Од болохын хүслэнд баяртай гэж хэлсэн нь

2015 онд би чуулганы хийсэн нэгэн киноны гол дүрд тоглосон юм. Кино гарахад олон ах эгч үзээд, над дээр ирж, зургийн талбай дахь туршлагын минь талаар асуулаа. Зарим нь миний тоглолт сэтгэлийг нь хөдөлгөсөн гэж хэлсэн, хаа сайгүй ах, эгч нар намайг таньж байлаа. Үүнээс болоод би биеэ тоож, од болохоор мөрөөдөж эхлэн, хаа ч явсан дээгүүр харан явж байлаа. Дараа нь би чуулганд юм бичих, хянан засварлах үүрэг авсан ч дотроо ахин кинонд тоглож, хүн бүрд харагдах боломжийг маш их хүсэж байлаа.

2019 оны сүүлчээр нэг өдөр манай удирдагч надад “Манай варьете шоунд жүжигчин дутаад байна. Чи энэ үүргийг авах уу?” гэсэн мессэж илгээлээ. Ямар их баярласан минь ойлгомжтой байх. Дахиж жүжиглэх боломж гарна гэж би огт бодож байсангүй. Хэрэв энэ шоуг бичиж авбал ах эгч нар миний жүжиглэхийг дахиад харах байлаа. Тэгээд намайг кинонд, дараа нь варьете шоунд жүжиглэхийг харвал гарцаагүй авьяастай гэж магтах байв. Би энэ боломжийг ашиглах ёстой байв, тэгэхгүй бол бүгд миний талаар тэгсхийгээд мартах байсан юм. Иймээс би тэр дүрийг шууд хүлээн зөвшөөрлөө. Зураг авалтын талбай дээр зарим эгч нар намайг хараад, өнөө киноны минь нэрээр дуудаж, “Энэ удаад ямар дүрд тоглож байгаа юм бэ?” гэж асуусан. Жинхэнэ олны танил болсон юм шиг санагдаад, өөртөө маш их сэтгэл ханасан би жинхэнэ авьяастан шиг санагдаж байлаа. Дараа нь найруулагч надаас нэг хошин жүжигт жүжиглээч гэхэд би: “Тэр кинонд миний жүжиглэх чадвар хангалтгүй байсан. Сайжруулах зүйл байсан. Энэ удаа би жүжиглэлтийн талаар мэдэх хэрэгтэй бүхнээ сурч аваад, хүмүүст үнэндээ юу чаддагаа харуулна аа. Энэ удаа тэд миний жүжиглэлтийг үзээд намайг өөр түвшинд хүндэлдэг болно доо” гэж бодов. Ингээд ур чадвараа сайжруулахын тулд шаргуу ажиллаж эхэлсэн юм. Өдөр бүр сэрмэгцээ сургуулилт хийж, өдөр нь завсарлагаагаа ашиглан жүжиглэлтийн талаарх материалууд уншиж, шөнө нь орондоо хэвтээд, төстэй варьете шоунууд үздэг байв. Сургуулилтын үеэр бүх хичээл чармайлтаа төвлөрүүлэн, ах эгч нарынхаа зөвлөгөөг сонсож, өгсөн бүх удирдамжийг шууд хэрэгжүүлдэг байлаа. Бусдад өөрийгөө удаан сурагч, тааруухан жүжигчин гэж бодогдуулахыг хүссэнгүй. Гэвч шаргуу ажиллалаа ч үргэлж асуудал гардаг байлаа. Нэг бол дууны өнгө буруу, үгүй бол дохио зангаа минь хиймэл болж, миний жүжиглэлтэд сэтгэл хангалуун хүн байсангүй. Энэ нь миний санааг зовоолоо. Энэ шоунд байхыг хүсэж байвал миний жүжиглэлт гайхалтай байх ёстой байсан ч одоогоор бол дундаж л байлаа. Ах, эгч нар минь юу гэж бодох бол? Намайг хангалттай сайн биш гэж үзээд, юм бичих үүрэгт минь буцааж тавьж магадгүй. Тэгвэл надад жүжиглэх өөр боломж гарахгүй ч байх боломжтой. Үгүй ээ, би ажлаа сайн хийх ёстой. Энэ бодол санааг минь түгшээж, би хичээл зүтгэлээ нэмэгдүүлэхээр шийдлээ. Би сүнслэг үйл ажиллагаагаа тоохоо болих хүртлээ сургуулилтдаа илүү их анхаарч, яаж гайхалтай жүжиглэх вэ гэдэгт л төвлөрч байлаа. Ахин дахин давтсан ч бас л зөв хийж чадахгүй байсан болохоор би үнэхээр их бухимдсан юм. Найруулагч дууны өнгийг минь хэтэрхий чанга байна гэхээр нь би арай зөөлрүүлсэн ч сул сонсогдож, хэмнэл дутав. Найруулагч намайг илүү бодитой жүжиглэ гэхээр нь би илүү их дохио зангаа хэрэглэж үзсэн ч хэтрүүлсэн учир дохио зангаа минь сонин, хачин харагдаад, жүжиглэлт минь үргэлж бүтэлгүйтэн, зүрх шаналж, сэтгэл харанхуйллаа. Би Бурханд залбирч, “Бурхан минь! Сэтгэл минь харанхуйлж, би Таны удирдамжийг мэдэрч чадахгүй байна. Би үүргээ сайн биелүүлмээр байна, гэвч хичээх тусам, улам дордож байна. Бурхан минь, намайг удирдан чиглүүлж, хүслээ харуулаач” гэлээ.

Залбирсныхаа дараа би Бурханы үгээс энийг уншлаа. “Байр суурь, нэр нүүрийг хөндмөгц хүн бүрийн зүрх сэтгэл догдолсондоо булгилдаг. Та нар бүгд онцгойрч, алдаршихыг үргэлж хүсдэг. Тэмцэлдэх нь ичмээр бөгөөд Бурханы гэрт зөвшөөрөгддөггүй ч хүн бүр бууж өгөхийг хүсэлгүй, харин үргэлж тэмцэлдэхийг хүсдэг. Тэгэхгүй бол сэтгэл чинь мөн л ханадаггүй… Хүн ийм байдалд унана гэдэг урхи бус уу? Эдгээр нь хүмүүсийг хүлдэг Сатаны завхарсан уг чанарын дөнгө юм.” “Завхарсан сатанлаг зан чанар хүмүүст маш гүн гүнзгий үндэслэсэн байдаг; энэ нь тэдний амь болдог. Хүмүүс чухам юу эрж хайж, олж авахыг хүсдэг вэ? Завхарсан сатанлаг зан чанарын хөдөлгөгч хүчээр удирдуулсан хүмүүсийн туйлын зорилго, найдвар, эрмэлзэл, амьдралын зорилго, чиглэл юу вэ? Тэд эерэг зүйлсийн эсрэг явдаггүй гэж үү? Нэгдүгээрт, хүмүүс нэр алдарт хүрэх юм уу алдартай болохыг үргэлж хүсдэг; тэд агуу алдар нэр, нэр хүнд олж авахыг, өвөг дээдэстээ алдар хүнд авчрахыг хүсдэг. Эдгээр нь эерэг зүйл мөн үү? Эдгээр нь эерэг зүйлстэй огтхон ч нийцдэггүй; түүнчлэн хүн төрөлхтний хувь заяаг Бурхан ноёрхож байдаг гэсэн хуульд харшилдаг… Тэгвэл завхарсан сатанлаг зан чанар хүмүүст юу авчирдаг вэ? (Бурханы эсрэг эсэргүүцэл.) Хүмүүс Бурханыг эсэргүүцсэнээс юу үүддэг вэ? (Шаналал.) Шаналал аа? Сүйрэл үүддэг юм! Шаналал үүний талд нь ч хүрэхгүй. Яг нүдний чинь өмнө харагдаж байгаа зүйл бол шаналал, сөрөг, сул дорой байдал, мөн эсэргүүцэл, гомдол—эдгээр зүйл ямар үр дүн авчрах вэ? Мөхөл! Энэ бол шалихгүй асуудал биш, тоглоом наадам ч биш” (“Христийн ярианы тэмдэглэл” ном). Бурханы үг миний байдлыг ил болгосон. Би нэр хүндтэй болохын тулд л тэр хошин жүжигт сайн тоглохыг хүссэн. Намайг ахиад жүжиглээч гэж гуйхад би үүнд оролцохдоо түгшиж, од болох өөр нэг боломж гэж бодсон. Жүжиглэх үүргээ гүйцэтгэж, од болох мөрөөдлөө биелүүлэхийг хүссэндээ би жүжиглэж сурах гэж хүч чадлаа дайчилсан. Бурханы үгийг уншиж байхдаа ч тайван бус байсан, найруулагчид гологдож, жүжиглэх боломжоо алдах вий гэж айсандаа найруулагчид өөрийгөө батлан харуулахын тулд хичээсээр байсан. Тааруухан жүжиглэх үед надад боломжоо алдаж байгаа юм шиг санагдаж, үр дүнд нь би зовж байлаа. Хэдий гаднаа би үүргээ гүйцэтгэж байгаа юм шиг харагдсан ч завхарсан зан чанартай амьдарч, бүх шаргуу ажил минь нэр алдартай болох, бусдаар бишрүүлэхийн төлөө байв. Чуулган сайн мэдээ түгээх, Бурханыг гэрчлэхийн тулд эдгээр шоуг хийж байхад би үүргээ бодоогүй, Бурханыг баярлуулаагүй. Нэр хүндтэй болж, санаархлаа биелүүлэхийг л хичээж байсан. Миний эрэлхийлж байсан зүйл бүхэлдээ Бурханы хүслийн эсрэг байлаа. Би үүргээ гүйцэтгэж байгаа нэрийдлээр өөрийнхөө төлөө явуулга хийж байсан. Бурхан энийг лав жигшсэн байж таарна. Тэгэхэд зөвт зан чанараасаа болоод Бурхан надад удирдамжаа өгөхгүй гэдэг нь тодорхой болсон, энэ нь миний хувьд буруу сэдэл, үзлээ эргэцүүлж, хурдхан гэмших боломж байлаа. Үүнийг ухаараад би Бурханд өртэйгөө мэдэрч, од болох мөрөөдлөө орхихоор шийдсэн юм. Би сэдлээ орхиж, үүрэгтээ үнэхээр төвлөрөхөд бэлэн байлаа. Анх удаа варьете шоунд орсон минь энэ болохоор хараахан ойлгоогүй зүйл зөндөө байсан. Иймээс мэдээж би хэдэн алдаа гаргасан. Үргэлжлүүлэн суралцаж, хэрэгжүүлэхийн тулд зүй ёсоор хандах ёстойг би мэдэж байлаа.

Тэрний дараа найруулагч миний хөдөлгөөн, дууны өнгийг залруулах үед би ахин дахин давтаад, бусдаар бишрүүлэх талаар бодолгүй, өөрийгөө тайвшруулж, яаж хамгийн сайн үр дүнд хүрэх талаар чин сэтгэлээсээ бодлоо. Сэдлээ залруулмагцаа би найруулагчийн хүссэнээр жүжиглэхдээ илүү сайн болж, үндсэн ойлголтуудыг амархан ойлгож, Би Бурханд чин сэтгэлээсээ талархсан юм. Бурханы удирдамжгүйгээр ингэж чадахгүй байснаа би мэдэж байлаа. Үүнийг туулсныхаа дараа би, миний зүрх сэтгэл зөв болсон, ахиж алдар нэрийн араас хөөцөлдөхгүй гэж бодсон ч алдар нэр, байр суурийг эрэлхийлэх сатанлаг зан чанар надад гүн суусан нь баримтаар ил болов.

Дараа нь зохиолд асуудал гарч,залруулга хийх хэрэгтэй болж, бид тайзны жүжигт зориулсан шинэ зохиол хүлээн авлаа. Тэр зохиолыг нэг удаа уншаад сэтгэл их хөдөлж, бэрийнх нь дүр нь надад сайхан тохирох юм байна гэж бодлоо. Сургуулилт дээр тэр дүрд ороход амархан байсан болохоор энэ давуу талаас болоод сэтгэл хөдөлгөм, үнэмшилтэй жүжиглэж чадахаа би мэдэж байлаа. Тэр жүжгийн оргил хэсэг ялангуяа их гайхалтай байв. Би сайн жүжиглэвэл энэ жүжигт маш олон өнгө нэмж, урлагийн онцгой бүтээл болгоход нь тусалж чадах байв. Цаг нь болохоор би хүн бүрийг гайхшируулах байлаа. Энэ талаар бодох тусам улам догдолсон юм. Энэ дүрд сайн тоглох ёстойгоо мэдэж байсан болохоор би бүх үг, хөдөлгөөнөө хурдан сурч, дүртэйгээ холбоотой төрөл бүрийн зүйлийг судалсан ч миний жүжиглэлт гавихгүй байх вий гэж айж байлаа. Нэг сургуулилт дээр найруулагч намайг сэтгэл хөдөлгөм жүжиглэлээ гэж хэлээд, намайг ах эгч нар магтлаа. Тэдний сайшаалыг хүртээд би маш их баярлаж, “Тэд миний жүжиглэлтийг магтаж байгаа юм чинь надад үнэхээр бололцоо байна. Би урт хугацааны, мэргэжлийн сургалт авбал, илүү олон сайн дүр авч, улам танигдана даа” гэж бодсон юм. Иймээс тэр хэсгийг давтан илүү цагаар ажиллаж эхлэв. Хөдөлгөөн нь илүү спортлог байснаас болоод өвдөг, тохойгоо гэмтээсэн ч үргэлжлүүлсээр, энэ боломжийг алдахаас айж байлаа. Гэвч яагаад ч юм давтах тусам улам их асуудалтай болж байлаа. Зураг авалтын дараа бүгд л миний жүжиглэлт бэр бүсгүй шиг санагдаагүй, төрийн албан хаагч аятай байсан, хоолойн өнгө минь зөөлөн байгаагүй болохоор дүрдээ тохироогүй гэцгээсэн юм. Найруулагч хөдөлгөөнүүдийг хийж үзүүлж, би их давтсан ч зөв хийж чадахгүй, их дарамттай санагдаад, сайн жүжиглэж чадахгүй байгаадаа, тэгж тэнэг бүтэлгүйтсэндээ өөрийгөө үзэн ядлаа. Жижиг дүр дээр хүртэл бүтэлгүйтлээ шүү дээ. Миний хийж чадах юм ердөө энэ гэдгийг хараад ах эгч нар минь юу гэж бодох бол? Энэ бодол намайг мохоож,сэтгэлийг минь зовоогоод, жүжиглэлтээ сайжруулах арга чарга олох гэж тархиа гашилгалаа. Энэ дүрд яаж тоглох ёстой вэ гэж бодоод цурам хийсэнгүй. Би унтаж чадахгүй байлаа.

Маргааш нь сүнслэг үйл ажиллагааныхаа үеэр Бурханы үгээс энийг уншсан юм: “Сатан өөр юу ч бодохгүй болтол нь хүний бодлыг хянахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашигладаг. Тэд алдар нэр, ашиг хонжооны төлөө тэмцэж, зовлон бэрхшээл туулж, доромжлолыг тэвчиж, өөрсдөдөө байгаа бүхнийг золиосолдог ба алдар нэр, ашиг хонжооны төлөө ямар ч үнэлгээ, шийдвэр гаргана. Ийм маягаар Сатан хүнийг үл үзэгдэх гав дөнгөөр хүлдэг ба тэдгээрээс ангижрах хүч ч, зориг ч хүнд байдаггүй. Хүмүүс өөрийн мэдэлгүйгээр энэ гав дөнгийг зүүж, асар их хүндрэлтэйгээр урагшаа арай ядан сажилдаг. Энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүн төрөлхтөн Бурханаас зайлж, Бурханаас урваж, улам хорон муу болдог. Тиймээс, Сатаны алдар нэр, ашиг хонжооны дунд үе удам ээлж дараалан сүйрдэг” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үг намайг ухааруулсан юм. Өөрийн мэдэлгүй алдар нэр, байр суурь хөөж байснаасаа болоод би их зовж байжээ. Намайг хянаж, завхруулахын тулд алдар нэр, ашиг хонжоог ашиглаж байсан Сатанаар тоглуулж, тамлуулж байжээ. Багадаа дээрэлхүүлэх бүрд минь аав: “Зовохгүй бол жаргахгүй”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг” зэрэг ийм сатанлаг, түгээмэл зүйр үг хэлдэг байв. Нэг мэдэхэд эдгээр нь миний баримталдаг үг болж, нэг л өдөр алдартай, баян болж,эргэн тойрныхноороо бишрүүлнэ дээ гэж би үргэлж найддаг байлаа. Иймээс л дунд сургуульдаа шаргуу суралцаж, амжилттай ажил мэргэжилтэй эмэгтэй болохоор шийдсэн юм. Бурханд итгэснийхээ дараа ч би алдар нэр, хүндлэл хөөж. Кинонд тоглож, маш их магтуулсныхаа дараа анхаарлын төвд орсондоо баясаж эхэлжээ. Тэр варьете шоугаар би нэг шөнийн дотор алдартай болохыг хүссэн. Бүр сайн жүжиглэхийг хүсээд, агшин зуурын амжилтад тэмүүлж, шаргуу сургуулилсан. Ур чадвараа судлахыг нэгт тавиад сүнслэг үйл ажиллагаа, Бурханы үгийг унших хоёроос татгалзаж, тохой, өвдгөө гэмтээсэн ч гэсэн олонд танигдах энэ боломжоо алдахыг хүсээгүй. Сургуулилт сайн болохгүй үед алдар нэрийг гэх найдвар минь нурж, түгшсэндээ унтаж чадахаа больсон. Сатаны хор намайг яаж хянаж байгааг, нэр алдрын төлөө зовоход хэр бэлэн байгаагаа, эцэст нь үүргээ биелүүлж, үнэнийг олж аваагүйгээ ухаарсан. Сатан намайг хуурсан байлаа. Аймшигтай байсан шүү. Би нэр алдрын боол, Сатаны тоглоом болсон. Бурханд итгэсэн ч үнэнийг эрэлхийлэлгүй, алдар нэр, байр суурийг гөжүүдлэн хайж, үүргээ өөрийн санаархлыг биелүүлэх боломж болгон ашигласан. Энэ нь Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрсэлсэн хэрэг байсан юм. Тэр маягаараа үргэлжлүүлбэл би Бурханд хаягдахаа мэдэж байлаа.

Нэг цуглаан дээр би энэ бүхний тухай илэн далангүй ярьтал нэг эгч Бурханы үгээс хэдэн хэсгийг уншиж өгсөн юм: “Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг. Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийж, цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзэлж, өөрсдийн дүр төрхийг бусдаар үнэлүүлэх дуртай. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ингэж авирладаг бол биеэ тоосон, ихэрхүү гэдгийг нь энэ нь харуулдаг. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно” (“Христийн ярианы тэмдэглэл” ном). “Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрийн байр суурийг хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ” (“Үг нь махбодоор илэрсэн” ном). Бурханы үгийг тунгаагаад би жаахан айлаа. Паул номлож, бишрүүлж, шүтүүлэх дуртай байсан. Энэ бол биеэ тоосон зан чанар байсан. Паул өөрийн дүр төрхийг бий болгоход номлол ашиглаж, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханыг орлоно гэж найдаад, антихристийн замаар явж, Бурханд хараагдсан. Миний эрэл хайгуул Паулынхтай адилхан байсан биш үү? Тэр кинонд тоглохын утга учир нь Бурханыг гэрчлэх байтал би нэр алдар олохын тулд боломжийг ашигласан. Ингээд дөрвөн жилийн дараа, би ахин дахин жүжиглэхдээ тэр шоуг ашиглан өөрийгөө таниулах гэж оролдсон. Бүх зүйл намайг тойрон эргэлдэж, бусдын зүрх сэтгэлд зай эзлэхийг би хүссэн. Үндсэндээ би хүмүүсийн зүрх сэтгэл, оюун ухаан дахь Бурханыг орлохыг хүсэж, энэ нь Бурханы зан чанарт ноцтой халджээ. Бурхан бол Бүтээгч. Бурханыг л шүтэн мөргөх нь зохистой. Би Сатаны завхралд гүнзгий өртөөд, од болно, ах, эгч нарт шүтэгдэнэ, санаархлаа биелүүлнэ гэж ичгүүргүйгээр найдсан. Бодох тусам улам ичгүүргүй байсан санагдах юм. Байр суурийн төлөө Бурхантай өрсөлдөхийн тулд яаж тийм биеэ тоосон, хорон муу байж чадав аа? Энэ нь сатанлаг амьдралын зам байсан биш үү? Хэрэв би гэмшээгүй бол яг л Паул шиг, Бурханы зөвт шийтгэлийг хүртэх байсан юм. Би дэлхий даяарх олон алдартан шиг нэр алдар хөөж байснаа бодлоо. Тэд бусдыг дагуулж, магтуулж, шүтэгдэж, “бурхан”, “охин тэнгэр” гэж дуудуулах дуртай, өөрсдийгөө бүтээгдсэн зүйл гэж боддоггүй, байр сууриа мэддэггүй, зүй ёсоор авирладаггүй мөртөө бурхад шиг болохыг хүсдэг. Энэ нь хорон муу, ой гутмаар. Өмнө нь би алдар нэр хөөхийг сайн зүйл гэж үргэлж санадаг байв. Харин одоо, энэ нь Бурханы эсрэг, сүйрэлд хүргэдэг зам гэдгийг тодорхой харсан. Би даруйхан гэмших хэрэгтэй байлаа. Тэгээд би эргэн тойрныхоо ах, эгч нарын талаар бодлоо. Хэдий эгэл жирийн харагддаг ч тэд үргэлж үнэнч, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс байхаар эрмэлздэг, Бурханы удирдамжтайгаар үүргээ биелүүлж, амь зан чанар нь ч өөрчлөгдсөн. Тэдний завхрал багасаж, бэрхшээл нь цөөрч, Бурханыг илүү сайн мэддэг болж, зөв замыг, авралын замыг сонгосон. Үүнийг ухаараад би Бурханд залбирлаа. Би дахин нэр алдар эрэлхийлэхийг хүсээгүй, харин үнэнийг эрэлхийлж, завхарсан чан занараасаа салж, байр сууриа хадгалж, үүргээ биелүүлэхийг хүссэн. Энэ л амар тайван байх цорын ганц зам юм.

Хэдэн өдрийн дараа найруулагч, “Энэ зохиолд засвар хэрэгтэй байна. Бид чамайг буцаагаад бичих үүрэгт томилохоор шийдсэн. Дуусахаараа эргээд ирж болно” гэв. Энэ мэдээг сонсоод урам хугарч, “Би ганц ч дүр бүтээлгүй, энэ бүх хугацааг үрлээ. Хэрэв би буцвал намайг ахиж жүжиглүүлэх эсэхийг бүү мэд…” гэж бодсон ч дахиад нэр алдар, байр суурийг бодож байгаагаа тэр дороо ухаарч, Бурханд яаран залбираад, дуулгавартай байхыг хүслээ. Залбирсныхаа дараа Ли эгчийн талаар бодсон юм. Ли эгч залуухан, жүжиглэх туршлагатай, тэр дүрд надаас илүү тохирох болохоор Ли эгчийг санал болгох уу гэж гайхширлаа. Тэгэх юм бол би буцаж очоод, жүжиглэх боломжгүй болж магадгүй байсан. Тээнэгэлзэж байх үедээ би Бурханы үгийг бодсон юм: “Чи эдгээр зүйлийг орхиж, хойш тавьж, бусдыг санал болгож, тэдэнд онцгойрох боломж олгож сурах ёстой. Бусдаас онцгойрч, алдар суу хүртэх боломж олдмогц бүү тэмц, мөн завшааныг ашиглахаар бүү яар. Чи буулт хийж сурах ёстой, гэхдээ үүргийн биелэлтээ хойш тавих ёсгүй. Чимээгүйхэн далд байдлаар ажилладаг, үүргээ биелүүлж байхдаа бусдад онгирдоггүй хүн бай” (“Христийн ярианы тэмдэглэл” ном). Бурханы үг надад ямар замаар явах ёстойг харуулсан юм. Би аминч хүслээ биш, чуулганы ашиг сонирхлыг нэгдүгээрт тавих ёстой байлаа. Хэдий бичих үүрэг жүжиглэх шиг мундаг биш ч би Бурханыг гэрчилж чадах байв. Ли эгч тэр дүрд илүү сайн тохирох учир эгчийг санал болгох ёстойгоо би мэдэж байсан. Энэ нь үнэнч байж, Бурханы хүслийн дагуу амьдрах цорын ганц арга байлаа. Ингээд би найруулагчид бодлоо хэлэв. Видео цацагдсаны дараа Ли эгч өмнөх дүрд минь тоглосныг би үзэж, мундаг жүжиглэхийг нь хараад баярлалаа.

Энэ туршлагаа бодох нь ээ, хэдий би жүжиглэж чадаагүй ч гэлээ, баримтуудын илчлэл, Бурханы үгийн шүүлтээр дамжуулан алдар нэр хөөцөлдөхийн мөн чанар, үр дагаврыг харсан юм. Эндүү ташаа эрэл хайгуул минь засарч, би үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн хувиар үүргээ гүйцэтгэж эхэлсэн.

Өмнөх: Биеэ тоосон зан унахын өмнө байдаг

Дараах: Од болох мөрөөдөл минь баяртай

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Найруулагч болох миний мөрөөдөл

“Амьдралдаа хэрвээ хүн цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг...

Моабын үр удмын шалгалт

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт,...

Офицерын гэмшил

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Өөрийнхөө ажлаар Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн...

Од болох мөрөөдөл минь баяртай

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрийн байр суурийг хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх