Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн Сэнтийн ѳмнөх шүүлт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Миний амьдралын зарчмууд намайг гэмтээн үлдээсэн

Чанкай   Бенкси хот, Ляонин муж

“Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” гэсэн нийтээрээ хэрэглэдэг хэллэг бол миний хувьд дэндүү сайн мэддэг хэллэг юм. Нөхөр бид хоёр ямар ч илүү дутуу зангүй хүмүүс байлаа: Хувийн ашиг хонжоо, алдагдлын асуудал үүсэх үед бид бусадтай үг сөрж, маргалддаггүй байв. Хүлцэнгүй хандах боломжтой үедээ хүлцэнгүй хандаж, эвлэрэх боломжтой үед нь эвлэрэх тал дээр хүчин чармайдаг байв. Үүний үр дүнд хүмүүс биднийг хууран мэхэлж, буруугаар ашигладаг байв. Амьдрал дээр үнэхээр “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” мэт харагдаж, хэрэв та дэндүү сайхан сэтгэлтэй, ажил хэрэгтээ дэндүү эвлэрэмтгий, даруу ханддаг бол таныг хуурч мэхлэх магадлал нэн өндөр байдаг. Би ийм бодол тээсээр цаашид өөрийгөө ингэж буруугаар ашиглуулж, бухимдалтай амьдрахаа болихоор шийдэв: Ирээдүйн бүх асуудал, харилцаандаа би эвлэрэмтгий байхаа болино гэж амлалаа. Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авсны дараа ч би биеэ авч явах, бусадтай харилцахдаа энэхүү зарчмаа дагаж баримталсан хэвээр байсан.

Би нэг хэсэг үүрэгт ажлаа биелүүлж байхдаа нэг эгчтэй хамтарч ажилласан юм. Тэр эгч миний хангалтгүй, дутагдалтай талуудыг байнга хэлдэг байсан бөгөөд намайг бүхий л талаараа доош нь татаж байгаа мэт санагддаг байв. Эхлээд би “Гэрээсээ хол ганцаараа байх нь хэцүү байгаа биз дээ. Жаахан хүлцэнгүй хандаад үзье дээ” гэж бодов. Хожим нь харин тэр эгч шүүмжлэхдээ өршөөлгүй ханддагаа харуулж, би ч нөгөө “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” хэллэгээ дахин санаж эхлэв. Тэр эгч намайг дэндүү сайхан сэтгэлгэй болохоороо бусдын бай болохдоо амархан гэдгийг таньж мэдсэн тул жижиг сажиг, авцалдаагүй зүйлээр өө эрэх замаар надад хатуу хандахаар шийджээ гэсэн бодол надад орж ирэв. Би түүний ийм зан байдалтай цаашид эвлэрч, хүлцэнгүй хандахгүй байхаар шийдэж, дотор минь дарагдаж байсан муухай аашийнхаа бүх энергийг цуглуулж байгаад уур дүүрэн үгээ урсгаж гарав. Эгчийн амнаас ганц ч үг гарахгүй болсон үед л дуугаа хураав. Хожим нь тэр эгч надтай сэтгэлийнхээ үгийг хуваалцахыг хүсэж, түүний хэлж ярьж, гаргаж байсан үйлдэл нь маш хүний үнэргүй байсныг ухамсарлан ойлгосноо хэлж, өөрийг нь уучилна гэдэгт найдаж байгаагаа хэлэв. Мөн Бурхан энэ нөхцөл байдлыг төлөвлөж, түүнтэй холбоо тогтоохын тулд намайг ашигласан гэж хэлэв. Үүнийг сонсоход надад үнэхээр тааламжтай байсан бөгөөд тулааны талбараас ялагч болон тодорсон дөрвөн одтой генерал мэт өөрөө өөртөө санагдаж билээ. Үүнээс гадна “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” гэсэн хэллэгт өөр нэг давуу тал байна гэдэгт би илүү их итгэдэг болж билээ.

Саяхан л гэхэд чуулганаас эмхлэн гаргасан “Завхарсан хүмүүс оршин тогтнохынхоо тулд найддаг Сатаны 100 аксиом” хэмээх нийтлэлийг уншиж байхдаа “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” гэсэн хэллэгээ олж харж билээ... “Хүн төрөлхтөн Сатаны нөлөөн дор олон мянган жилийн турш завхарсаар ирсэн бөгөөд Сатан хүмүүсийн тархийг угаахдаа тоо томшгүй төөрөгдлийг ашигладаг. Хүн төрөлхтөн амьдралынх нь туршид өөрсдийг нь чиглүүлж өгөх үнэт сургаал гэж өндрөөр үнэлдэг 100 төөрөгдлийг тоймлон оруулав. Эдгээр төөрөгдөл нь хүний зүрх сэтгэлд хэдийнээ гүнээс гүн шигдэж суусан байдаг бөгөөд хэрэв үнэнээр зэвсэглэгдээгүй л бол хүмүүс эдгээр төөрөгдлийн жинхэнэ мөн чанарыг таньж мэдэх чадваргүй байдаг. Хэрэв хүмүүс Сатаны төөрөгдлүүдийг амьдралын үнэт сургаал, зарчим хэмээн эрхэмлэн дагавал завхарсан хүн төрөлхтөн хэзээ ч авралыг олж авч чадахгүй.” Энэ хэсгийг уншсаныхаа дараа би гэнэт урт удаан зүүднээс сэрсэн мэт нэгэн зүйлийг ухаарав: “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” гэсэн хэллэг нь хүн төрөлхтөнд итгүүлж, завхруулах зорилгоор Сатаны зохиосон төөрөгдөл юм байна. Бурхан биднээс бусадтай харилцахдаа хүлээцтэй, тэвчээртэй, хүлцэнгүй, уучламтгай байхыг хүсдэг. Бид бусдад халамжтай, хүндэтгэлтэй, элэгсэг хандах ёстой. Үүний эсрэгээр Сатаны номлодог “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” гэсэн амьдралын зарчим нь биднийг сайнаас аажим аажмаар холдуулж, хорон муу руу чиглүүлж, бусадтай харьцахдаа хэтэрхий сайн хандах эсвэл эвлэрэмтгий байхыг заадаг. Өөрсдийгөө хамгаалахын тулд бид “нүдийг нүдээр, шүдийг шүдээр” солих хэрэгтэй болж, хатуу ширүүн, харгис, хорон муу санаатай байхыг сурах ёстой болдог. “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” гэсэн хэллэг нь Сатаны логик буюу үнэнээс яг эсрэг тэсрэг төөрөгдлийг илэрхийлдэг, Сатаны сөрөг байдалд хамаардаг, агуу улаан лууны хор болохыг ухаарав. Хүн чанар бүр мөсөн устаж алга болох хүртэл хүмүүсийг бие биенийхээ эсрэг хуйвалдаж, жигшүүрт аллага үйлдэж, эцэс төгсгөлгүй өрсөлдөж, хэнд ч бууж өгдөггүй болгохын тулд Сатан эдгээр хуурмаг “онолоор” дамжуулан хүмүүсийн тархийг угаадаг. Ийм байдлаар хүмүүс Сатан шиг завхарч, өргөлийн эд зүйл булдаг болж, Сатан ч нийт хүн төрөлхтнийг завхруулж, ашиглах гэсэн зорилгодоо хүрч байгаа. Би энэхүү төөрөгдлийг нэвт харж чадаагүй бөгөөд “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” гэсэн хэллэгийг хүлээн авч, хүндэлвэл зохих үнэн гэж үздэг байлаа. Би хэт сайхан сэтгэлтэй, эвлэрэмтгий байж болохгүй, бусадтай харьцахдаа тэвчээртэй эсвэл хүлцэнгүй байх нь тэнэг, бүдүүлэг гэдгээ харуулах арга зам бөгөөд намайг бусдад хууран мэхлүүлж, залилуулахад өртөмтгий болгоно гэж боддог байв. Би энэ төөрөгдлийг амьдралдаа баримтлах ёстой зарчим гэж үздэг байсан тул тэр эгч намайг хангалтгүй, дутагдатай талуудаа ухаарч, өөрчлөөсэй гэж хүссэний үндсэн дээр надад хэлэхэд би түүний үгийг хүлээж аваагүйгээр барахгүй намайг дээрэлхэж, жижиг сажиг зүйлээр өө эрж байна гэж бодож билээ. Үр дүнд нь би өөрийнхөө дотор байсан араатныг сул тавьж, чөтгөр шиг аашилсан. Эгч өөрийгөө дорд үзэж, надаас уучлалт гуйсан ч би өөрийнхөө дотор руу өнгийж хараагүй бөгөөд ичихгүй хэвээр байсан төдийгүй цохилт өгч чадсан мэт сэтгэлийн таашаал эдэлж, “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” зарчмаа баримталсан тул эгч эцэстээ “ялагдлаа хүлээн зөвшөөрлөө” гэж бодон сууж байв. “Энэхүү ялалтыг авснаараа” би Сатаны тэрхү аксиомыг хамгаалж, магтан дуулах тал руугаа орсон байлаа. Яасан утгагүй зүйл вэ, би ямар солиотой байсан юм бэ! Би бүх зүйлийг эсрэгээр нь ойлгож, хорон мууг сайн гэж андуурч, хэний ч үгэнд итгэдэггүй байжээ! Бурханы эцсийн ажил бол хүн төрөлхнийг Сатаны хороос цэвэрлэж, үнэнийг ашиглан завхарсан хандлагыг нь өөрчлөх явдал юм. Миний тохиолдолд харин би өөрөө үнэнийг эрэлхийлж, дотор минь байгаа Сатаны хорыг таньж мэдэхийг эрмэлзэхгүй байсны хажуугаар өөрийгөө өөрчлөхийн тулд үнэнийг хэрэгжүүлэхгүй байжээ. Үүний оронд би Сатаны төөрөгдлөөс зуурч, үнэнээс татгалзаж байжээ. Хэрэв би ийм маягаар цаашид үргэлжлүүлсэн бол би хэзээ ч өөрөө өөрийгөө ойлгож эхлэхгүй байсан. Би хэзээ ч үнэнийг олж, хандлагаа өөрчилж чадахгүй байсан. Эцэст нь Сатаны хувь тавилангийн нэгэн адилаар Бурхан намайг бүр мөсөн устгах байлаа.

Сатаны “Сайн залуус хамгийн сүүлд дуусдаг” гэсэн аксиом нь төөрөгдлөөс өөр юу ч биш, хүн төрөлхтний тархийг угааж, завхруулах үйлсдээ ашигладаг Сатаны төөрөгдөл гэдгийг ухаарах боломжийг надад олгож, намайг гэгээрүүлж, гэрэлтүүлж өгсөн Бурхан Тандаа талархая. Завхралд автсан хүн төрөлхтөн бие биенийхээ эсрэг үргэлжлүүлэн тэмцэлдэхдээ энэ хэллэгийг шалтаг болон хэрэгсэл болгон ашигладаг. Уг хэллэг нь үнэний эсрэг тэсрэг зүйл бөгөөд хүн төрөлхтнийг зөвхөн завхруулж, сүйрүүлж л чадна. Хэрэв хүн өөрийнхөө оршин тогтнолыг Сатаны хороос авбал, хэрэв тэрээр Сатаны аксиомын дагуу амьдарвал, тэр хүн илүү их завхарсан, хорон муу л болно. Тэрээр хүн чанараа илүү их алдаж, Бурханыг илүү их эсэргүүцэж, Бурханаас холдуулагдах болно. Тэрээр хэзээ ч Бурханы авралыг олж авч чадахгүй. Төгс Хүчит Бурхан минь, би бүхий л хүчин чармайлтаа Таны үг болон үнэнийг эрэлхийлэх, дотор минь байгаа Сатаны янз бүрийн хорыг таньж, Сатаны төөрөгдлүүдийг бүр мөсөн таягдан орхиж, Сатаны аксиомуудын дагуу амьдрахаа болиход зориулна гэдгээ тангараглаж байна. Би бүхий л асуудалд Таны хүслийг эрэлхийлж, Таны үгийг дагаж, Таны үгийг зүрх сэтгэлийнхээ гүнд суулгаж, хийж буй бүх зүйлдээ аксиом болгон мөрдөж, мөн өөрийгөө хэмжих хэм хэмжээ болгож мөрдөнө гэдгээ тангараглаж байна. Таны үгэнд бүрэн нийцүүлж амьдрахыг зөвшөөрнө үү.

Өмнөх:Би бүгдийнх нь хяналтыг хүлээн зөвшөөрөхийг эрмэлзэж байна

Дараах:"Бурханы эсрэг босох"-ын жинхэнэ утга

Танд таалагдаж магадгүй