Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

26. Хүн Ариун Сүнсний ажлыг хэрхэн олж авах вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Ариун Сүнсний ажил алхам бүрдээ илүү их өсөж өдрөөс өдөрт өөрчлөгддөг; маргаашийн илчлэл өнөөдрийнхөөс ч илүү бөгөөд алхам алхмаар илүү өндөрт ахиж байдаг. Хүнийг төгс болгох Бурханы ажил энэ юм. Хэрвээ хүн хурдыг нь гүйцэж чадахгүй бол хэдийд ч орхигдож болзошгүй. Хэрвээ хүнд дуулгавартай зүрх сэтгэл байхгүй бол тэрээр эцсийг нь хүртэл дагаж чадахгүй. Өмнөх эрин үе өнгөрөн одсон; одоо бол шинэ эрин үе. Шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүн төгс болгуулах сүүлчийн эрин үед Бурхан шинэ ажлыг бүр ч илүү хурдтайгаар гүйцэтгэнэ. Тиймээс зүрх сэтгэлдээ дуулгаваргүй хүнд Бурханы мөрийг дагахад хэцүү байх болно. Бурхан ямар ч дүрэм журмыг сахьдаггүй, мөн Тэр Өөрийнхөө ажлын ямар ч үе шатыг өөрчлөгдөшгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил илүү шинэлэг, илүү дээд зэргийн болж байдаг. Түүний ажил алхам бүрдээ улам илүү бодитой болж, хүний бодит хэрэгцээтэй улам илүү зохицдог. Хүн зөвхөн ийм төрлийн ажлыг мэдэрснийхээ дараа л өөрийн зан чанарын эцсийн өөрчлөлтөд хүрч чадна. Амийн талаарх хүний мэдлэг улам илүү өндөр түвшинд хүрдэг, үүний адилаар Бурханы ажил илүү өндөр түвшинд хүрдэг. Зөвхөн ийм байдлаар л хүн төгс болгуулж, Бурханы хэрэгцээнд тохирно. Нэг талаар хүний үзлийг няцааж, эргүүлэхийн тулд, нөгөө талаар хүнийг илүү өндөр, илүү бодит байдал руу, Бурханд итгэх итгэлийн хамгийн өндөр түвшин рүү хөтлөхийн тулд Бурхан ийм маягаар ажилладаг, ингэснээр эцэст нь Бурханы хүсэл биелж чадна. Дуулгаваргүй уг чанартай бөгөөд дур зоргоороо эсэргүүцдэг бүхэн Бурханы хүчирхэг шуурхай урагшилж буй ажлын энэ үе шатанд ард орхигдох болно; зөвхөн дуртайяа дуулгавартай байж, баяртайгаар өөрсдийгөө номхруулдаг хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилна. Ийм төрлийн ажилд, хэрхэн захирагдаж, өөрсдийн үзлийг хойш тавихыг та нар бүгдээрээ сурах ёстой. Авч байгаа алхам бүрдээ анхааралтай байх ёстой. Хэрвээ та нар хэнэггүй бол Ариун Сүнсээр гологдсон хүмүүсийн нэг төдийгүй Бурханы ажлыг тасалдуулсан нэгэн болох нь гарцаагүй. … Бурханы хийсэн ажил тодорхой цаг хугацаануудад өөр өөр байдаг. Хэрвээ чи нэг үе шатанд асар их дуулгавартай байдлыг харуулсан ч дараагийн үе шатанд юуг ч харуулахгүй юм уу эсвэл маш багыг харуулбал Бурхан чамайг хаях болно. Хэрвээ чи энэ үе шатанд ахихад нь Бурхантай мөр зэрэгцсэн бол Түүнийг дараагийнх руу ахихад ч гэсэн мөр зэрэгцэх ёстой. Зөвхөн тэр үед л чи Ариун сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Чи Бурханд итгэдгээс хойш өөрийн дуулгавартай байдалдаа туйлбартай хэвээр үлдэх ёстой. Чи зүгээр л хүссэн үедээ л дуулгавартай байж, хүсээгүй үедээ дуулгаваргүй байж болохгүй. Тийм төрлийн дуулгавартай байдал нь Бурханаар хүлээн зөвшөөрөгддөггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

Эгэл хүний амьдрал болон Бурхантай хамт байх хүний зөв зохистой амьдралд хүрэхийн тулд чи эхлээд Түүний үгэнд итгэх ёстой. Хэрвээ чи Ариун Сүнсний хүмүүст хийдэг ажлын эхний алхмыг дуусгаагүй байгаа бол чамд суурь нь алга. Чамд хамгийн үндсэн зарчим дутаж байна, тэгэхээр чи урьдах замаараа хэрхэн алхаж чадах билээ? Бурханаар төгс болгуулах зөв замыг сонгох нь Ариун Сүнсний бодит ажлын зөв замд орж байгаа явдал юм; энэ нь мөн Ариун Сүнсний алхдаг замыг сонгож байгаа хэрэг. Яг одоо бол Ариун Сүнсний алхдаг зам бол Бурханы бодит үг юм. Тиймээс хэн нэгэн үүгээр алхахын тулд тэрээр дуулгавартай байж, бие махбодтой болсон Бурханы бодит үгсийг идэж уух ёстой. Тэр үгийн ажлыг хийж байгаа бөгөөд бүх зүйл Түүний үгнээс хэлэгдэж, бүх зүйл Түүний үг, Түүний бодит үг дээр суурилагддаг. Энэ нь Бурхан бие махбодыг олох тухай байна уу, эсвэл Түүнийг мэдэх тухай байна уу хамаагүй эргэлзээгүйгээр Түүний үгсэд ихээхэн хичээл зүтгэл гаргах ёстой. Эс бөгөөс тэрээр ямар ч зүйлийг хийн биелүүлж чадахгүй бөгөөд юу ч үгүй хоцорно. Зөвхөн Бурханы үгсийг идэж уух суурин дээр Түүнийг мэдэж, Түүнийг ханамжуулж эхэлснээр л хүн аажмаар Түүнтэй зөв харилцаа тогтооно. Түүний үгсийг идэж уун, хэрэгжүүлэх нь Бурхантай харилцах хамгийн сайн хамтын ажиллагаа бөгөөд энэ бол Түүний ардын нэг болохын хувьд хамгийн сайн гэрчлэл хийх дадал юм. Хүн Бурханы бодит үгсийн мөн чанарыг ойлгож, дуулгавартай дагаж чадах үед тэрээр Ариун Сүнсний удирдаж байгаа замаар амьдарч, Бурханаар төгс болгуулах зөв замд орсон байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай”-аас

Бурханы хүмүүсээс шаарддаг хамгийн доод стандарт нь тэд зүрх сэтгэлээ Түүнд нээх чадвартай байх явдал юм. Хэрвээ хүн өөрийн үнэн зүрх сэтгэлийг Бурханд өгч, үнэхээр зүрх сэтгэл дотор нь байгаа зүйлийг Бурханд хэлбэл, Бурхан тухайн хүн дээр ажиллахад бэлэн байдаг; Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг хүсдэггүй харин түүний цэвэр ариун, шударга зүрх сэтгэлийг хүсдэг. Хэрвээ хүн өөрийн зүрх сэтгэлийг Бурханд үнэхээр хэлдэггүй бол Бурхан хүний зүрх сэтгэлийг хөдөлгөхгүй эсвэл түүний дотор ажиллахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлын дадлын талаар”-аас

Хүмүүс зүрх сэтгэлээрээ Бурханы Сүнстэй холбогдсоноор Бурханд итгэж, Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгаж, үүгээрээ Түүний сэтгэл ханамжийг олж авдаг; зүрх сэтгэлээрээ Бурханы үгтэй холбогдох үед Бурханы Сүнс тэдний сэтгэлийг хөдөлгөдөг. Хэрвээ чи зүй зохистой сүнслэг амьдралд хүрч, Бурхантай зүй зохистой харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгч, Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах ёстой. Зүрх сэтгэлээ бүхэлд нь Бурханд уудалсны дараа л чи аажмаар зүй зохистой сүнслэг амьдралтай болж чадна. … Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу урсаж, Бурханы өмнө тайван байж чаддаг бол чи Ариун Сүнсээр ашиглагдаж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах боломж болон чадвартай байх болно, үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнс дутагдлыг чинь нөхөх боломж чамд гарч ирнэ. Зүрх сэтгэлээ Бурханд өгөх үедээ чи эерэг тал руу илүү гүнзгий орж, мэдлэг ухааны илүү өндөр түвшинд хүрч чадна; сөрөг талдаа чи өөрийн алдаа, дутагдлын талаар илүү их ойлголттой болж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлэхдээ илүү их эрч хүчтэй байх бөгөөд идэвхгүй байхгүй, харин идэвхтэйгээр орох болно. Энэ нь, чи зөв хүн гэсэн утгыг илэрхийлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”-аас

Ариун Сүнс ийм зарчимтайгаар ажилладаг: Хүмүүсийн хамтын ажиллагаагаар дамжуулан, тэдний эрчимтэй залбирч, Бурханыг хайж, Түүнд ойртож байгаагаар дамжуулан үр дүнд хүрдэг бөгөөд тэднийг Ариун Сүнсээр гэрэлтүүлж, гэгээрүүлж чаддаг. Энэ нь Ариун Сүнс дангаараа хийх тохиолдол эсвэл хүн дангаараа хийх тохиолдол биш. Хоёулаа зайлшгүй шаардлагатай бөгөөд хүмүүс хэдий чинээ их хамтран ажиллаж, Бурханы шаардлагуудын хэм хэмжээнд хэдий чинээ их хүрнэ, Ариун Сүнсний ажил төдий чинээ агуу болох болно. Ариун Сүнсний ажил дээр нэмээд хүмүүсийн бодит хамтын ажиллагаа байснаар л жинхэнэ туршлагуудыг болон Бурханы үгсийн талаарх үндэслэлтэй мэдлэгийг бүтээдэг. Аажмаар ийм байдлаар дамжуулан дадлагажин туршлагажсанаар л төгс хүн эцэстээ бүтээгдэнэ. Бурхан ер бусын зүйлсийг хийдэггүй; хүмүүсийн үзлээр бол Бурхан бол төгс хүчит Бурхан бөгөөд бүх зүйл Бурханаар хийгддэг, үүний үр дүнд хүмүүс идэвхгүйгээр хүлээдэг ба Бурханы үгсийг уншдаггүй эсвэл залбирдаггүй, ердөө Ариун Сүнс хүрэхийг л хүлээдэг. Зөв ойлголттой хүмүүс гэхдээ үүнд итгэдэг: Бурханы үйлдлүүд зөвхөн миний хамтын ажиллагаагаар л урагшилна, Бурханы ажлын үр нөлөө миний хэр хамтран ажиллахаас л шалтгаална. Бурханыг ярих үед, Бурханы үгсийн төлөө чармайж, эрж хайхын тулд би өөрийн чадах бүхнийг хийх ёстой; энэ бол миний биелүүлэх ёстой зүйл.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдлыг хэрхэн мэдэх вэ”-ээс

https://mn.godfootsteps.org/how-to-know-reality.html

Чи Бурханы өмнө ачаа үүрсэн бөгөөд чамд хэтэрхий их зүйл дутагддаг, чиний мэдэх хэрэгтэй олон үнэн, мэдрэх хэрэгтэй ихээхэн бодит байдал байгаа, мөн Бурханы хүсэлд бүхий л анхаарал халамжаа өгөх ёстой гэдгийг үргэлж мэдэрдэг учраас—эдгээр зүйл үргэлж бодол санаанд чинь байж, амьсгалж чадахааргүй болтол чинь чангаар дээрээс чинь дарж байгаа мэт байдаг, тиймээс зүрх сэтгэлд чинь хэцүү санагддаг (гэхдээ сөрөг байдлаар биш). Зөвхөн иймэрхүү хүмүүс л Бурханы үгсийн гэгээрлийг хүлээн авахад тохирох бөгөөд Бурханы Сүнсээр хөдөлгөгддөг. Өөрсдийн ачаанаас болж, сэтгэлийн хүнд байдлаасаа болж, мөн Бурханы өмнө төлсөн төлөөс, амссан тарчлаанаасаа болж тэд Түүний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг гэж хэлж болно, учир нь Бурхан хэнд ч тусгайлан ханддаггүй. Тэр хүмүүст хандахдаа үргэлж шударга байдаг, гэвч Тэр бас хүмүүсийг дур зоргоороо хангадаггүй бөгөөд тэдэнд болзолгүйгээр өгдөггүй. Энэ бол Түүний зөвт зан чанарын нэг тал юм. Бодит амьдрал дээр ихэнх хүмүүс энэ хүрээнд хараахан хүрээгүй байдаг. Ядаж л тэдний зүрх сэтгэл Бурхан руу бүрэн дүүрэн эргээгүй, тиймээс тэдний амийн зан чанарт ямар ч томоохон өөрчлөлт байгаагүй. Яагаад гэвэл тэд зөвхөн Бурханы нигүүлслийн дунд амьдардаг ба Ариун Сүнсний ажлыг хараахан олж аваагүй байдаг. Бурхан хүмүүсийг дараах шалгуураар ашигладаг: Тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэсэн, Бурханы үгсээр ачаа үүрсэн, хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлтэй, үнэнийг эрж хайх шийдвэртэй байх. Зөвхөн ийм хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авч, гэгээрэл, гэрэлтүүлэлтийг байнга олж авч чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”-аас

Чи ов мэхгүй агаад нээлттэй, өөрийгөө мэдэхэд бэлэн байдаг ба үнэнийг амьдралд хэрэгжүүлэхэд бэлэн байдаг. Бурхан чамайг өөрийгөө мэдэхэд бэлэн бөгөөд үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгийг хардаг, иймээс чамайг сул дорой, сөрөг байх үед Тэр чамайг хоёр дахин их гэгээрүүлж, өөрийгөө улам илүү мэдэж, өөртөө гэмшихэд улам илүү бэлэн байж, өөрийн хэрэгжүүлэх ёстой зүйлсийг илүү их хэрэгжүүлэх чадвартай байхад чамд тусалдаг юм. Зөвхөн ийм байдлаар л чиний зүрх сэтгэл амгалан агаад санаа амар байдаг. Ерөнхийдөө Бурханыг мэдэхэд анхаарал хандуулдаг, өөрийгөө мэдэхэд анхаарал хандуулдаг, өөрийн хэрэгжүүлэлтдээ анхаарал хандуулдаг хүн л Бурханы ажлыг байнга хүлээн авч, Бурханаас удирдамж болон гэгээрлийг байнга хүлээн авч чадах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт дээр төвлөрдөг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас

Чи өдөр тутмын амьдралдаа Бурхантай харилцах харилцааг чинь хэвийн бус болгох чиний хэлдэг тэдгээр үгс, хийдэг зүйлсээ ухаарах хэрэгтэй, тэгээд өөрийгөө засаж, зөв арга барилд ор. Өөрийн үг, үйлдэл, хөдөлгөөн бүрээ мөн бодол, санаагаа цаг ямагт шалга. Өөрийн жинхэнэ төлөв байдлыг ухаарч Ариун Сүнсний ажлын арга барилд ор. Зөвхөн ингэж байж л чи Бурхантай хэвийн харилцаатай болно. Чи өөрийн Бурхантай харилцах харилцааг хэвийн байна уу, үгүй юу гэдгийг дэнсэлж байж өөрийн санаа зорилгыг засаж, хүний мөн чанарыг ойлгож, тэгээд өөрийгөө ойлгож чадна; ингэснээр чи жинхэнэ туршлага руу орж, жинхэнээсээ өөрөөсөө татгалзаж, ухамсартайгаар захирагдахад хүрнэ. Ийнхүү чиний Бурхантай харилцах харилцаа энгийн байна уу гэдгийг туулж үзсэнээр чи Бурханаар төгс болгуулах боломжийг олж харах чадамжтай болж, Ариун Сүнсний ажиллаж байгаа олон нөхцөл байдлыг ойлгож чадах ба Сатаны олон заль мэх, хуйвалдааныг харж чаддаг болно. Зөвхөн энэ замаар л чи Бурханаар төгс болгогдож чадна. Чи Бурхантай харилцах харилцаагаа зөв тавьснаар өөрийгөө Бурханы бүх зохицуулалтанд захируулна. Ингэснээр чи жинхэнэ туршлага руу илүү гүн орж, Ариун Сүнсний ажлыг илүү олж авах болно. …

… Бурханы айлдвар бүрд чи үүнийг уншиж, ойлголт олж авсны дараа хэрэгжүүлэх ёстой. Чиний өмнө нь хэрхэн хэрэгжүүлж байсан чинь хамаагүй—магадгүй өнгөрсөнд чиний махбод сул дорой, чи тэрслүү ба эсэргүүцэж байсан байх—энэ нь том асуудал биш бөгөөд өнөөдөр чиний амь өсөхөд энэ саад болж чадахгүй. Өнөөдөр чи Бурхантай хэвийн харилцаатай байж чадаж байгаа тохиолдолд итгэл найдвар бий. Хэрэв Бурханы үгсийг унших бүрт чамд өөрчлөлт гарч, бусад хүмүүст чиний амьдрал илүү дээр болж өөрчлөгдсөн гэдгийг харуулж чадаж байгаа бол энэ нь чи Бурхантай хэвийн харилцаатай, үүнийг зөв тавигдсан гэдгийг харуулж байна. Бурхан хүмүүстэй тэдний гэм буруу дээр үндэслэн харьцдаггүй. Чи ойлгож, ухамсарласныхаа дараа дахин тэрслэхгүй, дахин эсэргүүцэхгүй байх чадамжтай болсон цагт Бурхан чамд энэрэнгүй байх болно. Чамд энэ ойлголт байгаа мөн Бурханаар төгс болгуулахыг зорьж байхад Бурханы өмнө байх чиний нөхцөл хэвийн болно. Юу хийдэг чинь хамаагүй “Хэрэв би үүнийг хийвэл Бурхан юу гэж бодох бол” гэж бодож бай. Энэ нь ах, эгч нарт хэрхэн нөлөөлөх вэ? Залбирал, нөхөрлөл, үг яриа, ажил, хүмүүстэй харилцах харилцаандаа өөрийн хүсэл зорилгоо шалгаж үз, чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн байна уу, үгүй юу гэдгийг шалгаж үз. Хэрэв чи өөрийн санаа зорилго, бодлоо ялгаж чадахгүй байгаа бол чамд ялган таних чадвар алга, энэ нь чамайг үнэний талаар маш бага ойлголттой болохыг батлан харуулж байна. Бурханы хийдэг бүх зүйлийн талаар тодорхой ойлголттой бай, аливаа зүйлийг Бурханы үгэнд нийцүүлэн хар, аливаа зүйлийг Бурханы талд зогсоод хар. Ийм замаар чиний үзэл бодол зөв болно. Тиймээс Бурхантай сайн харилцаа тогтоох нь Бурханд итгэж байгаа хүн бүрийн хувьд нэн тэргүүний зүйл юм; хүн бүр үүнийг хамгийн чухал үүрэг даалгавар, тэдний амьдралын гол үйл явдал хэмээн харьцах хэрэгтэй. Хийж байгаа бүхэн чинь чи Бурхантай хэвийн харилцаатай байна уу, үгүй юу гэдгээр дэнслэгддэг байх ёстой. Хэрэв чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн, санаа зорилго чинь зөв байгаа бол түүнийгээ хий. Бурхантай харилцах хэвийн харилцаагаа хадгалахын төлөө чи хувийн сонирхлоо алдахаас айж болохгүй, Сатаны ноёрхохыг чи зөвшөөрч болохгүй, Сатан чамайг барихыг зөвшөөрч болохгүй, Сатан чамайг инээдтэй мал болгохыг зөвшөөрч болохгүй. Иймэрхүү санаа зорилго нь чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн байгаагийн илрэл юм. Энэ нь махбодын төлөө бус, харин үүнээс илүүтэйгээр сүнсний амар амгалангийн төлөө, Ариун Сүнсний ажлыг хүлээн авахын төлөө, Бурханы хүслийг хангалуун байлгахын төлөө юм. Хэрэв чи зөв төлөвт орсон бол Бурхантай сайн харилцааг бий болгох ёстой, Бурханд итгэх үзэл бодлоо зөв тавих ёстой. Энэ нь Бурхан чамайг хүлээн авах боломжтой болгож, Бурханд Өөрийн үгний үр жимсээ чамд илчлэгдэх боломжтой болох бөгөөд чамайг улам илүү гэгээрүүлж, гэрэлтүүлэхийг зөвшөөрөх явдал юм. Ийм замаар чи зөв арга барилд орно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурхантай ямар харилцаатай байгаа вэ”-аас

Хүний нөхөрлөл:

Ариун сүнс Христийн үгсийн дагуу болон хүмүүсийн Христийг хүлээн зөвшөөрч байгаа болон дуулгавартай дагаж байгаагийн дагуу ажилладаг. Хэрвээ хүмүүс Христийг хүлээн зөвшөөрч, Христэд дуулгавартай дагавал тэд Ариун Сүнсний ажлыг хүлээн авж чадна. Хэрвээ хүмүүс Христийг эсэргүүцэж, Христийн эсрэг тэрслэх аваас, тэд Ариун Сүнсний ажлыг хүлээн авахгүй. Хэн нэгний Бурхан дахь итгэл тэдэнд авралыг авчирж чадах эсэх нь тэд үнэхээр Христийг хүлээн зөвшөөрч, дуулгавартайгаар дагах эсэхээс шалтгаална. Ариун Сүнсний ажил нь бүхэлдээ хүний Христийг хүлээн авалт болон дуулгавартай дагаж байгаад тулгуурладаг. Нигүүслийн Эрин Үед, Ариун Сүнсний ажил хүмүүсийн Эзэн Есүсийн хүлээн авалт, Түүнийг дуулгавартайгаар дагалт болон Түүнийг шүтэлтийн дагуу хэрэгжсэн. Хаанчлалын Эрин Үед, Ариун Сүнсний ажил нь хүмүүс Төгс Хүчит Бурханыг хүлээн зөвшөөрч байгаагаар, Төгс Хүчит Бурханыг дуулгавартай дагаж байгаагийн дагуу хэрэгждэг. Ариун Сүнс нь мөн итгэгчдийг Бурханы үгсэнд хүргэхийн тулд, тэднийг авралт болон төгс болголтод хүргэхийн тулд Төгс Хүчит Бурханы үгсийн дагуу ажилладаг. Энэ бол Ариун Сүнсний ажлын суурь бөгөөд зарчим юм. Олон шашны удирдагчид, Христийг эсэргүүцэн, ялласныхаа шийтгэлд үхсэн байдаг. Шашны олон хүмүүс Ариун Сүнсний ажлыг гээгдүүлж, эцсийн өдрүүдийн Христийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсанаасаа үүдэн харанхуйд унадаг. Бурханы өргөөнд, Христийн талаарх цөхрөлтгүй үргэлжлэх үзлээсээ болон олон хүмүүс амьдралд зүдэрч, орхидог бөгөөд өөр олон хүмүүс Христэд биш, Бурханы Сүнсэнд итгэснээрээ Ариун Сүнсний ажлаас хасагддаг байна. Эдгээр нь бүгд, хүмүүс Христийг хүлээн зөвшөөрч, Бурханыг дуулгавартай дагаагүйгээс үүддэг. Итгэгч Бурханы ажлыг авдаг эсэх нь Христэд гаргах хандлагаас бүрэн шийдэгддэг. Хэрвээ хүмүүс зөвхөн тэнгэр дэх Бурханд итгэж, Христийг дуулгавартайгаар дагахгүй аваас тэд хэзээ ч Ариун Сүнсний ажлыг хүлээж авахгүй. Яг одоо, Бурханы Сүнсэнд л итгэдэг олон олон хүмүүс янз бүрийн сүмд байдаг ч тэд Христэд итгэдэггүйгээсээ үүдэн Ариун Сүнсний ажлыг гээдэг. Христийн үгэнд итгэдэг олон хүн байдаг боловч, Христийг дуулгавартайгаар дагадаггүйгээсээ болж Бурханаар жигшүүлдэг. Тиймээс, Христийг хүлээн зөвшөөрч, Христийг дуулгавартайгаар дагах нь Ариун Сүнсний ажлыг хүлээн авах түлхүүр юм. Зөвхөн хэн нэгэн Христийг хүлээн зөвшөөрч, Христийг дуулгавартайгаар дагасанаар авралд хүрч, төгс болгогдоно. Мэдээжийн хэрэг, Ариун Сүнсний ажил эрин үе бүрт, өөрсдийн суурь болон зарчимтай байдаг. Христийг дуулгавартайгаар дагахын чухлыг хичнээн хүн харахгүй байсаар байгааг хэн мэдэх билээ.

Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Үнэнийг лавтай ойлгосноор хүрч болох үр дүн”-ээс

Хүмүүс хэрхэн Ариун Сүнсний ажлыг авч болох гэдэг мөн л чухал асуудал. Чи Бурханы үгийг хайхрамжгүй унших замаар Ариун Сүнсний ажлыг олж авч чадна гэж бодох хэрэггүй. Хүн үнэнийг эржр хайдаг зүрх сэтгэлтэй байх ёстой. Хүн зөв зүрх сэтгэлтэй байх ёстой, үнэнийг чин сэтгэлээсээ, өлсөж цанган эрж хайж, Бурханы үгийг уншиж, Бурханд залбирах ёстой. Тэр цагт л хүн Ариун Сүнсний ажлыг олж авч чадна. Хүн агшин зуур сэтгэл хөөрч, тэмүүлж, эсвэл Бурханы үгийг уншаад түр зуур урам зориг ороод Ариун Сүнсний ажлыг олж авч чадахгүй. Тэд үнэнийг эрж хайдаг, зөв хүн байж, зорилго нь зөв байх ёстой. Бурханы үгийн дагуу, ийм төрлийн хүн зөвт байдлын төлөө өлсөж, цангадаг бөгөөд зөвхөн ийм хүн л Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч чаддаг. Хорон мууг үйлддэг хүмүүс Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чаддаггүй. Бурханы тухай үзэлтэй, эсэргүү зан чанартай, сөрөг замаар амьдардаг хүмүүс үнэнийг эрж хайхгүй бол Ариун Сүнсний ажлыг амархан хүлээн авахгүй. Бурханд эсэргүү зан чанартай амьдарна гэж юу гэсэн үг вэ? Энэ нь зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханд дайсагнасан байгаа хэрэг. Тэдний зүрх сэтгэл зөв бус, Бурханд дайсагнаж, Бурхантай зөрчилдөж, Бурханы тухай гомдоллож, үнэнийг хайрладаггүй. Эдгээр цөөн хэвийн бус байдалд, хүн Ариун сүнний ажлыг амархан хүлээн авч чаддаггүй, энэ нь нэлээд чухал асуудал юм. Өөрөөр хэлбэл, чи үргэлж Бурханы эсрэг боссон байдалтай, Бурханыг эсэргүүцсэн байдалтай амьдардаг бол Ариун Сүнсний ажлыг амархан хүлээн авч чадахгүй. Ариун Сүнс хүний зүрх сэтгэлийн ёроолыг шинжилдэг. “Бурхан хүний зүрх сэтгэлийн ёроолыг шинжилдэг” гэж бид хэлдэг байсан, энэ юу гэсэн үг вэ? Энэ нь Сүнс хүний зүрх сэтгэлийн ёроолыг шинжилдэг гэсэн үг, тийм биз дээ? Тэгэхээр Ариун Сүнс бүх нөхцөл байдалд аливаа хүний зүрх сэтгэлийн хамгийн дотоод хэсгийг шинжилж, хандлага нь ямар болох, үнэнийг хайж байгаа эсэхийг нь хардаг. Бурхан үүнийг хамгаас тодорхой харж чаддаг. Иймээс үнэнийг хайхын тулд хандлага чинь зөв байх ёстой. Оюун санаа чинь үнэнийг хайж, үнэнийг хүсэн хүлээж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүсэн хүлээж байдаг. Энэ нь үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн бөгөөд асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг хүсэн хүлээж байдаг. Энэ үед, Ариун Сүнс чамайг гэгээрүүлэх болно.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (I) дэх “Хүн үнэнийг хэрхэн хайх хэрэгтэй тухай”-аас

Ариун Сүнс гол төлөв хүмүүсийг Бурханы үгэнд орох, үнэнийг ойлгоход залж чиглүүлэхийн тулд Өөрийн ажлыг хийдэг болохыг одоо бид харж болно. Бурханы үгэнд орох нь ямар шинжийг агуулдаг вэ? Бурханы үгэнд орно гэдэг хүн тухайлсан нэг өгүүлбэрийг уншаад, жаахан эргэцүүлээд, багаха ойлголттой болохыг хэлдэггүй. Энэ Бурханы үгэнд орохтой дүйцэхгүй. Энэ бол тэс өөр асуудал юм. Хамгийн чухал зүйл бол Бурханы үгэнд туршлагаар орох явдал. Энэ “туршлага” нь олон төрлийн туршлагыг хамардаг. Туршлагын ердөө нэг тал биш юм. Энэ туршлагад олон тал байдаг. Үүргээ гүйцэтгэх нь мөн л Бурханы үгийг туулж байгаа явдал юм. Үнэнийг хэрэгжүүлэлт болгож байгаа нь Бурханы үгийг туулж байгаа хэрэг. Тэр дундаа, янз бүрийн шалгалт, цэвэршүүлэлтийг туулах нь Бурханы үгийг улам бүр туулж байга хэрэг юм. Ямар орчин, нөхцөлд байх нь хамаагүй, Бурханы үгийг туулж л байвал чи Ариун Сүнсний ажлыг олж авч чадна. Жишээлбэл, бид шалгалттай тулгарахдаа Бурханы зорилгыг эрж хайхын тулд Бурханд залбирдаг. Үүний дүнд, Бурханы зорилгыг ойлгуулах гэж Ариун Сүнс биднийг гэгээрүүлдэг. Бурханы үгэнд орохтой холбоотой тул ингэдэг юмм. ... Үүнээс гадна, үүргээ гүйцэтгэх үйл явцад, бидний өдөр тутмын амьдрал дахь туршлагууд дунд, нөхцөл байдал ямар гэдгээс үл хамааран, үнэнийг эрж хайж, Бурханы зорилгыг эрж хайж, Бурханд залбирч л байвал, Ариун Сүнсний ажлыг олж авч чадна. Биднийг үнэн болон Бурханы үгэнд ороход залж чиглүүлэх гэж Ариун Сүнс байгаа учраас тэр юм. Энэ тухайд, их туршлагатай зарим хүн бий. Тэд ямар ч нөхцөлтэй тулгарлаа гэсэн Бурханд залбирдаг. Ямар ч хүмүүстэй уулзлаа гэсэн Бурханд залбирч, өөрсдийг нь гэгээрүүлэх, мэргэн ухаан, оюун билэг хайрлахыг Бурханаас гуйдаг. Тэд өөрсдийг нь залж чиглүүлэхийг Бурханаас гуйдаг. Хүмүүс Бурханы ажлыг энэ маягаар туулж л байвал, Бурханы олон үгийг ойлгох болно. Тэд үүнийг хэрхэн баттай, тодорхой нөхцөлд хэрэгжүүлэхээ мэднэ. Тэд үүнийг хэрхэн зөв ашиглахаа мэднэ. Бурханы үгэнд орох зам энэ юм.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (II)дэх “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний авралд туйлаас чухал”-аас

Өмнөх:Ариун Сүнсний ажил гэж юу вэ? Ариун Сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Дараах:Муу ёрын сүнсний ажил гэж юу вэ? Муу ёрын сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Танд таалагдаж магадгүй