Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

III. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажилтай холбоотой үнэний талыг хүн гэрчлэх ёстой

1. Нигүүлслийн эрин үед Бурхан хүн төрөлхтнийг золин аварсан, тэгвэл Тэр яагаад эцсийн өдрүүдэд Өөрийн шүүлтийн ажлыг мөн л хийх хэрэгтэй байдаг вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ”(Леви 11:45).

“Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14).

“Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48)

Холбогдолтой Бурханы үгс:

Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлгүй болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэй байхгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс

Есүсийг ажлаа хийж байх үед Түүний тухай хүмүүсийн ойлголт бүрхэг, тодорхойгүй хэвээр л байсан. Хүмүүс Түүнийг үргэлж Давидын хүү байсан гэж итгэж байсан ба Түүнийг агуу эш үзүүлэгч, хүмүүсийн нүглийг золин аварсан сайн санаат Эзэн хэмээн зарласан. Зарим нь итгэл дээрээ үндэслэн Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд эдгэрсэн. Сохор хүн хараа орж, үхсэн хүн ч амьдралд буцаж ирж байсан. Гэвч хүмүүс өөрсдийнхөө дотор гүнд оршиж байгаа ялзарсан сатаны зан чанарыг олж чадаагүй ба түүнийг яаж гаргаж хаяхыг ч мэдэхгүй байсан. Хүмүүс махан биеийн амар амгалан, аз жаргал, итгэдэг хүнийг гэр бүлээр нь адислах, өвчнийг эдгэрүүлэх гэх мэт олон нигүүслийг хүлээн авсан. Бусад нь хүмүүсийн сайн үйл байсан ба тэдний бурханлаг байдал байсан. Хэрэв хүн үүнд үндэслэн амьдарч чадсан бол түүнийг сайн итгэгч гэж үзэж байсан. Зөвхөн ийм итгэгчид л үхлийнхээ дараа диваажин руу орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг. Гэвч тэд амьдралынхаа хугацаанд амийн замыг ойлгоогүй. Тэд нүглийг үйлдэн, дараа нь тогтмол давтамжтайгаар наманчлан, зан чанараа өөрчлөх ямар ч замаар явдаггүй. Энэ нь Нигүүслийн эрин үеийн хүний доторх байдал юм. Хүн бүрэн авралыг хүртсэн үү? Үгүй! Иймд энэ шатыг дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил байсаар байдаг. Энэ шатанд хүнд дагах зам өгөхийн тулд түүнийг үгээр цэвэр болгодог. Хэрэв чөтгөрийг гарган хаяхыг үргэлжлүүлсээр байсан бол энэ шат нь үр дүнд хүрэхгүй, утгагүй ба учир нь хүний нүгэлтэй угийн чанар нь байсаар байх ба хүн зөвхөн нүглээ өршөөгдөх үед л зогсох байсан. Нүглийн тахилаар дамжуулан хүмүүсийн нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүмүүсийн дотор ялзарсан зан чанар байсаар байгаа тул тэд нүгэл хийж, Бурханыг эсэргүүцэж чадах юм. Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй байгаа. Ийм учраас л ажлын энэ шатанд Бурхан хүмүүсийн ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үгийг ашиглаж, хүмүүсээс зөв замын дагуу хэрэгжүүлэхийг хүсэж байдаг. Энэ үе шат нь өмнөх үе шатыг бодвол илүү утга учиртай бөгөөд илүү үр дүнтэй. Учир нь одоо цагт хүний амийг хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилдэг зүйл нь үг болсон. Энэ нь ажлын илүү нарийн үе шат юм. Иймд эцсийн өдрүүдэд махан бие болох нь Бурханы махан бие болох ажлын ач холбогдлыг гүйцээж хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгах юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Дөнгөж аврагдсан боловч өөрчлөгдөөгүй эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн араас явж чадах уу? Одоо ч гэсэн өөрийн хуучин шинж чанартайгаа байгаа чиний хувьд, чи Есүсээр аврагдсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа нь үнэн боловч чи нүгэлтэй биш, ариун бус биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ чи өөрчлөгдөөгүй юм бол чи хэрхэн ариун байж чадах юм бэ? Дотроо чи ариун бус, хувиа хичээсэн, өөдгүй байдалд эзлэгддэг, гэсэн ч чи одоо ч Есүстэй хамт буухыг хүсдэг, тийм азтай явдал байна уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи дөнгөж золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; хэрвээ чи зөвхөн золин аврагдсан бол ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. Ийм байдлаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болгох гол үе юм. Иймээс дөнгөж аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн боловч түүний гэм бурууг Бурхан мартсан гэж зөвхөн үздэг ба тэдгээр гэм буруугийн дагуу ханддаггүй гэж үздэг. Гэвч хүн махан биед байж нүглээс ангид байж үзээгүй бол тэрээр үргэлжлүүлэн нүгэл үйлдэх ба төгсгөлгүйгээр өөрийн ялзарсан сатаны зан чанарыг илчлэх болно. Энэ бол хүний туулж буй амьдрал ба нүгэл болон уучлалын эцэс төгсгөлгүй давталт юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь наманчилдаг. Иймд нүглийн төлөөс нь хүний хувьд үүрд үр дүнтэй байсан ч энэ нь хүнийг нүглээс аврахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л хийгдээд байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Хүний хувьд, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авах боломжийг Түүнд олгосон. Бурханы ажил бүрэн биелсэн гэж хүн бүхэн боддог. Үнэндээ, Бурханы хувьд Түүний ажлын жаахан хэсэг л биелэгдсэн юм. Тэр ердөө л хүн төрөлхтнийг золин аварсан; хүн дэх Сатаны муу муухайг өөрчлөх нь байтугай Тэр хүн төрөлхтөнийг байлдан дагуулаагүй. Тийм учраас Бурхан, “Хэдийгээр бие махбод болсон Миний махан бие үхлийн зовлон шаналлыг туулсан ч тэр нь бие махбодтой болсон Бурхан Миний бүх зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон, гэхдээ Тэр Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Тэр зөвхөн үүний нэг хэсгийг л хийсэн юм” хэмээн хэлдэг. Тиймээс Бурхан бие махбодтой болох ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнийхөө хоёр дахь үеийг эхлүүлсэн. Бурханы туйлын зорилго бол Сатаны савраас аврагдсан хүн бүхнийг төгс болгож, олж авах юм, ийм учраас Бурхан махан биед ирэх аюулыг дахин сөрөхөөр бэлтгэсэн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-оос

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Эцсийн өдрүүдэд хийгдэх ажлууд нь үг хэлэх. Хүнийг үгээр маш ихээр өөрчилж болно. Одоо эдгээр хүмүүс энэ үгсийг хүлээн авснаар хийгдэж байгаа өөрчлөлтүүд нь Нигүүслийн эрин үед хүмүүсийн тэмдэг болон гайхамшгийг хүлээн авснаар хийгдсэн өөрчлөлтөөс хавьгүй илүү. Нигүүслийн эрин үед гар тавьж, залбирснаар чөтгөрүүд хүнээс холдсон боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн. Хүнийг өвчнөөс нь салгаж, түүний нүглийг өршөөсөн боловч хүний доторх ялзарсан сатаны зан чанарыг яаж гаргаж хаях талын ажлыг түүн дээр хийгдээгүй. Хүнийг түүний итгэлийнх нь төлөө аварч, нүглийг нь өршөөсөн болохоос нүгэлтэй угийн чанарыг нь арилгаагүй ба тэр нь түүн дотор үлдсэн. Хүний нүглийг бие махбодтой болсон Бурхан өршөөсөн боловч хүний дотор нүгэл үлдээгүй гэсэн үг биш. Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй угийн чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй угийн чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

… хүний өвчнийг эмчилж, чөтгөрийг нь хөөн гаргаснаар хүн бүрэн аврагдахгүй ба тэмдэг болон гайхамшгийг үзснээрээ бүрэн дүүрэн болохгүй. Эмчлэх болон чөтгөрийг хөөх эрх мэдэл нь хүмүүст нигүүслийг л өгөх ба хүний махан бие нь Сатаны гарт үлдэх ба түүний дотор нь байгаа сатаны ялзарсан зан чанар хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр болгоогүй байгаа зүйл нь бузар, нүгэлд тооцогддог. Зөвхөн үгээр цэвэрлэгдсэн хүнийг л Бурхан авч ариун болгох боломжтой. Хэрэв хүний дотор байгаа чөтгөрийг хөөж, түүнийг золин аврахаас өөр зүйл хийгээгүй бол түүнийг Сатаны гараас авч Бурханд буцааж өгсөн гэсэн үг. Гэвч түүнийг Бурхан цэвэр болгоогүй, өөрчлөөгүй тул тэр ялзарсан хэвээр үлдсэн. Хүний дотор бохир, эсэргүүцэл тэмцэл үлдсэн хэвээр байх ба хүнийг Бурхан зөвхөн золин авралаар л буцаан авчирдаг боловч хүн Түүний талаар мэдлэггүй байж Бурханаас урвасаар байх болно. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор түүний дотор суулгагдчихсан байсан. Сатаны олон мянган жилийн завхралын дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар суусан. Иймд хүнийг золин аврах үед энэ нь зөвхөн золин аврал байсан ба хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч дотор нь байгаа хорт угийн чанарыг арилгаагүй байсан. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхийн тулд өөрчлөгдөх ёстой. Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно. Ажлын энэ үе шатыг аврал гэж нэрлэхээс илүүгээр түүнийг цэвэр болгох ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Бурханы удирдлагын ажлын 6,000 жил нь гурван үе шатанд хуваагддаг: Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл Сатанаар асар ихээр ялзруулагдсан хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Үүний зэрэгцээ тэдгээр нь мөн Бурхан Сатантай тулаан хийхийн төлөө юм. Тиймээс авралын ажил нь гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагддаг бөгөөд Бурханы ажлын эдгээр хоёр тал нь нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай хийгдэж болох зүйл биш учраас Сатантай хийх тулаан ч гэсэн мөн үе шат, эринд хуваагддаг ба хүний хэрэгцээ болон Сатаны ялзруулсан хэмжээнээс хамаарч Сатантай дайн хийгддэг. … Хүний авралын ажилд гурван үе шат хэрэгжсэн, иймд Сатантай хийх тулаан нь Сатаны бүрэн ялагдлаас өмнөх гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэсэн ч Сатантай хийх тулааны бүхий л ажлын дотоод үнэн нь гэвэл, хүнд нигүүлсэл хайрласнаар, хүний төлөө нүглийн тахил болсноор, хүний нүглийг уучилснаар, хүнийг байлдан дагуулснаар, хүнийг төгс болгосноор дамжуулан үр дүнд хүрдэг. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсэг барих биш, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчлөх явдал, ингэснээр хүн Бурханд гэрчлэл хийж чадах юм. Сатан ингэж ялагдах болно. Хүний ялзармал зан чанарыг өөрчилснөөр дамжуулан Сатан ялагддаг. Сатан ялагдсан үед, өөрөөр хэлбэл хүн бүрэн аврагдсан үед шившиг болсон Сатан бүрмөсөн хүлэгдэх болно, ийм байдлаар хүн бүрэн аврагдах болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд Сатантай хийх дайн нь үндсэндээ хүний авралд тусгагддаг. Хүн байлдан дагуулагдах учиртай эцсийн өдрүүдийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат бөгөөд мөн Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүний байлдан дагуулалтын дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатанаар ялзруулагдсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү буцан очих ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж Бурхан руу бүрмөсөн очих болно. Ийм байдлаар хүн бүрэн дүүрэн аврагдах юм. Иймээс байлдан дагуулах ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын ажлын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн дүүрэн аврал нь эцсийн дүндээ боломжгүй болж, Сатаны бүрэн ялагдал ч мөн боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж эсвэл Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх болно. Үүний үр дүнд, хүний авралын ажил нь Сатантай хийх тулаан дуусахаас нааш дуусахгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын гол цөм нь хүн төрөлхтний авралын төлөө билээ. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзруулалтын улмаас хүн Сатантай холбогдож, муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагад ялагдах учиртай объект нь Сатан болсон юм. Сатан хүнийг эзэмшсэн учраас, хүн нь Бурханы бүх удирдлагын хөрөнгө учраас, хэрвээ хүн аврагдах учиртай бол түүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авах ёстой, өөрөөр хэлбэл Сатанд олзлогдсоны дараа хүнийг буцаан авах ёстой. Хүний хуучин зан чанар дахь өөрчлөлтөөр дамжуулан Сатан ялагдах ба энэ нь хүний анхдагч мэдрэмжийг сэргээдэг, ийм байдлаар олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авч болно. Хэрвээ хүн Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлөгдвөл, Сатан шившиг болох болно, эцэстээ хүнийг буцаан авах ба Сатан ялагдах болно. Хүн Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан төгсмөгц шийтгэгдэх объект болох бөгөөд үүний дараа хүн төрөлхтний авралын бүхий л ажил дууссан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь гурван эрин үе дэх ажлыг төлөөлж чадахгүй ба харин бүхэл юмны нэг талыг төлөөлж чадна. Ехова гэсэн нэр нь Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед ажил гүйцэтгэсэн гэдэг нь Бурхан бол хуулийн доор Бурхан байна гэдгийн баталгаа болохгүй. Ехова хүмүүст зориулан хууль гаргаж, тэдэнд тушаал буулган, хүмүүсээс сүм болон тахилын ширээ барихыг хүсэж байсан. Түүний хийсэн ажил нь зөвхөн Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан гэж хүмүүсээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэж батлах гээгүй. Ингэж хэлж болохгүй. Хуулийн доорх ажил нь зөвхөн нэг эрин үеийг илэрхийлнэ. Иймд хэрэв Бурхан зөвхөн Хуулийн эрин үед л ажил хийсэн бол хүмүүс Бурханыг тогтоогоод ингэж хэлэх байсан: “Бурхан бол сүмд байдаг Бурхан. Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөгийг өмсөж сүмд орох ёстой.” Хэрэв Нигүүслийн эрин үе дэх ажил хийгдээгүй, Хуулийн эрин үе одоог хүртэл үргэлжилсээр байсан бол хүн Бурханд бас өршөөнгүй болон хайрлах тал байдгийг мэдэхгүй байх байсан. Хэрэв Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, зөвхөн Нигүүслийн эрин үеийн ажил хийгдсэн бол хүн Бурханыг зөвхөн хүнийг зольж, нүглийг нь өршөөдөг гэдгийг л мэдэж байх байсан. Тэд зөвхөн Түүнийг ариун бөгөөд гэмгүй, Тэрээр Өөрийгөө хүмүүсийн төлөө цовдлуулж чадна гэдгийг л мэдэх болно. Хүн зөвхөн үүнийг мэдэх ба бусад бүх зүйлийн талаар ойлголтгүй байна. Иймд эрин үе бүр Бурханы зан чанарын нэг талыг төлөөлнө. Хуулийн эрин үе зарим талыг, Нигүүслийн эрин үе зарим талыг, энэ эрин үе зарим талыг илэрхийлдэг. Бурханы зан чанар нь зөвхөн бүх гурван үе шатыг хослуулснаар бүрэн илчлэгдэх юм. Хүн бүх гурван үе шатыг таниснаар л түүнийг бүтнээр нь хүлээн авч чадна. Эдгээр гурван үе шатын алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын эдгээр гурван шатыг мэдсэнээр л Бурханы зан чанарыг бүрэн байдлаар нь харах болно. Бурхан Хуулийн эрин үед ажлаа дуусгасан нь Түүнийг хуулийн доорх Бурхан гэж батлахгүй, Тэрээр золилтын ажлаа хийж дуусгасан нь Түүнийг хүн төрөлхтнийг үүрд зольно гэж баталж чадахгүй. Эдгээр нь хүний гаргасан дүгнэлт. Нигүүслийн эрин үе дууссан боловч чи Бурханыг зөвхөн загалмайд хамаатай учраас Бурханы авралыг загалмай илэрхийлнэ гэж хэлж болохгүй. Хэрвээ чи ингэх юм бол чи Бурханыг тогтоож байна гэсэн үг. Энэ үе шатанд Бурхан ихэвчлэн үгний ажлыг хийж байгаа, иймд чи Бурханыг хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, Түүний авчирсан бүх зүйл нь гэсгээлт болон шүүлт гэж хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь Ехова болон Есүсийн ажлуудыг нээж, хүмүүсийн ойлгож чаддаггүй бүх нууцыг дэлгэх болно. Энэ нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дунд хийгдсэн авралын бүх ажлыг төгсгөл болгохын тулд хийгддэг. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг төгсгөл рүү нь аваачна. Хүний ойлгохгүй байсан бүх нууцыг тайлснаар хүн эдгээрийн талаар нэвт харж зүрхэндээ тодорхой ойлголттой болно. Зөвхөн тэгснээр л хүмүүсийг төрлөөр нь хувааж болно. Зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхлээр нь ойлгох ба учир нь Түүний удирдлага төгсгөл болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Өмнөх:Аврагдаж, төгс болгуулах хүмүүсийн хувьд Бурханы ажлын гурван үе шат хэрхэн аажмаар гүнзгийрдэг вэ?

Дараах:Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь Илчлэлийн номонд зөгнөгдсөн агуу цагаан сэнтийн шүүлт юм

Танд таалагдаж магадгүй