Бурханы эрх мэдлийн төгс илрэл

Бурханы үг хэлэгдэж, Түүний эрх мэдэл хэрэгжиж,

Амласан бүхэн нь алхам алхмаар биеллээ олно.

Эргэн тойрны бүх зүйл өөрчлөгдөж эхэлнэ.

Эдгээр нь Бүтээгчийн гараас гарах гайхамшиг билээ.

Хавар болж өвс ногоорч, цэцэг дэлбээлэх шиг,

Нахиа цухуйж, шувууд дуулж

Хүмүүс талбайг дүүргэдэг шиг.

Бурханы эрх мэдэл, хүч чадлыг

Цаг хугацаа хязгаарлахгүй.

Аливаа газар, хүмүүс, биет зүйл,

Ѳѳр юу ч хязгаарлахгүй.

Түүний эрх мэдэл, хүч чадлыг хүн төсөөлшгүй.

Тэдэнд үүнийг төсөөлж, бүрэн ойлгох нь хэцүү.


Бурхан амлалтаа гүйцээхэд газар тэнгэр дэх бүх зүйл

Түүний бодлын дагуу шинэчлэгдэн өөрчлөгдөнө.

Түүнийг амлалт өгөхөд бүх зүйл үүргээ биелүүлдэг.

Бүх бүтээл Түүний ноёрхол дор байна.

Нэг бүрчлэн хийх ёстойгоо хийж, үүргээ гүйцэтгэнэ.

Энэ нь Бурханы эрх мэдлийг үзүүлнэ.

Хавар болж өвс ногоорч, цэцэг дэлбээлэх шиг,

Нахиа цухуйж, шувууд дуулж

Хүмүүс талбайг дүүргэдэг шиг.

Бурханы эрх мэдэл, хүч чадлыг

Цаг хугацаа хязгаарлахгүй.

Аливаа газар, хүмүүс, биет зүйл,

Ѳѳр юу ч хязгаарлахгүй.

Түүний эрх мэдэл, хүч чадлыг хүн төсөөлшгүй.

Тэдэнд үүнийг төсөөлж, бүрэн ойлгох нь хэцүү.


Эрх мэдлийг харуулах болгонд

Түүний хэлсэн үгс илэрхийлэгдэж,

Бүх хүн, бүх зүйлд харагдана.

Түүний эрх мэдлээр биелсэн болгон

Харьцуулшгүй үзэсгэлэнтэй, ямар ч өөгүй байна.

Хавар болж өвс ногоорч, цэцэг дэлбээлэх шиг,

Нахиа цухуйж, шувууд дуулж

Хүмүүс талбайг дүүргэдэг шиг.

Бурханы эрх мэдэл, хүч чадлыг

Цаг хугацаа хязгаарлахгүй.

Аливаа газар, хүмүүс, биет зүйл,

Ѳѳр юу ч хязгаарлахгүй.

Түүний эрх мэдэл, хүч чадлыг хүн төсөөлшгүй.

Тэдэнд үүнийг төсөөлж, бүрэн ойлгох нь хэцүү.


Түүний бодол, Түүний үг, Түүний ажил, эрх мэдэл,

Бүгд үзэсгэлэнтэй, харьцуулшгүй зургийг цогцлооно.

Бүх бүтээгдсэн зүйлийн хувьд,

Хүний хэл үүний үнэ цэнэ, утга учрыг

Тодорхой тайлбарлаж чадахгүй.

Бүх зүйлийг захирдаг Бурханы эрх мэдэл,

Бурханы хүч чадал нь

Бурхан хаа сайгүй, цаг үргэлжид байгаа гэдгийг

Бүх зүйлд харуулдаг.

Бурханы эрх мэдэл, хүч чадал

Хааяагүй оршдогийг гэрчилснийхээ дараа

Чи Бурхан хаа сайгүй, цаг үргэлжид байгааг харна.

Бурханы эрх мэдэл, хүч чадлыг

Цаг хугацаа хязгаарлахгүй.

Аливаа газар, хүмүүс, биет зүйл,

Ѳѳр юу ч хязгаарлахгүй.

Түүний эрх мэдэл, хүч чадлыг хүн төсөөлшгүй.

Тэдэнд үүнийг төсөөлж, бүрэн ойлгох нь хэцүү.


“Үг нь махбодоор илэрсэн” номоос


Өмнөх: Бидний амьдрал хий хоосон биш

Дараах: Хүн төрөлхтөн одоо ч Бурханы бүтээсэн хүн төрөлхтөн хэвээрээ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

ЧИ АМЬ ОРСОН ХҮН МӨН ҮҮ?

Хэвийн хүн чанарыг амьдран харуулж, төгс болгуулсан үедээ чи зөгнөл болон аливаа нууцын тухай ярьж чадахгүй боловч амьдран харуулж, гаргаж...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх