Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.

(Эхлэл 3: 20-21) Адам өөрийн эхнэрийг Ева гэж нэрлэсэн; учир нь тэр амьд бүхний эх байсан юм. Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.

Энэ гурав дахь ишлэлийг харцгаая, энэ нь Адамын Евад өгсөн нэрийн ард утга учир байгаа гэдгийг харуулдаг, тийм үү? Энэ нь Адам бүтээгдсэнийхээ дараа өөрийн бодолтой болж, олон зүйлийг ойлгосныг харуулж байна. Гэвч одоохондоо бид түүний юуг ойлгосон болон хэр их юм ойлгосныг судалж үзэхгүй, учир нь гурав дахь ишлэл дээр Миний хэлэлцэх гэж байгаа гол асуудал нь энэ биш юм. Тэгэхээр гурав дахь ишлэлийн гол утга нь юу вэ? “Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав” гэсэн мөрийг авч үзье. Хэрэв бид өнөөдөр бичээсийн энэ мөрний талаар нөхөрлөхгүй бол та бүхэн эдгээр үгсийн ард байгаа утгыг хэзээ ч ойлгохгүй байж магадгүй. Эхлээд Би та нарт зарим нэг зүйлийг хэлж өгье. Өөрсдийн төсөөллөө өргөтгөн, Адам Ева хоёрын амьдарч байгаа Эден Цэцэрлэгийг дүрсэл. Бурхан тэдэн дээр зочилж ирэхэд тэд нүцгэн байсан тул нуугдсан. Бурхан тэд нарыг хараагүй бөгөөд Тэр тэднийг дуудахад “Бид нүцгэн байгаа учир Таныг харж зүрхэлсэнгүй” гэж тэд хэлсэн. Тэд нүцгэн байсан учир Бурханыг харж зүрхлээгүй. Тэгвэл Ехова Бурхан тэдэнд зориулж юу хийсэн бэ? Анхдагч эх бичвэрт ингэж байдаг: “Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцаслав.” Одоо та нар Бурхан тэдний хувцсыг хийхдээ юу ашигласныг мэдэж авав уу? Бурхан тэдний хувцсыг хийхдээ амьтны арьс ашигласан. Өөрөөр хэлбэл, Бурханы хүнд зориулж хийсэн хувцас нь арьсан дээл байсан. Энэ нь Бурханы хүнд зориулж хийсэн анхны хувцас байв. Арьсан дээл гэдэг бол өнөөдрийн стандартаар ч гэсэн хүн болгон өмсөж чаддаггүй дээд зэрэглэлийн хувцас юм. Хэрэв хэн нэгэн чамаас: Хүн төрөлхтний өвөг дээдсийн өмссөн анхны хувцас нь юу байсан бэ? гэж асуувал чи: Арьсан дээл байсан гэж хариулна. Энэ арьсан дээлийг хэн хийсэн юм бэ? Чи цааш нь ингэж хариулна: Бурхан хийсэн! Энэ бол гол санаа юм: Энэ хувцсыг Бурхан хийсэн. Үүнийг тэмдэглэхгүй байж болно гэж үү? Намайг ингэж тайлбарласны дараа та нарын оюун санаанд дүр зураг нь бууж байна уу? Бүдүүвч зураг ч болтугай байх ёстой. Үүнийг өнөөдөр та нарт хэлсний учир нь та нарт хүний анхны хувцас юу байсныг мэдэгдэхийн төлөө биш. Тэгэхээр гол зүйл нь юу вэ? Гол зүйл бол арьсан дээл биш харин энэ зүйлийг хийж байхдаа Бурханы илчилсэн зан чанар, оршихуй болон эзэмшлийг хэрхэн мэдэх вэ гэдэг юм.

“Адам болон түүний эхнэрт, Ехова Бурхан арьсан дээл хийж, тэднийг хувцасласан” тухай энэ дүр зурагт, Адам, Ева хоёртой хамт байх үедээ Бурхан ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Зөвхөн хоёр хүн амьдардаг ертөнцөд Бурхан ямар үүрэгтэйгээр гарч ирсэн бэ? Бурханы үүрэгтэйгээр үү?……Бурхан эдгээр хоёр хүнийг бүтээгээд тэднийг Өөрийн нөхөд гэж үзсэн байна. Тэдний гэр бүлийн цорын ганц гишүүний хувьд Бурхан тэдний амьдралыг тордож, тэдний үндсэн хэрэгцээнд санаа тавьж байсан. Энд Бурхан Адам Ева хоёрын эцэг эх болж гарч ирсэн. Бурхан үүнийг хийж байхад хүн Бурханы хэр ихэмсэг болохыг хараагүй; Бурханы эрхэм дээдийг, Түүний нууцлаг байдлыг болон ялангуяа Түүний уур хилэн болон сүр жавхланг хараагүй. Түүний харсан бүхэн нь Бурханы даруу байдал, Түүний хайр, Түүний хүнд зориулсан анхаарал, Түүний тэдэнд хандсан хариуцлага болон халамж юм. Бурханы Адам, Ева хоёрт хандсан хандлага болон арга зам нь хүний эцэг эх хүүхдэдээ анхаарал тавьдагтай ижил байсан. Энэ нь мөн хүний эцэг эх өөрсдийн хүү, охиноо хэрхэн хайрлаж, харж, халамжилдагтай адилхан бодитой, харагдахуйц, мэдрэгдэхүйц байсан. Өөрийгөө өндөр, сүр хүчтэй байр сууринд тавихын оронд Бурхан Өөрийн биеэр арьс ашиглан хүнд хувцас хийж өгсөн. Энэ арьсан дээл нь тэдний бүрэг ичимхий занг далдлах эсвэл тэднийг хүйтнээс хамгаалахад хэрэглэгдсэн эсэх нь огт хамаагүй. Товчхондоо хүний биед нөмөргөсөн энэ хувцсыг Бурхан Өөрийн гараар хийсэн юм. Түүнийг зүгээр л бодлын хүчээр эсвэл хүмүүсийн төсөөлдгөөр тэмдэг болон гайхамшгийн хүчээр хийхийн оронд Бурхан хийж чадахгүй, хийх ёсгүй гэж хүмүүсийн боддог зүйлийг Бурхан жинхэнээсээ хийсэн байна. Зарим хүмүүс үүнийг дурдах шаардлагагүй энгийн зүйл гэж үзэж болох ч энэ нь, өмнө нь Бурханы тухай хоосон санаагаар дүүрэн байж байгаад Бурханыг дагадаг болсон бүх хүмүүст, Түүний жинхэнэ агаад хайр татам байдлын талаар мэдлэг ухаан олж авч, мөн Түүний үнэнч, даруу уг чанарыг харах боломжийг олгодог юм. Энэ нь, өөрсдийгөө өндөр бөгөөд агуу гэж боддог тэвчихийн аргагүй биеэ тоосон хүмүүсийг Бурханы жинхэнэ агаад даруу байдлын өмнө өөрсдийн бардам толгойг ичгүүртэйгээр бөхийхөд хүргэдэг. Энд Бурханы жинхэнэ агаад даруу байдал нь цаашлаад хүмүүст Түүний хайр татам байдлыг харуулна. Эсрэгээрээ хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа агуу Бурхан, хайр татам Бурхан, бүхнийг чадагч Бурхан нь маш өчүүхэн, сонирхол татахааргүй, ганц ч цохилт даахааргүй юм. Чи энэ ишлэлийг харж, энэ түүхийг сонссоныхоо дараа ийм юм хийснийх нь төлөө Бурханыг дорд үзэх үү? Зарим хүмүүс тэгж магадгүй, гэхдээ бусдынх нь хувьд шал эсрэгээрээ байх болно. Тэд Бурханыг жинхэнэ, хайр татам гэж бодох ба Бурханы энэ жинхэнэ байдал болон хайр татам байдал нь л тэднийг хөдөлгөдөг юм. Тэд Бурханы бодит талыг хэдийчинээ их харна, тэд Бурханы хайрын үнэхээр оршин байгааг, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы ач холбогдлыг, Тэр тэдний хажууд мөч бүрд хэрхэн зогсож байдгийг төдийчинээ их ойлгож чадна.

Ехова Бурхан Адам ба түүний эхнэрт арьсан дээл хийж, тэднийг хувцаслав

Яг одоо бид өөрсдийн хэлэлцүүлгээ одоо үетэй холбох хэрэгтэй. Хэрэв Бурхан хамгийн анх Өөрийн бүтээсэн хүмүүст зориулан бүр зарим хүмүүсийн санаанд ч орохооргүй төрөл бүрийн жижиг зүйлсийг хийж байсан юм бол Бурхан өнөөдрийн хүмүүст зориулан тийм зүйлсийг хийж чадах болов уу? Зарим хүмүүс “Тийм!” гэж хэлнэ. Яагаад тийм гэж? Яагаад гэвэл Бурханы мөн чанар хуурамч биш, Түүний хайр татам байдал нь хуурамч биш юм. Учир нь Бурханы мөн чанар нь үнэхээр оршин байдаг бөгөөд бусдын нэмсэн зүйл биш, мэдээж цаг хугацаа, орон зай болон эрин үе өөрчлөгдөхөд дагаж өөрчлөгддөг зүйл биш юм. Бурханы жинхэнэ агаад хайр татам байдал нь үнэндээ хүмүүсийн жижиг, сажиг гэж үздэг, маш жижиг учраас хүмүүс Түүнийг хийнэ гэж боддоггүй зүйлсийг хийснээр гарч ирж болно. Бурхан дүр үзүүлдэггүй. Түүний зан чанарт болон мөн чанарт ямар ч хэтрүүлэг, хууралт, бардамнал болон ихэмсэг байдал байхгүй юм. Тэр хэзээ ч сайрхдаггүй ба оронд нь Өөрийн үнэнч байдал болон чин сэтгэлээрээ бүтээсэн хүмүүсээ хайрлаж, анхаарал тавьж, халамжилж, залж чиглүүлж байдаг. Хүмүүс үүний хэр ихийг ойлгож, мэдэрч, харж байх нь хамаагүй Бурхан үнэнээсээ эдгээр зүйлсийг хийж байдаг. Бурхан ийм мөн чанартай гэдгийг мэдэх нь хүмүүсийн Түүнийг хайрлах хайранд нөлөөлөх үү? Энэ нь тэдний Бурханаас айх айдаст нөлөөлөх үү? Чи Бурханы бодит талыг ойлгосноор Түүнд улам ойртон, Түүний хайр болон хүн төрөлхтөнд өгсөн халамжийг илүү үнэнээсээ ойлгох чадвартай болж, мөн үүний зэрэгцээ өөрийн зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүний талаар элдэв сэжиг болон эргэлзээгүй болох юм. Бурхан хүнд зориулсан бүхнээ сэмхэн хийж, Өөрийн чин сэтгэл, үнэнч зан, хайраараа дамжуулан энэ бүхнийг чимээгүй хийж байдаг. Гэвч Тэр Өөрийн хийдэг бүхнийхээ талаар хэзээ ч болгоомжилж, харамсаж байгаагүй ба Тэр хэн нэгнээс хэзээ ч ямар нэг хэлбэрээр төлөөс авах хэрэггүй эсвэл хүн төрөлхтнөөс ямар ч зүйлийг авах санаа Түүнд байхгүй юм. Түүний хийсэн бүх зүйлийн цорын ганц зорилго нь Тэрээр хүн төрөлхтний үнэн итгэл, хайрыг хүлээн авах явдал юм.

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

Өмнөх:Бурхан Еваг Бүтээсэн нь

Дараах:Бурхан дэлхийг үерээр устгахаар төлөвлөж, Ноад бүхээг барихыг даалгасан

Танд таалагдаж магадгүй