Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

Гамшгийн Үед Би Бурханы Хамгаалалтыг Харсан

Жан Минь, Бээжин хот

2012 оны 8-р сарын 6

2012 оны 7-р сарын 21-ны өглөө бороо ширүүн орж эхэлсэн. Үдээс хойш цуглаанд очих ёстой байсан ч бороо маш хүчтэй байхыг хараад явахыг хүссэнгүй. Гэхдээ 7 хоногт нэг л удаа болдог цуглаанд явахгүй бол чуулганы ажлаа хийх ямар ч нөхцөлгүй байх байлаа. Гадаа юу ч болж байсан, би тэдэнтэй нөхөрлөл хийх ёстой гэж бодоод цуглаан руу яарав. Үдээс хойш 16:00 цаг өнгөрч байхад цуглаан хийдэг газрын ах гэртээ ирээд: “Та нар цуглаан хийсээр байна уу, гэртээ харьцгаа, тэндээс маш их ус бууж ирж байна”гэж хэлэв. Би гадагш гүйн гарч харвал гол үерлэн маш их ус урсан ирж байлаа. Би өмнө нь тийм их ус харж байгаагүй бөгөөд гэртээ харих аргагүй болов. (Уг нь манайх тосгоноос хагас ли зайд байдаг.) Би маш их санаа зовж байлаа. Би юу ч хийж чадахгүй болж, цуглаан хийдэг газар маань газар өндөрт, илүү аюулгүй тул эргэж очихоос өөр аргагүй болов. Хэсэг хугацааны дараа хүмүүсийн шуугилдах дуу сонсдов. Би гарч ирж харвал манай тосгоны томчууд, хүүхдүүд бүгд олс, шон барин явж байлаа. Манай байшин юу болсныг би яаран асуухад хэн нэг нь надад байшин чинь урсаагүй, гэхдээ хашааны гаднах усны түвшин өндөр байсан гэв. Би дотроо бүх зүйл Бурханы гарт байдаг. Байшин урссан ч Бурханд илүү сайн зорилго бий гэж бодов:.

Дараа өдөр нь үүрээр би бусад оршин суугчидтай хамт тосгондоо эргэж ирэв. Бид тосгондоо очоод мэл гайхсан. Борооны ус тосгон даяар эмх замбараагүй байдал үүсгэн урсан өнгөрснийг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Гэхдээ хамгийн их гайхсан зүйл бол энэ юм: Манай тосгонд 18 байшин байдгаасзөвхөн 4 нь нам дор хэсэгт байдаг бөгөөдманай байшин хамгийн аюултай хэсэгт байв. Хэрэв жалгын ус доош урссан бол бүх ус манай байшингийн ард цуглаж, байшинг хэдийд ч урсгаж орхих байсан. Би үерийн ус байшингийн хажуугаар өнгөрнө гэж төсөөлөөгүй байсан бөгөөд хашаандаа ороод бүр ч гайхашрав. Манай дээхнэ байдаг айлын хашаанаас урссан элс, шавар хашааны гаднах сувгаар урд талын айлын хашаа руу урссан учраас манай байшин бүрэн бүтэн үлджээ. Хэдийгээр манай байшингийн ард жижиг далан байсан бөгөөд чулуунууд нь маш жижиг байсан боловч үерт урсаагүй байлаа. Харин эсрэгээрээ, хүмүүсийн бөх бат, аюулгүй гэж бодож байсан байшингуудын хана усанд урсаж, эсвэл элсээр хучигдаж, зарим нь усаар дүүрсэн байсан. Нийт арван найман өрхөөс тав нь гамшигт өртөөгүй, бусад нь эвдрэлд орсон байлаа. Энэ дүр зургийг хараад зүрх минь дэлсэв. Би сэтгэл хөдлөлөө яаж илэрхийлэхээ мэдэхгүй байсан. Гэхдээ тайвширсны дараа урьд нь би Бурханы зүрх сэтгэлийг үргэлж шархлуулж, Бурханыг эсэргүүцэн тэрсэлж байснаа жигшин санав. Бурханаас надад өгсөн энэ нинжин сэтгэл, хамгаалалтыг би үнэхээр авах гавьяагүй байсан юм.

Үс босмоор аймшигт энэ үерийн усыг үзсэний дараа л Бурханы үгсийн утгыг би бүрэн мэдрэх болсон юм: “хүн яаж ч чармайн тэмцэх нь хамаагүй Бурханы анхаарал халамж, хамгаалалт, хангалтгүйгээр хүн хүлээн авах учиртай байсан бүхнээ хүлээн авч чадахгүй” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”). “хүмүүс хэдэн арван, мянган төлөвлөгөө зохиож болно, гэхдээ эцсийн дүнд тэд Миний гарын алгаас зугтаж чадахгүй. Бүх зүйл, үйл явдлууд Миний гараар зохицуулагддаг” (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс ). Бурханы үгэнд Бурхан бүгдийг харж хамгаална, Бурхан бүгдийг удирдана гэж хүмүүст амласан нь надад дахин ердийн нэг хэллэг байхаа болино. Энэ гамшгийн дунд би гүн гүнзгий гэгээрсэн юм. Хэрэв бид өөртөө зориулж сонголт төлөвлөгөө хийлгүй, чин сэтгэлээсээ үнэнийг эрэлхийлж, Бурханыг сэтгэл ханамжтай байлган Бурханы гарт ирээдүй, хувь тавилангаа өгвөл нөхцөл байдлаас үл шалтгаалан Бурхан биднийг ивээж, хамгаалж, ямар ч хямралыг даван туулуулна гэдгийг би мэдэрсэн. Учир нь Бурхан хүн болгонд зөв шударга ханддаг.

Өмнөх:Бурхан манай гэр бүлийг гамшгаас хамгаалсан

Дараах:Гай Гамшиг Дунд Хүнийг Аврахын төлөөх Бурханы Уйгагүй Халамжийг Мэдэрсэн нь

Танд таалагдаж магадгүй