Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Христийн сэнтийн өмнөх шүүлт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Хавчлага болон зовлон бэрхшээл намайг өсөн дэвшихэд тусалсан

Баитуо   Дэцоу хот, Шандон аймаг

Өмнө нь, би Сатаны хуйвалдаанд үндэслэн Бурханы мэргэн ухаан хөгждөг, Бурхан бол мэргэн ухаант Бурхан тул Сатан үргэлж Бурханы ялагдсан дайсан байх болно гэдгийг онолын хэмжээнд мэддэг байсан боловч үүний талаар бодит туршлага дээр үндэслэсэн ойлголт эсвэл мэдлэг надад байхгүй байлаа. Хожим, зөвхөн Бурханы тавьсан нөхцөлд орж байж би үнэний энэ талыг жинхэнэ туршлага болгосон юм.

Нэгэн удаа үдээс хойш уулзалттай байхад минь дүүргийн удирдагчийн хамтрагч над руу яаран гүйж ирээд “Ээж чинь агуу улаан луунд эзэмдүүлчихлээ. Гэртээ хэсэгтээ битгий харь. Чуулган чамайг хүлээн авах гэр бүл олж өгнө” гэв. Энэ мэдээ намайг ниргэх шиг л болж, сэтгэл минь ихэд түгшсэн тул би гэнэт ухаан самуурч эхлэв: Юу? Миний ээж агуу улаан луунд эзэмдүүлсэн гэв үү? Агуу улаан луу ээжийг минь яаж тамлах бол? Ээж минь үүнийг давж чадна гэж үү? Би ээжийгээ ахин хэзээ ч харахгүй байх. Би юу хийх ёстой вэ? Эдгээр зүйлсийг бодоод зүрх минь шаналж, би уйлахаа зогсоож чадсангүй. Уулзалт дууссаны дараа, намайг хүлээн авах гэр бүлд хүргэж өгсөн ба очоод тайвширсны дараа эргээд л ээжийнхээ тухай бодолд автав. Гэрийнхэн дундаа би ээжтэйгээ хамгийн дотно нь байсан юм. Хэдийгээр миний үл итгэгч эцэг маань намайг Бурханаас хүчээр болиулах гэж оролдож, том эгч намайг Бурханд итгэдэг учраас үл тоомсорлож, бүх хамаатнууд маань намайг орхисон ч ээж минь Бурханд итгэдэг байсан тул би хэзээ ч ганцаарддаггүй байлаа. Сүнслэг байдлаар ч мөн биет байдлаар ч, ээж минь намайг үргэлж халамжилж, хайрлаж, мөн дандаа л тусалдаг байсан. Ямар нэг асуудал гарах бүрд би түүнтэй энэ тухай ярилцдаг байсан. Та түүнийг намайг түшдэг хад байсан гэж хэлж болно. Гэсэн ч миний цор ганц хамаатай хүн маань агуу улаан луунд эзэмдүүлжээ. Би замаар яаж алхахаа ч, хэцүү бэрх үед хэн дээр очихоо ч мэдэхгүй, гэнэт өнчин болсон мэт мэдрэв. Дараагийн хэдэн өдөр, би өдөржин уйлж, байнга шаналсан, сэтгэлээр унасан байдалтай байсан. Ийм байдалтай амьдарч, өөрийгөө чөлөөлж чадахгүй байхад минь Бурхан намайг дотроос минь замчилсан юм: “Чи үнэхээр Сатан чамайг мунхруулахыг зөвшөөрч үргэлж харанхуйд амьдрахыг хүсэж байна уу? Чи үнэхээр Бурханыг ажлаар нь ойлгож, гэрэлд амьдрахыг хүсэхгүй байна гэж үү?” Бурханы замчлал намайг зовлонгоос минь сэрээв. Яг үнэн гэж би бодлоо. Би энэ байдлаараа Сатан намайг мунхруулахыг зөвшөөрч, үргэлж харанхуйд амьдрах юм гэж үү? Үгүй, би чадахгүй! Надад ирсэн энэ нөхцөл ямар ч эргэлзээгүйгээр Бурханы сайхан сэтгэлийг авч ирэх ёстой. Дараа нь, би Бурханд залбирахаар олон удаа очиж, Бурханыг эрэлхийлж, Бурханаас өөрийн хүслээ ойлгуулахын тулд намайг гэгээрүүлж өгөхийг гуйсан.

Хэсэг хугацааны дараа, би өөрийгөө өмнө нь ойлгож эсвэл хэрэгжүүлж чадахгүй байсан үнэний хэсэгт орж эхэлснээ илрүүлсэн юм. Би гэрийн эрх хүүхэд байсан ба хоол, хувцас, цагийг зугаатай өнгөрөөхөд хамаг цагаа зарцуулдаг байлаа. Махан бие минь ялихгүй зүйлд хямарч, жоохон ч зовлон дааж чаддаггүй байсан. Гэрээ орхиж, хүлээн авсан гэр бүлд хэд хоносны дараа би хүссэн зүйлээ огтхон ч хийж чадахгүй, гэртээ байдаг шигээ тааваараа юм хийж чадахаа болив. Аажмаар, миний эрх уг чанар бас муу зуршлууд багасаж, амьдралд идэх хоол, өмсөх хувцастай байгаадаа сэтгэл хангалуун байх хэрэгтэйг ойлгосон. Мөн би махан биеийн мөн чанарыг гүн ойлгож, ахин хэзээ ч махан биеийн таашаалын төлөө явахгүйгээр шийдэн, хүний хийж чадах хамгийн чухал зүйл бол Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг эрэлхийлэх юм гэдгийг ойлгоход хүрсэн. Өмнө нь би ээжтэйгээ гэртээ байхдаа, амьдралд маань ямар нэг биет асуудал эсвэл хэрэг гарвал үргэлж түүнээс тусламж авч, түүгээр асуудлаа шийдүүлдэг байсан. Би асуудлаа туулж байхдаа Бурханд залбирч, үнэнийг эрэлхийлж, Бурхантай энгийн харилцаатай байдаг байгаагүй. Ээж маань байхгүй болсны дараа, хүнд хэцүү үед тусламж авах ямар ч хүнгүй болсон. Би зөвхөн илүү ихээр Бурханд хандан залбирч, Бурханы үгээр хооллож ундлан, Түүний хүслийг илүүтэйгээр эрэлхийлж байлаа. Бага багаар, миний зүрхэнд байсан ээжийн минь орон зай багасаж, харин Бурханы орон зай зүрхэнд минь өсөж байв. Би Бурханыг надад хэрэгтэй цаг үед тусалж чадна гэдгийг мэдэрч, нэг хором ч Бурханаас холдож чадаагүй. Үүнээс гадна, би асуудлаа шийдэхийн тулд үнэний замналд, залбиралд найдаж сурсан бөгөөд амар амгалан, итгэлтэй байдал, Бурхантай хамт байснаар ирэх итгэл найдварын амтыг мэдэрсэн юм. Гэртээ амьдардаг байхдаа, хэдий би итгэгч болон үл итгэгчид хоорондоо зохицохгүй хоёр өөр төрлийн хүмүүс гэдгийг мэддэг байсан ч эцэг эх, эгч нарыгаа л зөвхөн гэр бүлээ гэж, харин чуулганд уулздаг ах эгч нараасаа үргэлж хөндий байж, гадны хүмүүс мэтээр мэдэрдэг байсан. Бурхан намайг гэрээс минь гаргахын тулд нөхцөл байдлыг ашигласнаас хойш би хүлээн авсан айлынхаа ах эгч нартай өглөөнөөс орой хүртэл хамт байж, тэдний халамж, санаа тавьж буй байдал, тэвчээр, бусдыг ойлгодог чанарыг мэдэрсэн. Бид нэг хэлээр ярьж, ижил зорилго хуваалцаж, амьдралд бие биедээ тусалсан. Зүрхнээсээ би энэ бол жинхэнэ гэр бүл, чуулганы ах эгч нар маань миний эцэг, эх, ах дүү нар болохыг мэдэрсэн юм. Чуулганы ах эгч нартайгаа хөндий, зайтай байхаа больж, би нэгэн өнөр өтгөн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрэв. Ах эгч нартайгаа хамт байх энэ нөхцөл байдлаар би мөн бид хэрхэн бие биенээ хайрлахыг, уучлахыг, амьдрал дээр дэмжихийг сурснаар миний хэвийн хүн чанар маань илааршсан. Энэ бол миний гэртээ амьдарч, уулзалт, номлолуудад найддаг байхдаа хэрэгжүүлж байгаагүй тэр л үнэн. Ээж минь агуу улаан луугаар эзэмдүүлсний дараа би гэрээ орхихоос өөр аргагүйд хүрсэн бөгөөд үл мэдэгдэх энэ онцгой нөхцөлд Бурхан миний дотор үнэнийг боловсруулж, аажмаар энэ тал дээрх ойлголтыг минь гүнзгийрүүлсэн юм. Энэ үнэнд орсноор Бурханы сэтгэлийг хангалуун байлгаж, хайрлах гэсэн зүрх сэтгэл улам хүчтэй болж, мөн Бурханы төлөө бүх амьдралаараа амьдрах хүсэл минь илүү шийдэмгий болсон. Бурханд итгэдэг боловч зорилгогүй, ямар нэг асуудал гармагц сул дорой болдог байсан өмнөх би аажмаар өөрчлөгдсөн юм даа. Бурхан надад соёрхсон зүйл бол үнэхээр миний ямар ч төсөөллөөс илүү бөгөөд миний зүрх талархлаар дүүрэн, Түүнийг мандуулсан.

Нэг өдөр, сүнслэг сүсэгтэйгээр би Бурханы үгийг уншихад: “Энэ бүх ажлыг хийхдээ, Тэр Сатанаар завхруулагдсан хүн төрөлхтөнд Өөрийн агуу авралыг хүлээн авах боломж олгоод зогсохгүй мөн тэдэнд Түүний мэргэн ухаан, төгс хүч, эрх мэдлийг харах боломжийг олгосон ба эцэст нь хорон мууг шийтгэж, сайныг шагнаснаар-Тэр хүн төрөлхтөнд Өөрийн зөвт зан чанараа харуулах болно. Тэр яг энэ өдрийг хүртэл Сатантай тулалдсан ба хэзээ ч ялагдаагүй, учир нь Тэр бол ухаалаг Бурхан бөгөөд Түүний мэргэн ухаан нь Сатаны хуйвалдаан дээр үндэслэн хэрэглэгддэг. … Тэр одоо ч ийм бодит байдлаар Өөрийн ажлыг хэрэгжүүлж байгаа; нэмж хэлэхэд, Тэр Өөрийн ажлаа хэрэгжүүлэнгээ мөн Өөрийн мэргэн ухаан, төгс хүчит байдлаа илчилдэг; …” (Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос). Бурханы үг гэнэт л миний зүрхийг бадрааж, би юу ч хийж чадалгүй, гүн гүнзгий санаа алдав: Бурхан бол үнэхээр мэргэн ухаант Бурхан! Бурханы үйлс үнэхээр гайхалтай, тааварлашгүй! Өнөөдөр, надад ирсэн энэ байдал, нэг талаас агуу улаан луу миний ээжийг, миний түшиг тулгуурыг авч, гэртээ харихад хэцүү болгож байгаа мэт боловч миний Бурханыг гэх итгэлийг үгүйрүүлж, намайг хорьж, эсвэл сул дорой болгож, мөн өөрийн нөлөөллөөрөө намайг айлгаж, бууж өгүүлэх гэсэн дэмий оролдлого юм. Харин Бурханы мэргэн ухаан Сатаны хуйвалдаанд үндэслэн хөгждөг бөгөөд Бурхан үүнийг гайхалтай үр дүнгийн төлөө ашигладаг. Тэр намайг тав тухтай үүрнээс минь нисгэж, энэ нөхцөл байдлаар миний хүсэл эрмэлзлийг хүчирхэгжүүлж, зовлон дунд явах эрмэлзлийг төгөлдөржүүлэн, бие даан амьдрах чадварыг минь сургаж, хэвийн хүн чанараар амьдран харуулах, хэрхэн жинхэнэ хүн байхыг заасан. Энэ бол би тухтай, хялбар амьдралд хэзээ ч, яаж ч олж ойлгохгүй байсан үнэн юм. Энэ нөхцөл байдлаар дамжуулж Бурхан миний дотор Өөрийн үнэнийг, миний доторх Өөрийн амьдралаа боловсруулсан бөгөөд ингэснээр би зөвхөн агуу улаан лууны дарамтад бууж өгөөгүй төдийгүй, харин ч эсрэгээрээ, би Бурханы надад өгсөн үнэнийг олж авч, Бурханы авралд хүргэгдсэн юм. Цаашилбал, агуу улаан лууны хавчлага дарамтаар би үүний боолчлолыг, харгис төрхийг болон хариу үйлдэл үзүүлдэг уг чанарыг нь илүү тодорхой харсан. Зүрхнээсээ би үүнийг улам их дургүйцэж, харин Бурханыг хайрлах зүрх минь илүү хүчтэй болсон юм.

Би Бурханд талархаж байна! Энэ туршлагаас би Бурханы төгс хүчин болон дээд эрхийг бодитоор ойлгож мөн Бурханы мэргэн ухаан Сатаны хуйвалдаанд үндэслэн хөгждөг тухай зарим бодит туршлагыг олж авсан. Хүний үзэл баримтлалтай нийцэхгүй бүхий л зүйл Бурханы мэргэн үйлдэл байдгийг ойлгосон. Сатан хуйвалдаандаа хичнээн их чармайсан ч, Бурхан үргэлж мэргэн ухаант Бурхан байж, Сатан үргэлж Бурханы ялагдсан дайсан нь байх болно. Үүнийг ойлгосноор миний Бурханыг дагах хүсэл илүү шийдэмгий болж, би урагшлах итгэлээр дүүрэн болсон!

Өмнөх:Миний сүнсийг хууран мэхэлсэн зүйл юу вэ?

Дараах:Хамгийн агуу мэргэн ухаан бол Бурханыг өргөмжлөж, Түүнийг бусдаас онцгойлон үзэх юм

Танд таалагдаж магадгүй