Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

22. Энэ олон жилд Эзэнд итгэх итгэлээр дамжуулан би олон адислал хүлээн авч өвчнөөсөө эдгэрсэн билээ. Хэрэв би Төгс Xүчит Бурханд итгэх юм бол энэ нь би хүний мөс дутагдалтайг харуулахгүй гэж үү?

Бурханаас ирсэн хариулт:

Хүн Бурханд итгэдэг болохоор Бурханы хөлийн мөрийг алхам алхмаар ойрхон дагах ёстой; тэр “Хургыг хаашаа ч явсан дагах” хэрэгтэй. Зөвхөн энэ хүмүүс жинхэнэ замыг хайдаг хүмүүс бөгөөд зөвхөн тэд л Ариун Сүнсний ажлыг мэддэг хүмүүс юм. Бичиг үсэг, хоосон номлолыг боол мэт дагадаг хүмүүс бол Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс билээ. Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагаж, ингэхдээ бүр ойр дагадаг. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу хийхээс үл хамааран, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд төвөгшөөлгүй хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгэгдэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний хөлийн мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөшгүй юм шиг үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад хүн Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад тэр Бурханыг ямар нэг модон зүйл мэт даруй тодорхойлж, Бурхан түүний өмнө харагдаж байгаа шигээ үргэлж ийм хэлбэртэй байна, өнгөрсөнд ямар байсан ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, Бурханы оршихуй, зан чанар ерөөсөө оршдоггүй гэж дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатанд төвлөрчихөөд, ямар ч төрлийн хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байх нь хамаагүй тэр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч Бурханыг бас голдог. Хүн, Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэх“ нь буруу байсан гэж итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, ”Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг боловч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. … Зөвхөн Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа өөрсдийгөө бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг гэрчилж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, тэд Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасладаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагадаг, Бурханы үгсийг сахьдаг” болохоор Бурхан тэднийг тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд хэдий Бурханы хэлсэн үгсэд “чин үнэнч” ханддаг ч гэсэн Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, хорон мууг үйлддэг учраас тэдний үгс болоод үйлдэл маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадах нь бүү хэл, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон ба шинэ эринээр гологдож, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу? Тэдний олонх нь, хуучин хуулийг голж, шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бол мөс чанаргүй гэж итгэдэг. Зөвхөн “мөс чанарын” талаар ярьдаг, Ариун Сүнсний ажлын талаар мэддэггүй энэ хүмүүсийн хувьд, эцэстээ мөс чанар нь өөрсдийнх нь ирээдүйг үгүй хийх болно. Бурханы ажил номлолд баригддаггүй, хэдий энэ нь Түүний ажил ч гэсэн Бурхан үүнтэй зууралддаггүй. Үгүйсгэгдэх ёстой зүйл үгүйсгэгдэж, таягдагдах ёстой нь таягдан хаягдана. Гэтэл хүн Бурханы удирдлагын ажлын өчүүхэн хэсгээс зуурснаараа өөрийгөө Бурхантай дайсагнуулдаг. Энэ нь хүний утгагүй явдал биш гэж үү? Энэ хүний мэдлэггүй байдал биш гэж үү? Бурханы ерөөлийг олж авахгүй байхвий гэдгээсээ эмээж, болгоомжлох тусам хүмүүс их ерөөлийг олж авч чадахгүй, эцсийн ерөөлийг хүртэж чадахгүй болдог. Хуулийг боол мэт сахьдаг хүмүүс бүгд хуулинд хамгийн үнэнч болохоо харуулдаг ба тэд хуулинд хандах тийм үнэнч байдлыг хэдий их харуулна, төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг босогчид болдог. Учир нь одоо бол Хуулийн эрин үе биш, харин Хаанчлалын эрин үе бөгөөд өнөөдрийн ажлыг өнгөрсөн үеийн ажилтай жишиж болохгүй, өнгөрсөн үеийн ажлыг өнөөдрийн ажилтай харьцуулж болохгүй. Бурханы ажил өөрчлөгдсөн, хүний хэрэгжүүлэлт ч мөн өөрчлөгдсөн; энэ нь хуулиас зуурч, загалмайг үүрэх явдал биш. Иймээс хууль болоод загалмайд хандах хүмүүсийн үнэнч байдал Бурханы зөвшөөрлийг олж авахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Өмнөх эрин үе өнгөрөн одсон; энэ бол шинэ эрин үе. Шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүн төгс болгуулах сүүлчийн эрин үед Бурхан шинэ ажлыг бүр ч илүү хурдтайгаар гүйцэтгэнэ. Тиймээс зүрх сэтгэлдээ дуулгаваргүй хүнд Бурханы мөрийг дагахад хэцүү байх болно. Бурхан ямар ч дүрэм журмыг сахьдаггүй, мөн Тэр Өөрийнхөө ажлын ямар ч үе шатыг өөрчлөгдөшгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил илүү шинэлэг, илүү дээд зэргийн болж байдаг. Түүний ажил алхам бүрдээ улам илүү бодитой болж, хүний бодит хэрэгцээтэй улам илүү зохицдог. Хүн зөвхөн ийм төрлийн ажлыг мэдэрснийхээ дараа л өөрийн зан чанарын эцсийн өөрчлөлтөд хүрч чадна. Амийн талаарх хүний мэдлэг улам илүү өндөр түвшинд хүрдэг, үүний адилаар Бурханы ажил илүү өндөр түвшинд хүрдэг. Зөвхөн ийм байдлаар л хүн төгс болгуулж, Бурханы хэрэгцээнд тохирно. Нэг талаар хүний үзлийг няцааж, эргүүлэхийн тулд, нөгөө талаар хүнийг илүү өндөр, илүү бодит байдал руу, Бурханд итгэх итгэлийн хамгийн өндөр түвшин рүү хөтлөхийн тулд Бурхан ийм маягаар ажилладаг, ингэснээр эцэст нь Бурханы хүсэл биелж чадна. Дуулгаваргүй уг чанартай бөгөөд дур зоргоороо эсэргүүцдэг бүхэн Бурханы хүчирхэг шуурхай урагшилж буй ажлын энэ үе шатанд ард орхигдох болно; зөвхөн дуртайяа дуулгавартай байж, баяртайгаар өөрсдийгөө номхруулдаг хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилна. Ийм төрлийн ажилд, хэрхэн захирагдаж, өөрсдийн үзлийг хойш тавихыг та нар бүгдээрээ сурах ёстой. Авч байгаа алхам бүрдээ анхааралтай байх ёстой. Хэрвээ та нар хэнэггүй бол Ариун Сүнсээр гологдсон хүмүүсийн нэг төдийгүй Бурханы ажлыг тасалдуулсан нэгэн болох нь гарцаагүй. Ажлын энэ үе шатыг туулахаас өмнө хүний хуучин дүрэм журам болон хууль хэмжээлшгүй олон байсан тул тэр хяналтаа алдсан бөгөөд үр дүнд нь их зантай болж, өөрийгөө мартсан. Эдгээр нь бүгд Бурханы шинэ ажлыг хүнээр хүлээн зөвшөөрүүлдэггүй саад тотгор юм; тэдгээр нь Бурханыг мэдэж авахад нь хүний өрсөлдөгч болсон. Хэрвээ хүний зүрх сэтгэлд дуулгавартай байдал ч байдаггүй, үнэний төлөөх тэмүүлэл ч байдаггүй бол тэр аюулд өртөх болно. Хэрвээ чи зөвхөн энгийн ажил болон үгэнд захирагддаг ба илүү гүнзгий эрчимтэйг нь хүлээн авч чаддаггүй бол чи хуучин арга замыг баримталдаг нэгэн бөгөөд Ариун Сүнсний ажилтай алхаа нийлүүлж чаддаггүй. Бурханы хийсэн ажил тодорхой цаг хугацаануудад өөр өөр байдаг. Хэрвээ чи нэг үе шатанд асар их дуулгавартай байдлыг харуулсан ч дараагийн үе шатанд юуг ч харуулахгүй юм уу эсвэл маш багыг харуулбал Бурхан чамайг хаях болно. Хэрвээ чи энэ үе шатанд ахихад нь Бурхантай мөр зэрэгцсэн бол Түүнийг дараагийнх руу ахихад ч гэсэн мөр зэрэгцэх ёстой. Зөвхөн тэр үед л чи Ариун сүнсэнд дуулгавартай нэгэн байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэхээр дуулгавартай нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

Өмнөх:Бидний нүгэл уучлагдаж, Эзэнд итгэх итгэлээр зөвтгөгдсөн бөгөөд үүнээс гадна бид олон зүйлээс татгалзан, өөрсдийгөө зориулж, Эзэний төлөө шаргуу хөдөлмөрлөсөн юм. Итгэлийн энэ хэлбэр нь биднийг тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх боломж олгоно гэдэгт би итгэдэг. Гэтэл энэ нь яагаад тэнгэрлэг хаанчлалд ороход бидэнд туслахгүй гэдэг вэ?

Дараах:Хэрвээ би аль хэдийн Эзэн Есүст итгэдэг бол авралд хүрэхийн тулд яагаад Төгс Хүчит Бурханд итгэх хэрэгтэй юм бэ?

Танд таалагдаж магадгүй