12. “Бүх зүйлийг орхиж, Бурханыг дагах” гэдэг нь юу гэсэн үг вэ?

Холбогдох Бурханы үг:

Чи зүрх сэтгэл, бие болон бүхий л жинхэнэ хайраа Бурханд зориулж, тэдгээрийг Түүний өмнө тавиад, Түүнд бүрэн дуулгавартай байж, махан бие, гэр бүл, өөрийнхөө хувийн хүслийн төлөө биш, харин Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө Түүний хүсэлд туйлын хайхрамжтай байж, бүх зүйл дээр Бурханы үгийг зарчим, суурь болгон авч үзэж чаддаг бол ийн үйлдсэнээр санаа зорилго, үзэл бодол чинь бүгд зөв байх бөгөөд чи Бурханы өмнө магтаалыг нь хүртдэг хүн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-aaс эш татав

Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг тул зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлах ёстой. Чи завхарсан зан чанараа хаях ёстой, Бурханы хүслийг биелүүлэхээр эрж хайх ёстой ба Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг тул бүх зүйлийг Түүнд өргөн барих ёстой ба хувийн сонголт хийж, шаардлага тавих ёсгүй, мөн чи Бурханы хүслийг биелүүлэх ёстой. Чи бүтээгдсэн тул чамайг бүтээсэн Эзэнийг дуулгавартай дагах ёстой, учир нь чи төрөлхөөсөө өөрийгөө захирч чадахгүй бөгөөд хувь заяагаа хянах ямар ч чадваргүй. Чи Бурханд итгэдэг хүн тул ариун байдал болон өөрчлөлтийг эрж хайх ёстой. Нэгэнт чи Бурханы бүтээл тул өөрийн үүргийг мөрдөж, байр сууриа хадгалах ёстой ба үүргээсээ хэтрэн гарах учиргүй. Энэ нь чамайг хязгаарлахын төлөө, эсвэл хоосон сургаалаар чамайг нухчин дарахын төлөө байдаггүй, харин энэ бол үүргээ биелүүлж чадах зам чинь бөгөөд зөв шударгыг үйлддэг бүх хүний хүрч чадах, хүрэх ёстой зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг”-аас эш татав

9. Ухаан бодлоо чуулганы ажил дээр төвлөрүүл. Махан биеийнхээ хэтийн ирээдүйг хойш тавьж, гэр бүлийн хэрэг явдал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд бүхий л зүрх сэтгэлээсээ өөрийгөө зориулж, Бурханы ажлыг эн тэргүүнд тавин, өөрийн амьдралыг хоёрдугаарт тавь. Энэ бол ариун хүний ёс журам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг”-аас эш татав

Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурханыг дагахын тулд бүх зүйлийг орхи хэмээн Бурхан Өөрт нь итгэдэг бүх хүнээс шаарддаг. Нигүүлслийн эрин үеэс Хаанчлалын эрин үе хүртэл Бурханыг дагахын тулд бүх зүйлээ орхисон маш олон хүн байсан билээ. Энэ хүмүүс л Хаанчлалын эрин үе дэх Бурханы ардууд болох ариун хүмүүс гэж дуудуулах эрхтэй юм. Бүх зүйлийг орхиж, Бурханыг дагана гэж юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханд бүх зүрх сэтгэл, бүхий л оршихуйгаа өргөж, Бурханы ажилд бүрэн умбаж, Түүний төлөө өөрийгөө зарлагадахыг хэлдэг. Энэ бол Бурханыг дагахын тулд бүх зүйлийг орхих гэдгийн жинхэнэ утга учир билээ. Гэр бүлтэй болоогүй, санаа зовох юмгүй хүмүүс л бүх зүйлийг орхиж чадна, харин гэр бүл, эцэг эх, хань ижил, үр хүүхэдтэй хүмүүс тэгж чадахгүй гэж итгэдэг хүмүүс бий. Ингэж бодох нь буруу юм. Хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл нь шударга, үндэслэлтэй гэдгийг хүмүүс эхлээд мэдэх ёстой. Бурхан хүмүүсээс эцэг эх, хань ижил, үр хүүхдээ орхи гэж шаарддаггүй. Харин ч ямарваа хүн, үйл явдал, юманд хязгаарлагдалгүйгээр зүрх сэтгэлээ өргөж, үүргээ бүрэн биелүүлээч гэж хүсдэг. Энэ бол бүх зүйлийг орхиж, Бурханыг дагахтай адилхан юм. Бурхан хүсэхгүй байгаа юмыг нь хийлгэх гэж хүмүүсийг албаддаггүй. Хүн Бурханыг хангалуун байлгахын тулд бүх хүчин чармайлтаа гаргахад хангалттай юм. Хөсөр хаях ёстой зарим зүйлээ хөсөр хаях нь байх л ёстой зүйл. Хэрэв одоохондоо ямар нэг зүйлийг хаяж чадахгүй бол тэр зүйлдээ хязгаарлагдахгүй байхад л болно. Зүрх сэтгэл нь хязгаарлагдсан хэвээр байж, үүргээ бүрэн биелүүлж чадахгүй бол үүнийг бүх зүйлийг орхисонд тооцдоггүй. Бурханд үнэнч байх асуудал нь бүх зүйлийг орхих хэрэгжүүлэлт дотор оршдог. Хэрэв чи үнэхээр Бурханд үнэнч хүн мөн бол зүрх сэтгэл дотроо гэр бүл, хань ижил, үр хүүхдэдээ хязгаарлагдахаас зайлсхийж чадна. Олон ах эгч гэр бүлийн харилцаатай боловч зүрх сэтгэлээ гэр бүлдээ хязгаарлуулалгүй, үүргээ тун сайн биелүүлдэг. Хааяа гэр бүлээ харж хандахаар явдаг боловч үүрэгт нь саад болохыг үүнд огтхон ч зөвшөөрдөггүй. Та нар тэднийг Бурханыг дагахын төлөө бүх зүйлээ орхиогүй гэж хэлж чадах уу? Гэр бүлтэй байна гэдэг үнэхээр бэрх—үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Гэхдээ зүрх сэтгэл нь Бурханд үнэнч байж чадвал тэд гэр бүлийн бүх холбоог хөсөр хаяж чадах болно. Махан бие зарим нэг бэрхшээлийг туулдаг хэдий ч амийн өсөлтийнх нь төлөө Бурханы өгдөг агуу их ерөөл бий. Тэгвэл махан биеийн таашаалтайгаа зууралддаг хүмүүс юу олж авдаг вэ? Эцсийн эцэст юу ч олж авдаггүй. Тэгвэл махан биеийн бэрхшээлтэй хэрхэн харьцах ёстой вэ? Махан биеийн ямар ч хэмжээний бэрхшээл нь сайн зүйл гэж хэлж болох юм. Бурхан л хангалуун байгаа цагт хүний сүнс баясаж чадна. Махан биеийн таашаалтай зууралдсаны улмаас Бурханд хилэгнүүлэх нь хамгийн агуу шаналал байх билээ. Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд бүхнийг орхидог бүх хүн нь хүний үүргийг зохистойгоор биелүүлж, Бурханыг хангалуун болгосон тул сэтгэл нь ханах болно. Түүнчлэн Өөрийнх нь төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг бүх хүнд Бурхан агуу их ерөөл хайрладаг тул тэднийг сайшаах болно. Гэр бүл, махан биеийн таашаалтай зууралдан, Бурханыг дагахын тулд бүх зүйлийг орхиж чаддаггүй хүмүүс нь бүгд диавол Сатанд үнэнч хүмүүс билээ. Тэд Бурханаар авруулж яавч чадахгүй бөгөөд ялангуяа Бурханы ерөөлийг хүртэхгүй.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Өмнөх: 11. Үүргээ биелүүлэх болон үйлчлэл үзүүлэхийн хоорондох ялгаа юу вэ?

Дараах: 13. Үнэнийг ойлгох болон хоосон сургаалыг ойлгохын хоорондох ялгаа юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

1. Үнэн гэж юу болох тухай

Үнэн бол амьдралын онч мэргэн үгсийн хамгийн бодитой нь бөгөөд хүн төрөлхтний дундах тэдгээр онч мэргэн үгсийн хамгийн тэргүүн дээд нь билээ.

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх