БУРХАНЫ ӨНӨӨДРИЙН АЖЛЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л БУРХАНД ҮЙЛЧИЛЖ БОЛНО

Бурханыг гэрчилж, агуу улаан лууг шившиглэхийн тулд чамд зарчим болон нөхцөл байх ёстой: Зүрх сэтгэлдээ чи Бурханыг хайрлаж, Бурханы үг рүү орох ёстой. Хэрвээ Бурханы үг рүү орохгүй бол чи Сатаныг шившиглэх ямар ч аргагүй байх болно. Амь чинь өссөнөөр чи агуу улаан лууг орхиж, түүнд туйлын доромжлолыг авчирдаг ба тэр үед л агуу улаан лууг үнэхээр шившиглэдэг. Чи Бурханы үгийг хэрэгжүүлэхийг хэдий чинээ их хүснэ, Бурханыг хайрлаж, агуу улаан лууг үзэн яддаг чинь төдий чинээ нотлогддог; чи Бурханы үгэнд хэдий чинээ дуулгавартай байна, үнэн рүү тэмүүлж байгаа чинь төдий чинээ батлагддаг. Бурханы үг рүү тэмүүлдэггүй хүмүүс бол амьгүй хүмүүс юм. Тийм хүмүүс бол Бурханы үгийн гаднах, шашинд харьяалагддаг хүмүүс юм. Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс Бурханы үгийг идэж, ууснаар дамжуулан үгийнх нь талаар илүү гүн гүнзгий мэдлэгтэй байдаг. Хэрвээ чи Бурханы үг рүү тэмүүлдэггүй бол, Бурханы үгийг жинхэнээсээ идэж, ууж чадахгүй бөгөөд Бурханы үгийн талаарх ямар ч мэдлэггүй бол чи Бурханыг гэрчилж, эсвэл сэтгэлийг нь хангалуун болгох ямар ч аргагүй байна.

Бурханд итгэх итгэлдээ чи Бурханыг хэрхэн мэдэх ёстой вэ? Чи гажуудал, төөрөгдөлгүйгээр өнөөдрийн Бурханы үг, ажилд үндэслэн Бурханыг мэдэж авах ёстой ба юун түрүүнд Бурханы ажлыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэх суурь юм. Бурханы үгийг хольцгүйгээр хүлээн авч чаддаггүй тэр бүх олон янзын гажууд онол бол шашны үзлүүд бөгөөд тэдгээр нь буруу ташаа байдаг. Шашны хүмүүсийн хамгийн агуу ур чадвар нь өнгөрсөн үед хүлээн зөвшөөрөгдөж байсан Бурханы үгийг авч, өнөөдрийн Бурханы үгтэй харьцуулан шалгадаг явдал юм. Хэрвээ өнөөдрийн Бурханд үйлчилж байхдаа чи өнгөрсөнд Ариун Сүнсний гэгээрүүлсэн зүйлстэй зууралдвал, үйлчлэл чинь саад учруулж, хэрэгжүүлэлт чинь хоцрогдож, шашны ёслол төдий болно. Хэрвээ чи, Бурханд үйлчилдэг хүмүүс гаднаа даруухан, тэвчээртэй… байх ёстой гэж итгэдэг бөгөөд ийм төрлийн мэдлэгийг өнөөдөр хэрэгжүүлдэг бол мэдлэг чинь шашны үзэл, хэрэгжүүлэлт чинь хоёр нүүртэй гүйцэтгэл болжээ. “Шашны үзэл” гэдгээр хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн зүйлсийг (өмнө нь Бурханы хэлж байсан үг болон Ариун Сүнсний шууд илчилсэн гэрлийг хүлээн зөвшөөрөхийг оролцуулаад) хэлэх бөгөөд хэрвээ тэдгээрийг өнөөдөр хэрэгжүүлбэл Бурханы ажлыг тасалдуулах ба хүнд ямар ч ашиг тусгүй юм. Хэрвээ хүн өөрийн дотор байгаа, шашны үзэлд хамаарах тэдгээр зүйлийг цэвэрлэж чадахгүй бол Бурханд үйлчлэх үйлчлэлд нь асар их саад бартаа болно. Шашны үзэлтэй хүмүүс Ариун Сүнсний ажлын алхамуудтай хөл нийлүүлэн алхах аргагүй бөгөөд тэд эхлээд нэг, дараа нь хоёр алхмын хойно хоцордог—учир нь эдгээр шашны үзэл нь хүнийг ер бусын ихээр өөрийгөө зөвтгөдөг, их зантай болоход хүргэдэг. Бурхан өнгөрсөн үед юу ярьж, хийж байснаа эргэн дурсдаггүй; хэрвээ энэ нь хоцрогдсон бол Тэр үүнийг таягдан хаядаг. Чи өөрийн үзлийг үнэхээр орхиж чадахгүй гэж үү? Хэрвээ чи өнгөрсөнд Бурханы хэлсэн үгтэй зууралдвал, энэ нь Бурханы ажлыг мэддэг гэдгийг чинь батлах уу? Хэрвээ чи өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг хүлээн зөвшөөрч чадалгүй, оронд нь өнгөрсөн үеийн гэрэлтэй зууралдвал, Бурханы мөрийг дагадгийг чинь энэ баталж чадах уу? Чи одоо ч шашны үзлийг орхиж чадахгүй байна уу? Хэрвээ тийм бол чи Бурханыг эсэргүүцдэг хүн болно.

Хэрвээ хүн шашны үзлийг орхиж чадах юм бол өнөөдрийн Бурханы үг ба ажлыг оюунаа ашиглан цэгнэхгүй, харин оронд нь шууд дуулгавартай дагана. Хэдийгээр өнөөдрийн Бурханы ажил өнгөрсөн үеийнхтэй илт адилгүй ч, чи урьдын үзлээ орхин, өнөөдрийн Бурханы ажлыг шууд дуулгавартай дагаж чадна. Хэрэв чи ийм мэдлэгтэй учраас өнгөрсөн үед хэрхэн ажиллаж байснаас нь үл хамааран Бурханы өнөөдрийн ажилд хамгийн чухал байр суурийг өгдөг бол өөрийн үзлийг орхисон, Бурханыг дуулгавартай дагадаг, Бурханы ажил болон үгэнд дуулгавартай байж, Бурханы мөрийг дагаж чаддаг хүн юм. Ингэснээр чи Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг нэгэн болох болно. Чи Бурханы ажлыг шинжилж, нягтлан үздэггүй; яг л Бурхан өмнөх ажлаа мартсантай адил чи ч гэсэн үүнийг мартсан. Одоо бол одоо, харин өнгөрсөн бол өнгөрсөн бөгөөд нэгэнт өнөөдөр Бурхан өнгөрсөнд хийсэн зүйлээ хойш тавьсан болохоор чи энэ талаар бодох ёсгүй. Зөвхөн тэр үед л чи Бурханыг бүрэн дуулгавартай дагадаг, шашны үзлээ бүрэн орхисон хүн болно.

Бурханы ажилд үргэлж шинэ хөгжил явагддаг учраас шинэ ажил гарч ирэхэд хоцрогдож, хуучирдаг ажил гэж бий. Энэхүү хуучин ба шинэ ажил нь нэг нэгэнтэйгээ зөрчилддөггүй, харин бие биенээ харилцан нөхдөг; алхам бүр нь өмнөх алхмаасаа хамааралтай үргэлжилдэг. Шинэ ажил байгаа учраас, хуучин зүйлс мэдээж таягдан хаягдах ёстой. Жишээ нь, удаан хугацааны турш тогтнож ирсэн хүний зарим хэрэгжүүлэлт болон дадал болсон үгс нь хүний олон жилийн туршлага, сургаалтай хослон сэтгэлд нь бүхий л төрлийн үзлийг бүрэлдүүлжээ. Бурхан Өөрийн жинхэнэ царай болон төрөлхийн зан чанарыг хүнд хараахан бүрэн дүүрэн илчлээгүй нь эрт цагийн уламжлалт онолууд олон жилийн туршид түгэн дэлгэрсэнтэй хавсран хүний тэдгээр үзэл бүрэлдэхэд илүү тааламжтай нөхцөл болсон юм. Бурханд итгэх хүний итгэлийн замналд янз бүрийн үзэл нөлөөлснөөр Бурханы талаарх янз бүрийн үзэл бүхий ойлголт хүмүүст тасралтгүй бий болж, хувьсан өөрчлөгдөхөд хүрсэн бөгөөд үүний үр дүнд Бурханд үйлчилдэг шашны олон хүн Түүний дайсан болсон гэж хэлж болно. Иймээс, хүмүүсийн шашны үзэл хэдий чинээ хүчтэй байна, төдий чинээ Бурханыг эсэргүүцдэг ба төдий чинээ Бурханы дайснууд болдог. Бурханы ажил үргэлж шинэлэг, хэзээ ч хуучинсаг байдаггүй ба хэзээ ч хоосон сургаалыг бий болгодоггүй, харин оронд нь их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна. Энэ ажил бол Бурханы Өөрийн төрөлхийн зан чанарынх нь илэрхийлэл билээ. Энэ нь мөн Бурханы ажлын угийн зарчим бөгөөд Бурхан Өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм байдлаар ажиллаагүй бол, хүн өөрчлөгдөхгүй, эсвэл Бурханыг мэдэж чадахгүй, Сатан ялагдахгүй байсан. Тиймээс, Түүний ажилд замбараагүй мэт харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй тасралтгүй өөрчлөлтүүд гарч байдаг. Гэхдээ хүний Бурханд итгэдэг байдал нь нэлээд өөр: Тэрээр хуучин, өөрийн мэддэг сургаал болон системтэй зууралддаг бөгөөд тэдгээр нь хэдий чинээ хуучин байна, түүнд төдий чинээ таатай байдаг. Хүний чулуу шиг өөрчлөгдөшгүй, тэнэг оюун бодол Бурханы ойлгохын аргагүй шинэ ажил болоод үгийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах юм бэ? Үргэлж шинэлэг, хэзээ ч хуучирдаггүй Бурханыг хүн жигшин зэвүүцдэг; тэрээр хөгшин хөвөө, буурал үстэй, хөдөлгөөнгүй, хуучин Бурхандаа л дуртай. Тиймээс, Бурхан болон хүнд аль алинд нь өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас хүн Бурханы дайсан болжээ. Бурхан шинэ ажлаа бараг зургаан мянган жил хийсээр байхад энэ олон зөрчилдөөн нь өнөөдөр ч гэсэн оршсоор л байна. Иймд, тэдгээр нь засаршгүй ажээ. Магадгүй энэ нь хүний зөрүүд зан эсвэл Бурханы захиргааны зарлигийг хэн ч зөрчиж болдоггүйгээс шалтгаалдаг байж болох ч Бурхан дэргэд нь хэн ч байхгүй мэт дуусаагүй удирдлагын ажлаа хийсээр байх зуур тэдгээр санваартан, шүтлэгтнүүд өгөршсөн хуучин ном, бичиг цаастайгаа зууралдсаар л байдаг. Эдгээр зөрчилдөөн нь Бурхан ба хүнийг дайснууд болгодог ба эвлэрэхийн аргагүй байдаг ч гэсэн Бурхан тэдгээрт өчүүхэн ч анхаарал хандуулдаггүй, тийм зүйл байсан ч байгаагүй мэт ханддаг. Харин хүн өөрийн итгэл, үзэлтэй зууралдсаар, тэдгээрийгээ хэзээ ч орхидоггүй. Гэхдээ нэг зүйл илэрхий байдаг: Хэдий хүн байр сууриасаа хазайдаггүй ч, Бурханы хөл үргэлж хөдөлж, нөхцөл байдлаас хамааран байр сууриа үргэлж өөрчилж байдаг бөгөөд эцэст нь хүн л ямар ч тэмцэлгүйгээр ялагдах болно. Энэ зуур, Бурхан бол ялсан өшөөтнүүдийнхээ хамгийн том дайсан нь бөгөөд бас ялагдсан болон хараахан ялагдаагүй байгаа тэдгээр хүн төрөлхтний аварга нь юм. Хэн Бурхантай тэмцэж, ялалт байгуулж чадах юм бэ? Хүний үзлүүдийн ихэнх нь Бурханы ажлын ул мөрөөс төрөн гарсан учраас Бурханаас үүсэлтэй мэт санагддаг. Гэсэн ч ийм шалтгаанаар Бурхан хүнийг уучилдаггүй, түүнчлэн Бурханы ажлаас үргэлжлүүлэн, Бурханы ажилд хамааралгүй бүтээгдэхүүнийг багц багцаар нь “Бурханы төлөө” бүтээсэнд нь хүнийг магтаалаар булдаг ч үгүй. Харин ч, Тэрээр хүний үзэл болоод хуучин итгэл, сүсэг бишрэлийг хараад ихэд дургүйцэн жигшдэг ба бүр эдгээр үзэл анх гарч ирсэн хугацааг ч хүлээн зөвшөөрөх санаа зорилго Түүнд байдаггүй. Хүний үзэл бол хүний түгээсэн зүйл учраас Өөрийнх нь ажлаас үүдэн эдгээр үзэл бий болсон гэдгийг Бурхан огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй; тэдгээрийн эх сурвалж нь хүний бодол болон сэтгэл бөгөөд Бурхан биш, харин Сатан юм. Бурханы санаа зорилго нь, үргэлж Өөрийнхөө ажлыг хуучин үхмэл биш, харин шинэ, эрч хүчтэй байлгах явдал байсаар ирсэн ба хүнээр тууштай баримтлуулдаг зүйлс нь эрин үе, мөчлөгөөс хамааран өөрчлөгддөг, бөгөөд үүрд мөнхийн, хувиршгүй биш. Учир нь Тэр бол хүнийг үхүүлж, хуучинсаг болгодог диавол биш, харин амьдруулж, шинэлэг байлгадаг Бурхан билээ. Та нар үүнийг одоо ч ойлгохгүй байна уу? Хуучинсаг үзэлтэй болохоор чамд Бурханы тухай үзэл байдаг бөгөөд тэдгээрийгээ хаяж чаддаггүй. Энэ нь Бурханы ажилд эрүүл ухаан бараг байдаггүй, эсвэл хүний хүсэлтэй нийцдэггүйгээс болдог юм биш, цаашлаад Бурхан дандаа Өөрийн үүрэгт хайнга ханддагаас ч болдог юм биш. Чи өөрийн үзлийг орхиж чадахгүй байгаа нь чамд дуулгавартай байдал хэтэрхий дутмаг, мөн Бурханы бүтээлийн дүр төрх өчүүхэн төдий ч байхгүйгээс болж байгаа болохоос Бурхан чамд хүндрэл учруулаад байгаа хэрэг биш юм. Энэ бүгд чамаас болсон ба Бурхантай ямар ч хамаагүй; бүх зовлон, золгүй явдал хүнээс шалтгаалдаг. Бурхан үргэлж сайн санаа зорилго агуулдаг: Тэр чамайг үзэл бий болгоосой гэж хүсдэггүй, харин эрин үе өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөж, шинэчлэгдээсэй гэж хүсдэг. Гэсэн ч чи сайн мууг ялгаж чадахгүй, үргэлж задлан шинжилж, эсвэл нягтлан үзэж байдаг. Бурхан чамд хүндрэл учруулаад байгаа биш, харин чи Бурханыг хүндэлдэггүй, мөн хэтэрхий дуулгаваргүй юм. Урьд нь Бурханы өгсөн зүйлийн ялимгүй хэсгийг авч зүрхэлдэг, дараа нь эргээд Бурхан руу дайрдаг өчүүхэн бүтээл—энэ нь хүний дуулгаваргүй байдал биш гэж үү? Хүмүүст өөрсдийн үзэл бодлыг Бурханы өмнө илэрхийлэх эрх огт байхгүй, үнэ цэнгүй, олиггүй, илжирсэн, уран цэцэн үг хэлээ хүссэнээрээ гайхуулах эрх бүр ч байхгүй—өнөөх илжирсэн үзлүүдийг бол дурдахын ч хэрэггүй гэж хэлж болно. Тэдгээр нь бүр ч үнэ цэнгүй бус уу?

Бурханд үнэхээр үйлчилдэг хүн бол Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг, Бурхан ашиглахад тохирсон хүн бөгөөд өөрийн шашны үзлийг орхих чадвартай байдаг. Бурханы үгийг үр өгөөжтэйгөөр идэж, уухыг хүсвэл чи шашны үзлээ хаях учиртай. Хэрвээ чи Бурханд үйлчлэхийг хүсэж байгаа бол, шашны үзлээ эхлээд орхиж, хийж байгаа бүхэндээ Бурханы үгийг дуулгавартай дагах нь бүр ч илүү чухал юм. Бурханд үйлчилдэг хүний эзэмших ёстой зүйл энэ билээ. Хэрвээ чамд ийм мэдлэг дутмаг байвал, үйлчилж эхлэнгүүтээ л чи саад тотгор учруулах ба өөрийн үзлийг баримталсаар байвал Бурхан чамайг хэзээ ч дахин босохооргүй болтол гарцаагүй цохин унагах болно. Жишээлбэл, өнөө үеийг авч үзье. Өнөөдрийн маш олон айлдвар, ажил нь Библитэй нийцдэггүй, Бурханы өмнө нь хийж байсан ажилтай таардаггүй бөгөөд хэрвээ чамд дуулгавартай дагах хүсэл байхгүй бол чи хэдийд ч унаж магадгүй. Хэрвээ Бурханы хүслийн дагуу үйлчлэхийг хүсэж байвал чи эхлээд шашны үзлээсээ салж, өөрийн үзэл бодлыг засаж залруулах ёстой. Ирээдүйд хэлэх зүйлсийн ихэнх нь өнгөрсөнд хэлж байсантай таарахгүй ба хэрвээ одоо чамд дуулгавартай дагах хүсэл дутмаг байвал өмнө чинь байгаа зам дээр алхаж чадахгүй байх болно. Хэрвээ Бурханы ажилладаг аргуудын нэг нь чиний дотор үндэслэж, чи түүнийг хэзээ ч орхиогүй бол тэр арга чиний шашны үзэл болно. Хэрвээ Бурхан юу болох нь дотор чинь үндэслэсэн бол чи үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үг болон үнэн амь чинь болж чаддаг бол Бурханы талаарх үзэл чамд цаашид байхаа болино. Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй хүмүүс ямар ч үзэлгүй байх бөгөөд хоосон сургаал баримтлахгүй.

Сэрэмжтэй байхын тулд эдгээр асуултыг асуу:

1. Чамд байгаа мэдлэг Бурханд үйлчлэхэд чинь саад болдог уу?

2. Өдөр тутмын амьдралд чинь хэр олон шашны хэрэгжүүлэлт байдаг вэ? Хэрвээ чи зөвхөн сүсэг бишрэлтэй мэт харагддаг бол амь чинь өсөж, төлөвшсөн гэсэн үг мөн үү?

3. Чи Бурханы үгийг идэж, уух үедээ шашны үзлээ орхиж чаддаг уу?

4. Залбирах үедээ чи, шашны зан үйлээс ангижирч чаддаг уу?

5. Чи Бурхан ашиглахад тохирсон хүн мөн үү?

6. Бурханы талаарх мэдлэгийн чинь хэр их нь шашны үзэл агуулдаг вэ?

Өмнөх: БУРХАНЫ АЖИЛ ХҮНИЙ ТӨСӨӨЛДӨГ ШИГ ЭНГИЙН ҮҮ?

Дараах: БУРХАНЫ ШИНЭХЭН АЖЛЫГ МЭДЭЖ, ТҮҮНИЙ МӨРИЙГ ДАГА

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

ГУРВАЛ ОРШИН БАЙДАГ УУ?

Есүс махбод болсон тухай үнэн ил болсны дараа хүн үүнд итгэсэн: Тэнгэрт Эцэг байдгаар үл барам, мөн түүнчлэн Хүү, бүр Сүнс ч байдаг....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх