Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Иов Бурханы нэрийг алдаршуулдаг бөгөөд ерөөл эсвэл гай гамшгийн талаар боддоггүй

Иов Бурханы нэрийг Алдаршуулдаг бөгөөд ерөөл эсвэл гай гамшгийн талаар боддоггүй

Иовын талаарх Библийн түүхүүдийн дотор хэзээ ч дурдаж байгаагүй баримт байдаг, өнөөдөр бид үүнд анхаарал хандуулах болно. Хэдийгээр Иов хэзээ ч Бурханыг харж эсвэл Бурханы үгийг өөрийн чихээр сонсож байгаагүй ч гэсэн Иовын зүрх сэтгэлд Бурханы орон зай байсан. Тэгвэл Бурханд хандах Иовын хандлага ямар байсан бэ? Энэ нь,өмнө дурдсанаар, “Еховагийн нэр алдаршсан байх ёстой” хэмээх байсан юм. Түүний Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь ямар ч болзолгүй, тайлбаргүй мөн шалтгаангүй байсан. Иов өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгч, үүнийг Бурханаар хянуулахыг зөвшөөрсөн гэдгийг бид харж болно; түүний бодсон бүхэн, түүний шийдсэн бүхэн, түүний зүрх сэтгэлдээ шийдсэн бүхэн нь Бурханы өмнө нээлттэй байсан бөгөөд Бурханаас нууж хаагаагүй юм. Түүний зүрх сэтгэл Бурханы эсрэг зогсоогүй, тэр Бурханаас түүний төлөө ямар нэг зүйл хийхийг эсвэл түүнд ямар нэг зүйл өгөхийг гуйгаагүй бөгөөд Бурханыг шүтэн мөргөснөөрөө ямар нэг зүйлийг олж авах болно гэсэн туйлширсан хүслийг тэр өвөрлөөгүй. Иов Бурхантай наймаа хэлэлцээгүй, Бурханд ямар ч хүсэлт, шаардлага тавиагүй. Түүний Бурханы нэрийг алдаршуулж байгаа нь бүх зүйлийг захирах Бурханы агуу хүч чадал, эрх мэдлийн улмаас байсан бөгөөд энэ нь тэр ерөөл хүртсэн эсвэл гай гамшигт нэрвэгдсэн эсэхээс хамаарч байгаагүй. Бурхан хүмүүсийг ерөөж эсвэл тэдэнд гай гамшиг авчрах эсэхээс үл хамааран, Бурханы хүч чадал, эрх мэдэл өөрчлөгдөхгүй, тиймээс хүний нөхцөл байдлаас үл хамааран Бурханы нэр магтагдах ёстой гэж тэр итгэдэг байсан юм. Хүн Бурханаар ерөөгдөх нь Бурханы дээд эрхээс болдог бөгөөд, хүнд гай гамшиг тохиолдох үед энэ нь ч гэсэн мөн Бурханы дээд эрхээс болдог. Бурханы хүч чадал, эрх мэдэл хүний бүх зүйлийг захиран, зохицуулдаг; хүний хувь заяаны элдвийн байдал нь Бурханы хүч чадал, эрх мэдлийн илрэл бөгөөд хүний үзэл бодлоос үл хамааран Бурханы нэр магтагдах ёстой. Энэ нь өөрийн амьдралын хугацаанд Иовын мэдэрч, мэдэж авсан зүйл юм. Иовын бүх бодол, үйлдлүүд нь Бурханы чихэнд хүрч, Бурханы өмнө очсон бөгөөд Бурханд чухал гэж харагдсан. Бурхан Иовын энэ мэдлэгийг нандигнасан бөгөөд ийм зүрх сэтгэлтэй байгаад нь Иовыг эрхэмлэн хайрласан. Энэ зүрх сэтгэл нь Бурханы тушаалыг үргэлж, бүхий л газарт хүлээж, ямар цаг хугацаа эсвэл газар байх нь хамаагүй түүнд тохиолдсон бүхнийг хүлээн авч байсан. Иов Бурханд ямар ч шаардлага тавиагүй. Түүний өөрөөсөө шаардаж байсан зүйл нь Бурханаас ирсэн бүх зохицуулалтыг хүлээж, хүлээн авч, нүүр тулж, дуулгавартай байх явдал байсан; энэ нь түүний үүрэг гэж Иов итгэсэн бөгөөд энэ нь яг Бурханы хүссэн зүйл байсан юм. Иов хэзээ ч Бурханыг хараагүй мөн Түүнийг ямар нэг үг хэлэхийг, тушаал өгөхийг, ямар нэг сургаал хэлэхийг эсвэл түүнд ямар нэг зүйлийг зааварлахыг сонсоогүй. Өнөөдрийн үгний тухайд, Бурхан түүнд ямар ч гэгээрэл, удирдамж эсвэл үнэнтэй хамаатай нөхцөл өгөөгүй үед тэр тийм мэдлэг болон Бурханд хандах хандлагыг эзэмшиж чадаж байсан нь—үнэ цэнэтэй байсан ба тэр ийм зүйлсийг харуулах нь Бурханд хангалттай байсан бөгөөд түүний гэрчлэл Бурханаар сайшаагдаж, Бурханаар үнэлэгдсэн. Иов Бурханыг хэзээ ч хараагүй, эсвэл Бурхан түүнд өөрийн биеэр ямар нэг сургаал хэлэхийг сонсоогүй, гэхдээ Бурханы хувьд түүний зүрх сэтгэл болон тэр өөрөө, Бурханы өмнө гүн гүнзгий онол ярьж, зөвхөн бардамнаж, золиослол өргөх тухай ярьдаг боловч хэзээ ч Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй байгаагүй, хэзээ ч Бурханаас үнэхээр эмээж байгаагүй хүмүүсээс хамаагүй илүү эрхэм нандин байсан билээ. Учир нь Иовын зүрх сэтгэл цэвэр ариун агаад Бурханаас нуугдаагүй байсан, түүний хүн чанар үнэнч шударга, зөөлөн сэтгэлтэй байсан ба тэр шударга ёсыг болон эерэг бүхнийг хайрласан билээ. Зөвхөн тийм зүрх сэтгэл, хүн чанартай хүн л Бурханы замыг дагаж чадах бөгөөд Бурханаас эмээж муугаас зайлах чадвартай байсан. Тийм хүн Бурханы дээд эрхийг харж чадна, Түүний эрх мэдэл, хүч чадлыг харж чадах ба Түүний дээр эрх болон зохицуулалтанд дуулгавартай байж чадах юм. Зөвхөн ийм л хүн Бурханы нэрийг үнэхээр магтаж чадах юм. Яагаад гэвэл, тэр Бурхан түүнийг ерөөж, эсвэл түүнд гай гамшиг авчрах эсэхийг хардаггүй, учир нь бүх зүйл Бурханы гараар хянагддаг бөгөөд хүн санаа зовно гэдэг нь тэнэг зан, мэдлэггүй байдал, бодлогогүй байдал, Бурхан бүх зүйлийг захирдаг баримтад эргэлзэх болон Бурханаас эмээхгүй байхын тэмдэг гэдгийг тэр мэддэг байсан юм. Иовын мэдлэг бол яг Бурханы хүсэж байсан зүйл юм. Иймээс Иов Бурханы талаар та нараас илүү онолын мэдлэгтэй байсан уу? Тэр үеийн Бурханы ажил болон яриа цөөхөн байсан учраас, Бурханы талаар мэдлэг олж авах нь амархан зүйл байгаагүй. Иовын энэ амжилт тийм ч шалихгүй хэрэг байгаагүй. Тэр Бурханы ажлыг туулаагүй мөн Бурханы ярьж байгааг хэзээ ч сонсоогүй эсвэл Бурханы нүүр царайг хараагүй. Тэр Бурханд хандах тийм хандлагатай байж чадаж байсан нь бүхэлдээ түүний хүн чанар болоод түүний хувийн эрэл хайгуул буюу одоогийн хүмүүсийн эзэмшиж чадаагүй хүн чанар, эрэл хайгуулын үр дүн билээ. Тиймээс тэр үед Бурхан, “Иов шиг төгс, шулуун шударга хүн газар дэлхий дээр хаана ч байхгүй” гэж хэлсэн. Тэр үед, Бурхан түүний талаар аль хэдийн тийм үнэлгээ хийж, тийм дүгнэлтэнд хүрсэн байсан. Энэ нь өнөөдөр хэчнээн илүү үнэн байх вэ?

“Үг нь махбодоор илэрсэн (үргэлжлэл)” номоос

Өмнөх:Бурхан түүнээс нуугдаж байснаас болж Иовын Бурханд итгэх итгэл ганхаагүй

Дараах:Бүхий л амьдралдаа Иовын амьдран харуулсан үнэ цэнэ

Танд таалагдаж магадгүй