Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

III. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажилтай холбоотой үнэний талыг хүн гэрчлэх ёстой

5. Шашны ертөнц, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлыг голсны үр дагавар, үр дүн юу вэ?

Шашны ертөнц

Холбогдолтой Бурханы үгс:

Цаг үе бүрд Бурхан шинэ ажлыг эхлүүлдэг, цаг үе бүрд хүмүүсийн дунд шинэ эхлэл байх болно. Хэрэв хүн зөвхөн “Ехова бол Бурхан”, “Есүс бол Христ” гэсэн зөвхөн нэг эрин үед хэрэглэгдэх үнэнийг дагах аваас хүн хэзээ ч Ариун Сүнсний ажлыг дагаж дийлэхгүйгээр барахгүй үүрд Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байх болно. Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран хүн өчүүхэн ч эргэлзээгүйгээр дагаж, ингэхдээ бүр ойр дагадаг. Ингэвэл хүн яаж Ариун Сүнсээр таягдан хаягдах юм бэ? Бурхан юу хийхээс үл хамааран, хүн Ариун Сүнсний ажил гэдэгт итгэлтэй байгаад, Ариун Сүнсний ажилд төвөгшөөлгүй хамтран ажиллаж, Бурханы шаардлагад нийцэхээр хичээж байвал тэр яалаа гэж шийтгэгдэх юм бэ? Бурханы ажил хэзээ ч зогсоогүй, Түүний хөлийн мөр хэзээ ч зогсоогүй, удирдлагын ажлаа дуусгахаас өмнө Тэр үргэлж завгүй байсан ба хэзээ ч зогсдоггүй. Гэхдээ хүн бол өөр: Ариун Сүнсний ажлын өчүүхэн хэсгийг олж авсныхаа дараа хүн үүнийг хэзээ ч өөрчлөгдөшгүй юм шиг үздэг; өчүүхэн хэмжээний мэдлэг олж авчихаад хүн Бурханы илүү шинэ ажлын мөрийг дагахаар урагш явдаггүй; Бурханы ажлын өчүүхэн хэсгийг харчихаад тэр Бурханыг ямар нэг модон зүйл мэт даруй тодорхойлж, Бурхан түүний өмнө харагдаж байгаа шигээ үргэлж ийм хэлбэртэй байна, өнгөрсөнд ямар байсан ирээдүйд ч мөн тийм байх болно гэж итгэдэг; өнгөц төдий мэдлэг олж аваад хүн бардамнан, өөрийгөө мартаж, Бурханы оршихуй, зан чанар ерөөсөө оршдоггүй гэж дураараа тунхаглаж эхэлдэг; Ариун Сүнсний ажлын нэг үе шатанд төвлөрчихөөд, ямар ч төрлийн хүн Бурханы шинэ ажлыг тунхаглаж байх нь хамаагүй тэр үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нь Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс юм; тэд бол шинэ зүйлсийг хүлээн авах чадваргүй хэтэрхий хуучинсаг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханд итгэдэг ч Бурханыг бас голдог. Хүн, Израильчууд “Есүст итгэлгүй, зөвхөн Еховад итгэх” нь буруу байсан гэж итгэдэг ч дийлэнх хүмүүс “зөвхөн Еховад итгэж, Есүсийг голох”, “Мессиагийн ирэлтийг хүсэн хүлээдэг боловч Есүс хэмээх Мессиаг эсэргүүцэх” дүрд тоглодог. Тиймээс хүмүүс Ариун Сүнсний ажлын нэг үе шатыг хүлээн авсаныхаа дараа Сатаны ноёрхол дор амьдарсаар байгаа ба Бурханы ерөөлийг хүлээн аваагүй байгаад гайхах явдалгүй. Энэ хүний тэрслүү байдлын үр дүн биш гэж үү? Өнөөдрийн шинэ ажлаас хоцорсон дэлхий даяарх Христэд итгэгчид бүгд, тэд бол азтай хүмүүс, Бурхан хүсэл бүрийг нь биелүүлдэг гэж итгэцгээдэг. Гэсэн атал тэд Бурхан яагаад тэднийг гурав дахь тэнгэр лүү аваачихыг итгэлтэй хэлж чаддаггүй, мөн Есүс хэрхэн цагаан үүл хөлөглөн тэднийг авахаар ирэхийг тодорхой хэлж чаддаггүй, түүгээр ч үл барам Есүс тэдний төсөөлсөн тэр өдөр үнэхээр цагаан үүл хөлөглөн ирэх эсэхийг ч баттай хэлж чаддаггүй. Тэд бүгдээрээ түгшиж, яахаа мэдэхгүй байгаа; бүх урсгалаас ирсэн, янз бүрийн цөөн тооны хүмүүсээс Бурхан хүн нэг бүрийг авах эсэхийг ч тэд өөрсдөө мэдэхгүй байгаа. Бурханы одоо хийж байгаа ажил, өнөөгийн эрин үе, Бурханы хүсэл—тэд эдгээрийн алийг нь ч ухаараагүй бөгөөд тэд хуруугаараа хоног тоолохоос өөр юу ч хийж чадахгүй. Зөвхөн Хурганы мөрийг эцсээ хүртэл дагадаг хүмүүс л эцсийн ерөөлийг хүртэж чадна, харин эцсээ хүртэл дагах чадваргүй атлаа өөрсдийгөө бүхнийг олж авсан гэж боддог тэр “ухаалаг хүмүүс” Бурханы илрэлтийг гэрчилж чадахгүй. Тэд бүгд өөрсдийгөө газар дэлхий дээрх хамгийн ухаантай хүн гэж үздэг, тэд Бурханы ажлын үргэлжилсэн хөгжлийг ямар ч шалтгаангүй тасладаг бөгөөд Бурханд “чин үнэнч байж, Бурханыг дагадаг, Бурханы үгсийг сахьдаг” болохоор Бурхан тэднийг тэнгэр лүү авч явна гэдэгт асар их итгэдэг юм шиг санагддаг. Тэд хэдий Бурханы хэлсэн үгсэд “чин үнэнч” ханддаг ч гэсэн Ариун Сүнсний ажлыг эсэргүүцэж, заль мэх, хорон мууг үйлддэг учраас тэдний үгс болоод үйлдэл маш жигшүүртэй байдаг. Эцсийг нь хүртэл дагадаггүй, Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чаддаггүй, зөвхөн хуучин ажилтай зууралддаг хүмүүс Бурханд үнэнч байж чадах нь бүү хэл, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болсон ба шинэ эринээр гологдож, шийтгэгдэх хүмүүс болсон. Тэднээс илүү өрөвдөлтэй хүмүүс гэж байх уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Ариун Сүнсний шинэ ажилтай тулгарах үедээ хянуур байдаггүй хүмүүс, ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын шударга явдлыг үгүйсгэх өөрсдийн төрөлхийн араншингаа сул тавьдаг, мөн үүнийг доромжилж гүтгэдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бүдүүлэг хүмүүс биш гэж үү? Цаашлаад тэд их зантай, угийн бардам, дийлдэшгүй хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй юм. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй мөн Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс өршөөгдөхгүй, энэ эрин үед ч эсвэл дараагийн ирэх эрин үед ч гэсэн тэд тамд үүрд мөхөх болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй өнө удаан мөнхөд үргэлжлэх, үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Чи түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй учраас эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсээр зөвшөөрөгдөж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Дүрэм журам, бичиг үсгээр хянуулж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй мөн үүрдийн амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Үүний учир нь тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тогтсон булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд тамын хүү, Сатаны тоглоом, хүүр хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрэв чи зөвхөн өнгөрсөнд баригдаж, юмсыг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол чи үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давалгаа, нүргэлэх аянга цахилгаан мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхагласаар сүйрлээ хүлээн, юу ч хийхгүй идэвхгүй сууж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зуурч байгаа тэр Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй гэж чи яаж батлах вэ? Мөн яаж шарласан номнуудын үг чамайг шинэ эринд аваачих вэ? Тэд яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн тэд яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл түр зуурын тайтгарлыг өгөхөөс бус амийг өгч чадах үнэн биш юм. Чиний уншдаг судрууд чиний хэлийг баяжуулахаас бус, төгс төгөлдөрт хүргэх замыг байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үгсээр ч баяжуулахгүй. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд үүний доторх нууцуудыг ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийнхөө чадлаар Бурхантай уулзахын тулд өөрийгөө тэнгэр лүү аваачиж чадах уу? Бурханы ирэлтгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр байна уу? Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврах ажлыг хэн явуулж байгааг харахыг зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Христийн ярьсан үнэнд найдахгүйгээр амийг олж авахыг хүсдэг хүмүүс газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, харин Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс хийсвэрлэлд автдаг. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүс Бурханаар үүрд үзэн ядагдана гэж хэлдэг. Христ бол эцсийн өдрүүдэд хаанчлалд хүргэх хүний гарц бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгсийг зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг хүлээн авч, амийн хангалтыг зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг тэр бүх хүмүүсийг амиар тэтгэхийн тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Түүний ажил нь хуучин эринг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө бөгөөд энэ нь, шинэ эринд орох тэр бүх хүмүүсийн замнах ёстой зам юм. Хэрэв чи Түүнийг зөвшөөрч чадахгүй, оронд нь Түүнийг яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол чи мөнхийн галд шатаж, Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даатгасан Нэгэн билээ. Иймд Би, хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж хэлдэг. Ариун Сүнсийг доромжилсон тэдгээр хүмүүсийн амсах ёстой цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Би мөн хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, Түүнийг үгүйсгэвэл чиний өмнөөс үр дагаварыг нь үүрч чадах хэн ч байхгүй гэж хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханаар зөвшөөрөгдөх өөр боломж чамд байхгүй байх болно; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцсэн зүйл хүн биш, чиний үгүйсгэсэн зүйл ямар нэг туниа муутай биет биш харин Христ билээ. Чи үүний үр дагаварыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаагүй харин том хар нүгэл үйлдсэн. Зөвхөн үнэн чамд амийг авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, Бурханы царайг харуулж чадахгүй учраас хүн бүрд үнэний өмнө шүдээ ярзайлгахгүй эсвэл болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг иймд Би зөвлөж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Олон хүмүүс хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы тухайд таагүй мэдрэмжтэй байдаг, учир нь хүмүүсийн хувьд, Бурхан шүүлтийн ажил хийхийн тулд бие махбод болно гэдэгт итгэх нь хэцүү байдаг. Гэсэн хэдий ч, Бурханы ажил нь хүний хүлээлтээс ихэнхдээ хэтэрдэг ба хүний оюун ухаан хүлээн авахад хэцүү байдаг гэдгийг чамд Би хэлэх ёстой. Учир нь хүн бол ердөө л газар дээрх өт байхад Бурхан бол орчлон ертөнцийг дүүргэдэг дээдийн дээд Нэгэн билээ; хүний оюун ухаан бол зөвхөн өтийг өсгөдөг бохир устай нүхтэй адил байхад Бурханы бодлоор удирдуулдаг ажлын үе шат бүр нь Бурханы мэргэн ухааны охь юм. Хүн үргэлж Бурхантай барьцахыг хүсдэг ба эцэстээ хэн хохирол амсах нь илэрхий юм гэж Би хэлдэг. Би та бүхнийг өөрсдийгөө алтнаас үнэтэй гэж үзэхгүй байхыг уриалж байна. Хэрэв бусад хүмүүс Бурханы шүүлтийг хүлээж авч чадаж байгаа бол чи яагаад чадахгүй гэж? Чи бусдаас хэр дээгүүр байдаг вэ? Хэрэв бусад хүмүүс үнэний өмнө толгойгоо бөхийлгөж чадаж байвал чи мөн тэгж чадахгүй гэж үү? Бурханы ажилд зогсоохын аргагүй эрч хүч байдаг. Тэрээр чиний “гавьяаны” төлөө шүүлтийн ажлаа дахин давтахгүй ба чи ийм сайхан боломжийг алдсандаа хэмжээлшгүй их харамслаар дүүрэх болно. Чи Миний үгэнд итгэхгүй байвал тэнгэрт уг агуу цагаан сэнтий гарч ирж чам дээр шүүлтээ явуулахыг хүлээ! Бүх Израилчууд Есүсээс татгалзаж, Түүнийг үгүйсгэсэн боловч хүн төрөлхтнийг аварсан Есүсийн золин авралын баримт орчлон ертөнцийн өнцөг булан бүрт тархсан гэдгийг чи мэдэх ёстой. Энэ нь Бурханы нэлээн эрт бүтээсэн бодит байдал биш гэж үү? Хэрэв чи Есүс чамайг тэнгэр лүү авч явна гэж бодож байгаа бол Би чамайг зөрүүд, үхсэн модны хугархай [a] гэж хэлнэ. Есүс чам шиг үнэнд үнэнч биш зөвхөн ерөөлийг хайж байдаг хуурамч итгэгчийг хүлээн авахгүй. Эсрэгээрээ тэр чамд өршөөл үзүүлэлгүйгээр галт нууранд хэдэн арван мянган жил шатаахаар шидэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Чи одоо шүүлт гэж юу болохыг, үнэн гэж юу болохыг ойлгож байна уу? Хэрвээ чи одоо ойлгосон бол Би чамайг шүүгдэхдээ дуулгавартайгаар захирагдахыг ятгаж байна, эс бөгөөс чи Бурханаар сайшаагдаж эсвэл Тэр чамайг Өөрийн хаанчлалд аваачих боломжийг хэзээ ч олж авч чадахгүй. Шүүлтийг л хүлээн зөвшөөрдөг боловч хэзээ ч ариусгагдаагүй, өөрөөр хэлбэл шүүлтийн ажлын дундуур зугтан одсон хүмүүс үүрд Бурханаар жигшигдэн, гологдох болно. Тэдний нүгэл нь фарисайчуудынхаас ч илүү олон, илүү хүнд ба учир нь тэд Бурханаас урваж, Бурханы эсрэг тэрсэлсэн. Ийм хүмүүс үйлчлэл үзүүлэх ч үнэ цэнэгүй ба тэд илүү хатуу шийтгэл буюу үүрдийн шийтгэлийг хүлээн авах болно. Нэгэнтээ үнэнч байдлаа үгээрээ харуулаад дараа нь Түүнээс урвасан ямар ч урвагчийг Бурхан өршөөхгүй. Ийм хүмүүс сүнс, оюун ухаан, биеийн шийтгэлээр дамжуулан цээрлүүлэлт хүртэнэ. Энэ нь яг Бурханы зөвт зан чанарын илчлэл биш гэж үү? Энэ нь хүнийг шүүж, түүнийг илчлэх Бурханы зорилго биш гэж үү? Шүүлтийн явцад Бурхан төрөл бүрийн хорон муу хэрэг хийсэн хүмүүсийг муу ёрын сүнсээр дүүрсэн газар луу явуулж, эдгээр муу ёрын сүнснүүдээр тэдний махан биеийг устгуулдаг. Тэдний биеэс хүүрийн үнэр ханхлах ба энэ нь тэдэнд тохирох цээрлүүлэлт юм. Бурхан эдгээр үнэнч бус, хуурамч итгэгчид, хуурамч элч, хуурамч ажилчдын хийсэн нүгэл нэг бүрийг тэдний бүртгэлийн номонд бичиж авдаг; цаг нь ирэхэд Тэр тэднийг бохир сүнснүүдийн дунд хаяж, эдгээр бохир сүнсээр тэдний бүхий л биеийг бузартуулдаг, ингэснээр тэд хэзээ ч дахин төрөхгүй, хэзээ ч дахин гэрэл харахгүй болох юм. Нэгэн цагт үйлчлэл хийж байгаад эцэст нь хүртэл үнэнч байж чадаагүй эдгээр хоёр нүүртнүүдийг Бурхан ёрын муу гэж тооцох ба ингэснээр тэд ёрын муугийн зөвлөлд алхаж, тэдгээр эмх замбараагүй хүмүүсийн нэг болно; эцэст нь Бурхан тэднийг үндсээр нь устгах болно. Бурхан, Христэд хэзээ ч үнэнч байгаагүй эсвэл ямар ч хүчин чармайлтыг зориулж байгаагүй хүмүүсийг цааш нь тавьж, анзаарахгүй ба эрин солигдох үед тэднийг бүгдийг нь устгана. Тэд Бурханы хаанчлалын хаалгаар орж чадах нь байтугай, газар дээр оршин байхаа болино. Бурханд хэзээ ч чин сэтгэлээсээ хандаагүй бөгөөд нөхцөл байдлын улмаас Түүний харьцалтанд хүчээр орсон хүмүүсийг Түүний ардуудын төлөө үйлчлэл хийдэг хүмүүсийн тоонд оруулна. Тийм хүмүүсийн ердөө цөөхөн хэд нь л амьд үлдэх ба ихэнх нь үйлчлэл хийхэд ч тэнцэхгүй хүмүүсийн хамтаар мөхөх болно. Эцэст нь Бурхан, Бурхантай ижил санаатай бүх хүмүүсийг, Бурханы ард болон хөвгүүдийг мөн Бурханы тахилч болгохоор урьдчилан тогтоосон хүмүүсийг Өөрийн хаанчлалдаа аваачина. Энэ бол Өөрийнхөө ажлаар дамжуулан Бурханы олж авсан охь юм. Бурханы тогтоосон ангиллуудын алинд нь ч багтаагүй хүмүүсийн тухайд гэвэл тэд үл итгэгчдийн дунд тоологдох болно. Та нар тэдний үр дүн ямар байхыг итгэлтэйгээр төсөөлж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Бурханы ажил бол далайн давалгаа огцом өндөрсөхтэй ижил. Хэн ч Түүнийг саатуулж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Зөвхөн Бурханы үгийг анхааралтайгаар сонссон, Түүнийг эрэлхийлдэг, Түүний алхааг дагадаг хүмүүс л Түүний амлалтыг хүлээн авах болно. Харин бусад хүмүүс нь сүйрлийн бай болж, тохирох шийтгэлээ хүртэцгээх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас

Шашны ертөнц бүхэлдээ нэн даруй эзгүй хоосон болон үлдэж, бүгдэд үл ойшоогдох болно; тэдэнд бодит байдал дутагддаг ба Бурханд итгэх итгэл нь тодорхойгүй агаад хийсвэр гэдгийг тэд ухаарах болно. Нийгмийн бүх хүрээний хүмүүс ч бас сарнин бутарч, бүх үндэстэн болон урсгал үймээн самуунд унаж эхлэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хорин дөрөв болон Хорин тав дахь айлдварын тайлбар”-аас

Дэлхий нуран унаж байна! Вавилон саажилттай байна! Шашны ертөнц хэрхэн газар дээрх Миний эрх мэдлээр устгагдахгүй байх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хорин хоёр дахь айлдвар”-аас

Бурхан өөр ямар ч хүнийг шийтгэгдээсэй гэж хүсдэггүй, харин оронд нь илүү олон хүмүүс аврагдаж, илүү олон хүн Түүний хөлийн мөртэй алхаа нийлүүлж, Түүний хаанчлал руу ороосой гэж найддаг. Гэхдээ хэрвээ хүмүүс өөрсдийнхөө алдааг олж харахаас татгалзвал, хэрвээ тэд үнэнийг даруухан зүрх сэтгэлээр хүлээн зөвшөөрч чадалгүй харин ч хэл ам тарьж, алдаа олохоор хичээж, ойлгоогүй мөртлөө ойлгосон дүр үзүүлж байдаг бол эцэстээ алдах хүмүүс нь тэд байх болно. Бурханы ажил нэг ч хүнийг хүлээдэггүй. Түүний аврал нь ямар ч хамаагүй хүн дээр санаандгүй хаяж болох хэсэг бусаг хог хаягдалтай адил биш. Харин ч энэ нь товлогдсон, зорилготой, сонголттой байдаг. Хэрвээ чи үүнийг нандигнаж мэдэхгүй бол чамайг хүлээж байх цорын ганц зүйл нь Бурханы зөвт шүүлт, шийтгэл байх болно. Бурхан бүх хүнд зөв шударгаар ханддаг; чиний нас хэд байх, чи хэчнээн хөгшин байх эсвэл бүр чи ямар их зовлон туулсан нь хамаагүй, эдгээр зүйлийг үл хайхран Бурханы зөвт зан чанар нь мөнхөд өөрчлөгдөшгүй юм. … Хэрвээ чи өөрийнхөө ахмад байр сууриар бардамнаж, ахмад гэдгээрээ сайрхаж, Бурханд болзол нөхцөл тавьдаг бол Бурханы авралаас няцаагдах болно. Есүс Христийг хүлээн зөвшөөрч чадаагүй харин зөвхөн Мессиаг хүлээж байсан Иудейчуудын хувьд эцэстээ тэдэнд тохиолдсон зүйл нь Бурханы хараал болон хилэн байсантай яг адилхан; энэ бол бүх хүний хувьд ил байдаг баримт…

… Фарисайчуудын мэдлэг болон гадна талын ааш авир нь Есүс Христтэй харилцах тэдний харилцааг авраагүй юм. Эсрэгээрээ энэ нь тэднийг хорлосон бөгөөд тэдний мэдлэг болон үзэл нь, зүрх сэтгэлд нь байсан Бурханы дүр төрхийн хамтаар Эзэн Есүсийг яллахад тэднийг өдөөсөн билээ. Төсөөлөл болон оюун санаа нь тэднийг төөрөгдүүлж, сүнслэг нүдийг нь халхалсан ба аль хэдийн ирсэн Мессиаг танихгүй байж, Эзэн Есүсийг яллахын тулд нотолгоо олж, баттай үндэслэл олж авахын төлөө чадах бүхнээ хийхэд тэднийг хүргэсэн юм. Бурханы одоогийн бодитой ажлыг яллахын тулд Бурханы анхдагч ажлыг баримтлах шалтаг гаргасан нь тэдний муухай нүүр царай мөн. Өөрсдийгөө жинхэнэ замыг баримталж, Бурханы өмнө ариун байдлаа хадгалж, Бурханд үнэнч байгаа гэж бодон, өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг хэмжиж, буруутгахын тулд хуучин сургаал болон дүрэм журмыг ашиглах нь мэдээж нь аль ч эрин үед амьдарч байгаа хүмүүсийн гаргаж болзошгүй алдаа юм. Гэхдээ бодит байдал ямар байдаг вэ? Бурхан Өөрийнхөө шинэ ажлыг тасралтгүй хийж, үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Өөрийнхөө удирдлагыг үргэлжлүүлж байгаа. Тэгвэл хүмүүс ямар байдаг вэ? Тэд ихэмсгээр пээдийн өөрсдийгөө магтаж, Бурхан хэзээ ч өөрсдийг нь хаяхгүй, тэднийг хэзээ ч ад үзэхгүй гэж итгэдэг хандлагатайгаар Бурхан өөрсдөд нь шагнал хайрлахыг хүлээн Бурханы бүх илэрхийлэл гэж боддог хоцрогдсон зарим зүйлтэй зууралдаж байдаг. Тэгвэл үр дүн нь юу вэ? Шинэ эрин үед илүү олон хүн Түүнийг дагаж, Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг болохоор Бурханы ажил саадгүй үргэлжилдэг, харин тэгэхэд Бурхан өөрсдөд нь шагнал хайрлахыг хүлээдэг хүмүүс Бурханы шинэ ажлаар таягдан хаягдаж, бүр ч олон хүн Бурханы шийтгэлд унадаг. Тэдний шийтгэл эхлэх мөчид Бурханд итгэх амьдрал нь дуусаж, тэдний төгсгөл, тэдний хүрэх газар төгсгөлдөө очдог. Энэ бол хэний ч харахыг хүсдэггүй зүйл боловч энэ нь өөрийн мэдэлгүй бидний нүдний өмнө тохиолддог. Иймээс Бурханы зан чанар маш өршөөлгүй байгаа нь энэ үү, эсвэл хүмүүсийн эрэл хайгуул буруутай байгаа нь энэ үү? Хүн төрөлхтөн өөрсдийгөө үнэхээр нэгд нэггүй шалгах хэрэгтэй биш гэж үү?

Төгс Хүчит Бурханыг эсэргүүцсэний төлөөх шийтгэлийн сонгодог жишээний дүгнэлтээс

Өмнөх:Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ач холбогдлыг, эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажлын хүрсэн үр дүнгээс харж болно

Дараах:Бурхан яагаад өөр өөр эрин үеүдэд өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Бурханы нэрсийн ач холбогдол юу вэ?

Танд таалагдаж магадгүй