Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

77. Итгэгчид энэ нь жинхэнэ зам гэдгийг батлахын тулд Бурханы дуу хоолойг хэрхэн ялган таних ёстой вэ?

Бурханаас ирсэн хариулт:

Бие махбод болсон Бурханы үг нь шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг удирдаж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед хүний өмнө орших чиглэлийг хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь зүгээр л энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед чиглүүлж чадахгүй эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас

Нигүүлслийн эрин үед, Есүс ч гэсэн маш ихийг ярьж, маш их ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Тэр Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр эш үзүүлэгч байсан уу? Яагаад бид Түүнийг Христ гэж хэлдэг вэ? Тэдний хоорондын ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үгийг ярьсан хүмүүс байсан ба тэдний үг хүмүүст бараг л адилхан харагдаж байсан. Тэд бүгд ярьсан ба ажлаа хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид нь зөгнөл хэлж байсан ба үүнтэй адилаар Есүс ч гэсэн тэгсэн. Яагаад ийм байгаа юм бэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанар дээр үндэслэдэг. Энэ асуудлыг ялган салгахын тулд, чи бие махбодын шинж чанарыг авч үзэх ёсгүй ба тухайн хүний үгний гүн гүнзгийг эсвэл өнгөц байдлыг авч үзэх ёсгүй. Эхлээд чи дандаа түүний ажлыг болон түүний ажлын хүнд үзүүлэх үр нөлөөг авч үзэх ёстой. Исаиагийн тэр үед хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан мэдээ нь ердөө л зөгнөл байсан ба амийн үг байгаагүй. Хэрвээ Еховагийн шууд илчлэлт байгаагүй бол хэн ч тэр ажлыг хийж чадахгүй байсан, учир нь энэ нь үхэх үйлтэй хүмүүсийн хувьд боломжгүй зүйл. Есүс ч гэсэн ихийг ярьсан, гэхдээ тэдгээр үгс нь амийн үг байсан ба хүн хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Тиймээс эхлээд Тэр, хүний амийг хангаж чадсан, учир нь Есүс бол амь; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг эргүүлж чадсан; гуравдугаарт, эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Түүний ажил Еховагийн ажилд амжилттай тусалж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг урин залж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан ба Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас өөр байгаад зогсохгүй бас бусад бүх эш үзүүлэгчдээс өөр. Эш үзүүлэгчдийн ажлыг харьцуулан Исаиаг аваад үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, тэр шинэ эринийг авчирч чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан ба шинэ эрин үеийг авчрахаар ажиллаагүй юм. Гуравдугаарт, түүний ярьж байсан зүйл нь түүний өөрийнх нь ойлголтоос ч давсан зүйл байсан. Тэр Бурханы Сүнснээс шууд илчлэлт хүлээн авч байсан ба тэдгээрийг сонссоныхоо дараа ч бусад нь ойлгохгүй байсан. Эдгээр цөөхөн хэдэн зүйл нь, түүний үг бол зөгнөлөөс өөр юу ч биш байсан, Еховагийн оронд хийсэн ажлын нэг хэсгээс өөр юу ч биш байсан гэдгийг батлахад хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн дүүрэн төлөөлж чадахгүй. Тэр бол Еховагийн зарц , Еховагийн ажлын хэрэгсэл л байсан. Тэр зөвхөн Хуулийн эрин үе дэх ажлыг, Еховагийн ажлын цар хүрээнд л хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс илүү даван гараагүй. Үүний эсрэгээр, Есүсийн ажил өөр байсан. Тэр Еховагийн ажлын хүрээг даван гарсан; Тэр бие махбодтой болсон Бурхан болон ажиллаж бүх хүн төрөлхтнийг аврахын тулд цовдлолын замаар явсан. Иймээс, Тэр Еховагийн хийсэн ажлаас гадна шинэ ажлыг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Энэ нь шинэ эрин үеийг урин залсан. Өөр нэг нөхцөл нь Тэр хүний хийж чадахгүй зүйлсийн талаар ярьж чадаж байсан. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтнийг хамарч байсан. Тэр ердөө цөөхөн хэдэн хүний төлөө ажиллаагүй ба Түүний ажил нь цөөхөн тооны хүмүүсийг удирдах явдал байгаагүй. Бурхан хэрхэн хүн болон амилсан, тэр үед Сүнс илчлэлүүдийг хэрхэн өгсөн, Сүнс ажлаа хийхийн тулд хэрхэн хүн дээр бууж ирсэн гэх мэтийн хувьд эдгээр нь хүний харж эсвэл хүрч чадахгүй зүйлс юм. Эдгээр үнэн нь, Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийн баталгаа болох ямар ч боломжгүй. Иймээс, зөвхөн Бурханы үг ба ажил дээр үндэслэн ялгааг харж болох ба эдгээр нь хүнд мэдэгдэхүйц байдаг. Зөвхөн энэ л бодитой. Сүнсний үйл хэрэг чамд харагддаггүй ба зөвхөн Бурхан Өөрөө л тодорхой мэддэг, тэр ч байтугай Бурханы амьд дүр ч бүгдийг мэдэхгүй; чи Түүний хийсэн ажлаар нь л Тэр Бурхан мөн эсэхийг[a] баталж чадна. Түүний ажлаас, нэгдүгээрт Тэр шинэ эрин үеийг нээж чадсан; хоёрдугаарт Тэр хүний амийг тэтгэж, хүний дагах замыг харуулж чадсан гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг мэдэхэд энэ нь хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийж байгаа ажил Бурханы Сүнсийг бүрэн дүүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг тэдгээр ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийх ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг урин залж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ нөхцөл байдлыг нээх байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад эдгээр хэдэн нөхцөл л дангаараа хангалттай юм. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас

Бурханы ажлыг хүний ажлаас хэрхэн ялган салгахыг та бүхэн мэдэх ёстой. Хүний ажлаас чи юу харж байна вэ? Хүний ажилд хүний өөрийнх нь туршлагын маш олон зүйлс байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы өөрийнх нь ажил бас Тэр юу болохыг илэрхийлдэг, гэхдээ Тэр юу болох нь хүн юу болохоос өөр. Хүн бол хүний туршлага болон, амьдралын учрал тохиол (хүн амьдралдаа юуг туулж, юутай тулгарсан эсвэл түүнд байдаг амьдралын философи) байдаг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Чамд нийгмийн туршлага байна уу, үгүй юу гэдгийг болон чи гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагажиж байна гэдгийг чиний илэрхийлж байгаа зүйлээс харж болно, харин чи бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харж чадахгүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг, Тэр бүх төрлийн хүмүүст хамаатай бүх төрлийн дадлыг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар болон тэрслүү ааш авирыг илчлэхдээ бүр ч сайн. Тэр дэлхийн хүмүүсийн дунд амьдардаггүй, гэвч мөнх бус хүмүүсийн угийн чанар болон дэлхийн хүмүүсийн бүх ялзралыг мэддэг. Энэ бол Тэр юу болох юм. Хэдийгээр Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй ч, дэлхий ертөнцтэй харьцах дүрэм журмыг мэддэг, учир нь Тэр хүний угийн чанарыг бүрэн ойлгодог билээ. Тэр хүний нүд харж чадахгүй, хүний чих сонсож чадахгүй, өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ бол Тэр юу болох бөгөөд хүмүүст нээлттэй бас тэднээс нуугдмал байдаг. Түүний илэрхийлдэг зүйл нь ер бусын хүн юу болох тухай биш, харин Сүнсний төрөлхийн шинж чанар ба оршихуй юм. Тэр дэлхийгээр тойрон аялдаггүй боловч үүний тухай бүхнийг мэдэж байдаг. Тэр мэдлэггүй, мэдлэг ухаангүй “хүн дүрст сармагчнуудтай” холбогддог, гэхдээ Тэр мэдлэгээс илүү өндөр, мундаг хүмүүсээс дээгүүрх үгсийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй агаад хүний тогтсон ёс болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч Тэр хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс гуйхын зэрэгцээ хүн төрөлхтний жигшүүрт, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс илүү дээр юм. Түүний хувьд, хийх хэрэгтэй ажлаа хийж, ялзарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчлэхийн тулд ярвигтай, нүсэр, олхиогүй нийгмийн амьдралыг туулах шаардлагагүй. Тийм олхиогүй нийгмийн амьдрал Түүний махан биеийг босгон байгуулахгүй. Түүний ажил болон үгс нь хүний дуулгаваргүй байдлыг л илрүүлнэ үү гэхээс хүмүүсийг дэлхий ертөнцтэй харьцах тухай хичээл болон туршлагаар хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангаж байхдаа нийгэм болоод хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй. Хүнийг илчилж шүүх нь Түүний махан биеийн туршлагын илэрхийлэл биш; энэ нь хүний дуулгаваргүй байдлыг урт хугацааны туршид мэдэж, хүний ялзралыг жигшсэний дараа хүний зөвт биш байдлыг илчлэхийн төлөө юм. Түүний хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг хүнд илчилж, Өөрийнхөө оршихуйг илэрхийлэх юм. Энэ ажлыг зөвхөн Тэр л хийж чадах бөгөөд энэ нь мах, цуснаас бүрдсэн хүний хийж чадах зүйл биш.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Өмнөх:Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы шүүлтийн ажил шашны бүх салбарыг хэрхэн нэгдмэл болгосон бэ?

Дараах:Эцсийн өдрүүдийн ажилдаа Бурхан яагаад шүүлтийн болон гэсгээлтийн олон үгсийг гаргасан бэ?

Танд таалагдаж магадгүй