XVI. Бурхан гурвалын Бурхан уу, эсвэл цор ганц жинхэнэ Бурхан уу?

Холбогдолтой Бурханы үг:

Үнэндээ энэ орчлон ертөнцийн хаа ч Гурвал оршдоггүй гэдгийг Би та нарт хэлье. Бурханд Эцэг байхгүй, Хүү байхгүй, тэр ч бүү хэл Эцэг Хүүгийн хамтдаа хэрэглэдэг хэрэгсэл болох Ариун Сүнсний тухай онол ч байдаггүй. Энэ бүхэн нь хамгийн том тэрс үзэл бөгөөд энэ ертөнц дээр огт оршдоггүй! Гэхдээ ийм тэрс үзэл ч гэсэн эх сурвалж байдаг бөгөөд огт үндэслэлгүй байдаггүй, учир нь та нарын оюун санаа тийм ч энгийн биш, мөн та нарын бодол эрүүл ухаангүй биш билээ. Харин ч тэдгээр нь нэлээд зохистой, чадварлаг, бүр ямар ч Сатан нэвтэршгүй байдаг. Харамсалтай нь эдгээр бодол бүгд тэрс үзэл бөгөөд зүгээр л оршин байдаггүй! Та нар жинхэнэ үнэнийг огтхон ч хараагүй; та нар бусдын итгэлийг хуурамчаар олж, оюуны чадамжгүй буюу эрүүл ухаангүй хамгийн тэнэг хүмүүст нөлөөлөхийн тулд зүгээр л таамаглал, үзэл бий болгож, үүнийгээ янз бүрийн түүх болгон зохиодог, ингэснээр тэд агуу цуутай “мэргэжилтний сургаалд” чинь итгэдэг. Энэ нь үнэн үү? Энэ нь хүний хүлээн авах ёстой амийн зам уу? Энэ бүхэн ямар ч утгагүй! Нэг ч үг нь зүй зохистой биш! Энэ олон жилийн туршид Бурханыг та нар ийм маягаар хуваасан, үе удам бүрд илүү нарийн болж хуваагдсаар нэг Бурхан нь гурван Бурхан болж илт хуваагдах хэмжээнд очсон. Одоо хүний хувьд Бурханыг нэг болгон буцаан нийлүүлэх ердөө боломжгүй, учир нь та нар Түүнийг хэтэрхий нарийн хуваасан! Хэтэрхий оройтохоос нь өмнө Миний шуурхай ажил хийгдээгүй бол, та нар хэр удаан ийм байдлаар ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэх байсныг хэлэхэд хэцүү юм! Бурханыг ийм байдлаар хуваасаар байвал Тэр яаж та нарын Бурхан хэвээр байж чадах юм бэ? Та нар Бурханыг таньж чадна гэж үү? Та нар Түүн рүү буцан очиж чадна гэж үү? Хэрвээ Би арай оройтож ирсэн бол “Эцэг, Хүү” Ехова Есүс хоёрыг Израиль руу илгээчихээд та нар өөрсдийгөө Бурханы нэг хэсэг гэж хэлэх байлаа. Азаар одоо бол эцсийн өдрүүд. Эцэстээ Миний удаан хүлээсэн энэ өдөр ирсэн ба Би ажлын энэ үе шатыг Өөрийн гараар хэрэгжүүлсний дараа л Бурханыг Өөрийг нь хуваадаг явдлыг чинь хориглосон. Хэрвээ тэгээгүй бол та нар нөхцөл байдлыг хурцатгаж, тэр ч бүү хэл бишрэн шүтэхийн тулд өөрсдийн дунд байгаа бүх Сатаныг тахилын ширээн дээр тавих байлаа. Энэ бол та нарын арга чарга юм! Бурханыг хуваах та нарын арга барил! Та нар одоо ч ингэсээр л байх уу? Би та нараас асууя: Хэдэн Бурхан байдаг вэ? Аль Бурхан нь та нарт аврал авчрах вэ? Та нарын үргэлж залбирдаг Бурхан чинь эхнийх нь үү, хоёр дахь нь, эсвэл гурав дахь нь уу? Тэдний алинд нь та нар үргэлж итгэдэг вэ? Эцэг нь үү? Эсвэл Хүү нь үү? Эсвэл Сүнс үү? Чи хэнд нь итгэдгээ Надад хэл. Чи үг хэлэх бүрдээ Бурханд итгэдэг гэж хэлдэг хэдий ч, үнэхээр итгэдэг зүйл чинь та нарын уураг тархи юм! Та нарын зүрх сэтгэлд Бурхан ердөө байхгүй! Гэсэн ч та нарын оюун санаанд өдий төдий тийм “Гурвалууд” байдаг! Та нар санал нийлэхгүй байна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Ехова бол Есүсийн Эцэг гэж хүн итгэдэг, гэхдээ үнэндээ үүнийг Есүс хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд “Бид Эцэг, Хүү хэмээн хэзээ ч ялгардаггүй; Би болон тэнгэр дэх Эцэг нэг юм. Эцэг Миний дотор, Би Эцгийн дотор байдаг; Хүүг харах үедээ хүн тэнгэрлэг Эцгийг харж байгаа юм” хэмээн хэлсэн. Эцсийн эцэст, Эцэг ч бай, эсвэл Хүү ч бай Тэд нэг Сүнс бөгөөд тусдаа бие болон хуваагддаггүй. Хүн тайлбарлахаар оролдмогц, өөр өөр биеийн ялгаа, мөн түүнчлэн Эцэг, Хүү, Ариун Сүнсний хоорондын харилцаа нь асуудлыг төвөгтэй болгодог. Хүн тусдаа биесийн тухай ярих үед, энэ нь Бурханыг материаллаг болгочих биш үү? Хүн биеийг нь нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэж ч эрэмбэлдэг; эдгээр нь бүгд хүний үзэл, лавлагаа болох ямар ч үнэ цэнгүй бөгөөд туйлын бодит бус!

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Бурханыг мэдэх явдал хүмүүсийн хамгийн дутагдалтай зүйл юм. Тэд Бурханд хамааралгүй яриа, айлдвар, үгсийг дандаа Түүнд тохож, эдгээр үг нь Бурханы талаарх мэдлэгийн хамгийн үнэн зөв тодорхойлолт гэж итгэдэг. Хүмүүсийн төсөөлөл, дүгнэлт, мэдлэгээс гарсан зарим хэллэг нь Бурханы мөн чанарт өчүүхэн ч хамааралгүй гэдгийг тэд огт мэддэггүй. Ийм учраас Бурханы хүсдэг хүмүүсийн мэдлэгт, Бурхан чамаас Бурханыг болон Түүний үгийг л танин мэдэх төдийг шаарддаггүй, харин Бурханы талаарх мэдлэг чинь зөв байхыг шаарддаг гэдгийг та нарт хэлмээр байна. Хэдийгээр чи ганцхан өгүүлбэрийг ярьдаг, бага зэрэг мэддэг байсан ч гэсэн энэхүү бага зэргийн мэдлэг чинь үнэн зөв, жинхэнэ бөгөөд Бурханы Өөрийн мөн чанартай нийцдэг. Учир нь, Өөрийнх нь талаар хүмүүсийн хэлдэг бодит бус, бодлогогүй магтаал, сайшаалд Бурхан зэвүүцдэг. Үүнээс гадна, хүмүүс Түүнийг агаар шиг хандахыг нь Тэр жигшдэг. Бурханы талаарх сэдвийн хэлэлцүүлгийн үеэр хүмүүс амныхаа зоргоор, дураараа ярьж, шүүмжилдгийг нь Тэр жигшдэг; түүнчлэн Бурханыг мэддэг гэж итгэдэг, Бурханы мэдлэгийн талаар бардамнадаг, Бурханы талаарх сэдвийг огт биеэ барилгүй, эрээ цээргүй ярилцдаг хүмүүсийг Тэр жигшдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө x”-аас

Ажлын гурван үе шат нь хүнийг аврах Бурханы ажлын бүрэн дүүрэн байдал билээ. Хүн бүхэн Бурханы авралын ажлаас Түүний ажил болон зан чанарыг мэдэх ёстой, энэ баримтгүйгээр Бурханы талаарх мэдлэг чинь хоосон үг, хийсвэр онолоос өөр юу ч биш. Тийм мэдлэг нь хүнийг үнэмшүүлж ч чадахгүй, байлдан дагуулж ч чадахгүй, тийм мэдлэг нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд үнэн биш юм. Энэ нь маш элбэг арвин, чихэнд чимэгтэй байсан ч гэсэн, Бурханы төрөлх зан чанарын тухай мэдлэгтэй нийцэхгүй бол Бурхан чамайг өршөөхгүй. Тэр чиний мэдлэгийг сайшаахгүйгээр үл барам Түүнийг доромжилсон ял оноож чамайг залхаан цээрлүүлэх болно. Бурханыг мэдэх үгийг хөнгөн хуумгай ярихаар болчихдог юм биш. Чи хэлэмгий доломгой, уран үгтэй бөгөөд үгээрээ үхсэн хүнийг амилуулж, амьд хүнийг үхүүлж чадах байсан ч Бурханы тухай мэдлэгийг ярина гэдэг чиний чадвараас давна. Бурхан бол чиний яаран шүүж, хамаагүй магтаж, хайхрамжгүйгээр гүтгэж болдог нэгэн биш. Чи хаа хамаагүй хүн бүхнийг магтаж болно, гэхдээ чи хөнгөн хуумгайгаар тохиромжтой үг олж, Бурханы их ивээл, агуу нигүүлсэнгүй байдлыг дүрсэлж болохгүй—энэ нь бүтэлгүйтсэн хүн бүрийн мэдэрсэн зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Өмнөх: 2. Гурвал гэдгийг хамгийн утгагүй үг гэж яагаад хэлж болох вэ?

Дараах: 1. Үнэн гэж юу вэ? Библийн мэдлэг болон хоосон сургаал гэж юу вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх