Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бурхан Өөрийн төгс хүч болоод мрргэн ухааныг ашиглан бүх зүйлсийг хангаж, хүн төрөлхтөний оршин тогтнолыг хадгалдаг.

Бурхан Өөрийн төгс хүч болоод мрргэн ухааныг ашиглан бүх зүйлсийг хангаж, хүн төрөлхтөний оршин тогтнолыг хадгалдаг.

Эхэндээ бид хүн төрөлхтний амьдрах орчин болон Бурханы энэ орчны төлөө хийж, бэлдэж, хариуцсан зүйлийн талаар ярилцсан бөгөөд мөн Бурханы хүн төрөлхтөнд зориулж бэлдсэн бүх зүйлийн хоорондох харилцаа хийгээд Бурхан эдгээр зүйл хүнд хор хөнөөл учруулахаас сэргийлэн хэрхэн энэ харилцаанд хандаж ирсэн талаар ярилцсан. Бурхан мөн бүх зүйлээс үүдэлтэй янз бүрийн элементүүд хийгээд хүн төрөлхтний хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх зүйлсийг шийдвэрлэж, бүх зүйл бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжийг олгохын сацуу, хүн төрөлхтөнд таатай орчинг бүрдүүлж, бүх элементийг ашигтай болгон, хүн төрөлхтнийг ийм орчинд дасан зохицож, нөхөн үржиж, амьдралын мөчлөгийг хэвийн үргэлжлүүлэх боломжтой болгосон. Дараагийн зүйл бол хүний биед хэрэгтэй хоол хүнс—өдөр тутмын хоол хүнс ундаа юм. Энэ нь мөн хүн төрөлхтөн амьд оршиход зайлшгүй чухал нөхцөл билээ. Өөрөөр хэлбэл, хүний бие ердөө л амьсгалснаар, эсвэл ердөө л нарны гэрэл салхины тусламжтайгаар эсвэл тохирсон температурт байснаар амьдарч чадахгүй. Тэд мөн өөрсдийн гэдсийг дүүргэх хэрэгтэй. Тэдний гэдсийг дүүргэх эдгээр зүйлийг ч бас Бурхан хүн төрөлхтөнд зориулан бэлдсэн байдаг—энэ бол хүн төрөлхтний хүнсний эх сурвалж юм. Хүн төрөлхтний хоол хүнс унд болох эдгээр баялаг, элбэг дэлбэг бүтээгдэхүүнийг харсаны дараа чи Бурхан бол хүн төрөлхтөн болоод бүх зүйлийг тэтгэх эх сурвалж хэмээн хэлж чадах уу? Чи үнэхээр тэгж хэлж болно. Хэрвээ Бурхан бүх зүйлийг бүтээхдээ зөвхөн мод, өвс буюу бусад амьд зүйлийг бүтээж, хүн төрөлхтөн тэдгээрийн алийг нь ч идэж чадахгүй байсан бол хүн төрөлхтөн өдийг хүртэл оршин тогтнож чадах байсан уу? Хэрвээ Бурханы бүтээсэн бүх зүйлийн дундах янз бүрийн амьд зүйл болон ургамал нь бүгд зөвхөн үхэр, хонь, тахь буга зэрэг янз бүрийн амьтдын төлөө байсан бол—жишээлбэл арслан, тахь ба бугаар, бар хурга болон гахайгаар хооллодог хэрнээ—хүн идэхэд тохирох нэг ч зүйл байхгуй байсан бол яах вэ? Ийм байвал болох уу? Энэ нь болохгүй. Хэрвээ тийм байсан бол хүн төрөлхтөн амьд үлдэж чадахгүй байх байсан юм. Хэрвээ хүн зөвхөн модны навчаар хооллодог байсан бол яах вэ? Ийм байж болох уу? Хүний ходоод хүлээж авч чадахгүй байх байсан. Хэрэв чи оролдож үзэхгүй бол үүнийг мэдэхгүй, харин ганц удаа ч болов оролдвол маш сайн мэдэх болно. Тэгвэл чи үхэр болон хонинд бэлтгэсэн өвс ногоог идэж чадах уу? Хэрэв чи бага зэргийг идэж үзвэл зүгээр байж болох ч удаан хугацаагаар идвэл удаан тэсэж чадахгүй. Зарим зүйлсийг амьтад идэж болох ч, хүн идвэл хордох болно. Өөрсдөд нь нөлөөлөхгүй зарим хортой зүйлсийг амьтад иддэг ч хүн бол тэгж чадахгүй. Бурхан хүнийг бүтээсэн болохоор Бурхан л хүний биеийн бүтэц, зарчим болон хүнд яг юу хэрэгтэйг хамгийн сайн мэднэ. Бурхан биеийн бүрэлдэхүүн хэсэг, агуулга болоод үүнд юу хэрэгтэйг мөн түүнчлэн хүний биеийн дотоод эрхтэн хэрхэн ажиллаж, шингээж, задалж, бодисын солилцоо явагддагийг сайн мэддэг. Хүмүүс энэ талаар тодорхой мэддэггүй бөгөөд заримдаа сохроор хоол хүнс, нэмэлт тэжээл хэрэглэдэг. Тэд нэмэлт бодис ихээр хэрэглэж, эцэст нь биед тэнцвэргүй байдал үүсгэдэг. Хэрэв чи Бурханы чамд бэлдсэн эдгээр зүйлийг идэж, тэдгээрийг энгийнээр хүртэж таашаах аваас чамд ямар ч муу зүйл болохгүй. Заримдаа чиний сэтгэл санаа тавгүй, мөн чи цусны зогсонгишилтой байсан ч хамаагүй. Чи зөвхөн өөрт тохирох ногоо идвэл цусны зогсонгишил алга болно. Бурхан энэ бүх зүйлийг бэлдсэн байгаа. Бурханы нүдээр хүн төрөлхтөн нь ямар ч амьд амьтнаас хамаагүй дээгүүрт байдаг. Бурхан бүх төрлийн ургамал болон ан амьтны хоол хүнс, амьдрах орчинг бүрдүүлж өгсөн, гэхдээ зөвхөн хүн төрөлхтний амьдрах орчинд тавигдах шаардлага хамгийн хатуу бөгөөд үл тоомсорлосон байдлыг хамгийн ихээр үл хүлцэнэ. Эс бөгөөс, хүн төрөлхтөн үргэлжлүүлэн хөгжиж, нөхөн үржиж, хэвийн амьдарч чадахгүй байх байсан. Бурхан үүнийг зүрх сэтгэлдээ маш сайн мэднэ. Бурхан энэ зүйлийг хийхдээ юу юунаас илүүтэй их ач холбогдол өгсөн. Магадгүй чи өөрийн харж буй өчүүхэн зүйлсийн чухлын ач холбогдлыг олж харж, таашааж чадахгүй, эсвэл танд төрөлхөөс заяагдсан зүйл байгаад түүнийгээ таашааж чаддаг байлаа ч Бурхан үүнийг чиний төлөө аль хэдийн эртнээс бэлдсэн байдаг. Бурхан хүн төрөлхтөнд болон хүний бие махбодод учирч болох тааламжгүй бүхий л сөрөг нөлөөг хамгийн боломжит хэмжээгээр арилгаж шийдвэрлэж өгсөн байдаг. Энэ нь юуг тодорхой болгож байна вэ? Энэ нь, хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн тэдэнд хандах Бурханы хандлагыг тодорхой болгож байна уу? Тэр хандлага яг юу байсан бэ? Бурханы хандлага бол маш нарийн, нухацтай бөгөөд Бурханаас өөр хүн төрөлхтөнд учирч болох хөндлөнгийн ямарваа нэгэн хүчин зүйл, нөхцөл байдал болон дайсны хүчийг Тэр тэвчихгүй байсан. Үүнээс чи, хүн төрөлхтнийг бий болгож, энэ удаа хүн төрөлхтнийг удирдаж байх үеийн Бурханы хандлагыг харж болох юм. Бурханы хандлага юу вэ? Амьдрах орчин ба амьдрах чадвараар хүн төрөлхтөн өдөр тутмын хоол хүнс, хэрэгцээгээ хангаж байгаагаар дамжуулан бид, хүн төрөлхтний нөхөн үржихүй ба амьдралыг хэвээр хадгалах Бурханы хандлага болон тэдэнд хандах Түүний хариуцлага, түүнчлэн энэ удаа хүн төрөлхтнийг аврах Бурханы шийдэмгий байдлыг харж чадна. Энэ бүгдээс бид Бурханы үнэн байдлыг олж харж чадах уу? Бид Бурханы гайхалтай байдлыг харж чадах уу? Бид Бурханы хэмжээлшгүй байдлыг олж харж чадах уу? Бурханы бүхнийг чадагч байдлыг бид олж харж чадах уу? Бурхан зүгээр л Өөрийн төгс хүчит байдал болоод мэргэн аргыг ашиглан хүн төрөлхтнийг болон бүх зүйлийг тэжээж тэтгэж байдаг.

Энэ их зүйлийг ярьсаны дараа та нар Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэж хэлж чадах уу? (Тийм.) Мэдээж хэрэг! Энэ нь тодорхой юм. Бурхан бүх зүйлийг тэтгэж байгаа нь Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж гэдгийг харуулахад хангалттай, учир нь Тэр бол бүх зүйлд орших, амьдрах, нөхөн үржих, үргэлжлэх боломжийг олгодог тэрхүү хангамжийн эх сурвалж билээ. Бурханаас өөр юу ч байхгүй. Энэ нь хамгийн үндсэн хэрэгцээ, хүмүүст өдөр тутам хэрэгтэй зүйл эсвэл хүмүүсийн сүнсийг үнэнээр хангах явдал байхаас үл хамааран Тэр бүх зүйлийн хэрэгцээг болон хүн төрөлхтний бүх хэрэгцээг хангадаг. Энэ бүгдээс харахад Бурханы ялгамж чанар болон хүн төрөлхтөнд эзлэх Түүний байр суурийн тухайд гэвэл зөвхөн Бурхан Өөрөө л бүх зүйлийн амийн эх сурвалж юм. Энэ маш тодорхой юм. Бурхан бол хүмүүсийн нүдээрээ харж, мэдэрч буй энэ материаллаг ертөнцийн Удирдагч, Мастер, Тэтгэгч юм. Хүн төрөлхтний хувьд энэ нь Бурханы ялгамж чанар биш гэж үү? Энэ бол хосгүй үнэн. Иймээс чи тэнгэрт нисэж буй шувууг харах үедээ, Бурхан нисэж чаддаг зүйлийг бүтээсэн гэдгийг мэдэх ёстой. Гэхдээ усанд сэлдэг амьд зүйл бас байдаг бөгөөд тэдгээр нь бүгд өөр өөр арга замаар амьдардаг. Хөрсөнд амьдардаг мод ургамал, үр жимс хавар нь нахиалж, намар нь жимсэлж, навчсаа гөвж, өвөл болоход бүх навчис нь унасан байдаг бөгөөд тэд өвлийг даван гардаг. Энэ бол тэдний оршин тогтнох арга зам юм. Бурхан бүх зүйлийг бүтээсэн, эдгээр нь тус бүрдээ янз бүрийн хэлбэр, арга замаар амьдарч, янз бүрийн арга ашиглан өөрийн хүч чадал, амийн хэлбэрийг үзүүлдэг. Ямар арга байхаас үл хамааран бүгд Бурханы дүрэмд захирагддаг. Амьдралын янз бүрийн хэлбэр ба амьд биесийг захирах Бурханы ноёрхлын зорилго юу вэ? Энэ нь хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө юу? (Тийм.) Тэрээр хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө амьдралын бүхий л хуулийг хянадаг. Энэ нь хүн төрөлхтний оршин тогтнол Бурханд ямар их чухал болохыг харуулж байна. Одоо чи үүнийг ойлгож байна уу?

Өмнөх:Хүн төрөлхтөнд зориулан Бурханы бэлтгэсэн мах, усны эх сурвалж болон эмийн ургамлууд

Дараах:Бурхан янз бүрийн газар зүйн орчинд хил хязгаар тогтоодог

Танд таалагдаж магадгүй