Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

3. Миний бодлоор, аль ч шашин хүн төрөлхтөнд сайн сайхныг заадаг. Энэ нь хүн төрөлхтөн ямар шашин шүтдэгээс үл хамааран, чин сэтгэлээсээ итгэж, муу зүйл үйлдэхгүй байвал авралд хүрнэ гэсэн үг үү?

Бурханаас ирсэн хариулт:

Дэлхийг бүтээх чадваргүй нэгэн үүнийг төгсгөлд нь аваачих чадваргүй байх болно, харин дэлхийг бүтээсэн Тэр гарцаагүй үүнийг төгсгөлд нь аваачна, иймээс хэрвээ хүн, эрин үеийг төгсгөж чадахгүй, бие сэтгэлээ хөгжүүлэхэд нь л хүнд туслах төдий бол тэр гарцаагүй Бурхан биш байх ба гарцаагүй хүн төрөлхтний Эзэн биш байх юм. Тэр тийм агуу ажил хийх чадваргүй байх болно; тийм ажлыг биелүүлэх цорын ганц нэгэн байдаг бөгөөд энэ ажлыг хийж чадахгүй бүхэн нь гарцаагүй Бурханаас ондоо дайснууд юм. Хэрвээ тэдгээр нь гаж урсгал бол тэд Бурхантай зохицохгүй, мөн хэрвээ тэд Бурхантай зохицохгүй бол тэд Бурханы дайснууд билээ. Бүх ажил энэхүү нэг жинхэнэ Бурханаар хийгддэг ба бүх орчлон ертөнц энэ нэг Бурханд захирагддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Энэ ажлын төгсгөлд бүх шашны урсгалууд нэг болох болно, бүх бүтээл Бүтээгчийн ноёрхол дор буцан ирж, бүх бүтээл нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөж, бүх гаж урсгал юу ч биш болж хэзээ ч дахин гарч ирэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

 “Энэ газар дэлхий дээр зөв шударга үгүй, зөв шударга нь энэ дэлхийд үгүй” гэдэг нь үнэн үг юм. Бурханы өмнө очих үедээ чи юу өмсөж байгаагаа эргэцүүлж бод, өөрийн бүх үг, үйлдэл, өөрийн бүх бодол санаа, тэр ч бүү хэл өдөр болгон мөрөөддөг мөрөөдлөө ч эргэцүүлж үз—тэдгээр нь бүгд чиний төлөө л байдаг. Энэ нь аливаа ажил хэргийн бодит байдал биш гэж үү? “Зөв шударга байдал” гэдэг нь өглөг өгнө гэсэн үг биш, энэ нь хөршөө өөр шигээ хайрлана гэсэн үг биш бөгөөд энэ нь тэмцэлдэхгүй, маргахгүй, дээрэмдэхгүй эсвэл хулгайлахгүй байна гэсэн үг ч биш. Зөв шударга байдал гэдэг нь Бурханы даалгаврыг өөрийн үүрэг хэмээн хүлээн авч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг тэнгэрээс илгээсэн ажил хэмээн дуулгавартай дагаж, цаг хугацаа эсвэл орон зайнаас үл хамааран Эзэн Есүсийн хийсэнтэй адилаар бүхнийг хийнэ гэсэн үг юм. Энэ нь Бурханы ярьсан яг тэр зөвт шударга байдал юм. Лот юу олж авах эсвэл алдахаа үл хайхран Бурханы илгээсэн хоёр тэнгэр элчийг аварсан учраас түүнийг зөв шударга хүн гэж хэлж болох юм. Тухайн үед түүний хийсэн зүйлийг зөв шударга гэж хэлж болох боловч түүнийг зөв шударга хүн гэж нэрлэж болохгүй. Лот Бурханыг харсан учраас л тэр тэнгэр элчүүдийн оронд өөрийн хоёр охиноо өгсөн юм. Гэхдээ өнгөрсөн үе дэх түүний зан ааш нь бүхэлдээ зөв шударгыг төлөөлж байгаагүй ба тиймээс Би “энэ дэлхий дээр зөв шударга хүн байхгүй” гэж хэлдэг. Сэргэлтийн урсгал дахь хүмүүсийн дотроос ч гэсэн хэнийг ч зөв шударга гэж хэлж чадахгүй. Чиний үйлдэл хичнээн сайн байсан ч гэсэн, Бурханы нэрийг алдаршуулахын тулд чи хэрхэн харагдлаа ч гэсэн, бусдыг цохиж хараахгүй эсвэл тэднийг дээрэмдэж, тэднээс хулгай хийхгүй байсан ч чамайг мөн л зөв шударга хэмээн нэрлэж чадахгүй. Учир нь тийм зүйлсийг ямар ч энгийн хүн эзэмшиж чадна. Өнөөдөр, гол зүйл юу вэ гэвэл чи Бурханыг мэддэггүйд байгаа юм. Өнөөдөр чамайг жаахан хүн чанартай гэж хэлж болох боловч чи Бурханы хэлсэн зөв шударга байдлыг алдсан бөгөөд иймээс чиний хийдэг юу ч Бурханы талаарх чиний мэдлэгийн баталгаа биш юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой”-оос

Хүнийг шүүдэг Бурханы стандарт нь түүний мөн чанар Өөрт нь дуулгавартай эсэхэд үндэслэдэг; тухайн хүний зан авир сайн эсвэл муу байхаас үл хамааран, уг хүний үг яриа зөв эсвэл буруу байхаас үл хамаарч Бурханд дуулгавартай хүн бол зөвт хүн, дуулгаваргүй хүн бол дайсан буюу хорон муу хүн юм. Зарим хүмүүс ирээдүйд сайн газар хүрэхийн тулд сайн үйл хэргийг ашиглахыг хүсдэг, мөн зарим хүн сайхан хүрэх газар худалдаж авахын тулд сайхан үг ашиглахыг хүсдэг. Бурхан хүний үр дүнг өөрийнх нь зан авир, үг хэлээр тодорхойлдог гэж хүмүүс буруу итгэдэг, тиймээс олон хүн заль мэхээр дамжуулан түр зуурын ивээл олж авахын тулд үүнийг ашиглахаар чармайх болно. 

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрын талаар ойлгож чадахгүй, мөн Миний ярьж буй үгэнд ч итгэдэггүй хүн одоо олон байгаа; итгэдэггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй бүхэн бол чөтгөрүүд! Эрж хайдаг ба эрж хайдаггүй хоёр төрлийн хүмүүс одоогоор байгаа ба энэ хоёр төрлийн хүмүүсийн хүрэх газар ялгаатай. Үнэний мэдлэгийг эрэлхийлдэг, үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс бол Бурханы аврах хүмүүс юм. Жинхэнэ замыг мэддэггүй хүмүүс бол чөтгөрүүд, дайснууд; тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам бөгөөд устгагдах болно. Тодорхойгүй Бурханд сүсэглэн итгэгчид ч гэсэн чөтгөрүүд биш гэж үү? Сайн мөс чанартай боловч жинхэнэ замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол чөтгөрүүд юм; тэдний мөн чанар нь Бурханыг эсэргүүцэх явдал. Жинхэнэ замыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд энэ хүмүүс олон зовлон бэрхшээлийг даван туулсан ч гэсэн мөн л устгагдах болно … Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэн боловч чөтгөрийнх; тийм ч болохоор тэд устгагдах болно. 

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Өмнөх:Ертөнц яагаад харанхуй, хорон муухай юм бэ? Хүн төрөлхтнийг завхралын дээд цэгт байх үед нь устгах уу?

Дараах:Буддистууд болон Даогийн шашинтнууд ертөнцийн явдлаас ангид байж, аскетизмыг зуршил болгодог, энэ нь тэдэнд аврал авчрах уу?

Танд таалагдаж магадгүй