Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

21. Бидний нүгэл уучлагдаж, Эзэнд итгэх итгэлээр зөвтгөгдсөн бөгөөд үүнээс гадна бид олон зүйлээс татгалзан, өөрсдийгөө зориулж, Эзэний төлөө шаргуу хөдөлмөрлөсөн юм. Итгэлийн энэ хэлбэр нь биднийг тэнгэрийн хаанчлал руу өргөгдөх боломж олгоно гэдэгт би итгэдэг. Гэтэл энэ нь яагаад тэнгэрлэг хаанчлалд ороход бидэнд туслахгүй гэдэг вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, ‘Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү?’ гэх болно. Тэгэхэд Би ‘Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл’ гэж хэлэх болно” (Матай 7:21-23).

“Та нарыг дуудсан Нэгэн ариун тул өөрсдийн бүх яриандаа ариун байгтун; Учир нь, ‘Би ариун учраас та нар ариун байгтун’ гэж бичигдсэн юм” (1Петр 1:15-16).

“Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариун байдлыг дагагтун, үүнгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14).

Бурханаас ирсэн хариулт:

Бурханы өмнө, ариун нэгэн эсвэл зөв шударга хүн болж төгс болгуулах нь амархан уу? “Энэ газар дэлхий дээр зөв шударга үгүй, зөв шударга нь энэ дэлхийд үгүй” гэдэг нь үнэн үг юм. Бурханы өмнө очих үедээ чи юу өмсөж байгаагаа эргэцүүлж бод, өөрийн бүх үг, үйлдэл, өөрийн бүх бодол санаа, тэр ч бүү хэл өдөр болгон мөрөөддөг мөрөөдлөө ч эргэцүүлж үз—тэдгээр нь бүгд чиний төлөө л байдаг. Энэ нь аливаа ажил хэргийн бодит байдал биш гэж үү? “Зөв шударга байдал” гэдэг нь өглөг өгнө гэсэн үг биш, энэ нь хөршөө өөр шигээ хайрлана гэсэн үг биш бөгөөд энэ нь тэмцэлдэхгүй, маргахгүй, дээрэмдэхгүй эсвэл хулгайлахгүй байна гэсэн үг ч биш. Зөв шударга байдал гэдэг нь Бурханы даалгаврыг өөрийн үүрэг хэмээн хүлээн авч, Бурханы зохион байгуулалт болон зохицуулалтыг тэнгэрээс илгээсэн ажил хэмээн дуулгавартай дагаж, цаг хугацаа эсвэл орон зайнаас үл хамааран Эзэн Есүсийн хийсэнтэй адилаар бүхнийг хийнэ гэсэн үг юм. Энэ нь Бурханы ярьсан яг тэр зөвт шударга байдал юм. Лот юу олж авах эсвэл алдахаа үл хайхран Бурханы илгээсэн хоёр тэнгэр элчийг аварсан учраас түүнийг зөв шударга хүн гэж хэлж болох юм. Тухайн үед түүний хийсэн зүйлийг зөв шударга гэж хэлж болох боловч түүнийг зөв шударга хүн гэж нэрлэж болохгүй. Лот Бурханыг харсан учраас л тэр тэнгэр элчүүдийн оронд өөрийн хоёр охиноо өгсөн юм. Гэхдээ өнгөрсөн үе дэх түүний зан ааш нь бүхэлдээ зөв шударгыг төлөөлж байгаагүй ба тиймээс Би “энэ дэлхий дээр зөв шударга хүн байхгүй” гэж хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой”-оос

Дөнгөж аврагдсан боловч өөрчлөгдөөгүй эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн араас явж чадах уу? Одоо ч гэсэн өөрийн хуучин шинж чанартайгаа байгаа чиний хувьд, чи Есүсээр аврагдсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа нь үнэн боловч чи нүгэлтэй биш, ариун бус биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ чи өөрчлөгдөөгүй юм бол чи хэрхэн ариун байж чадах юм бэ? Дотроо чи ариун бус, хувиа хичээсэн, өөдгүй байдалд эзлэгддэг, гэсэн ч чи одоо ч Есүстэй хамт буухыг хүсдэг, тийм азтай явдал байна уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи дөнгөж золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; хэрвээ чи зөвхөн золин аврагдсан бол ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. Ийм байдлаар чи Бурханы сайн ерөөлийг хуваалцах эрхгүй байх болно, учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан, энэ нь өөрчлөгдөж, төгс болгох гол үе юм. Иймээс дөнгөж аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авах чадваргүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Зөвхөн Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтний шударга бус байдлыг цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс салгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүний илүү дээд ертөнцөд орсноор газар дэлхий дээрх илүү гайхалтай хоёр дахь хүмүүний амьдралыг эдлэх болно; өөрөөр хэлбэл тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүхэлдээ илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар тэд газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй байна; энэ хүмүүс эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, мөн Бурхан, хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тохирохгүй, учир нь тэд бол шийтгэлийн бай, хорон муу бөгөөд зөвт шударга хүмүүс биш юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Зарим хүмүүс, “би Таны төлөө маш их ажил хийсэн, хэдийгээр нэрд гарсан гавьяа зүтгэл байгаагүй байж болох ч өөрийн хүчин чармайлтандаа би хичээнгүй байсаар ирсэн. Та намайг зүгээр л тэнгэрт аваачиж, амийн жимс идүүлэхгүй гэж үү?” хэмээн эцэстээ хэлэх болно. Би ямар төрлийн хүмүүсийг хүсдэгийг чи мэдэх ёстой; ариун бус хүмүүс хаанчлалд орохыг зөвшөөрөхгүй, ариун бус хүмүүс ариун газрыг балиартуулахыг зөвшөөрөхгүй. Хэдийгээр чи их ажил хийж, олон жилийн турш ажилласан ч, хэрвээ чи эцэстээ өрөвдмөөр бохир заваан хэвээр байвал Миний хаанчлалд орохыг хүсэж байгаа чинь Тэнгэрийн хувьд тэвчишгүй юм! Дэлхий үүссэнээс эхлээд өнөөдрийг хүртэл Миний тааллыг амссан хүмүүст Би Миний хаанчлалд амархан орох боломжийг хэзээ ч олгоогүй. Энэ бол тэнгэрийн дүрэм бөгөөд хэн ч үүнийг зөрчиж чадахгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас

Ариун Сүнсний бодит айлдваруудыг дуулгавартай дагах чадвартай бүх хүмүүс ерөөгдсөн юм. Тэд ямар байсан нь эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгдсөн бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй хүмүүс таягдан хаягддаг. Бурхан шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадах хүмүүсийг хүсдэг бөгөөд Түүний хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн зөвшөөрч, мэдэж чадах хүмүүсийг Тэр хүсдэг. Та нар ариун онгон байх ёстой гэж яагаад хэлдэг вэ? Ариун онгон хүн нь Ариун Сүнсний ажлыг эрж хайж, шинэ зүйлийг ойлгож, цаашлаад хуучин үзлээ хойш тавьж, өнөөдрийн Бурханы ажлыг дуулгавартай дагаж чаддаг. Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн энэ бүлэг хүмүүс аль эртнээс Бурханаар урьдчилан тогтоогдсон бөгөөд хүмүүсээс хамгийн ерөөлтэй нь билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Өмнөх:Төгс Хүчит Бурханд итгэх нь Эзэн Есүсээс урваж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь урвалт шарвалт биш гэж үү?

Дараах:Энэ олон жилд Эзэнд итгэх итгэлээр дамжуулан би олон адислал хүлээн авч өвчнөөсөө эдгэрсэн билээ. Хэрэв би Төгс Xүчит Бурханд итгэх юм бол энэ нь би хүний мөс дутагдалтайг харуулахгүй гэж үү?

Танд таалагдаж магадгүй