхөө тухай мэдлэгийг олж авсан юм.

Хэдэн өдрийн өмнө чуулган миний дүү нарын нэгэнд шинэ үүрэг даалгавар өгсөн юм. Тэрбээр муу нөхцөл байдалд байсан ч, энэхүү даалгаврыг өгснөөс хойш шинэ хүн болж өөрчлөгдөн, илүү эрч хүчтэй сэтгэдэг, өөрийн хэлсэн үгэнд илүү итгэлтэй болсон. Нэг өдөр тэр намайг маш их уурлуулсан дуу авиа, үг хэллэг, арга замаар надад хандан ярив. Тэрбээр Бурханы хүслийг надад мэдүүлж, миний тухай үнэнээр ярьсан боловч би түүнийг сонсож чадаагүй төдийгүй, түүний хэлснийг хүлээн зөвшөөрөөгүй. Би бараг тэсэрдэгийн даваан дээр гэнэт түүнээ өөрийгөө харж, хэдхэн сарын өмнө ахтайгаа харилцаж байхдаа хэрэглэж байсан үг хэллэг, дууны өнгөө санав. Намайг үл тоомсорлосон гэж үзэх нь аргагүй байжээ. Түүний мэдэрсэн зүйл нь чин сэтгэлийн байсан бөгөөд одоо би үхсэн ялаа идэх үед төрдөг муухай мэдрэмж шиг зүйлийг тэр надаас мэдэрснийг ойлгож байна. Бурхан энэхүү үнэнийг олж харах боломжийг надад олгосон юм: Сайн санаа бодолтой ч, зан чанараа өөрчилдөггүй хүний зүрх сэтгэлд Бурханыг багтаах зай байхгүй. Тиймээс түүний илчлэх зүйл бол ойлгомжтой буюу өөрийн Сатаны зан чанарыг биеэрээ харуулах юм. Тэр үед би Христийн хэлсэн үгнээс хэсэг зүйлсийг эргэн саналаа. “Өөрийгөө мэдэх гэдэг нь: Тодорхой салбарт сайн байлаа гэдгээ чи хэдий чинээ их мэдэрнэ, тодорхой салбарт зөв зүйл хийлээ гэж чи хэдий чинээ их бодно, тодорхой салбарт Бурханы санааг хангалуун байлгаж чадна гэж чи хэдий чинээ их бодно, тодорхой салбарт бардамнах нь зүйтэй гэж чи хэдий чинээ бодно—чиний хувьд энэ салбаруудад өөрийгөө мэдэх нь төдий чинээ зохистой бөгөөд тэнд ямар бохир хольц байгааг, ямар зүйл Бурханы санаа зорилгыг хангалуун байлгаж чадахгүйг харахын тулд тэдгээрийг төдий чинээ гүн ухваас зохилтой юм” (Христийн ярианы тэмдэглэл дэх “Өөрийгөө мэдэх нь гүн шингэсэн бодол болон үзэл санаагаа мэдэхийг шаарддаг”). Үүгээр дамжуулан Бурхан хүмүүст өөрсдөө үг, үйлдлээрээ цэвэр ариун бус байдгийг ойлгуулахыг хүссэн. Хүмүүс ёс суртахууны хувьд тэрслүү бөгөөд Бурханы дайсан байдаг тул, тэдний үйлдлийг үнэнээр засаж залруулаагүй л бол угаасаа Бурханы эсрэг байдаг. Тэдний зан авир нь үнэн агаад зэмлэл хүртэх ёсгүй гэж боддог хүмүүс үнэндээ зан чанараараа өөрчлөгдөөгүй байдаг бөгөөд Бурханы заасан бүрэн төгс төгөлдөр байдлыг олоогүй байдаг. Тэд дотоод мөн чанараараа Бурханыг эсэргүүцсэн хэвээр бөгөөд өөрсдийн Сатаны зан чанараа илчилж байна. Хүмүүст ангилж ялган, хүлээн зөвшөөрч, шийдвэрлэх шаардлагатай олон янзын төгс бус чанар байдаг. Одоо би тэр ахтай харилцсан харилцаагаа эргэцүүлэн бодоход би өөрийн зөв гэдгийг сайн санаагаараа зөвтгөж байгаа ч харилцаандаа хуурмаг байр суурьтай байснаа анзаараагүй юм. Би өөрийгөө үнэний эзэн гэж үзээд, бусад хүмүүс хэвийн зан чанартай байгаа эсэхийг мэддэг, хүмүүсийг төгс ялгаж таньдаг хүн гэж үзсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхийг сонсогчдоосоо хатуу чанга шаардаж, жаахан ч гэсэн надтай маргавал түүнийг “үнэнийг эрэлхийлэгч биш” гэж хаяглаж байсан. Би юу илрүүлсэн бэ? Бардамнал, хатуу ширүүн байдал, дарангуйлал, сахилга бат буюу бүгд Сатаны жигшмээр зан чанар байсан. Миний харуулсан зүйл болон агуу улаан лууны дор улс төрийн олон хөдөлгөөн улс төрийн хавчилгад өртөж байгаа хоёрын хооронд ялгаа байна уу? Агуу улаан луу хүмүүсийг буруутгаж, хүмүүст харгис хэрцгий хандах гэсэн өөрийн санаа зорилгоос өөрөөр юунд ч найдаагүй. Би ахтайгаа харилцахаасаа өмнө Бурханд үнэнчээр мөргөж залбиран, түүний удирдамжийг авч байгаагүй, өмнөх дүгнэлтээ гаргахдаа тэр үнэхээр буруутай байсан эсэхийг батлаагүй байж, муу муухайн нөлөөн доор үр дүнгүй ажиллахад нь хувь нэмрээ оруулсан, миний буруутгалыг хүлээн зөвшөөрөхийг шаардсан. Би одоо л миний хийсэн бүх зүйл, үзэл бодол, дүр төрх нь агуу улаан луунд илэрдэг бардам зантай адилхан байсныг ойлгож байна. Миний ялзарсан зан чанар хүмүүст хэрхэн тус болох вэ? Ариун Сүнс надаар дамжуулан хэрхэн хүмүүстэй ажиллаж чадах вэ? Бурхан туслахгүй бол би өөрийн харилцааныхаа үр дүнг хэрхэн дээрдүүлэх вэ? Одоо л би энэ харилцаа үр дүнгүй байсан нь миний ах үнэнийг үгүйсгэсэнээс биш харин би Бурханыг зүрх сэтгэлдээ оруулаагүй байсан, би Бурханы өмнө зөв хүн биш байсантай холбоотой байсныг ойлгож байна. Миний илчилсэн зүйл бол зөвхөн Бурхнаар төдийгүй хүмүүсээр шүүн тунгаагдаж байна.

Бурханы жинхэнэ ажлын ачаар би өөрийгөө таньж мэдсэн бөгөөд хэрэв хүмүүс зан чанараа өөрчлөхгүй бол тэд өөрсдийгөө сайн санаа, зөв хандлагатай гэж бодож байсан ч бусдад тус болохгүй байсныг ойлгох төдийгүй өөрсдийгөө таньж мэднэ. Өнөөдрөөс эхлэн би амьдралынхаа хэв маягийг өөрчилж, өөрийгөө танин мэдэх, өөрийн уг чанараа өөрчлөх, өнгөцхөн үзэл бодлоор шийдвэр гаргахаас зайлсхийх, сайн санаа бодолтой байх үедээ өөрөөсөө алдаа дутагдал хайдаг чиг хандлагаа зогсоож, бүх зүйл дээр өөрийгөө таньж мэдэн, зан чанарын өөрчлөлтийг авчран, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд хичээх хэрэгтэй.

Өмнөх:Энэ бол үнэнийг амьдралд хэрэгжүүлж байгаа явдал юм

Дараах:Жинхэнэ түншлэл

Танд таалагдаж магадгүй