Асуулт 21: Библид: “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8) гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр Эзэний нэр хэзээ ч өөрчлөгддөггүй! Гэтэл та нар, эцсийн өдрүүдэд дахин ирэх үедээ Эзэн шинэ нэртэй болж, Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгдэх болно гэдэг. Яаж ийм байж болох юм бэ?

Хариулт:

Библид ингэж хэлсэн байдаг: “Эзэн Есүс өчигдөр, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ” (Еврей 13:8). Энэ нь Бурханы зан чанар хийгээд Түүний мөн чанар мөнхийн бас хувиршгүй гэх баримтыг хэлж байна. Энэ нь Түүний нэр өөрчлөгдөхгүй гэсэн утгатай биш. Төгс Хүчит Бурханы үгийг харцгаая.

Төгс Хүчит Бурхан хэлсэн нь, “Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс бий. Тэр зөв, гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдлыг хэлдэг. Түүний нэр болон ажилд гарсан өөрчлөлт нь Түүний мөн чанар өөрчлөгдсөн гэдгийг нотолдоггүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ чи, Бурханы ажил өөрчлөгдөшгүй гэж хэлбэл зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө Тэр дуусгаж чадах байсан уу? Бурхан үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи мэднэ, гэхдээ Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш гэдгийг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил өөрчлөгдөшгүй юм бол Тэр хүн төрөлхтнийг өнөөг хүртэл удирдаж чадах байсан гэж үү? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ?… ‘Бурхан үргэлж шинэ агаад хэзээ ч хуучин биш’ хэмээх үг нь Түүний ажлыг хэлдэг бөгөөд ‘Бурхан хувиршгүй’ хэмээх үг нь Бурханд төрөлхөөсөө юу байгаа, Тэр юу болохыг хэлдэг. Ямартай ч чи зургаан мянган жилийн ажлыг ганц зүйлд хамааруулж болохгүй, эсвэл үхмэл үгээр хязгаарлаж болохгүй. Энэ нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил аль нэг эрин үед саатаж болохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нэр үүрд Бурханы нэр байж болохгүй; Бурхан Өөрийн ажлыг Есүсийн нэрээр ч бас хийж чадна. Энэ бол Бурханы ажил үргэлж урагш ахиж байдгийн тэмдэг билээ.

Бурхан бол үргэлж Бурхан бөгөөд хэзээ ч Сатан болохгүй; Сатан бол үргэлж Сатан ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт байдал, Бурханы сүр жавхлан хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Харин Түүний ажлын тухайд бол, энэ нь үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Тэр бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэр авдаг, эрин үе бүрд Тэр шинэ ажил хийдэг, эрин үе бүрд Тэрээр бүтээлүүддээ Өөрийн шинэ хүсэл, шинэ зан чанарыг харуулдаг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”).

Төгс Хүчит Бурханы үгээс Бурхан Өөрөө хувиршгүй болохыг бид харах боломжтой. Энэ нь Бурханы зан чанар, мөн чанарыг хэлж байгаа болохоос Түүний нэрийг хэлээгүй. Бурхан хэдий хүн төрөлхтнийг аврах явцдаа өөр, өөр эрин үеүдэд өөр, өөр ажил гүйцэлдүүлж, өөр өөр нэрсийг сонгож авсан ч гэлээ Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурхан үргэлж Бурхан хэвээрээ байх болно. Тиймээс Түүний нэрийг Ехова эсвэл Есүс гэх нь хамаагүй, Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Нэг л Бурхан үргэлж ажиллаж байгаа. Гэсэн ч тухайн үед Иудейн фарисайчууд, Бурханы ажил болон эрин үе дэх өөрчлөлтийн хамтаар Бурханы нэр өөрчлөгддөгийг мэддэггүй байсан. Гагцхүү Ехова л тэдний Бурхан, тэдний Аврагч байж чадна гэж тэд итгэдэг байлаа. Учир нь эрин үеүдийн турш тэд зөвхөн Ехова л Бурхан, Еховагаас өөр Аврагч байхгүй гэж сахиж мөрддөг байсан. Үүний үр дүнд, Бурхан Өөрийн нэрийг өөрчилж, “Есүс” нэрээр золин авралын ажлыг гүйцэтгэхээр ирэх үед тэд Эзэн Есүсийг ухаан жолоогүй яллаж, эсэргүүцсэн. Эцэс сүүлд нь тэд Түүнийг загалмайд цовдолж, жигшүүрт хэрэг үйлдээд, Бурханы шийтгэлийг амссан. Яг үүнтэй адилаар одоо бид эцсийн өдрүүдэд байгаа бөгөөд Бурхан Өөрийн ажил болон Өөрийн нэрийг өөрчилсөн учраас хэрвээ бид Бурханы мөн чанарыг үгүйсгэж, энэ бол нэгэн Бурханы ажил гэдгийг үгүйсгэх юм бол энэ нь хүний мунхаглал, мэдлэггүй байдал болно. Эрин үе бүрд Бурханы авсан нэр болгон маш гүн утга учиртай бөгөөд тэдгээр нь хүн төрөлхтний төлөөх агуу их авралыг өөртөө агуулдаг.

Бурхан үргэлж шинэ байж хэзээ ч хуучирдаггүй. Тэр бол бүх зүйлийг Өөртөө агуулдаг Бурхан юм. Бурхан нэрс нь тус тусдаа Түүнийг бүрэн бүтэн байдлыг төлөөлөх боломжгүй. Тиймээс эрин үе урагшлахын хэрээр Түүний нэр бас солигдсоор байдаг. Төгс Хүчит Бурхан ийн хэлжээ: “Есүсийн нэрийг золин авралын төлөө авсан, иймээс эцсийн өдрүүдэд эргэж ирэх үедээ Тэр адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр золин авралын ажлыг хийсээр байх уу? Ехова, Есүс хоёр нэг атлаа яагаад өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгддэг юм бэ? Тэдний ажлын эрин үе ялгаатайгаас болдоггүй гэж үү? Ганц нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тийм болохоор Бурхан өөр өөр эрин үед өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэр ашиглах ёстой. Учир нь нэг ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон тухайн эрин үе дэх цаг хугацааны талын Бурханы зан чанарыг л төлөөлж чаддаг; энэ нь Түүний ажлыг төлөөлдөг байхад л хангалттай. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Бурхан Өөрийн зан чанарт тохирох ямар ч нэрийг сонгож болно” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”). “‘Бурхан бидэнтэй хамт’ гэх Есүсийн нэр Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Бурханыг Есүс л гэж нэрлэж болно, Бурхан Өөрийн зан чанарыг өөрчилж болохгүй учраас өөр ямар ч нэртэй байж болохгүй гэж хүн хэлбэл энэ нь үнэхээр доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүс гэдэг нэр ганцаараа Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэж байна уу? Бурханыг олон нэрээр нэрлэж болно, гэхдээ энэ олон нэрийн дунд Бурханыг бүхэлд нь товчоор илэрхийлж чадах, Бурханыг бүрэн төлөөлж чадах ганц ч нэр байхгүй. Иймээс Бурханд олон нэр байдаг боловч энэ олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар маш баялаг болохоор энэ нь Түүнийг мэдэх хүний чадвараас даван гардаг. Хүн төрөлхтний хэлийг ашиглан Бурханыг бүрэн илэрхийлэх ямар ч арга хүнд үгүй… Тодорхой нэг үг, эсвэл нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй, тэгвэл Тэрээр тогтсон нэг нэртэй байж болно гэж чи бодож байна уу? Бурхан маш агуу, маш ариун атал шинэ эрин үе бүрд нэрээ өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрөхгүй юу? Тиймээс Өөрийн ажлыг биечлэн хийж байгаа эрин үе бүрдээ Бурхан, хийхээр зорьж буй ажлаа товчоор илэрхийлэхийн тулд тухайн эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тэрээр тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд цаг хугацааны ач холбогдол бүхий энэхүү тодорхой нэрийг ашигладаг. Энэ бол Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд Бурхан хүн төрөлхтний хэлийг ашиглаж байгаа хэрэг юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”). Бурхан бол мэргэн ухаантай, төгс хүчит Захирагч. Тэр агуу, элбэг дэлбэг, бас бүхнийг Өөртөө агуулдаг. Ямар нэг тодорхой нэр Бурханы гэсэн бүгдийг төлөөлж чадахгүй. Хамгийн гол нь, эрин үе болгонд Бурхан гагцхүү Өөрийн ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэсэн бөгөөд Тэр Өөрийн зан чанарын тодорхой хэсгийг л илчилсэн байдаг. Тэрээр Түүнд юу байгаа, Тэр юу болохоо бүгдийг нь илэрхийлээгүй. Тиймээс Өөрийн ажлын үе шат бүрд Тэр, тухайн эрин үе дэх Өөрийн ажил болон Өөрийн илэрхийлж байгаа зан чанарыг төлөөлөхийн тулд тухайн эрин үеийн ач холбогдлыг агуулсан тодорхой нэрийг Тэр ашигладаг. Энэ бол Бурханы ажлын зарчим бөгөөд энэ нь, Тэр Өөрийн нэрийг өөрчилдгийн гол шалтгаан юм.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Эрин үе бүр дэх Бурханы нэр Түүнийг бүхэлд нь төлөөлж чадахгүй, тэгвэл эрин үе бүр дэх Түүний нэрийн ач холбогдол юу вэ? Энэ асуулт маш чухал. Өнөөдөр Төгс Хүчит Бурхан хариултыг нь бидэнд аль хэдийн хэлчихсэн. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: “‘Ехова’ бол Израил дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг замчилж чаддаг израилчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. ‘Есүс’ бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, Ехова л Израилын сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед иудей хүмүүсээс бусад бүх израилчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж бий болсон юм. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломж олгохын тулд Есүс гэх нэр бий болсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг илэрхийлдэг. Ехова хэмээх нэр нь хуулийн дагуу амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе, ажлын үе шат болгон дахь Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. ‘Ехова’ нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилын ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. ‘Есүс’ нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд бас л Аврагч Есүсийг ирээсэй гэж хүсэн хүлээж, Түүнийг мөн л Иудейд байсан төрхөөрөө ирнэ гэж бодвол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Золин авралын эрин үед зогсож, цаашид ахин дэвших боломжгүй болох байлаа. Түүнчлэн эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй, эрин үе хэзээ ч төгсөхгүй байх байв. Аврагч Есүс зөвхөн хүн төрөлхтний золин аврал болон авралын төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд бүхий л хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих нэр минь энэ биш” (Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр эргэн ирсэн”).

Төгс Хүчит Бурханы үгээс бид эрин үе бүрд Бурханы авсан нэрсийн утга учрыг ойлгож авлаа. Хуулийн эрин үед Түүний нэрийг Ехова гэдэг байсан бөгөөд энэ нэр нь тухайн эрин үед Түүний илэрхийлсэн сүр жавхлан, уур хилэн, хараал болон өршөөлийн зан чанарыг төлөөлсөн. Дараа нь Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг Ехова нэрээр эхлүүлсэн. Тэрээр Өөрийн хууль болон тушаалыг гаргаж, шинээр төрсөн хүн төрөлхтнийг газар дээрх амьдралд нь албан ёсоор хөтөлж удирдсан. Түүнийг агуу хэмээн хүндлэхийн тулд хуулийг ёсчлон мөрдөж, Түүнийг шүтэн мөргөхийг Тэр хүмүүсээс шаардсан юм. Ерөөл болон нигүүлсэл нь хуулийг баримталж байгаа хэнийг ч гэсэн дагах байсан. Хуулийг зөрчсөн хэн боловч чулуугаар шидүүлж үхэх эсвэл тэнгэрийн галд ниргүүлэх байлаа. Тийм учраас хуулийн доор амьдарч байсан Израильчууд хуулиа ёсчлон баримталдаг байсан бөгөөд Еховагийн нэрийг ариун хэмээн сахидаг байсан. Тэд Еховагийн нэр дор Хуулийн эрин үеийг дуусах хүртэл хэдэн мянган жилийн турш амьдарсан юм. Хуулийн эрин үеийн төгсгөлд хүн төрөлхтөн улам бүр завхарч, улам их нүгэл үйлдэх болсон тул хуулийг үргэлжлүүлэн баримтлах арга зам хүмүүст үлдээгүй. Хууль зөрчсөнийхөө төлөө шийтгүүлэх аюул хүн бүрд байнга тулгарах болсон тул Бурхан золин авралын ажлаа Есүс нэрийн дор гүйцэтгэсэн. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг нээж, Хуулийн эрин үеийг төгсгөн, Бурханы хайр, өршөөлийн зан чанарыг илэрхийлсэн. Тэр мөн Өөрийн өгөөмөр нигүүлслийг хүнд хайрлаж, эцэст нь хүний төлөө цовдлогдож, тэгснээрээ хүнийг нүглээс нь золин аварсан. Түүнээс хойш нүглийг нь өршөөсөн Түүний өршөөл хийгээд Түүний элбэг нигүүлслийг эдлэхийн тулд хүн Есүсийн нэрд залбирч, Түүний нэрийг ариун хэмээн хүндэлж эхэлсэн. “Есүс” хэмээх нэр нь Нигүүлслийн эрин үеийн хүмүүс дахин төрж, аврал хүртэж чадахын төлөө байсан. Үүний утга учир нь хүн төрөлхтний золин авралын төлөөх өршөөл, хайрын нүглийн тахил байх явдал байлаа. “Есүс” хэмээх нэр нь Бурханы золин авралын ажлыг төлөөлдөг ба Түүний өршөөл, хайрын зан чанарыг төлөөлдөг. Бурханы аль хэдийн гүйцэлдүүлсэн ажлын хоёр үе шатнаас эрин үе бүрд Түүний авсан нэр өөрийн гэсэн тодорхой ач холбогдолтой гэдгийг бид харж болно. Нэр тус бүр нь тухайн эрин үе дэх Бурханы ажил болон тус эрин үед Түүний илэрхийлдэг зан чанарыг төлөөлдөг. Нигүүлслийн эрин үед Эзэнийг ирэхэд хэрвээ Түүнийг Есүс гэж нэрлээгүй оронд нь Ехова гэсэн бол Бурханы ажил Хуулийн эрин үед зогсох байсан ба завхарсан хүн төрөлхтөн хэзээ ч Бурханы золин авралыг хүртэхгүй байсан. Эцэст нь хүн хууль зөрчсөнийхөө төлөө яллагдаж, шийтгүүлэх байсан. Түүнчлэн эцсийн өдрүүдэд Бурханыг ирэх үед хэрвээ Түүнийг Есүс гэж нэрлэсэн хэвээр байсан бол завхарсан хүн төрөлхтөн гагцхүү өөрсдийн хийсэн нүглийнхээ төлөө золин аврал хүртээд Бурханы хаанчлалд орохын тулд цэвэрлэгдэж, аврагдаж хэзээ ч чадахгүй байсан. Яагаад гэвэл, Эзэн Есүсийн золин аварсан хүмүүсийн нүгэл уучлагддаг боловч дотоод нүгэлт уг чанар нь байсаар байдаг. Бас байнга нүгэл үйлдсээр байгаа тул Бурханаар бүрэн авахуулаагүй байна. Тиймээс хүн төрөлхтнийг нүглээс нь бүрмөсөн аврахын тулд Эзэн Есүсийн ажлын суурин дээр Бурхан, хүн төрөлхтнийг бүрэн ариусгаж, аврах ажлынхаа өөр нэг үе шатыг одоо хэрэгжүүлж байна. Үүний дагуу Бурханы нэр дахин өөрчлөгдөж, Төгс Хүчит Бурхан болсон. Эцсийн өдрүүдэд Бурхан Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгдэх тухайд бол үүнийг үнэндээ аль эрт зөгнөсөн. Илчлэл 1:8-ыг уншицгаая: “‘Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл’ гэж Эзэн айлдав.” Мөн Илчлэл 11:16-17-д: “Бурханы өмнө өөр өөрсдийн сэнтийд сууж байсан хорин дөрвөн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мөргөөд, ‘Байгаа, байсан, байсаар байх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан минь, бид Танд талархал өргөе; учир нь Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилсан билээ’ гэв” гэж байдаг. Үүнийг мөн Илчлэл 4:8, 16:7, 19:6 болон Библи дэх бусад олон хэсэгт зөгнөсөн байдаг. Эцсийн өдрүүд дэх Бурханы шинэ нэр бол Төгс Хүчит буюу Төгс Хүчит Бурхан юм.

Бурхан бол мэргэн ухаант Бурхан бөгөөд Түүний хийдэг юм нэг бүр ихээхэн ач холбогдолтой. Төгс Хүчит Бурхан гэх нэр эцсийн өдрүүд дэх Түүний ажил болон Түүний илэрхийлдэг зан чанарыг бүрэн төлөөлнө. Хэрвээ Бурхан биечлэн ирж, эдгээр нууцыг бидэнд тайлаагүй бол бид Библийг хэчнээн олон жил уншсан нь хамаагүй, эдгээрийг мэдэлгүй өнгөрөх байсан. Төгс Хүчит Бурханы үгийг хамтдаа уншицгаая.

Төгс Хүчит Бурхан хэлсэнчлэн, “Бурханы бүх удирдлага дахь ажил тов тодорхой байдаг: Нигүүлслийн эрин үе бол Нигүүлслийн эрин үе, эцсийн өдрүүд бол эцсийн өдрүүд юм. Эрин үе бүрийн хооронд тодорхой ялгаа байдаг, учир нь эрин үе бүрд Бурхан, тухайн эрин үеийг төлөөлөх ажлыг хийдэг. Эцсийн өдрүүдийн ажил хийгдэхийн тулд эрин үеийг төгсгөлд нь аваачих шатаалт, шүүлт, гэсгээлт, уур хилэн, сүйрэл байх ёстой. Эцсийн өдрүүд гэж сүүлчийн эрин үеийг хэлдэг. Сүүлчийн эрин үед Бурхан эрин үеийг төгсгөхгүй гэж үү? Эрин үеийг төгсгөхийн тулд Бурхан гэсгээлт, шүүлт авчрах ёстой. Ийм маягаар л Тэр эрин үеийг төгсгөж чадна. Есүсийн зорилго нь хүнийг үргэлжлүүлэн амьд үлдээж, амьдруулж, илүү дээр байдлаар оршин тогтнуулахын төлөө байсан юм. Тэрээр хүний доройтохыг болиулж, Үхэгсдийн орон болон тамд амьдрахыг нь болиулахын тулд нүглээс аварсан бөгөөд хүнийг Үхэгсдийн орон болон тамаас аварснаараа Есүс үргэлжлүүлэн амьдрах боломжийг хүнд олгосон билээ. Одоо эцсийн өдрүүд ирчихсэн. Бурхан хүнийг устгаж, хүн төрөлхтнийг бүрмөсөн сүйрүүлнэ, өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний тэрслүү байдлыг өөрчилнө. Энэ шалтгааны улмаас, урьдын өршөөнгүй, хайр энэрэлтэй зан чанараар Бурхан эрин үеийг төгсгөх юм уу зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө биелүүлэх боломжгүй байх байв. Эрин үе бүрд онцгой төлөөлөх зан чанар байдаг ба эрин үе бүр Бурханы хийх ёстой ажлыг агуулдаг. Иймээс, эрин үе бүрд Бурханы Өөрийн хийдэг ажил жинхэнэ зан чанарынх нь илэрхийллийг агуулдаг бөгөөд Түүний нэр болон Түүний хийдэг ажил хоёулаа эрин үеийн хамтаар өөрчлөгддөг—тэдгээр нь бүгд шинэ байдаг… Тиймээс Хуулийн эрин үед Ехова гэдэг нь Бурханы нэр байсан ба Нигүүлслийн эрин үед Есүсийн нэр Бурханыг төлөөлсөн юм. Эцсийн өдрүүдэд Түүний нэр бол Төгс Хүчит Бурхан—хүнийг залж чиглүүлж, байлдан дагуулж, олж авч, эцэст нь эрин үеийг төгсгөхийн тулд Өөрийн хүч чадлыг ашигладаг Төгс Хүчит билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”).

Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израилчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр эргэн ирсэн”).

Бурхан эцсийн өдрүүдэд Хаанчлалын эрин үеийн шүүлтийн ажлаа Төгс Хүчит Бурхан гэх нэрийн дор хийж байгаа. Тэрээр хүн төрөлхтний завхарсан уг чанарыг илчилсэн бөгөөд бидний зөвт бус байдлыг Өөрийн үгээр шүүсэн. Ингэснээр, бид эдгээр үгийг уншаад өөрсдийн уг чанар, мөн чанарыг мэдэж, бид Сатанаар хэр гүн завхруулагдсан талаарх үнэнийг харж, завхралынхаа үндэс язгуурыг ойлгож, Бурханы зөвт байдал хийгээд хүн төрөлхтний зөрчлийг үл тэвчих Түүний зан чанарыг ойлгох болно. Тэр бас бидэнд зан чанараа өөрчлөх зам болон чиглэлийг зааж өгсөн. Ингэснээр бид муугаас салж, үнэнийг эрэлхийлж, зан чанарын өөрчлөлтөд хүрч, Бурханаар аврагдах болно. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг Сатаны эзэмшлээс бүрмөсөн аварч, Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг төгсгөхийн тулд хүн төрөлхтнийг шүүж, ариусгаж, төрлийнх нь дагуу биднийг ангилж, сайныг шагнан, мууг шийтгэх ажлыг гүйцэтгэхээр ирсэн юм. Иймээс Бурхан эцсийн өдрүүдэд аливаа зөрчлийг үл тэвчих Өөрийн зөвт, сүр жавхлант хийгээд хилэнт зан чанараараа хүн төрөлхтний өмнө илэрсэн. Тэрээр Өөрийн төрөлх зан чанарыг болон Түүнд юу байгаа, Тэр юу болохоо хүн бүхэнд ил харуулсан. Тэрээр биднийг нүглээс бүрмөсөн аварч, хүний анхдагч ариун байдлыг сэргээхийн тулд бүх хүн төрөлхтний завхрал, зөвт бус байдлыг шүүж, гэсгээхээр ирсэн. Тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн Түүний мэргэн ухаан төдийгүй, бүр цаашлаад хүн төрөлхтнийг гэсэн Түүний бодитой ажлын мэргэн ухааныг нь хүмүүс хараасай гэж Тэрээр хүсдэг. Тэр зөвхөн бүхнийг бүтээгээд зогсохгүй бүх зүйлийг бас захирдаг. Тэрээр зөвхөн хүн төрөлхтний төлөө нүглийн тахил болж чадахаар барахгүй, биднийг төгс болгож, өөрчлөн хувиргаж, ариусгах чадвартай. Тэр бол Эхнийх бөгөөд Сүүлчийнх. Түүний гайхамшигтай байдал хийгээд Түүний үйлдлийг хэн ч ухан ойлгож чадахгүй. Тиймээс Бурханыг Өөрийнх нь нэр болох Төгс Хүчит Бурханы нэрээр дуудах хамгийн зохимжтой. Ариун Сүнсний одоогийн ажил бол зөвхөн Төгс Хүчит Бурханы нэрийн дор гүйцэтгэсэн ажлыг баримтлах юм. Төгс Хүчит Бурханы нэрд залбирсан болон Төгс Хүчит Бурханд үнэнчээр шүтэн мөргөдөг хэн боловч Ариун Сүнсний ажлыг хүртэх бөгөөд Бурханы өгөх амийн баялаг хоол тэжээл болоод усалгааг эдэлж чадна. Эс бол тэд харанхуйд унаж, замаа алдана. Одоогоор Нигүүлслийн эрин үед гацчихаад байгаа чуулганууд урьд өмнө үзэгдэж байгаагүй эзгүйрлийг туулж байна. Итгэгчид өөрсдийн итгэлд хайхрамжгүй ханддаг болж, номлогчдод номлох зүйл ч үгүй болоод хүмүүс Бурханд залбирах үедээ сэтгэл нь хөдлөхөө байсан. Дээр нь хүмүүс дэлхий ертөнцийн уруу таталтад улам олноороо автаж байна. Үүний гол шалтгаан нь тэд Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Бурханы шинэ ажилтай хөл нийлүүлээгүйтэй холбоотой.

“Хаанчлалын сайн мэдээний тухай сонгодог асуулт, хариулт” номоос эш татав

Өмнөх: Асуулт 20: Эзэн Есүсийн золин авралын ажлын нэг тал нь бидний нүглийг уучилж, цагаатгах явдал байсан, харин нөгөө тал нь бидэнд амар амгалан байдал, баяр хөөр, өгөөмөр нигүүлслийг хайрлах явдал байлаа. Энэ нь бидэнд, Бурхан бол өршөөнгүй, элэгсэг Бурхан гэдгийг харуулдаг. Гэхдээ, Төгс Хүчит Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийж, үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, гэсгээж, хүнийг засаж, хүнтэй харьцаж, хүнийг илчилж, бүх төрлийн муу ёрын хүмүүс, муу ёрын сүнснүүд болон антихристүүдийг таягдан хаядаг бөгөөд Бурханы зөвт зан чанар ямар ч зөрчлийг тэвчдэггүй гэдгийг харах боломжийг хүмүүст олгодог гэж та нар гэрчилдэг. Эзэн Есүсийн ажилд илчлэгдсэн зан чанар нь Төгс Хүчит Бурханы ажилд илчлэгддэг зан чанараас яагаад шал өөр байдаг юм бэ? Бурханы зан чанарыг бид яг яаж ойлгох ёстой вэ?

Дараах: Асуулт 22: Эзэн Есүс хүний төлөө нүглийн тахил болж загалмайд цовдлогдон, улмаар биднийг нүглээс золин аварсан. Хэрвээ бид Эзэн Есүсээс хадуурч, Төгс Хүчит Бурханд итгэвэл энэ нь Эзэн Есүсээс урвасан хэрэг болохгүй гэж үү? Энэ нь урвалт биш гэж үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх