Би дахин хэзээ ч Бурханаас холдон явахгүй
1
Бурханд итгэгч болсныхоо дараа
мөнгө, эд баялаг хөөцөлдөж, Бурханыг орхиж, гаднын ертөнц рүү эргэн очсон үе надад байсан.
Бие сэтгэлээ эцээн махан биеийн төлөө тэвдсээр өдөр хоногийг өнгөрүүллээ.
Бурхангүй тэр өдрүүд шаналлын өдрүүд байлаа.
Харанхуйд унаж, сэтгэл минь айдаст автсан байлаа.
Бурханы хатуу цээрлүүлэлт, сахилгажуулалтын дараа л би өөрийгөө эргэцүүлж эхэлсэн.
Би Бурханыг хэзээ ч чин сэтгэлээсээ дагасангүй, үгийг нь огт нандигнасангүй.
Итгэлээ орхиж, зөвт байдлыг хаях үедээ Бурханы зүрхийг шархлуулжээ.
Мөс чанар минь хаана байна аа? гэж би өөрөөсөө асуулаа.
Бурханаас эмээхээ больж, зан чанарт нь халдчихаад тоосон ч шинжгүй байдаг болжээ.
2
Бурханы шүүлт, гэсгээлт намайг аврах үед л Бурханаас урвадаг уг чанараа би мэдсэн.
Харуусалд автан, гэм буруу, өөрийгөө зэмлэх сэтгэлээр би Бурханы өмнө сөгдсөн.
Хүйтэн, тэрслүү байдлаараа би Бурханы зүрхийг шархлуулжээ.
Хийсэн ичгэвтэр зүйлсээ хэрхэн цайруулах билээ?
Бурханы өршөөл, хайрын сэтгэл л надад гэмших боломж өгч,
Бурханы гэрт буцан очиж, дахин нэг удаа үүргээ биелүүлэх боломжтой болгосон.
Бурханы жинхэнэ хайрыг би мэдэрч,
Түүнд хэр их өртэйгөө сэтгэлдээ илүү их ухамсарласан.
Зөвт байдал, сүр жавхлан, өршөөл, хайр энэрэл Түүний зан чанарт байдгийг мэдэрсэн.
Өөртөө би шинэ зорилго тавьсан:
шинээр эхэлж, Бурханы хайрыг хариулж, Түүнийг гэрчилье.