Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Эхний өдөр нь Бурханы эрх мэдлийн улмаас хүн төрөлхтний өдөр, шөнө бий болж бат зогсов

Эхний ишлэлийг харцгаая: “Мөн Бурхан, ‘Гэрэл бий болог!’ гэхэд тэнд гэрэл бий болов. Бурхан сайхан гэрэл буйг хараад, гэрлийг харанхуйгаас таслан авав. Дараа нь Бурхан гэрлийг Өдөр, харанхуйг Шөнө гэж нэрлэв. Ийн үдэш болон өглөө болсон нь эхний өдөр байсан юм.” (Эхлэл 1:3-5). Энэ ишлэл нь бүтээлийн эхэн дэх Бурханы эхний үйлдлийг, мөн үдэш болж өглөө болсноор Бурханы өнгөрүүлсэн эхний өдрийг дүрсэлдэг. Гэхдээ энэ нь ер бусын өдөр байсан: Бурхан бүх зүйлийн төлөө гэрлийг бэлдэж эхэлсэн ба цаашлаад харанхуйгаас гэрлийг салгасан. Энэ өдөр Бурхан ярьж эхэлсэн бөгөөд Түүний үг болон эрх мэдэл зэрэгцэн оршиж байсан юм. Түүний үгийн үр дүнд Түүний эрх мэдэл бүх зүйлийн дунд харагдаж, Түүний хүч чадал бүх зүйлийн дунд тархаж эхэлсэн. Энэ өдрөөс эхлээд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын улмаас бүх зүйл бүтээгдэж, бий болсон бөгөөд Бурханы үг, Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадлын ачаар тэдгээр нь үүргээ биелүүлж эхэлсэн билээ. “Гэрэл бий болог!” хэмээн Бурханыг хэлэхэд гэрэл бий болсон. Бурхан ямар ч үйлдвэрийг эхлүүлээгүй; Түүний үгийн үр дүнд гэрэл бий болсон. Энэ нь Бурханы өдөр хэмээн нэрлэсэн гэрэл байсан бөгөөд хүний оршин тогтнол одоо ч үүнээс хамаарсаар байгаа. Бурханы тушаалаар, үүний мөн чанар болон үнэ цэнэ хэзээ ч өөрчлөгдөөгүй ба энэ нь хэзээ ч алга болоогүй. Үүний оршин тогтнол нь Бурханы эрх мэдэл, хүч чадлыг харуулж, Бүтээгчийн оршин тогтнолыг тунхагладаг ба энэ нь Бүтээгчийн ялгамж чанар болон байр суурийг дахин дахин баталгаажуулдаг. Энэ нь биет бус эсвэл хоосон биш харин энэ нь хүний харж чадах бодит гэрэл юм. Тэр цагаас эхлээд “дэлхий ямар ч хэлбэргүй, хоосон байсан ба газар дэлхийн гүнд л харанхуй байв” байсан хоосон дэлхий дээр хамгийн эхний материаллаг зүйл бий болсон. Энэ зүйл нь Бурханы амнаас гарсан үгнээс үүссэн ба Бурханы эрх мэдэл болон ярианы улмаас бүх зүйлийн бүтээлийн эхний үйлдэлд илрэн гарсан. Тун удалгүй Бурхан гэрэл болон харанхуйг салахыг тушаасан... Бурханы үгийн улмаас бүх зүйл өөрчлөгдөж, гүйцэтгэгдсэн... Бурхан энэ гэрлийг “Өдөр” гэж нэрлэсэн ба харанхуйг Тэр “Шөнө” хэмээн нэрийдсэн. Тэр үеэс эхлээд Бурханы бүтээхийг хүссэн дэлхийд эхний үдэш, эхний өглөө бий болсон ба энэ нь эхний өдөр байсан гэж Бурхан өгүүлсэн юм. Энэ өдөр нь бүх зүйлийг бүтээсэн Бүтээгчийн эхний өдөр байсан ба бүх зүйлийн бүтээлийн эхлэл байсан, мөн Бүтээгчийн эрх мэдэл болон хүч чадлыг Өөрийнх нь бүтээсэн энэ дэлхийд харуулсан эхний тохиолдол байсан билээ.

Эдгээр үгээр дамжуулан хүн Бурханы эрх мэдлийг, Бурханы үгний эрх мэдлийг болон Бурханы хүч чадлыг харах чадвартай болсон. Зөвхөн Бурхан л ийм хүч чадлыг эзэмшдэг учраас Бурханд ийм эрх мэдэл байдаг ба Бурхан ийм эрх мэдлийг эзэмшдэг учраас зөвхөн Бурханд л ийм хүч чадал байдаг. Ямар нэгэн хүн эсвэл обьект ийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшиж чадах уу? Та нарын зүрх сэтгэлд хариулт байна уу? Бурханаас өөр ямар нэг бүтээгдсэн эсвэл бүтээгдээгүй биет ийм эрх мэдлийг эзэмшдэг үү? Та нар ийм зүйлийн жишээг өөр ямар нэгэн ном, хэвлэлүүдээс харж байсан уу? Хэн нэг хүн тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн гэсэн ямар нэгэн бүртгэл тэмдэглэл байдаг уу? Энэ нь өөр ямар нэгэн ном эсвэл баримт бүртгэлд харагддаггүй; эдгээр нь мэдээж Бурхан дэлхийг бүтээсэн сүр жавхлантай бүтээлийн тухай эрх мэдэлтэй, хүч чадалтай үгс бөгөөд энэ нь Библид бичигдсэн ба эдгээр үг нь Бурханы цорын ганц эрх мэдэл, Бурханы цорын ганц ялгамж чанарын талаар ярьдаг. Ийм эрх мэдэл, хүч чадал нь Бурханы цорын ганц ялгамж чанарыг бэлгэддэг гэж хэлж болох уу? Тэдгээрийг зөвхөн Бурхан, Бурхан л цор ганцаараа эзэмшдэг гэж хэлж болох уу? Ямар ч эргэлзээгүйгээр, зөвхөн Бурхан л ийм эрх мэдэл болон хүч чадлыг эзэмшдэг! Энэ эрх мэдэл болон хүч чадлыг ямар нэг бүтээгдсэн болон бүтээгдээгүй биет эзэмшиж чадахгүй! Энэ нь цорын ганц Бурханы Өөрийн шинж чанаруудын нэг мөн үү? Та нар үүнийг нүдээрээ үзсэн үү? Эдгээр үг нь Бурхан бол цорын ганц эрх мэдэл, цорын ганц хүч чадлыг эзэмшдэг ба Тэр эрхэм дээд ялгамж чанар болон байр суурийг эзэмшдэг гэдгийг хурдан, тодорхой ойлгох боломжийг хүмүүст олгодог. Дээрх нөхөрлөлөөс, та нарын итгэдэг Бурхан бол цорын ганц Бурхан Өөрөө юм гэж та нар хэлж чадах уу?

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

Дараах:Хоёр дахь өдөр Бурханы эрх мэдэл нь усыг зохицуулж, огторгуйг бүтээсэн ба хүмүүсийн амьдрах хамгийн үндсэн орон зай гарч ирсэн

Танд таалагдаж магадгүй