1. Бурханыг мэдэх гэж юу болох тухай болон Библийн мэдлэг, теологийн онолын талаарх ойлголтыг Бурханы тухай мэдлэг гэж үзэж болох эсэх

Холбогдох Бурханы үг:

Бурханыг мэдэх гэж юу гэсэн үг вэ? Бурханы баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, аз жаргалыг ухамсарлаж чаддаг байна гэсэн үг; энэ нь Бурханыг мэдэж байгаа хэрэг юм. Чи Бурханыг харсан гэж хэлдэг атлаа Түүний баяр хөөр, уур уцаар, уйтгар гуниг, аз жаргалыг ойлгодоггүй, мөн Түүний зан чанарыг ойлгодоггүй. Бас Түүний зөвт байдлыг ч, өршөөнгүй байдлыг ч ойлгодоггүй, юунд дуртай, юуг үзэн яддагийг нь ч мэддэггүй. Энэ нь Бурханы тухай мэдлэг биш. Тиймээс зарим хүн Бурханыг дагаж чаддаг боловч Түүнд үнэхээр итгэж чаддаг байх албагүй; ялгаа нь энд оршдог. Хэрэв чи Бурханыг мэддэг, ойлгодог, мөн Түүний зарим хүслийг ухаарч чаддаг бол Түүнд үнэхээр итгэж, захирагдаж, Түүнийг үнэхээр хайрлаж, шүтэн мөргөж чаддаг. Харин эдгээр зүйлийг ойлгодоггүй бол чи зүгээр л дагалдаж байгаа хэрэг бөгөөд ердөө л урсгал даган явдаг дагалдагч юм. Үүнийг жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ шүтлэг гэж хэлж болохгүй. Жинхэнэ шүтлэг хэрхэн бий болдог вэ? Бурханыг үнэхээр мэддэг бүх хүн бүгд ялгаагүй, Түүнийг харах болгондоо шүтэн мөргөж, хүндэлдэг; тэд бүгд өвдөг сөгдөн, Түүнийг шүтэн мөргөх ёстой байдаг. Одоо бие махбодтой болсон Бурханыг ажиллах зуур хүмүүс Түүний зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохыг ойлгодог байх тусмаа эдгээр зүйлийг улам их нандигнаж, Түүнийг улам хүндэлнэ. Ерөнхийдөө, хүмүүс бага ойлголттой байх тусмаа улам хайхрамжгүй болдог тул Бурханыг хүн хэмээн авч үздэг. Хэрвээ хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Түүнийг харсан бол айсандаа дагжин чичирнэ. “Миний араас ирэх Нэгэн надаас хүчирхэг, би Түүний гутлыг ч авч явах үнэ цэнгүй” гэж Иохан яагаад хэлсэн бэ? Дотроо тэрээр төдийлөн гүн гүнзгий ойлголттой байгаагүй ч Бурхан гайхалтай гэдгийг мэддэг байжээ. Өнөө үед хэчнээн хүн Бурханыг хүндэтгэж чаддаг вэ? Зан чанарыг нь мэддэггүй юм бол тэд яаж Бурханыг хүндэтгэж чадах юм бэ? Хүмүүс Христийн мөн чанарыг мэддэггүй, Бурханы зан чанарыг ч ойлгодоггүй, Бурханыг үнэхээр шүтэн мөргөж бүр ч чаддаггүй. Тэд Христийн эгэл, хэвийн гадаад төрхийг хардаг мөртөө мөн чанарыг нь мэддэггүй бол Христийг эгэл хүн мэт авч үзэхэд амархан юм. Тэд Түүнд хүндлэлгүй хандаж, Түүнийг хуурч, эсэргүүцэж, Түүнд дуулгаваргүй байж, Түүнийг шүүж магадгүй. Тэд өөрсдийгөө зөвтгөж, Түүний үгийг ноцтой авч үзэхгүй байж чадна; тэд бүр Бурханы талаар үзэл бий болгож, Түүнийг яллаж, доромжилж чадна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн Христийн мөн чанар болон бурханлаг чанарыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэхийн үндсэн тал юм; энэ нь бодитой Бурханд итгэдэг хүн бүрийн орох ёстой, хүрэх ёстой зүйл билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Бодитой Бурханы талаар чи юу мэдэх хэрэгтэй вэ? Бодитой Бурханыг Сүнс, Хүн болон Үг бүрдүүлдэг бөгөөд энэ бол бодитой Бурханы Өөрийн жинхэнэ утга учир юм. Хэрэв чи Түүний зуршил, зан төлөвийг буюу Хүнийг л мэддэг бөгөөд Сүнсний ажлын талаар болон Сүнс махбодод юу хийдгийг мэддэггүй бол, мөн хэрвээ чи бодитой Бурхан дахь Бурханы Сүнсний ажлыг мэдэлгүй Сүнс, Үг хоёрт л анхаарал хандуулж, зөвхөн Сүнсний өмнө залбирдаг бол бодитой Бурханыг мэддэггүй гэдгийг чинь энэ нь баталдаг. Бодитой Бурханы талаарх мэдлэг нь, Түүний үгийг мэдэж, туулах, Ариун Сүнсний ажлын дүрэм журам, зарчмуудыг болон Бурханы Сүнс махбодод хэрхэн ажилладгийг ойлгохоос бүрддэг. Түүнчлэн махбод дахь Бурханы үйлдэл бүрийг Сүнс удирддаг бөгөөд Түүний хэлсэн үг бол Сүнсний шууд илэрхийлэл юм гэдгийг мэдэх явдал ч бас үүнд багтдаг. Тиймээс, бодитой Бурханыг мэдэхийн тулд Бурхан хүн чанар болон бурханлаг чанараар хэрхэн ажилладгийг мэдэх нь хамгийн чухал; энэ нь эргээд, бүх хүний холбогддог Сүнсний илэрхийлэлтэй хамаатай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодитой Бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой”-оос эш татав

Бурханы үгийг мэдэж авах үйл явц нь Бурханыг мэдэж авах, мөн түүнчлэн Бурханы ажлыг мэдэж авах үйл явц билээ. Иймээс үзэгдлийг мэдэх гэдэг нь бие махбодтой болсон Бурханы хүн чанарыг мэдэхийг хэлэхээр үл барам, Бурханы үг болон ажлыг мэдэхийг хэлдэг. Бурханы үгээс хүмүүс Бурханы хүслийг ойлгож авч, Бурханы ажлаас Бурханы зан чанарыг, Бурхан юу болохыг мэдэж авдаг. Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх энэхүү анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэж авах, Бурханы ажлыг мэдэрч туулах үйл явц билээ. Хэрвээ чи Бурханыг мэдэж авахын тулд биш, харин Бурханд итгэхийн тулд л итгэдэг бол итгэлд чинь ямар ч бодит байдал байхгүй бөгөөд итгэл чинь ариун болж чадахгүй гэдэгт эргэлзэх зүйлгүй. Хэрвээ Бурханы ажлыг туулах үйл явцдаа хүн аажмаар Бурханыг мэдэж авбал зан чанар нь аажмаар өөрчлөгдөж итгэл нь улам бүр жинхэнэ болно. Ингэж Бурханд итгэх итгэлдээ амжилт олохдоо хүн Бурханыг бүрэн олж авсан байх болно. Ажлаа Өөрийн биеэр хийхийн тулд Бурхан хоёр дахь удаагаа махбод болох гэж асар их хүчин чармайлт гаргасны шалтгаан нь хүнд Өөрийгөө мэдүүлж, Өөрийгөө харуулахад оршиж байсан. Бурханыг мэдэхa гэдэг нь Бурханы ажлын төгсгөлд хүрэх эцсийн үр дүн юм. Хүн төрөлхтөнд тавьдаг Бурханы сүүлчийн шаардлага энэ билээ. Өөрийн сүүлчийн гэрчлэлийн төлөө Тэр үүнийг хийдэг. Хүнийг Өөр лүүгээ эргэлт буцалтгүй, бүрэн дүүрэн эргүүлэхийн төлөө Тэр энэ ажлыг хийдэг. Хүн Бурханыг мэдэж байж л Бурханыг хайрлаж эхэлдэг бөгөөд Бурханыг хайрлахын тулд Түүнийг мэдэх ёстой. Хүн хэрхэн эрж хайх эсвэл юу олж авахаар эрж хайх нь хамаагүй Бурханы талаарх мэдлэгт хүрэх чадвартай байх ёстой. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болгож чадна. Бурханыг мэдэж байж л хүн Бурханд жинхэнээсээ итгэж, мөн Бурханыг мэдэж байж л Түүнийг үнэхээр хүндэлж, дуулгавартай дагаж чадна. Бурханыг мэддэггүй хүмүүс Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, хүндэлж хэзээ ч чадахгүй. Бурханыг мэдэх гэдэгт Бурханы зан чанарыг мэдэх, Түүний хүслийг ойлгох, Тэр юу болохыг мэдэх багтдаг. Гэхдээ хүн аль ч талыг нь мэдэж авсан бай, аль аль нь төлөөс төлөхийг, дуулгавартай байх хүслийг хүнээс шаарддаг. Үүнгүйгээр хэн ч эцсээ хүртэл дуулгавартай дагаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас эш татав

Ажлын гурван үе шат нь Бурханы бүхий л удирдлагын гол цөм бөгөөд Бурханы зан чанар болон Тэр юу болох нь ажлын гурван үе шатаар илэрхийлэгддэг. Бурханы ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс нь Бурхан Өөрийнхөө зан чанарыг хэрхэн илэрхийлдгийг ухаарч чаддаггүй, мөн Бурханы ажлын мэргэн ухааныг ч мэддэггүй. Тэд бас хүн төрөлхтнийг авардаг Түүний олон арга зам болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийн талаар мэдэхгүй хэвээр үлддэг. Ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах ажлын бүрэн илэрхийлэл билээ. Ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс Ариун Сүнсний ажилладаг олон янзын арга зам болон зарчмыг мэдэхгүй байх болно, мөн ажлын тодорхой нэг үе шатнаас үлдсэн дүрэм журмыг л чандлан баримталдаг хүмүүс нь Бурханыг дүрэм журмаар хязгаарладаг хүмүүс бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл тодорхойгүй байдаг. Тийм хүмүүс хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахгүй. Бурханы ажлын гурван үе шат л Бурханы бүхий л зан чанарыг бүрэн илэрхийлж чадна, мөн бүх хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа зорилго болон хүн төрөлхтний авралын бүхий л үйл явцыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна. Энэ бол Бурхан Сатаныг ялж, хүн төрөлхтнийг олж авсны баталгаа, Бурханы ялалтын баталгаа, мөн Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Бурханы ажлын гурван үе шатнаас нэг үе шатыг нь л ойлгодог хүмүүс Бурханы зан чанарын зөвхөн нэг хэсгийг л мэддэг. Ажлын энэ нэг л үе шат нь хүний үзэлд дүрэм журмыг амархан бий болгож, Бурханыг амархан тодорхойлдог ба Бурханы зан чанарын энэ ганц хэсгийг Бурханы бүхий л зан занарын төлөөлөл болгон хэрэглэдэг. Түүнчлэн хүний ихэнх төсөөлөл дотроо холилдсон байдаг, ингэснээр хүн Бурханы зан чанар, оршихуй, мэргэн ухаан болон Бурханы ажлын зарчмыг хязгаарлагдмал цар хүрээн дотор чандлан хязгаарлаж, Бурхан нэг удаа ийм байсан бол үргэлж ийм хэвээрээ үлдэж, хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж итгэдэг. Ажлын гурван үе шатыг мэддэг, ойлгодог хүмүүс л Бурханыг үнэн зөв, бүрэн дүүрэн мэдэж чадна. Ядаж л тэд Бурханыг израильчуудын юм уу иудейчүүдийн Бурхан гэж тодорхойлохгүй, мөн Түүнийг хүн