Бурханы зөвт байдлыг шүүлт илчилдэг

1

Зүүн зүгээс аянга цахилгаан цахилж,

завхарсан хуучин ертөнцийг гэрэлтүүлэн, шинэ тэнгэр, газар болгодог.

Эцсийн өдрүүдийн Христ хүн төрөлхтнийг шүүж, аврахын тулд үнэнийг илэрхийлдэг.

Бурханы ардууд Бурханы үгээр сэрж, сүнсний нүдээ нээн, анхааралтай аждаг:

Хаанчлалын эрин үе ирлээ, Бурханы гэрээс шүүлт эхэллээ.

Христийн суудлын өмнө бид гэсгээлт, шүүлт туулдаг.

Бурханы үгийн шүүлт, шалгалтыг хүлээн зөвшөөрснөөр бид Бурханы зөвт байдлыг мэддэг.

Хөшүүн зүрх минь Бурханы үгээр сэрж, Бурханы өмнө бид сөгддөг.

Бурханаар цэвэрлүүлж, төгс болгуулахын тулд бид Бурханы шүүлт, гэсгээлтийг дуулгавартай дагадаг.

3

Олон удаагийн гэсгээлт, цэвэршүүлэлт биднийг эцэст нь ариусгадаг.

Бурханы ажлыг эргэн санаж, Бурханы хайрыг эргэцүүлээд би тун их өртэйгөө мэдэрдэг.

Урьд нь би Эзэнд итгэхдээ өргөгдөж, шагнал хүртэх гэсэндээ л

Түүнийг ирээсэй гэж мөрөөсдөг байсан.

Бурханд үйлчилж байна гэж бодон, шаргуу ажиллаж, өөрийгөө гэрчилдэг байсан.

Ов мэхээр дүүрэн би Бурхантай наймаацахаар оролддог атлаа

Бурханыг би хайрладаг гэж ичгүүргүй хэлдэг байсан.

Бурханыг эсэргүүцэх завхралын үнэнийг би Бурханы шүүлтээр л тодорхой хардаг.

Маш их ичсэн би хүн байх үнэ цэнгүй, Бурханы нүүрийг харах эрхгүй.

Хийсэн зүйлийн минь төлөө намайг хараавал таарна, би яаж Бурханы хаанчлалд ороход тэнцэх билээ?

Өнөөг хүртэл амьдарсан минь Бурханы агуу хайр, өршөөл билээ.

3

Бурханы үгийн шүүлтээр би Түүний хүслийг эцэст нь ойлгодог.

Бурханы хатуу илчлэл, сүр жавхлантай шүүлт хүн төрөлхтнийг аврахын төлөө л байдаг.

Бурханы хайрыг мэддэггүй байсан урьдын мэдлэггүй, харалган байдлаа би үзэн ядна.

Шалгалт нүүрлэхэд би Бурханы чин санаа зорилгыг ойлголгүй, Бурханыг буруугаар ойлгож, буруутгасан.

Өнөөдөр би ариусаж, аврагдаж чаддаг нь бүхэлдээ Бурханы хайраас болдог.

Бурханы зан чанар нь хүндлэгдэж, хайрлуулахуйц ариун, зөвт гэдгийг би хардаг.

Бурханы авралыг туулахын агууг үгээр илэрхийлэх аргагүй.

Бурханыг мэдэж, үнэхээр хайрлахаар эрэлхийлж, үүний төлөө би баяртайяа үхнэ.

Төгсгөлийн эрин үеийн хүмүүс Бурханаар бүрэн төгс болгуулдаг, бид Бурханыг үүрд хайрлан, гэрчилнэ!

Өмнөх: Гэмшиж, бүхнийг шинээр эхлэх нь

Дараах: Би Бурханыг харсан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Бурханы өмнө байнга ир

Зав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй сууж Түүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай Сорилтыг хүлээн авч,...

Цаг хугацаа

I Ирээдүйг эрж, өнгөрснийг хайж, шантралгүй хөдөлмөрлөн, мөрөөдлөө эрэлхийлж, ганцаардсан сүнс алсаас иржээ. Нулимсанд мэндлээд, цөхрөлд...

Бурханы сайн мэдээг хүлээнэ

Тэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна. Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална. Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ. Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх