Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Иов Сатаныг ялж, Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон

Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг, хүмүүс хүмүүсийн гадна талыг хардаг гэж би үргэлж хэлдэг. Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн доторхыг хардаг учраас Тэр тэдний мөн чанарыг ойлгодог, харин тэгэхэд хүмүүс бусдын гадна тал дээр үндэслэн тэдний мөн чанарыг тодорхойлдог. Иов ам нээж, өөрийн төрсөн өдрийг хараах үед энэ үйлдэл нь Иовын гурван найзыг оролцуулаад бүх сүнслэг хүмүүсийг гайхашруулсан. Хүн Бурханаас ирсэн бөгөөд Бурханаас хайрласан амь нас болон бие махбоддоо, түүнчлэн өөрийн төрсөн өдөртөө талархвал зохих ба тэдгээрийг харааж болохгүй. Энэ нь ихэнх хүмүүст ойлгомжтой бөгөөд санаанд нь багтахуйц зүйл юм. Бурханыг дагаж буй хэний ч хувьд энэ ойлголт нь ариун бөгөөд халдашгүй, энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй үнэн юм. Нөгөө талаар, Иов дүрэм зөрчсөн: Тэр өөрийн төрсөн өдрийг хараасан. Энэ нь ихэнх хүмүүс цээртэй бүсэд нэвтэрсэн гэж үздэг үйлдэл юм. Тэр хүмүүст ойлгогдож, өрөвдүүлэх ч эрхгүйгээр үл барам тэр Бурханы уучлалыг ч хүртэх эрхгүй. Үүний зэрэгцээ улам олон хүмүүс Иовын зөв шударга байдалд эргэлзэх болдог, учир нь Бурхан түүнийг ивээдэг нь Иовыг өөгшүүлж, түүнийг маш зоригтой, бодлогогүй болгосон, тэрээр түүнийг ерөөж, насан туршид нь халамжилсных нь төлөө Бурханд талархаагүй төдийгүй өөрийн төрсөн өдрийг сүйрэг гэж зүхсэн мэт харагддаг. Бурханыг эсэргүүцсэн явдал биш юм бол энэ юу юм бэ? Тийм өнгөц байдал нь хүмүүсийг Иовын үйлдлийг буруушаах нотолгоогоор хангасан, гэхдээ тухайн үед Иов үнэхээр юу бодож байсныг хэн мэдэх юм бэ? Иов яагаад ингэсний шалтгааныг хэн мэдэх юм бэ? Зөвхөн Бурхан болон Иов өөрөө л дотоод түүх, учир шалтгааныг мэддэг.

Сатан Иовын ясыг өвтгөхөөр гараа сунгахад Иов зугтах аргагүйгээр, эсвэл эсэргүүцэх чадалгүйгээр түүний саварт оржээ. Түүний бие, сэтгэл асар их өвдөж шаналсан ба энэ өвдөлт нь махан биед амьдардаг хүний өчүүхэн, эмзэг, хүч чадалгүй байдлыг түүнд гүн гүнзгий мэдүүлсэн. Түүний зэрэгцээ, Бурхан яагаад хүн төрөлхтнийг анхаарч, халамжилдаг талаар гүнзгий ойлголтыг олж авсан юм. Сатаны саварт байхдаа Иов мах, цуснаас бүрдсэн хүн бол үнэндээ огт хүч чадалгүй бөгөөд сул дорой байдгийг ухаарсан. Түүнийг өвдөг сөхрөн унаж, Бурханд залбирах үед Бурхан Өөрийн нүүрийг халхалж, нуугдаж байгаа мэт түүнд санагдсан, учир нь Бурхан түүнийг Сатаны гарт бүрэн өгсөн билээ. Тэгэхийн зэрэгцээ Бурхан мөн түүний төлөө уйлж, бас цаашлаад түүний төлөө зовж шаналж байсан; түүнийг өвдөхөд Бурхан өвдөж, түүнийг шаналахад шаналж байв... Иов Бурханы өвдөхийг, түүнчлэн энэ нь Бурханд хэчнээн тэвчихийн аргагүй байсныг мэдэрч байсан юм... Иов Бурханд илүү их уй гашуу авчрахыг ч хүсээгүй, өөрийнх нь төлөө Бурханыг уйлуулахыг ч хүсээгүй, түүгээр ч зогсохгүй түүнээс болж Бурхан зовж шаналахыг тэр харахыг хүсээгүй билээ. Энэ мөчид Иов бие махбодынх нь авч ирсэн өвчнийг цаашдаа амсахгүйн тулд, зөвхөн өөрийн махан биеийг хаяхыг хүсэж байсан, учир нь ингэснээр л, түүний өвдөлтөөс болж Бурхан шаналж байгааг болиулах байсан—гэсэн ч тэр тэгж чадаагүй ба зөвхөн бие махбодын өвдөлтийг төдийгүй мөн Бурханы санааг зовоохгүйг хүссэн шаналлыг бас туулах хэрэгтэй болсон. Энэ хоёр—нэг нь бие махбодын, нөгөө нь сүнсний—өвдөлт нь Иовд зүрх зүсэм, дотор бачуурам өвдөлтийг авчирсан ба мах цуснаас бүтсэн хүний хязгаарлал хүнийг хэрхэн сэтгэлээр унагаж, арчаагүй санагдуулдагийг түүнд мэдрүүлсэн юм. Эдгээр нөхцөл байдалд Бурханыг хүсэх түүний тэмүүлэл улам ирмүүн болж, Сатаныг жигших нь улам их болсон. Энэ үед Иов, түүний төлөө Бурхан уйлж, эсвэл өвдөхийг нь мэдэрч байгааг харснаас хүний ертөнцөд хэзээ ч төрөөгүй байсан нь дээр байж, байгаагүй байсан нь дээр байж гэж илүүд үзэх байсан юм. Тэр өөрийн бие махбодыг гүнээ жигшиж, өөрөөсөө, өөрийнхөө төрсөн өдрөөс, бүр өөртэйгээ холбоотой юм бүхнээс залхаж, дургүй нь хүрч эхэлсэн. Тэр өөрийнх нь төрсөн өдрийг, эсвэл үүнтэй холбоотой бүхнийг цаашид дурдахыг хүсээгүй, иймээс тэр ам нээж, “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг. Тэр өдөр харанхуйлаг. Бурхан түүнийг дээрээс ч бүү хараг, тэр өдрийг гэрэл ч бүү гийгүүлэг” (Иов 3:3-4) гэж өөрийн төрсөн өдрийг хараасан. “Миний төрсөн тэр өдөр, мөн нэгэн хөвгүүн хэвлийд бүрэлдлээ гэсэн тэр шөнө ч сөнөг” гэсэн Иовын үгс өөрийгөө жигшиж байгааг нь, түүнчлэн “Тэр өдөр харанхуйлаг. Бурхан түүнийг дээрээс ч бүү хараг, тэр өдрийг гэрэл ч бүү гийгүүлэг” гэсэн нь түүний өөрийгөө зэмлэж, Бурханд шаналал учруулсандаа өртэй болсон санааг харуулдаг. Энэ хоёр ишлэл нь Иовд тэр үед ямар санагдаж байсны туйлын илэрхийлэл бөгөөд түүний төгс, шулуун шударга байдлыг бүгдэд бүрэн дүүрэн харуулдаг. Үүний зэрэгцээ, Иовын хүсэж байсанчлан түүний Бурханд итгэх итгэл болон дуулгавартай байдал, түүнчлэн Бурханаас эмээх нь үнэхээр дээшилсэн. Мэдээжээр, энэхүү дээшлэлт нь Бурханы хүлээж байсан яг тэр үр нөлөө юм.

Иов Сатаныг ялж, Бурханы нүдээр жинхэнэ хүн болсон

Иов эхний шалгалтыг амсах үедээ өөрийн бүх эд хөрөнгө, үр хүүхдээ алдсан боловч үүний дүнд тэр балраагүй, эсвэл Бурханы эсрэг нүгэл болох ямар нэг зүйлийг хэлээгүй. Тэр Сатаны уруу таталтыг давж гарсан, тэр өөрийн эд хөрөнгө, үр хүүхдийг давсан ба мөн өөртөө байгаа бүхнийг алдах шалгалтыг давж гарсан, өөрөөр хэлбэл, Бурхан тэгж авахад тэр дуулгавартай байж чадсан ба үүний учир Бурханд талархал, магтаалыг өргөсөн. Сатаны эхний шалгалтын үеэр Иовын зан төлөв ийм байсан, мөн Бурханы эхний шалгалтын үед Иовын гэрчлэл ийм байсан юм. Хоёр дахь шалгалтаар Сатан Иовыг зовоохын тулд Сатан гараа сунгасан ба Иов хэдийгээр урьд өмнө өвдөж үзсэнээс хавьгүй айхтар өвдөлтийг мэдэрсэн боловч түүний гэрчлэл нь хүмүүсийг гайхашруулж орхиход хангалттай байсан. Тэр Сатаныг дахин нэг ялахын тулд сэтгэлийн тэнхээ, итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай хандах байдлаа ашигласан бөгөөд түүний зан төлөв болон гэрчлэлийг Бурхан бас дахин сайшааж, ивээсэн юм. Энэ сорилтын үеэр Иов бие махбодын өвдөлт нь түүний Бурханд итгэх итгэл болоод дуулгавартай байдлыг өөрчилж чадахгүй, эсвэл Бурханд үнэнч зүтгэдгийг нь болон Бурханаас эмээдгийг нь үгүй болгож чадахгүй гэдгийг Сатанд харуулахын тулд жинхэнэ зан төлвөө ашигласан; тэр үхэлтэй нүүр тулснаас болоод Бурханаас татгалзахгүй, эсвэл өөрийн төгс, шулуун шударга байдлыг хаяхгүй байсан. Иовын шийдэмгий байдал нь Сатаныг хулчгар болгож, түүний итгэл нь Сатаныг хүлцэнгүй, бэмбэгнүүр болгосон, түүний Сатантай хийсэн үхэл амьдралын тулааны хүч нь Сатанд гүн гүнзгий үзэн ядалт, хорсол төрүүлж, түүний төгс, шударга байдал Сатаныг өөр юу ч хийж чадахгүй болгосон ба тэгснээр Сатан түүний эсрэг дайралтуудаа орхисон бөгөөд Ехова Бурханы өмнө Иовыг зэмлэн буруушаахаа больсон. Энэ нь, Иов дэлхийг ялан дийлсэн, тэр махан биеийг ялан дийлсэн, тэр Сатаныг ялан дийлсэн, тэр үхлийг ялан дийлсэн гэсэн үг юм; тэр бол Бурханд бүрэн дүүрэн, үнэхээр харьяалагддаг хүн байсан. Энэ хоёр шалгалтын үеэр Иов өөрийн гэрчлэлд бат зогсож, өөрийн төгс, шударга байдлыг амьдран харуулж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг амьдралын зарчмынхаа цар хүрээг өргөжүүлсэн. Энэ хоёр шалгалтыг туулснаар Иовд илүү баялаг туршлага хуримтлагдаж, энэхүү туршлага нь түүнийг улам боловсорсон, хашир хүн болгосон, энэ нь түүнийг илүү хүчтэй, илүү агуу итгэл үнэмшилтэй болгосон ба энэ нь түүнийг өөрийн хатуу баримталдаг шулуун шударга зангийн үнэн зөв, үнэ цэнэтэй байдалд улам илүү итгэлтэй болгосон юм. Ехова Бурхан Иовыг шалгасан нь хүний төлөө Бурханы санаа тавьдаг талаар гүн ойлголт, мэдрэмжийг түүнд өгсөн ба Бурханы хайрын үнэ цэнэтэй байдлыг мэдрэх боломжийг түүнд олгосон, энэ үеэс эхлээд Бурханаас эмээдэг байдал дээр нь Бурханыг анхаарах, хайрлах нэмэгдсэн. Ехова Бурханы шалгалтууд нь Иовыг Түүнээс холдуулаагүйгээр үл барам, харин түүний зүрх сэтгэлийг Бурханд илүү ойртуулсан. Иовын амссан махан биеийн өвдөлт нь дээд цэгтээ хүрсэн үед Ехова Бурханы санаа зовохыг тэр мэдэрсэн нь өөрийнхөө төрсөн өдрийг хараахаас өөр сонголтыг түүнд үлдээгээгүй юм. Тийм зан авир нь эртнээс төлөвлөсөн зүйл байгаагүй, харин түүний зүрх сэтгэлээс гарсан Бурханыг анхаарах, хайрлах төрөлхийн илчлэл байсан, энэ нь Бурханыг бодож, хайрлахаас нь гарсан төрөлхийн илчлэл байсан. Өөрөөр хэлбэл, тэр өөрийгөө жигшиж байсан учраас, Бурханыг зовоохыг хүсээгүй, бас тэгж тэвчихгүй байсан учраас түүний халамж, хайр нь өөрийгөө үл хайрлах цэгт хүрсэн. Энэ үед Иов Бурханыг гэсэн удаан хугацааны хүндлэл, хүсэл тэмүүлэл ба Бурханд зориулсан үнэнч зүтгэлээ дээшлүүлж, анхаарал тавих болон хайрлах түвшинд аваачсан. Үүний зэрэгцээ тэр мөн Бурханд итгэх өөрийн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлыг дээшлүүлж, анхаарал тавих, хайрлах түвшинд аваачсан. Бурханд хор учруулах ямар нэг зүйл хийхийг тэр өөртөө зөвшөөрөөгүй, тэр Бурханыг гомдоох байдлаар авирлахыг өөртөө зөвшөөрөөгүй бөгөөд өөрийнхөө учир шалтгааны улмаас Бурханд ямар нэг уй гашуу, гансрал эсвэл зовлон учруулахыг өөртөө зөвшөөрөөгүй юм. Бурханы нүдэнд Иов хэдийгээр урьдын Иов хэвээрээ байсан ч, Иовын итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх нь Бурханд бүрэн дүүрэн сэтгэл ханамж, баяр баясал авчирсан. Энэ үед Бурханы түүнээс хүлээж байсан төгс байдалд Иов хүрсэн ба тэр Бурханы нүдэнд “төгс ба шударга” гэж дуудаж үнэхээр болохуйц хүн болсон байв. Түүний зөв шударга үйл хэрэг нь Сатаныг ялан дийлж, Бурханд өгөх гэрчлэлдээ бат зогсох боломжийг түүнд олгосон. Иймээс түүний зөв үйл хэрэг түүнийг төгс болгож, түүний амьдралын үнэ цэнэ дээшлэн хэзээ хэзээнээс илүү давамгайлах боломжийг олгосон бөгөөд түүнийг цаашид Сатан сорьж, довтлохгүй анхны хүн болгосон билээ. Иов зөв шударга байсан учраас тэр Сатанд буруушаагдаж, соригдсон; Иов зөв шударга байсан учраас Сатаны гарт өгөгдсөн; Иов зөв шударга байсан учраас тэр Сатаныг даван гарч, ялсан бөгөөд өөрийн гэрчлэлд бат зогссон. Энэ үеэс хойш Иов хэзээ ч Сатаны гарт орохгүй анхны хүн болж, үнэхээр Бурханы сэнтийн өмнө ирж, гэрлийн дор, Бурханы ерөөлийн дор Сатаны ажиглалт, сүйтгэлгүйгээр амьдарчээ... Тэр Бурханы бодлоор жинхэнэ хүн болсон ба тэр чөлөөлөгдсөн юм...

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

Өмнөх:Иовын талаарх хүмүүсийн олон буруу ойлголт

Дараах:Иовын тухай (1)

Танд таалагдаж магадгүй