төрөлхтний төлөө үүрд загалмай дээр цовдлогдох Бурхан гэж үзэхгүй. Хэрвээ хүн Бурханыг ажлынх нь нэг үе шатнаас л мэдэж авбал мэдлэг нь хэтэрхий өчүүхэн бөгөөд далай дахь нэг дуслаас цаашгүй юм. Тийм биш бол шашны хуучинсаг үзэлтнүүд яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдлох юм бэ? Энэ нь, хүн Бурханыг тодорхой цар хүрээн дотор хязгаарладгаас болдоггүй гэж үү? Олон хүн Бурханы янз бүрийн өөр өөр ажлыг мэддэггүй учраас, түүнчлэн дуслын төдий мэдлэг, хоосон сургаалаар Ариун Сүнсний ажлыг хэмждэг учраас Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн туршлага өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажлыг басамжилж, Ариун Сүнсний сахилгажуулалтыг үл ойшоодог төдийгүй Ариун Сүнсний ажлыг “баталгаажуулахын” тулд өөрсдийн хуучирсан, ялихгүй ёс зүйг ашигладаг. Тэд бас дүр эсгэж, өөрсдийнхөө эрдэм мэдлэгтэй гэдэгт болон дэлхийг хөндлөн гулд туулах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсний жигшин голдог хүмүүс биш гэж үү, мөн тэднийг шинэ эрин үе таягдан хаяхгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг энэ хүмүүс бол зүгээр л хэчнээн гайхалтай болохоо үзүүлэхээр оролдож байгаа мэдлэггүй, мэдээлэлгүй өчүүхэн хүмүүс биш үү? Тэд Библийн хомс мэдлэгээрээ дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа Ариун Сүнсний ажлыг өөрчлөхийг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын дагуу байлгахаар оролддог. Мөн алсын хараагүй юм байж Бурханы 6,000 жилийн ажлыг нэг дор хальт харахаар хичээдэг. Энэ хүмүүст дурдваас зохистой эрүүл ухаан гэж огт байхгүй? Үнэндээ хүн Бурханы талаар хэдий чинээ их мэдлэгтэй байна, Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуурладаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийг жаахан л ярьдаг боловч шүүмжлэх гэж яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба Бурханы оршихуйг улам улайран тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьдаг ба ямар ч бодит баримт байдаггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом гэж үздэг хүмүүс хөнгөн хуумгай юм! Ариун Сүнсний шинэ ажилтай учрах үедээ хянуур байдаггүй, харин ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын зөв зүйтэй байдлыг дур зоргоороо үгүйсгэдэг, мөн доромжилж гутаадаг, ийм бүдүүлэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бус уу? Цаашлаад тэд асар их биеэ тоосон, төрөлхийн бардам, задарсан хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй, Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс энэ эрин үед ч, дараагийн эрин үед ч уучлагдахгүй, тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа дүр үзүүлдэг ба хүмүүс ийм байх тусмаа Бурханы захиргааны зарлигийг амархан зөрчих магадлалтай байдаг. Төрөлхийн задарсан, хэзээ ч хэнд ч дуулгавартай байгаагүй, биеэ тоосон тэр хүмүүс бүгд энэ замаар алхдаг биш үү? Үргэлж шинээрээ, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдрөөс өдөрт эсэргүүцдэггүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханы тухай ойлголт хэчнээн их байгаа нь тэдний зүрх сэтгэлд Тэр хэр их байр суурь эзэлдэг болохыг тодорхойлдог. Тэдний зүрх сэтгэл дэх Бурханы тухай мэдлэгийн түвшин хэдий чинээ их байна, тэдний зүрх сэтгэлд Бурхан төдий чинээ агуу байдаг. Хэрвээ чиний мэддэг Бурхан хоосон, тодорхойгүй байгаа бол чиний итгэдэг Бурхан мөн л хоосон агаад тодорхойгүй байна. Чиний мэддэг Бурхан хувийн амьдралын чинь цар хүрээнд хязгаарлагддаг ба жинхэнэ Бурхантай ямар ч хамаагүй. Тиймээс Бурханы бодит үйлдлийг мэдэх, Бурханы бодит байдал болон Түүний төгс хүчийг мэдэх, Бурханы Өөрийн жинхэнэ ялгамж чанарыг мэдэх, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэх, бүх зүйлийн дунд Тэр юу харуулсан болохыг мэдэх нь—Бурханыг мэдэхээр зорьж буй хүн нэг бүрд маш чухал юм. Эдгээр нь, хүмүүс үнэний бодит байдалд орж чадах эсэхэд шууд нөлөөлдөг. Хэрвээ чи Бурханы тухай ойлголтоо ердөө үгээр хязгаарлавал, үүнийг өөрийн өчүүхэн туршлагаар, өөрийн найдаж буй Бурханы нигүүлслээр, Бурханд өгөх өчүүхэн гэрчлэлээрээ хязгаарладаг бол чиний итгэдэг Бурхан яавч жинхэнэ Бурхан Өөрөө биш гэж Би хэлнэ, мөн чиний итгэдэг Бурхан бол жинхэнэ Бурхан биш, харин төсөөллийн Бурхан гэж хэлж бас болно. Яагаад гэвэл жинхэнэ Бурхан нь бүх зүйлийг захирдаг, бүх зүйлийн дунд алхдаг, бүх зүйлийг удирддаг Нэгэн юм. Тэр бол бүх хүн төрөлхтний хувь заяаг атгадаг Нэгэн—бүх зүйлийн хувь заяаг атгадаг Нэгэн билээ. Миний ярьж байгаа Бурханы ажил хийгээд үйлдэл нь хүмүүсийн цөөнхөөр хязгаарлагддаггүй. Өөрөөр хэлбэл, Түүнийг одоо дагаж байгаа хүмүүсээр хязгаарлагддаггүй. Түүний үйлдэл, бүх зүйлийн дунд, бүх зүйлийн оршин тогтнолоос, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулиас харагддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс эш татав

Теологи, судар, тэр ч бүү хэл Бурханы ажлын түүх судалдаг Христийн шашны тэр бүх хүн жинхэнэ итгэгчид мөн үү? Тэд Бурханы хэлдэг Бурханд итгэгчид, Бурханыг дагагчдаас өөр гэж үү? Бурханы нүдээр тэд Бурханд итгэдэг үү? (Үгүй). Тэд теологи судалж, Бурханыг судалдаг. Бурханыг судалдаг хүмүүс, бусад юм судалдаг хүмүүсийн хооронд ялгаа бий юу? Ямар ч ялгаа байхгүй. Тэд ердөө л шинжлэх ухаан, биологи болон өөр бусад сэдэвт дургүй, теологид дуртай болохоос биш түүх, гүн ухаан, хууль, биологи, одон орон судалдаг хүмүүстэй яг адилхан. Энэ хүмүүс Бурханы ажлаас сэжим, сэжүүр хайх замаар Бурханыг судалдаг. Тэгвэл тэдний судалгаанаас юу гардаг вэ? Тэд Бурхан бий эсэхийг олж тогтоож чаддаг уу? Тэд үүнийг хэзээ ч олж тогтоохгүй. Бурханы хүслийг тэд олж тогтоож чаддаг уу? (Үгүй). Яагаад? Учир нь тэд үг, хэллэг дунд, мэдлэг, гүн ухаан, хүний оюун санаа, бодол дунд амьдардаг. Тэд хэзээ ч Бурханыг харж чадахгүй, мөн хэзээ ч Ариун Сүнсний гэгээрэл хүртэхгүй. Бурхан тэднийг юу гэж тодорхойлдог вэ? Үл итгэгч, үл үнэмшигч гэж. Эдгээр үл итгэгч, үл үнэмшигч Христийн шашны нийгэмлэг гэгчтэй хутгалдаж, Бурханд итгэдэг хүмүүс, Христэд итгэгчид шиг аашилдаг ч чухамдаа Бурханыг үнэхээр шүтэн мөргөдөг үү? Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг уу? Үгүй. Яагаад? Нэг зүйл гарцаагүй: Учир нь тэд Бурхан ертөнцийг бүтээсэн, Бурхан бүх зүйлийг захирдаг, Бурхан махбод болж чаддаг гэдэгт зүрх сэтгэлдээ итгэдэггүй бөгөөд Бурхан бий гэдэгт бүр ч итгэдэггүй. Энэхүү үл итгэл юуг дохиолдог вэ? Эргэлзээ, үгүйсгэл, тэр ч бүү хэл Бурханы хэлсэн зөгнөл, тэр дундаа гамшгийн талаарх зөгнөл биелэхгүй, гүйцэлдэхгүй гэж найдах хандлага. Тэд ийм хандлагаар Бурханд итгэх итгэлд ханддаг бөгөөд тэдний итгэл гэгчийн мөн чанар, үнэн царай бас ийм байдаг. Энэ хүмүүс теологийн эрдэм, мэдлэгт онц сонирхолтой, Бурханы ажлын түүхэн баримт сонирхдог учраас Бурханыг судалдаг. Тэд теологи судалж байгаа хэдэн ухаантнаас цаашгүй. Эдгээр “ухаантан” Бурхан бий гэдэгт итгэдэггүй, тэгэхээр Бурхан ажиллахаар ирж, үг нь биелэх үед тэд яадаг вэ? Бурхан махбод болоод шинэ ажил хийж байна гэж сонсох үедээ тэд хамгийн түрүүнд ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? “Байж боломгүй юм!” гэдэг. Тэд Бурханы шинэ ажлыг номлосон хэн бүхнийг яллаж, тэр ч бүү хэл хөнөөхийг хүсдэг. Энэ нь юуны илрэл вэ? Жинхэнэ антихрист гэдгийн илрэл биш үү? Тэд Бурханы ажил, Бурханы үгийн биелэлт, тэр ч байтугай Бурханы махбод болсон биед дайсагнадаг: “Бие махбодтой болоогүй, үг тань биелээгүй бол Та Бурхан мөн. Үг тань биелж, Өөрөө бие махбодтой болсон бол Та Бурхан биш” гэдэг. Үүний цаад санаа юу вэ? Тэд амьд яваа цагтаа Бурханд бие махбодтой болохыг зөвшөөрдөггүй. Энэ нь жинхэнэ антихрист бус уу? Энэ бол жинхэнэ антихрист. Шашны нийгэмлэгт тийм үг байдаг уу? “Бурхан махбодтой болсон гэдэг бол буруу, тийм байх боломжгүй! Ямар ч бие махбодтой болсон явдал бол луйвар!” гэж ийм үгийг маш чангаар, бас нэн ширүүнээр хэлдэг. “Энэ хүмүүс хууртсан уу?” гэж зарим нь асуудаг. Яавч үгүй. Тэд зүгээр л Бурханд үнэнхүү итгэдэггүй. Тэд Бурхан бий гэдэгт итгэдэггүй бөгөөд Бурхан бие махбодтой болох явдал, ертөнцийг бүтээх Бурханы ажилд итгэдэггүй, мөн Бурханы цовдлуулж, бүх хүн төрөлхтнийг золин аврах ажилд бүр ч итгэдэггүй. Тэдний хувьд судалдаг теологи нь цуврал түүхэн үйл явдал, нэг ёсны хоосон сургаал, онол байдаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (7)”-аас эш татав

Фарисайчуудын хоёр нүүрт байдлын гол илрэл юу байсан бэ? Тэд зөвхөн судрыг анхааралтай судлаад, үнэнийг эрж хайгаагүй. Бурханы үгийг уншихдаа залбирч, эрж хайхын оронд тэд Бурханы үгийг судалж, Бурханы хэлсэн үг, хийсэн үйлийг судалсан бөгөөд тийнхүү Бурханы үгийг бусдад заадаг нэг ёсны онол, хоосон сургаалаа болгон хувиргасан. Бурханы үгийг анхааралтай судална гэдэг нь энэ юм. Тэгвэл яагаад тэд тэгсэн юм бэ? Юуг тэд анхааралтай судалсан юм бэ? Тэдний нүдээр, эдгээр нь Бурханы үг, Бурханы илэрхийлэл байгаагүй, үнэн бүр ч байгаагүй, харин нэг хэлбэрийн эрдэм байсан юм. Тэдний нүдээр, тийм эрдмийг уламжилж, түгээх ёстой байсан бөгөөд энэ нь л Бурханы зам болон сайн мэдээг түгээж байгаа явдал байлаа. Үүнийг тэд “номлол” гэцгээж, тэдний номлодог номлол нь теологи байсан юм.

…Фарисайчууд өөрсдийн эзэмшсэн теологи болон онолд нэг ёсны мэдлэг, хүмүүсийг яллаж, зөв, бурууг нь цэгнэх хэрэгсэл хэмээн ханддаг байв. Тэд бүр үүнийгээ Эзэн Есүс дээр ашиглаж, тийнхүү Эзэн Есүс яллагдсан юм. Тэдний хүмүүст өгдөг үнэлэлт, тэдэнд ханддаг байдал хэзээ ч мөн чанарт нь үндэслээгүй, мөн хэлсэн зүйл нь зөв үү, буруу юу гэдэгт байтугай тэдний үгийн эх сурвалж, хангалтад ч хэзээ ч үндэслээгүй. Тэд хүмүүсийг зүгээр л өөрсдийн эзэмшсэн нугаршгүй үг, хоосон сургаалд үндэслэн яллаж, цэгнэдэг байсан. Иймээс энэ фарисайчууд Эзэн Есүсийн хийсэн зүйл нүгэл биш, хууль зөрчөөгүй гэдгийг мэдсээр байж Түүнийг ялласан, учир нь Эзэн Есүсийн хэлсэн үг тэдний эзэмшсэн мэдлэг, эрдэм, тэдний тайлбарладаг теологийн онолоос зөрүүтэй байгаа харагдсан юм. Харин фарисайчууд эдгээр үг, хэллэгтэй зууралдахаа ер болихгүй, энэ мэдлэгээс зуурчхаад тавихгүй байлаа. Эцэстээ цорын ганц боломжит үр дүн юу байсан бэ? Эзэн Есүс бол ирэх байсан Мессиа мөн, Эзэн Есүсийн хэлсэн үгэнд үнэн бий гэдгийг тэд хүлээн зөвшөөрөөгүй, мөн Эзэний хийсэн зүйл үнэнтэй нийцэлтэй гэдгийг бүр ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд Эзэн Есүсийг яллахын тулд үндэслэлгүй ял олсон. Гэвч үнэн хэрэгтээ, Эзэнийг ялласан эдгээр нүгэл нь үндэслэлтэй эсэхийг тэд зүрх сэтгэлдээ мэдэж байсан уу? Мэдэж байсан. Тэгсэн хэрнээ яагаад Эзэнийг тэгж ялласан юм бэ? (Тэд өөрсдийнх нь оюун санаан дахь өндөр дээд, хүчит Бурхан нь ердийн хүний Хүүгийн ийм дүртэй Эзэн Есүс байж болно гэдэгт итгэхийг хүсээгүй). Тэд энэ баримтыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тэгвэл үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаных нь уг чанар юу байсан бэ? Үүнд Бурханд учирлахаар оролдож байгаа зүйл байгаагүй гэж үү? Тэд юу гэх гэсэн бэ гэвэл, “Бурхан тэгж болно гэж үү? Хэрвээ Бурхан бие махбодтой болсон бол хүндтэй удам сурвалжид төрөх нь лавтай. Түүнчлэн хуулийн багш нар, фарисайчуудын сургалтыг авч, энэ мэдлэгт суралцаж, судрыг маш их унших ёстой. Энэ мэдлэгийг эзэмшсэний дараа л Тэр “бие махбодтой болсон Бурхан” гэх цол авч болно” гэсэн. Нэгдүгээрт, ийнхүү Та энэ шалгуурт тэнцэхгүй тул Бурхан биш, хоёрдугаарт Та ийм мэдлэггүйгээр Бурханы ажил хийж чадахгүй, Бурхан байж бүр ч чадахгүй, гуравдугаарт Та сүмийн гадна ажиллаж болохгүй—одоо Та сүмд байхгүй, үргэлж нүгэлтнүүдийн дунд байгаа тул хийдэг ажил тань Бурханы ажлын хүрээнээс давсан байна гэж тэд үзсэн. Тэдний яллалтын үндэслэл хаанаас үүдэлтэй вэ? Судар, хүний оюун санаа, тэдний эзэмшсэн теологийн боловсролоос үүдэлтэй. Тэд үзэл, төсөөлөл, мэдлэгт автсан учраас энэ мэдлэгээ зөв, үнэн, үндэслэл гэж үзэж, Бурхан эдгээр зүйлийг хэзээ ч зөрчих аргагүй гэдэгт итгэсэн. Тэд үнэнийг эрж хайсан уу? Эрж хайгаагүй. Тэдний эрж хайсан зүйл бол өөрсдийнх нь үзэл төсөөлөл, туршлага байсан бөгөөд тэд эдгээрийг ашиглан Бурханыг тодорхойлж, Бурханы зөв үү, буруу юу гэдгийг тогтоох гэж оролдсон юм. Үүний эцсийн үр дүн юу байсан бэ? Тэд Бурханы ажлыг яллаж, Бурханыг загалмайд цовдолсон билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагч болон ажилчдын хувьд зам сонгох нь хамгийн чухал (7)”-аас эш татав

Завхарсан хүн бүхэн Сатаны урхинд амьдардаг, мөн махан биед, аминчхан хүсэлд автан амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг хүмүүс байдаг ч бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Минийхээс эсрэг замаар явдаг, тэдний үг биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг. Учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, түүнийгээ уйгагүй уншиж, судар мэт цээжээр дууддаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэж юуг хэлдгийг ч мэддэггүй. Зүгээр л бичвэрүүдийг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлачхаад, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирчхээд байхад тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд Христийг энэ ертөнцөөс хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь ийм хорлонтой, Надад тийм их дайсагнадаг уг чанартай байж хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөр дээр нь буулгах үед хүн Миний оршин тогтнолыг бүр ч эрс үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхээр эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайхаар нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атлаа хүмүүсийн дунд амьдардаг Би бол ердөө л тун өчүүхэн нэгэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй л, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг, бас өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй дорд юм. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

…Библийн үгийг л анхаарч, үнэний талаар юм уу Миний мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс бүгд Миний эсрэг байдаг, учир нь тэд Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг хорьдог, тэд ийм байдлаар үйлдэх нь миний хувьд туйлын их доромжлол юм. Ийм хүмүүс яаж Миний өмнө ирж чадах юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин ч хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “Бурханыг мэдэх ажил” гэж байдаг.

Өмнөх: 3. Үнэнийг хүлээн зөвшөөрөлгүй гагцхүү Бурханыг хүлээн зөвшөөрөх асуудлын уг чанар, үр дагавар

Дараах: 2. Бурханы зан чанар болон мөн чанарыг хэрхэн мэдэх тухай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх