Хүмүүс бүгд сэрэх шатандаа байна

Миний хийдэг бүх үйл хэрэг хүнийг Надад илүү таатай ханддаг болгосон ба ингээд яваандаа Надтай харилцах гээд Миний өмнө ирдэг. Миний бүрэн дүүрэн байдал хүнд илчлэгдэх үед хүн Миний царайг харах бөгөөд түүнээс хойш Би цаашид ахин нуугдаж, эсвэл Өөрийгөө хүнээс далдлахгүй. Орчлон ертөнц даяар Би бүх хүнд ил харагдах ба мах цуснаас бүрдсэн хүн бүр Миний үйл хэргийг бүгдийг нь харна. Бүхий л сүнслэг хүмүүс Миний гэрт гарцаагүй амар амгалан орших ба Надтай хамт гайхалтай ерөөлүүдийг амсах нь эргэлзээгүй. Миний анхаардаг бүх хүн гэсгээлтээс гарцаагүй мултрах бөгөөд сүнсний шаналал, бие махбодын зовлонгоос зайлсхийх нь гарцаагүй юм. Би бүх хүнд ил харагдаж, эрх мэдлийг атган ноёрхоно, ингэснээр үхдлийн үнэр орчлон ертөнцөд цаашид тархахгүй; үүний оронд Миний цэнгэг анхилуун үнэр бүхий л дэлхий даяар тархана, Миний өдөр ойртож байгаа учраас хүмүүс сэрж, газар дээрх бүх зүйл эмх журамдаа орж, газар дэлхийн оршин байх өдрүүд үгүй болж байна, учир нь Би ирчихсэн!

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин есдүгээр бүлэг”-ээс шинэчлэн найруулав

Өмнөх: Хүмүүсийн дундах жинхэнэ хайр

Дараах: Байлдан дагуулах ажил хамгийн гүн ач холбогдолтой

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх