Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Хоёр дахь өдөр Бурханы эрх мэдэл нь усыг зохицуулж, огторгуйг бүтээсэн ба хүмүүсийн амьдрах хамгийн үндсэн орон зай гарч ирсэн

Библийн хоёр дахь ишлэлийг уншицгаая: “Мөн Бурхан, ‘Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг’ гэв. Бурхан мандлыг бүтээж, огторгуйгаас дээш байсан уснаас дор байсан усыг нь хувааж таслав. Тэгэхэд Түүний хэлснээр болов” (Эхлэл 1:6-7). Бурханыг “Усны голд огторгуй байж, усыг уснаас салгаг” гэж хэлсний дараа ямар өөрчлөлт гарсан бэ? Сударт: “Бурхан мандлыг бүтээж, огторгуйгаас дээш байсан уснаас дор байсан усыг нь хувааж таслав” гэж байдаг. Бурхан үүнийг хэлж, хийсний дараа үр дүн нь юу байсан бэ? Ишлэлийн “Тэгэхэд Түүний хэлснээр болов” хэмээх сүүлчийн хэсэгт хариулт нь оршиж байгаа.

Энэ хоёр богино өгүүлбэр нь сүр жавхлантай үйл явдлыг бичсэн ба гайхалтай дүр зургийг буюу—Бурхан усыг захирч, хүн оршин тогтнож чадах орон зайг бүтээсэн асар том үйл хэргийг дүрсэлсэн юм...

Энэ дүр зурагт, ус болон огторгуй Бурханы нүдний өмнө нэн даруй гарч ирсэн ба тэд Бурханы үгийн эрх мэдлээр хуваагдаж, Бурханы заасан байдлаар дээрх ба доорх ус болон тусгаарлагдсан. Өөрөөр хэлбэл, Бурханы бүтээсэн огторгуй нь доорх усыг бүрхээд зогсохгүй мөн дээрх усаар мөн хангасан... Энд, Бүтээгч Өөрийн эрх мэдлийнхээ хүчээр усыг шилжүүлж, усанд тушааж, огторгуйг бүтээсэн сүр жавхлантай дүр зургийг хараад хүн гөлөрч, мэл гайхаж, уулга алдан бишрэхээс өөр яаж ч чадахгүй. Бурханы үг, Бурханы хүч чадал, Бурханы эрх мэдлээр дамжуулан Бурхан өөр нэгэн агуу үйл хэргийг гүйцэтгэсэн. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн сүр хүч биш гэж үү? Бурханы үйл хэргийг тайлбарлахын тулд судрыг ашиглацгаая: Бурхан Өөрийн үгийг хэлсэн ба Бурханы эдгээр үгийн улмаас усны дунд огторгуй бий болсон. Үүний зэрэгцээ, Бурханы эдгээр үгийн улмаас энэ орон зайд асар их өөрчлөлт гарсан ба энэ нь энгийн мэдрэмж дэх өөрчлөлт байгаагүй, харин хов хоосон нь ямар нэг зүйл болж орлуулагдсан явдал байсан юм. Энэ нь Бүтээгчийн бодлоос төрж, Бүтээгчийн хэлсэн үгийн улмаас хов хоосноос ямар нэг зүйл болсон ба цаашлаад энэ мөчөөс эхлээд энэ нь Бүтээгчийн төлөө оршин тогтнож, бат зогсож, Бүтээгчийн бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэж байсан. Энэ ишлэл нь бүх дэлхийг бүтээсэн Бүтээгчийн хоёр дахь үйлдлийг дүрсэлдэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын илэрхийлэл байсан ба энэ нь Бүтээгчийн өөр нэг анхдагч үйл хэрэг байсан юм. Энэ өдөр нь дэлхийн суурийг тавьснаас хойш Бүтээгчийн өнгөрүүлсэн хоёр дахь өдөр байсан бөгөөд энэ нь Түүний хувьд дахиад нэг гайхалтай өдөр байсан: Тэр гэрлийн дотор алхсан, Тэр огторгуйг авчирсан, Тэр усыг захирч, зохицуулсан ба Түүний үйл хэрэг, Түүний эрх мэдэл, Түүний хүч чадал нь шинэ өдөр ажиллаж эхэлсэн...

Хоёр дахь өдөр Бурханы эрх мэдэл нь усыг зохицуулж

Бурхан үгээ хэлэхээс өмнө усны дунд огторгуй байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл Бурхан “Усны голд огторгуй бай” гэж хэлсний дараа яасан бэ? Бурханы төлөвлөсөн зүйлс гарч ирсэн; усан дунд огторгуй байсан ба Бурхан “усыг уснаас салгаг” гэж хэлсэн учраас ус тусгаарлагдсан. Ийм байдлаар, Бурханы үгийн дагуу, Бурханы эрх мэдэл, хүч чадлын үр дүнд хоёр шинэ эд юм, шинээр-төрсөн хоёр зүйл бүх зүйлийн дунд гарч ирсэн. Энэ хоёр шинэ зүйлийн илрэлтийн тухайд та нарт ямар санагдаж байна вэ? Та нар Бүтээгчийн хүч чадлын агуу байдлыг мэдэрч байна уу? Та нар Бүтээгчийн цор ганц, ер бусын хүчийг мэдэрч байна уу? Ийм хүч ба хүч чадлын агуу байдал нь Бурханы эрх мэдлээс болдог ба энэ эрх мэдэл нь Бурханы Өөрийнх нь төлөөлөл, Бурханы Өөрийн цорын ганц шинж чанар билээ.

Энэ ишлэл та нарт Бурханы цорын ганц чанарын талаар өөр нэг гүн гүнзгий мэдрэмж төрүүлсэн үү? Гэвч энэ нь хангалттайгаас хамаагүй хол; Бүтээгчийн эрх мэдэл болон хүч чадал нь үүнээс хамаагүй илүү байдаг. Түүний цорын ганц чанар нь Тэр өөр ямар ч бүтээлтэй адилгүй мөн чанарыг эзэмшдэг учраас биш харин мөн Түүний эрх мэдэл болон хүч чадал нь ер бусын, хязгааргүй, бүхнээс давуу, бүхнээс дээгүүр оршдог учраас, цаашлаад Түүний эрх мэдэл, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь амийг бүтээж, гайхамшгийг бий болгож, сонирхолтой, ер бусын минут, секунд тутмыг бүтээж, үүний зэрэгцээ Тэр Өөрийн бүтээсэн амийг удирдаж, гайхамшгуудыг болон Өөрийн бүтээсэн минут секунд бүрийн дээд эрхийг атгаж байдаг учраас юм.

“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

Өмнөх:Эхний өдөр нь Бурханы эрх мэдлийн улмаас хүн төрөлхтний өдөр, шөнө бий болж бат зогсов

Дараах:Гурав дахь өдөр Бурханы үг газар болон далайг төрүүлсэн ба Бурханы эрх мэдэл нь дэлхий ертөнцийг амьдралаар бялхахад хүргэсэн

Танд таалагдаж магадгүй