Бурханыг өргөмжлөн, гэрчлэх хэрэгжүүлэлт маань маш утгагүй байжээ

Жан Чэн, Шаньдун муж

Чуулганы зарим удирдагч, хамтран зүтгэгч үргэлж өөрсдийгөө гэрчилж, ах эгч нарыг өөрсдийнхөө өмнө авчирснаасаа үүдэн антихрист болж, Бурханаар таягдуулахыг харах болгондоо би бүх хэрэг явдалд заавал Бурханыг өргөмжлөн, Бурханыг гэрчлэх ёстой; мөн ямар ч нөхцөлд онгирч, өөрийгөө өргөмжлөх ёсгүй, эс бөгөөс ялагдагсдын замд хөл тавих вий хэмээн өөртөө анхааруулдаг байв. Иймээс би нөхөрлөл хийх болгондоо өөрийн завхралыг илчлэхэд л анхаардаг байсан бөгөөд эерэг талын хэрэгжүүлэлт, оролтын талаар хэзээ ч ярьдаггүй байлаа. Бусад хүн надад оролт, өөрчлөлт бага байсныг хэлэх үед би шууд үгүйсгэдэг байв. Ийнхүү хэрэгжүүлэх нь Бурханыг өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг гэж итгэдэг байсан юм.

Нэгэн өдөр би нөхөрлөлөөс ийм үг сонсов: “Бурханыг өргөмжилж, гэрчлэх тухай зарим хүний мэдлэг дутуу дулимаг байдаг учраас хэрэгжүүлдэг зүйл нь тэр чигтээ зөв байдаггүй. Бурханы ажлыг туулах тухай ярих нь гол төлөв өөрсдийнхөө завхралыг мэдэх, ил болгох, мөн завхралынхаа илчлэлийг нээж, задлан шинжлэх явдлыг хэрэгжүүлэх тухай ярих гэсэн үг бөгөөд энэ л Бурханыг өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг. Өөрт нь гарсан өөрчлөлт, өөрийнх нь өөрчлөгддөг үйл явц, эсвэл бодит байдал руу орох оролт зэрэг туршлага, гэрчлэлийн талуудыг ярих нь Бурханыг бус, өөрийгөө гэрчилж байгаатай адил хэмээн тэд боддог. Ийм мэдлэг зөв үү? Өөрчлөлт туулсан үйл явцынхаа тухай ярина гэдэг өөрийгөө гэрчилж байгаатай дүйцэх үү? Дүйцэхгүй... Бурханы өмнө хүмүүсийг авчрахдаа хамгийн үр нөлөөтэй байх талаар бид ойлгох ёстой, зөвхөн сөрөг туршлагын талаар ярьж, эерэг оролтын талаар юу ч ярихгүй байх үед үр нөлөө нь оновчтой бус, хязгаарлагдмал байдаг бөгөөд хүмүүс замгүй хэвээр байх болно. Нөхөрлөлийн чинь үеэр бусад хүн, хэрхэн сэтгэлээ нээж, өөрийгөө задлан шинжилж, өөрийгөө ил тод болгож байгааг чинь л хардаг. Тэгвэл чиний эерэг оролт, хэрэгжүүлэлт яах болж байна? Чи хүмүүст хэрэгжүүлэх ямар зам санал болгодог вэ? Одоогоос эхлээд хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ гэдгийг чи хүмүүст хэлээгүй... Өөрийгөө гэрчлэх гэж юу болохыг зарим хүн ойлгодоггүй. Өөрийнхөө эерэг талуудыг болон бодит байдал руу орох оролтынхоо талын тухай ярих нь өөрийгөө гэрчилж байгаа хэрэг гэж тэд боддог. Гэтэл энэ нь үнэндээ Бурханд хийх илүү сайн, илүү төгс төгөлдөр гэрчлэл юм. Бид жаахан бодит байдалд орж, зарим нэг сайн үйл хийж, үүргээ биелүүлэхдээ үнэнч байж чадна гэдэг Бурханы хайр биш гэж үү? Бурханы нигүүлсэл биш гэж үү? Ариун Сүнсний ажлын үр нөлөө биш гэж үү? Ийм зүйлсийн талаар нөхөрлөснөөр Бурханы бүхнийг чадагч байдлыг гэрчилж, мөн Бурханы ажил нь хэрхэн хүнийг аврах ажил байдаг, Бурханы үг хэрхэн хүмүүсийг өөрчилж, төгс болгож, аварч болдгийг илүү сайн гэрчилж чаддаг. Иймээс Бурханы ажлын гэрчлэл нь бас өөрийнхөө эерэг оролтын тухай ярих, орж чаддаггүй байснаа эцэст нь хэрхэн орж чаддаг болсон; өөрийгөө мэдэж чаддаггүй байснаа эцэст нь хэрхэн чаддаг болж, өөрийнхөө уг чанарын мөн чанарыг мэдэх чадвартай болсон; мөн Бурханыг эсэргүүцэж, тэрсэлдэг байснаа Түүнийг дуулгавартай дагаж, хангалуун байлгаж, гэрчилж чаддаг болсон тухайгаа ярихыг шаарддаг. Хэрэв чи ийм туршлага, гэрчлэлээ бүрэн дүүрэн нөхөрлөж чаддаг бол Бурханд хийх гэрчлэл чинь бүрэн, гүйцэд байдаг. Энэ л жинхэнэ утгаараа Бурханыг өргөмжилж, гэрчилж байгаа явдал юм... Хэрэв чи өөрийнхөө завхрал, муу муухайн тухай л ярьж чаддаг бөгөөд арван жил юм уу түүнээс дээш хугацааны дараа өөрийнхөө өөрчлөлтийн талаар юу ч хэлж чадахгүй байвал энэ нь Бурханыг өргөмжилж, гэрчилж байгаа явдал мөн үү? Бурханыг алдаршуулж байгаа хэрэг үү? Энэ нь Бурханы ажлын бүхнийг чадагч байдлыг гэрчилж чадах уу? ... Хэрэв гэрчлэл чинь хүмүүсийг сөрөг болгож, Бурханаас холдуулдаг бол гэрчлэл биш юм. Чиний ажил Бурханыг эсэргүүцдэг, энэ нь Сатаны ажил; Бурханыг эсэргүүцдэг ажил юм” (Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл III дахь “Асуулт, хариултууд”-аас). Би үүнийг сонсоод, өөрийгөө цөхрөлтгүйгээр ил болгож, өөрийнхөө завхралын илчлэлийн талаар ярих нь Бурханыг өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг биш; Бурханыг үнэхээр өргөмжилж, гэрчлэх гэдэгт Бурханы шүүлт, гэсгээлтийн ажлыг туулж байхдаа өөрийнхөө завхарсан мөн чанарыг мэдэж авах талаар л ярих багтдаг юм биш; харин өөрийн эерэг хэрэгжүүлэлт болон оролтын талаар ярих нь илүү чухал гэдгийг гэнэт ухаарлаа. Жишээлбэл: Чи ямар үнэнийг мэдэж авсан, Бурханы талаар юу мэдэж авсан, Бурханы ажил чамд ямар үр нөлөө үзүүлсэн, хуучин зан чанарт чинь ямар өөрчлөлт гарсан гэх мэт. Хэрэв чи туршлага, мэдлэгийн эдгээр талын тухай чин сэтгэлээсээ ярих юм бол нөхөрлөж буй бодит туршлагаараа ах эгч нарт Бурханы талаар мэдлэг олгож, Бурханы ажил үнэхээр хүмүүсийг аварч, өөрчилж чаддагийг харуулж, улмаар тэдэнд Бурханд итгэх жинхэнэ итгэлийг бий болгож, үүний зэрэгцээ тэдэнд хэрэгжүүлэлт болон оролтын замыг өгч, Бурханыг хэрхэн хангалуун байлгах, Бурханы үгийн бодит байдалд хэрхэн орох тухай мэдэгдэнэ. Энэ л Бурханыг үнэхээр өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг бөгөөд ийм л гэрчлэл Сатаныг шившиглэж чадна. Харин Бурханыг өргөмжилж, гэрчлэх тухай миний ойлголт дэндүү туйлширсан, хэтэрхий утгагүй байж. Өөрийгөө дорд үзүүлэхийн тулд ах эгч нарын өмнө завхралынхаа талаар илүү их ярих нь Бурханыг өргөмжилж, гэрчилж байгаа хэрэг гэж би боддог байсан юм. Тэгээд оролтын эерэг талынхаа талаар ярих нь өөрийгөө өргөмжилж, гэрчилж байгаа явдал гэж боддог байлаа. Би яасан тэнэг байж вэ! Энэ үед би Бурханыг өргөмжилж, гэрчлэх өөрийн хэрэгжүүлэлт болон үүний үр нөлөөний талаар өөрийн эрхгүй бодлоо.

Нэг удаа, намайг гэртээ байлгаж байсан эгчийн ингэж хэлсэн нь санагдлаа, “Удирдагч та нар гэрээсээ хол үүргээ биелүүлэхийн тулд гэр бүл, ажил албаа орхисон. Бас их бэрхшээл туулж, олон зүйлийг мэдэрч, олон үнэнийг ойлгож авсан байдаг. Та нарт бүгдэд нь зарим нэг оролт, өөрчлөлт гарсан. Гэтэл би гэртээ байсаар махан биед хэт их хязгаарлагдан, Бурханы өмнө зүрх сэтгэл минь тайван байсан удаа хэтэрхий цөөхөн бөгөөд надад ямар ч өөрчлөлт гарсангүй. Би та нар шиг болох юм сан.” Үүнийг сонсоод би дотроо “Би Бурханыг өргөмжилж, гэрчлэх ёстой, мөн өөрчлөлтийнхөө тухай ярилгүйгээр өөрийнхөө завхралыг нөхөрлөх ёстой. Эс тэгвэл энэ эгч намайг өндрөөр үнэлэх болно” гэж бодсон юм. Тиймээс би урьд нь үүргээ биелүүлж байхдаа хэрхэн биеэ тоож, чуулганы зохицуулалтад дуулгаваргүй байсан, ах эгч нартайгаа хэрхэн эв найртай байж чаддаггүй байсан, хэлдэг зүйлийн маань хэр их нь худал хуурмагаар булингартсан байсан, хэрхэн хуурч мэхэлж, хүмүүсийн талаар сэжиг өвөрлөхөөр оролддог байсан тухайгаа заавал ярилаа... Нөхөрлөлийг минь сонссоны дараа тэр эгч, “Би та бүгдийг ер нь бүрэн өөрчлөгдсөн гэж боддог байсан юм—гэтэл та нар ч гэсэн өөрчлөгдөөгүй болж таарах нь. Хм! Та нарын хэн нь ч өөрчлөгдөөгүй юм бол би бүр ч долоон дор юм байна” гэлээ. Үүний дараа тэр эгч намайг өндрөөр үнэлж, хүндлэхээ больж, улмаар сөрөг болсон бөгөөд өөрийгөө аврагдах найдлагагүй гэж боддог болсон юм. Нэг удаа би цуглааны үеэр, Бурханы талаар үзэлтэй байсан тухай завхралынхаа нэг талыг ах эгч нарт ярилаа. Би Бурханы талаар үзэлтэй байсан тухайгаа л яриад, эдгээр үзлээ хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа яриагүй бөгөөд өмнө нь ийм үзэлгүй байсан ах эгч нар миний нөхөрлөлийг сонссоныхоо дараа ийм үзэлтэй болсон байж таарав. Иймэрхүү байдаг байлаа. Бурханыг өргөмжилж, гэрчлэх гэгчийн маань үр нөлөө ийм байсан юм. Миний хэрэгжүүлсэн Бурханы өргөмжлөл, гэрчлэл нь Бурханы үгийн эрх мэдэл, сүр жавхланг гэрчлээгүйн зэрэгцээ хүмүүсийг аварч, өөрчилж, төгс болгох Бурханы ажлын талаар ах эгч нарт үзэл, эргэлзээ төрүүлсэн байв; тэд авралд итгэхээ больж, үнэнийг эрэлхийлэх сэдэл, идэвхтэйгээр хамтран ажиллах шийдвэргүй болсон байлаа. Бурханы талаар миний хэрэгжүүлсэн өргөмжлөл, гэрчлэл хүмүүст Бурханы нинжин сэтгэл, хайр татам, зөвт байдлыг гэрчлээгүйн зэрэгцээ хүнийг аврах Бурханы сайн санаа зорилгыг гэрчилж, Бурханы хайрыг хүмүүст харуулж, Бурханыг мэдэх боломж олгохын оронд ах эгч нарт Бурханы талаарх үзэл, буруу ойлголт төрүүлж, тэд буруу байдалд амьдарчээ. Би яаж Бурханыг өргөмжилж, гэрчилж байсан юм бэ? Зүгээр л сөрөг байдлыг түгээж, үхэл тарааж байжээ. Мөн чанартаа би хүмүүст хор хөнөөл учруулж, сүйрэл авчирч байсан юм. Гаднаа би харваас ёрын муу зүйл хийсэн мэт байгаагүй ч үйлдлийн маань мөн чанар Бурханыг эсэргүүцэж, Бурхантай харилцах хүмүүсийн харилцаанд сэв суулгаж байсан бөгөөд ах эгч нарын эерэг байдал руу халдаж, тэднийг Бурханаас холдуулсан байна. Би яах аргагүй ёрын муу үйл хийж байжээ! Үүнийг Бурхан үнэхээр жигшиж, үзэн яддаг юм!

Бурханыг үнэхээр өргөмжилж, гэрчилнэ гэж юу болох тухайд намайг гэгээрүүлж, Бурханыг өргөмжилж, гэрчлэх талаар миний ойлголт хэчнээн утгагүй байсныг мэдүүлж, Бурханыг өргөмжилж, гэрчилж байна гэсэн маань мөн чанартаа Бурханыг ноцтой эсэргүүцсэн явдал байсныг харуулсанд нь Бурханд талархъя. Хэрэв би энэ чигээрээ явсан бол Бурханд үйлчилдэг атлаа Түүнийг эсэргүүцсэн учраас эцэстээ таягдуулж, шийтгүүлэх байж. Би тэр өдрөөс хойш хэрэгжүүлэлтийн утгагүй арга барилаа орвонгоор нь өөрчлөхөөр эрмэлзлээ; би өөрийгөө мэдэх тухай нөхөрлөх үедээ эерэг оролтын зам болон Бурханы үгийг туулж, хэрэгжүүлэх тухай гэрчлэлийг илүү их ярих ёстой. Тэгээд мэдэж авсан бүх зүйлээ гэрчлэх ёстой бөгөөд ингэснээр миний туршлага, мэдлэгийн тусламжтайгаар ах эгч нар Бурханы хүслийг ойлгож, Бурханы ажлыг туулах боломжтой болж, Бурханы талаар мэдлэг олж, Бурханы өмнө үнэхээр хүргэгдэх юм.

Өмнөх: Ариун Сүнс зарчимтай байдлаар ажилладаг

Дараах: Аврагдах тухай багахан ойлголт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх