Харгис хавчлагыг туулсан нь Бурханд итгэх итгэлийг минь батжууллаа

Жао Руй, Шаньси муж

Намайг Жао Руй гэдэг. 1993 онд манай гэр бүлийнхэн Бурханы нигүүлслээр Эзэн Есүсийг дагаж эхэлсэн юм. 1996 онд би 16 настай байхдаа Эзэн Есүсийн хайранд татагдаж, чуулганд ажиллан, номлол хийж эхэлсэн билээ. Гэвч удалгүй чуулган доторх олон зүйлийг ажиглаж эхэлснээр миний урам асар их хугарсан юм: Хамтран зүтгэгчид бие биеийнхээ эсрэг хуйвалдаж, нэгнээ гадуурхаж, эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлддэг байв. Нэг нэгнээ хайрлах ёстой гэсэн Эзэний сургаал аль эрт мартагдсан мэт байлаа. Номлол айлддаг хүмүүс хэлэх үггүй мэт болж, чуулганы амьдралаар амьдрахад ямар ч баяр баясалгүй байв. Олон ах эгч сөрөг, сул дорой болж, тэр ч бүү хэл цуглаанд оролцохоо больцгоолоо… Чуулганы хоосорч, эзгүйрсэн байдалтай нүүр тулсан би гойд их шаналан, арга мухардав. 1999 оны 7-р сард Бурханы гайхамшигт зохион байгуулалт, зохицуулалтаар би эргэн ирсэн Эзэн Есүс болох Төгс Хүчит Бурханыг угтан авсан юм. Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, чуулганы амьдралд оролцсоноор би Ариун Сүнсний ажлыг дахин нэгэнтээ эдэлсэн билээ. Ах эгч нартайгаа цуглаанд оролцох үед урьд нь миний амьдарч явсан шашны хэв маягтай амьдрал үгүй болов. Хүн бүр үнэхээр мэдэрч буй зүйлээ хэлж болдог байсан бөгөөд Ариун Сүнсний гэгээрлийн гэрлээр бид нөхөрлөж, Бурханы үгийг хэрхэн туулсан тухай болон завхралаас ангижрахын тулд Бурханд хэрхэн найдах тухай хэлэлцдэг байлаа. Түүнчлэн ах эгч нар маш сүсэгтэй, хүндтэй байдлаар амьдардаг байсан юм; тэд нэг нэгнийхээ дутагдал, завхралын илрэлийг уучлан хүлцэж, хайрын сэтгэлээр бие биедээ тусалдаг байв. Хэн нэгэн хүн саад бэрхшээл туулж байвал хэн ч түүнийг дорд үзэж, доош нь хийлгүй, харин асуудалд нь шийдэл олохын тулд үнэнийг хамтдаа эрж хайдаг байлаа. Энэ бол миний үргэлж хүсдэг байсан чуулганы амьдрал, миний олон жил хайж явсан үнэн зам байсан юм! Би олон жил тасралтгүй төөрч явсныхаа дараа эцэст нь Бурханы өмнө эргэн ирлээ! Тэгээд Бурханд ийнхүү шийдэв: “Би харанхуйд амьдарсаар байгаа гэм зэмгүй сүнснүүдийг Бурханы өмнө авчирч, тэдэнд Ариун Сүнсний ажлын удирдамж, ерөөлтэй амьдран, Бурханы амийн амьд усаар услуулах боломж олгоно. Энэ бол бүтээгдсэн зүйл болох миний ажил бөгөөд хамгийн утга учиртай, үнэ цэнтэй амьдрах арга зам билээ.” Ийнхүү би үүргээ биелүүлэхэд шамдан орлоо.

Гэвч жинхэнэ Бурханы үзэн ядагч, үнэнийг жигшигч бурхангүй үзэлт засгийн газар болох ХКН-ын засгийн газар Бурханы чуулганы оршин тогтнолыг хүлцэх нь бүү хэл, Бурханыг дагаж, Бурханы сайн мэдээг гэрчлэх, түгээхийг бидэнд зөвшөөрөхгүй. 2009 оны хавар ХКН-ын засгийн газар Төгс Хүчит Бурханы Чуулганы гол удирдагчдыг онилсон өргөн хүрээтэй баривчилгааны кампанит ажил явуулсан юм. Улс орон даяар чуулганы удирдагчдыг ар араас нь баривчилж, шоронд хийлээ. 4-р сарын 4-ний оройн 9 цагийн үед би үүргээ хамт биелүүлж байсан нэг эгчтэй хамт, байрлаж байсан айлаасаа дөнгөж гаран, зам руу алхаж байтал энгийн хувцастай гурван эрэгтэй гэнэт араас үсрэн гарч ирж, гараас хүчээр зулгаан, “Явцгаая! Та хоёр бидэнтэй цуг явна даа!” гэж хашхирцгаав. Бид хоёрыг яах ийхийн зуургүй замын хажууд зогсож байсан хар суудлын машины арын суудал руу түлхэн суулгалаа. Энэ нь кинон дээр хулигаанууд ирж, гэгээн цагаан өдрөөр хүн барьцаалдаг шиг л байсан хэдий ч одоо бидэнд бодит амьдрал дээр ийм зүйл тохиолдож буй нь туйлын аймшигтай байсан юм. Би бүрэн сандарч, гагцхүү Бурханыг чимээгүйхэн ахин дахин дуудахаас өөр яаж ч чадсангүй: “Хүндэт Бурхан минь! Намайг авраач! Өө Бурхан минь, намайг авраач дээ…” Намайг тайвширч амжаагүй байхад суудлын тэрэг Хотын Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчооны гол хашаанд орж зогссон юм. Бид цагдаагийн гарт орсон гэдгийг би тэр үед л ухаарсан билээ. Удалгүй бид хоёрын байрлаж байсан айлын эгчийг бас авчрав. Бид гурвыг хоёр давхар дахь албан өрөөнд аваачаад, нэг цагдаа жаахан ч тайлбар хийлгүй цүнхийг маань булаан авч, биднийг хана руу харуулан зогсоолоо. Дараа нь тэр биднийг хүчээр нүцгэлээд, биед нэгжлэг хийсэн бөгөөд ингэх явцдаа биедээ болон цүнхэндээ авч явсан хувийн эд зүйлсээс маань чуулган дахь ажлын талаарх зарим материал, чуулганы хадгалсан мөнгөний баримт, бидний гар утас болон бэлнээр 5,000 юань, банкны карт, нэг цагийг хүчээр хураав. Энэ бүхэн болж байхад долоо, найман цагдаа өрөөнд байнга орж гарч байсан бөгөөд биднийг ажиглаж байсан хоёр цагдаа бүр түс хийтэл инээж, над руу заан, “Энэ чуулганы том тушаалтан байна, өнөөдөр бид том нөхөр барьсан бололтой шүү” гэцгээв. Удалгүй энгийн хувцастай дөрвөн цагдаа намайг гавлан, нүдийг минь боогоод, хотоос нэлээд зайтай Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоо руу хүргэсэн билээ.

Байцаалтын өрөөнд орж ирээд, өндөрт байх төмөр сараалжтай цонх, аймшигтай, зэврүүн харагдах тэр барын ванданг харах үед урьд нь эрүүдэн шүүгдэж байсан ах эгч нарын аймшигт түүхүүд санаанд буулаа. Ёрын муу цагдаагийн дараа нь намайг тамлах үл мэдэгдэх эрүү шүүлтийн талаар бодоод би үхтлээ айж, хоёр гар өөрийн эрхгүй салгалж эхлэв. Энэхүү цөхрөнгөө барсан нөхцөл байдалд Бурханы үг гэнэт санаанд орсон юм: “Зүрх сэтгэлд чинь одоо ч айдас хургаж, зүрх сэтгэл чинь Сатаны бодлоор дүүрэн хэвээр байгаа биш үү? Ялагч гэж юу вэ? Христийн сайн цэргүүд сүнсээрээ хүчтэй байхын тулд зоригтой байж, Надад найдах ёстой; тэд дайчин болж, Сатантай үхтэлээ тулалдахын тулд тэмцэх ёстой” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Арван хоёрдугаар бүлэг”-ээс). Бурханы үгийн гэгээрэл түгшсэн зүрх сэтгэлийг минь аажмаар тайвшруулж, айдас минь Сатанаас гаралтай гэдгийг ухааруулав. “Сатан намайг дарангуйлалдаа буулган авахын тулд махан биеийг минь тамлахыг хүсэж байна. Би түүний зальхай явуулгад унаж болохгүй. Юу ч тохиолдлоо гэсэн Бурхан надтай нууцхан хамт байж, намайг харж хандан, хамгаалж байгаа гэдэгт би итгэж байна. Бурхан цаг ямагт миний бат түшиг тулгуур, мөнхийн дэмжлэг байх болно. Одоо бол сүнслэг тулааны эгзэгтэй мөч бөгөөд энэ үед би Бурханы төлөө гэрчлэлд зогсох шаардлагатай. Би Бурханы талд зогсох ёстой ба Сатанд бууж өгч болохгүй” гэж би дотроо бодлоо. Үүнийг ухаараад би Бурханд чимээгүйхэн залбирав: “Өө Төгс Хүчит Бурхан минь! Таны сайн санаа зорилгоор л би өнөөдөр энэ хорон муу гурван цагдаагийн гарт орлоо. Гэвч биеийн хэмжээ минь хэтэрхий өчүүхэн, бас би айж, түгшиж байна. Надад итгэл, урам зориг хайрлаач гэж залбиръя, тэгснээр би Сатаны нөлөөний хязгаарлалтаас ангижирч, түүнд захирагдалгүй Таны төлөө гэрчлэлд бат зогсож чадна!” Залбирлаа дуусгасны дараа зүрх сэтгэл минь урам зоригоор дүүрч, заналтай харагдах өнөөх ёрын муу цагдаа нараас төдийлөн айхаа болилоо.

Яг тэр үед хоёр цагдаа намайг барын вандан дээр түлхэн суулгаж, гар хөлийг минь түгжлээ. Өндөр нуруутай, биерхүү, балмад нэг цагдаа нь ханан дээрх “Хуулийн боловсон хэрэгжилт” хэмээх үг рүү заагаад, дараа нь ширээ балбан, “Чи хаана байгаагаа мэдэж байна уу? Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоо бол Хятадын засгийн газрын хүчирхийллээр мэргэшсэн салбар! Хэрэв чи үнэнээ хүлээхгүй бол шангаа хүртэх болно шүү! Хэлээч! Нэр чинь хэн бэ? Чи хэдэн настай вэ? Хаанаас ирсэн бэ? Чуулганд ямар албан тушаалтай вэ?” гэж бархирав. Түүний түрэмгий уг чанар дээр нэмээд Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоо гэх үндэсний хууль сахиулах энэ газрын жинхэнэ уг чанарыг биечлэн хүлээн зөвшөөрсөн явдалд нь би дүрсхийн уурласан юм. “Тэд өөрсдийгөө үргэлж л ‘Ардын цагдаа’ гэцгээж, ‘хорон мууг үндсээр нь устган, хууль баримтлагчдыг амар амгалан амьдруулах’ зорилготой хэмээдэг ч бодит байдал дээр зүгээр л хэдэн дээрэмчин, гэмт этгээд, гэмт хэргийн ертөнцийн алуурчин байдаг юм байна. Тэд бол шударга ёсыг онилон дайрч, сайн, шулуун шударга иргэдийг шийтгэдэг чөтгөрүүд юм байна! Энэ цагдаа нар хууль зөрчиж, гэмт хэрэг үйлддэг хүмүүсийг хараагүй мэт царайлж, тэдэнд хуулиас гадуур амьдрах боломж олгодог. Гэтэл бид Бурханд итгэж, Бурханы үгийг уншиж, амьдралын зөв замаар алхахаас өөр зүйл хийдэггүй атлаа энэхүү бүлэг балмад этгээдийн хүчирхийллийн гол бай болсон. ХКН-ын засгийн газар үнэхээр шударга ёсыг дураараа гажуудуулагч юм” гэж би дотроо бодлоо. Хэдийгээр энэ ёрын муу цагдаа нарыг би үнэн зүрхнээсээ үзэн ядсан боловч биеийн хэмжээ минь хэтэрхий өчүүхэн, тэдний харгис шийтгэл, эрүү шүүлтийг тэсвэрлэж чадахгүй гэдгээ би мэдэж байсан тул Бурханыг ахин дахин дуудаж, надад хүч чадал хайрлахыг Түүнээс гуйв. Яг тэр мөчид Бурханы үг намайг гэгээрүүлсэн юм: “Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахдаа саад бэрхшээлтэй тулж, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс санаа амар гаталж чаддаг” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зургаадугаар бүлэг”-ээс). Бурханы үгийн тайтгарал, зоригжуулалт тайвшрахад минь тусалсан бөгөөд “Өнөөдөр би бүхнээ золиход бэлэн байх ёстой—хамгийн муудаа л үхэх болбол үхэг. Энэ бүлэг чөтгөрүүд чуулганы мөнгө, ажил, манай удирдагчдын талаар надаас олж мэднэ гэж бодож байгаа бол санасны гарз!” гэж дотроо бодов. Ийнхүү би Бурханд залбирлаа: “Хүндэт Бурхан минь! Та бол бүх зүйлийн Захирагч, Сатан ч Таны гарт байдаг бөгөөд Таны зохион байгуулалтад захирагддаг. Өнөөдөр Та итгэл, үнэнч байдлыг минь туршихын тулд Сатаныг ашиглаж байна. Одоо миний махан бие сул дорой байгаа ч Сатаны хөлд унахыг би хүсэхгүй байна. Хүчирхэг болохын тулд би Танд найдмаар байна. Сатан намайг яаж ч тамлалаа гэсэн Танаас би хэзээ ч урваж, Таныг уй гашууд автуулахгүй!” Тэд намайг яаж ч байцааж, мэдээлэл авахаар оролдлоо гэсэн би Бурханы үгийн удирдамжийн ачаар ганц ч үг хэлсэнгүй.

Намайг ам нээхээс татгалзаж байгааг хараад, нэг цагдаа багтартлаа уурлаж, ширээ балбасныхаа дараа над руу дайран ирээд сууж байсан барын ванданг минь өшиглөн, дараа нь толгой руу нударснаа, “Мэдэж байгаа зүйлээ бидэнд хэл! Биднийг юу ч мэдэхгүй гэж битгий бодоорой. Юу ч мэдэхгүй байсан бол та гурвыг яаж тэгж шийдэмгийгээр барьж чадна гэж бодоо вэ?” гэж чарлалаа. Өндөр нуруутай өөр нэг цагдаа: “Тэвчээрийг минь битгий бараад бай! Чамд жаахан өвдөлт амсуулахгүй бол биднийг зүгээр л хоосон сүрдүүлээд байна гэж бодох нь ээ. Бос!” гэж бархирлаа. Ингэж хэлмэгцээ тэр намайг барын вандангаас цонхны доор чирч аваачсан бөгөөд хананд нэлээд дээр байх тус цонх төмөр сараалжтай байв. Тэд хоёр гарын гав ашиглан, нэг талыг нь хоёр гарт минь углаад, нөгөөг нь төмөр сараалжнаас зүүсэн бөгөөд ингэснээр би цонхноос гараараа зүүгдэн, хөлийн өлмийгөөрөө л газарт хүрч байлаа. Ёрын муу цагдаа нарын нэг нь агааржуулагч асаан өрөөний хэмийг хүйтрүүлснээ, дараа нь хуйлсан номоор толгой руу минь заналтай цохив. Намайг ам нээхгүй хэвээр байгааг хараад тэр багтартлаа уурлан: “Чи хэлэх үү, үгүй юу? Хэлэхгүй бол чамайг ‘савлуур дээр суулгана’ шүү!” гэж хашхирлаа. Ингэж хэлснээ цэргийн ангиллын урт тэлээ ашиглан хоёр хөлийг минь хүлээд, тэр тэлээг барын ванданд уяв. Дараа нь хоёр цагдаа ванданг хананаас холдуулж, ингэснээр би агаарт дүүжлэгдэж байлаа. Бие минь урагшлах үед гав хоёр бугуйн уг руу гулсаж, гавын доторх хадаас гарын минь арын хураагуур судас руу шигдэв. Би туйлын их өвдөлт мэдэрсэн ч тэр хорон муу цагдаа нарын доог тохуу болохыг хүсээгүй учраас чанга хашхирахгүй гэсэндээ уруулаа чанга хазлаа. “Өвдөөгүй юм шиг байна! Би жаахан нэмэрлээд өгье” гэж нэг цагдаа өөдгүй байдлаар маасайн хэлэв. Ингэж хэлээд тэр хөлөө өргөн, хоёр шилбэн дээр минь чанга гишгээд, биеийг минь хоёр тийш савлуулсан юм. Үүнээс болоод гав миний бугуй, гарын арыг улам чанга зуусаар, эцэст нь би өвдсөндөө өөрийн эрхгүй дуу алдсан бөгөөд тэр хорон муу хоёр цагдаа үүнд элгээ хөштөл хөхрөлдөв. Тэр үед л өнөөх цагдаа хөлөн дээр минь гишгэхээ больж, намайг агаарт дүүжлээтэй үлдээлээ. Хорь орчим минутын дараа тэр цагдаа гэнэт барын ванданг над руу буцаан өшиглөсөн нь аймшигтай чийхрах дуу гаргасан бөгөөд намайг хашхирч байхад бие минь байрлалдаа эргэн унаж, хоёр хөлийн өлмий л газарт шүргэн, хананаас зүүгдээтэй болов. Үүний зэрэгцээ гав бугуй руу буцаад гулссан байлаа. Гав гэнэт суларснаас болоод хоёр гарын цус хурдан эргэлдэж, тохой руу даруй орсон бөгөөд цус эргэн ирэх даралтын улмаас лугшсан өвдөлт мэдрэгдэв. Өнөөх ёрын муу хоёр цагдаа миний зовохыг хараад олиггүй байдлаар мар мар инээснээ, намайг цааш байцаан: “Танай чуулган хэдэн хүнтэй вэ? Та нар мөнгөө хаана хадгалдаг вэ?” гэж асуулаа. Сүүлийн энэ асуулт Сатаны жигшүүрт сэдлийг улаан цайм илчилсэн юм: Тэд чуулганы мөнгийг хулгайлахын төлөө л надаар энэ бүх тамлал, эрүү шүүлтийг туулуулж, ийм харгис, хайр найргүй арга барил ашиглаж байжээ. Тэд чуулганы мөнгийг өөрсдийн зорилгод ашиглахаар хий дэмий, ичгүүргүйгээр найджээ. Тэдний шунахай, хорон муу царайг хараад миний уур хүрч, намайг Иудас бүү болгооч, энэ бүлэг дээрэмчин, тонуулчийг хараагаач гэж Бурханаас тасралтгүй гуйв. Үүний дараа тэднийг яаж ч байцаалаа гэсэн би ам нээхээс татгалзсан бөгөөд эцэстээ тэд уурласандаа: “Хараал идэг! Чи ам чангатай юм! Хэр удаан тэсэхийг чинь харна аа!” хэмээн хараал зүхэл урсгаж эхэллээ. Ингэж хэлээд тэд барын ванданг дахин нэг удаа хананаас холдуулж, намайг дахин агаарт дүүжиллээ. Энэ удаад гарын минь ар талын аль хэдийн зүсэгдсэн шархан дээрээс гав чанга хавчсан бөгөөд хоёр гар минь тэр дороо хавдан, цусан хаван гүйж, салж унах гэж байгаа мэт мэдрэгдэж байв. Өвдөлт эхний удаагийнхаас бүр ч хүчтэй байлаа. Цагдаа нар хоригдлуудыг эрүүдэн шүүж, шийтгэж байсан “урьдын алдарт гавьяа” бүрээ нэг нэгэндээ тод томруунаар дүрслэв. Арван таван минутын турш ингэсний дараа тэд эцэст нь сандлыг дахин өшиглөж, би цонхноос эгц доош дүүжлэгдэн, хоёр хөлийн өлмий маань л газарт шүргэж байсан урьдын байрлалдаа эргэн орлоо. Энэ явцад, хүү татах мэт өвдөлт намайг дахин нэг удаа нөмрөн авсан юм. Яг тэр үед намхан, махлаг эрэгтэй цагдаа орж ирээд, “Наадах чинь ам нээсэн үү?” гэж асуув. “Энэ жинхэнэ Лиу Хулань байна!” гэж хариуллаа. Тэрхүү махлаг, ёрын муу цагдаа над руу эгцлэн алхаж ирээд, нүүрэн дундуур түс хийтэл алгадаж, “Чамайг хэр хатуужилтай болохыг харъя л даа! Хоёр гарыг чинь би суллаад өгье” гэж хорсолтойгоор хяхтнав. Би зүүн гар луугаа хараад, асар их хавдаж, хар хөх болсон байгааг нь олж харав. Яг тэр үед өнөөх ёрын муу цагдаа зүүн гарын минь хуруунуудыг барьж аваад, нааш цааш нь сэгсэрч, үрж, чимхэж эхэлсэн бөгөөд эцэст нь дахин мэдээ орж, өвдөлт мэдрэгдлээ. Дараа нь тэр гавын тохиргоог хамгийн бариу болгон өөрчилсөн бөгөөд өөр хоёр цагдаад намайг дахин агаарт дүүжил хэмээн дохив. Намайг дахин нэг удаа агаарт дүүжлэн, ийм байдалтайгаар хорин минутын турш байлгасны дараа буулгалаа. Тэд намайг ахин дахин агаарт дүүжилж, эргүүлэн буулгасаар байсан бөгөөд өвдөлтөөс ангижрахын тулд үхэж болдог ч болоосой гэж хүсэх хүртэл минь намайг тамласан юм. Гав гарын дээш доош гулсах бүрийд урьдынхаасаа улам их өвдөж байлаа. Эцэстээ хадаастай гав хоёр бугуйд минь гүн шигдэж, гарын ар талын арьсыг нэвтэлсэн бөгөөд асар их цус гоожив. Хоёр гарын маань цусны эргэлт бүрэн боогдож, бөмбөг шиг болтлоо хавдсан байв. Хүчилтөрөгч дутагдсанаас толгой янгинаж, хагарах гэж байгаа мэт санагдаж байлаа. Би үнэхээр л өөрийгөө үхэх нь гэж бодсон юм.

Яг цааш тэсэж чадахгүй нь гэж бодогдох үед Бурханы үгийн нэг хэсэг гэнэт оюун ухаанд минь цуурайтлаа: “Иерусалим руу явах замд Есүс шаналлыг мэдэрч, яг л зүрхийг нь хутгаар сийчиж байгаа мэт байлаа, гэвч Өөрийн үгээс буцах өчүүхэн төдий ч бодол Түүнд байгаагүй; Өөрийнх нь цовдлогдох газар луу нэгэн хүчирхэг хүч үргэлж Түүнийг түлхэж байв” (Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс). Бурханы үг надад гэнэтийн хүч чадал өгсөн бөгөөд Эзэн Есүс загалмай дээр хэрхэн зовсон талаар би бодлоо: Ромын цэргүүд Түүнийг ташуурдаж, доог тохуу хийж, доромжлон, цус нөж болтол нь зодсон билээ. Гэсэн ч Түүнд мөн л хүнд загалмай үүрүүлж, эцэст нь тэрхүү загалмайд Түүнийг амьдаар нь цовдолсон юм. Тэрээр биеийнх нь цус урсаж дуусах хүртэл загалмай дээр 24 цагийн турш тэсвэрлэхийн аргагүй өвдөлт дунд цовдлоотой байсан. Яасан харгис тамлал вэ! Ямар гээч төсөөлөхийн аргагүй зовлон бэ! Гэвч Эзэн Есүс энэ бүхнийг чимээгүйхэн тэвчсэн. Өвдөлт үгээр илэрхийлэхийн аргагүй хүчтэй байсан нь лавтай ч Эзэн Есүс бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө Өөрийгөө Сатаны гарт дуртайяа өгсөн юм. “Бурхан саяхан хоёр дахь удаагаа бие махбодтой болж, бурхангүй үзэлтэй Хятад улсад ирсэн. Энд Тэрээр Нигүүлслийн эрин үед тулгарснаасаа хавьгүй илүү амь өрссөн аюултай нүүр тулсан юм. Төгс Хүчит Бурханыг илэрч, ажлаа явуулж эхэлснээс хойш ХКН-ын засгийн газар Христийг гүжирдэж, доромжилж, улайран хөөж, барьж авахын тулд байж болох бүх аргыг ашиглан, Бурханы ажлыг нураана гэж хий дэмий найдсан. Хоёр удаа бие махбодтой болохдоо Бурханы туулсан зовлонг хүн тэсвэрлэх нь байтугай, төсөөлж ч чадахгүй. Бурханы тэсвэрлэсэн зүйлтэй харьцуулахад одоо миний нүүр тулж байгаа зовлонг дурдаад ч хэрэггүй. Түүнчлэн, энэ чөтгөрүүд намайг Бурханы дагагч учраас өнөөдөр ийнхүү хяхаж хавчиж байна. Бодит байдал дээр тэд Бурханыг л үнэхээр үзэн ядаж, хяхаж хавчихаар оролдож байгаа юм. Бурхан бидний төлөө тийм их зовлонг тэвчсэн байхад би илүү их мөс чанартай байх ёстой; үхэх ёстой болсон ч би Бурханыг хангалуун байлгаж, тайтгаруулах ёстой” гэж би дотроо бодов. Арслангийн үүрэнд хаягдсан Даниел, загалмай дээр уруу харан дүүжлэгдсэн Петр, толгойгоо авхуулсан Иаков гээд л үе үеийн туршид бүх ариун хүн, эш үзүүлэгчийн туулсан хүнд хүчир явдал тэр мөчид санаанд буулаа… Эдгээр ариун хүмүүс болон эш үзүүлэгчид бүгд үхлийн ирмэг дээр Бурханы төлөө цангинасан гэрчлэлд зогссон бөгөөд Бурханыг гэх тэдний итгэл, үнэнч зан, дуулгавартай байдлыг би даган дуурайхаар зорих ёстой гэдгээ ухаарав. Иймээс би Бурханд чимээгүйхэн залбирлаа: “Хүндэт Бурхан минь! Та нүгэлгүй боловч бидний төлөө цовдлогдсон. Тэгээд ажлаа явуулахын тулд амь насаа эрсдэлд оруулан Хятадад дахин бие махбодтой болсон. Таны ийм агуу хайрыг би хэзээ ч хариулж чадахгүй. Өнөөдөр Тантай хамт зовох нь миний хамгийн их нэр төрийн хэрэг бөгөөд Таны зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд би гэрчлэлд зогсоход бэлэн байна. Сатан надаас амийг минь авлаа ч гэсэн би хэзээ ч гомдоллосон үг хэлэхгүй!” Оюун санаа минь Бурханы хайранд төвлөрснөөр биеийн өвдөлт мэдэгдэхүйц багасах мэт болов. Тэр шөнийн сүүл хэсэгт хорон муу цагдаа нар намайг ээлжлэн тамласаар байсан юм. Дараа өглөөний 9 цагийн орчимд л тэд эцэстээ хоёр хөлийг минь тайлж, намайг цонхноос дүүжлээтэй орхилоо. Хоёр гар минь хоёулаа мэдээ алдаж, мэдрэмжгүй болсон бөгөөд хамаг бие минь хавагнасан байв. Тухайн үед, надтай хамт үүрэг биелүүлж байсан эгчийг хажуу талын байцаалтын өрөөнд аваачсан байсан юм. Гэнэт найм, есөн цагдаа миний байцаагдаж байсан өрөөнд цувран орж ирсэн бөгөөд намхан, махлаг цагдаа ууртайгаар орж ирээд, намайг хариуцаж байсан ёрын муу цагдаа нараас: “Наадах чинь ам нээв үү?” гэж асуулаа. “Ам нээгээгүй л байна” гэж тэд хариулав. Тэдний хариултыг сонсмогцоо өнөөх цагдаа над руу давхиж ирээд: “Чи одоо хүртэл үгэнд орохгүй байна гэнэ ээ! Бид нэрийг чинь мэднэ, бас чуулган дахь чухал удирдагч гэдгийг чинь ч мэднэ. Биднийг юу ч мэдэхгүй гэж битгий эндүүр! Чи мөнгөө хааш нь хийсэн бэ? Ажил чинь ямар төлөвлөгөө, хуваарьтай байдаг вэ?” гэж уурсан хашхирлаа. Намайг чимээгүй байгааг харсан тэрээр: “Чи ам нээхгүй бол бид өөрсдөө олж мэдэх цагт чамд улам л муу гэж мэд. Чуулган дахь байр суурийг чинь харгалзан үзвэл чи шоронд хорин жил хорих ял сонсоно доо!” гэж намайг сүрдүүлэв. Ёрын муу энэ цагдаа нар чуулганы мөнгийг гартаа оруулах гэж туйлын их улангасаж байлаа. Тэдний догшин төрхийг хараад уурандаа цус буцалж, тэднийг тамын хамгийн харанхуй нүх рүү хараагаач гэж Бурханаас өөрийн эрхгүй гуйв. Дараа нь тэд миний банкны картыг аваад, картын нэр, нууц дугаарыг асуулаа. “Харж л байг, надад хамаагүй. Манай гэр бүл наад данс руу чинь угаасаа тийм ч их мөнгө шилжүүлээгүй. Харах юм бол тэд чуулганы мөнгөний талаар намайг залхаахаа болино биз” гэж би дотроо бодсон юм. Ийнхүү шийдээд нэр болон нууц дугаарыг тэдэнд хэллээ.

Дараа нь би бие засах өрөө орохыг гуйсан бөгөөд тэгэхэд л эцэст нь тэд намайг буулгалаа. Тухайн үед би хоёр хөлийнхөө хяналтыг бүрэн алдсан байсан тул тэд намайг бие засах газар луу өргөж аваачаад, гадна нь харуулд зогсоцгоов. Гэвч хоёр гар минь бүх мэдрэлээ аль эрт алдсан байсан бөгөөд тархинаас минь очих тушаал хоёр гарт огт хүрэхгүй байсан тул би өмдөө тайлж огт чадахгүй, тэнд зүгээр л хана налан зогслоо. Хэсэг хугацааны дараа би гарч ирэхгүй хэвээр байсан тул нэг цагдаа хаалга өшиглөн онгойлгоод: “Болоогүй л байна уу” хэмээн самуунаар маасайв. Гараа хөдөлгөж чадахгүй байгааг минь харсан тэрээр над руу ирж өмдийг минь тайлсан бөгөөд бие зассаны дараа өмдийг минь татлаа. Бие засах газрын гадаа бүлэг эрэгтэй цагдаа цуглаад, элдэв янзын доромж үг хэлцгээн, бузар үг яриагаараа намайг доромжилж байсан юм. Над шиг хорин хэдхэн настай, гэм зэмгүй залуу охиноор доог тохуу хийж буй энэ дээрэмчид, чөтгөрүүдийн шударга бус байдалд би гэнэт цөхрөн, уйлж эхэллээ. Бас хоёр гар минь үнэхээр саажин, цаашид өөрийгөө авч явж чадахааргүй болсон байвал ингэж явснаас үхсэн нь дээр гэж бодогдсон юм. Тэр мөчид би зүгээр алхах чадвартай байсан бол барилгаас үсрэн, тэндээ насан эцэслэх байлаа. Намайг хамгийн сул дорой байх яг тэр үед “Би Бурханы алдрын өдрийг харахыг хүснэ” хэмээх чуулганы магтан дуу санаанд оров: “Хайр, үнэнч байдлаа Бурханд өгч, Бурханыг алдаршуулах үүргээ би гүйцэлдүүлнэ. Бурханы төлөө бат зогсож, гэрчлэл өг, Сатанд бүү бууж өг. Өө! Тархи хагарч, цус урсаж болно, гэхдээ Бурханы хүмүүсийн эрхэм чанар алдагдах ёсгүй. Бурханы итгэл зүрх сэтгэлд байдаг, би улигт Сатаныг ичээхэд шийдвэр төгс байх ёстой. Шаналал, бэрхшээлийг Бурхан урьдаас тогтоодог, Түүнд үнэнч байхын тулд би доромжлолыг тэвчинэ. Хэзээ ч дахин би Бурханы нулимсыг унагаж, санааг нь зовоохгүй” (“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос). Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлт намайг дахин нэг удаа итгэлээр хангаж, сүнс минь хүчирхэгжсэн юм. “Би Сатаны заль мэхэнд хууртаж, иймхэн юмны төлөө амиа эцэслэх ёсгүй. Бурханыг шархлуулж, Бурханаас урвах зүйл хийлгэхийн тулд тэд надаар доог тохуу хийж, даажигнаж байна. Хэрэв би үхэх юм бол тэдний зальхай явуулгад л автаж байгаагаас ялгаагүй. Сатаны хуйвалдааныг амжилттай болгож болохгүй. Үнэхээр би эрэмдэг болсон ч гэсэн эцсийн амьсгал минь үлдсэн байгаа цагт Бурханд гэрчлэл хийхийн төлөө цааш амьдрах ёстой” гэж би дотроо бодлоо.

Байцаалтын өрөөнд эргэж ирээд би эцэж туйлдсандаа шалан дээр уналаа. Хэдэн цагдаа намайг бүслэн, буцаад бос хэмээн бархирав. Нүүрэн дундуур минь алгадсан өнөөх намхан нуруутай, махлаг цагдаа над руу давхиж ирэн, заналтайгаар өшиглөөд, дүр эсгэсэн хэмээн намайг буруутгалаа. Тэр мөчид бие минь салгалж эхэлсэн бөгөөд амьсгаа багтран, давхцаж эхэллээ. Зүүн хөл, цээжний зүүн тал маань татвалзан, өөд өөдөөсөө татаж эхлэв. Хамаг бие минь хүйтэн, хөшүүн болсон бөгөөд цагдаа нар яаж ч татаж, хөшлөө гэсэн намайг тэнийлгэж чадсангүй. Бурхан надад гарах зам нээхийн тулд энэхүү өвдөлт, өвчинг ашиглаж байгааг би мэдэж байсан юм. Эс бөгөөс тэд намайг үргэлжлүүлэн харгисаар тамлах байв. Амь өрссөн байдалд байгааг минь харсныхаа дараа л эцэст нь ёрын муу цагдаа нар намайг зодохоо больцгоов. Дараа нь тэд намайг барын ванданд түгжиж, чуулганы эгчийг минь тамлахаар хажуу өрөө рүү орсон бөгөөд намайг мануулахаар хоёр цагдаа үлдээлээ. Эгчийн цус царцаам хашхирааныг би ахин дахин сонсоод, тэр чөтгөрүүд рүү дайрч очин, үхэн үхтэл нь тулалдахыг би асар их хүсэж байсан ч газарт түс хийн унаж, туйлын их эцэж цуцсан байсан тул Бурханд залбирч, эгчид минь хүч чадал хайрлан, хамгаалснаар гэрчлэлд зогсох боломж олгооч гэж Бурханаас гуйхаас өөр яаж ч чадсангүй. Үүний зэрэгцээ ард түмнээ зовлонгийн гүнд унагасан ёрын муу, хорон тэр намыг би заналтайгаар харааж, хүн төрхтэй энэ араатнуудыг шийтгээч гэж Бурханаас хүслээ. Дараа нь, тэнд амь тавих гээд хэвтэж байгааг минь тэд хараад манаан дээрээ хүн үхүүлэхийг хүсээгүй тул намайг эцэст нь эмнэлэг явуулав. Эмнэлэг дээр ирсний дараа хоёр хөл болон цээж минь дахин татваганаж, хоорондоо татагдаж эхэлсэн бөгөөд биеийг минь эргүүлэн эгц байрлалд оруулахад хэдэн хүн шаардагдлаа. Хоёр гар минь хоёулаа шаар шиг хөөж, цус нөжид будагдсан байв. Хоёр гар минь тэр чигтээ бугласан байсан тул тэд дусал залгах боломжгүй байсан юм. Учир нь зүүгээр хатгамагц хураагуур судаснаас цус урсаж, эргэн тойрных нь зөөлөн эдэд нэвчин, тарьсан газраас цус алдаж байв. Эмч юу болоод байгааг хараад: “Бид энэ гавыг тайлах хэрэгтэй!” гэлээ. Түүнчлэн намайг зүрхний өвчтэй байж болзошгүй хэмээн санаа зовсон тул нэмэлт шинжилгээ хийлгэхээр хотын эмнэлэг рүү явуулахыг цагдаа нарт зөвлөлөө. Тэр хорон муу цагдаа нар надад яаж ч туслахыг хүсээгүй боловч үүний дараа намайг гавлахаа больсон бөгөөд Бурхан эмчээр дамжуулан надад гарах гарц нээхээр ажилласан гэдгийг би мэдэж байв. Маргааш нь намайг байцааж байсан цагдаа, аман мэдүүлэг болгон ашиглах Бурханы тухай доромжлол, гүтгэлгээр дүүрэн мэдэгдэл бичээд, намайг гарын үсэг зур гэж шаардлаа. Тус бичигт гарын үсэг зурахаас татгалзахад минь тэр унтууцаж, гарыг минь шүүрч аван, хүчээр хурууны хээг минь даруулсан билээ.

4-р сарын 9-нд орой тийш дивизийн дарга болон хоёр эрэгтэй цагдаа намайг цагдан хорих газар луу хүргэлээ. Цагдан хорих газрын эмч хамаг бие маань хавагнасан, алхаж чадахгүй, гартаа ямар ч мэдээгүй болж, амь минь дээсэн дөрөөн дээр байх шиг байгааг хараад намайг тэнд үхэх вий гэж айсандаа хүлээн авахаас татгалзав. Дараа нь дивизийн дарга цагдан хорих газрын захирагчтай нэг цаг гаруй хэлэлцээ хийн, надад ямар нэг зүйл тохиолдвол цагдан хорих газар хариуцлага хүлээхгүй гэж амласан бөгөөд тэр үед л захирагч нь намайг хүлээн авахыг эцэстээ зөвшөөрлөө.

Арав гаруй хоногийн дараа арав гаруй ёрын муу цагдаа өөр дүүргээс шилжиж ирсэн бөгөөд намайг өдөржин, шөнөжин ээлжээр байцаахын тулд цагдан хорих газарт түр томилогдлоо. Хоригдлыг байцааж болох хугацаанд хязгаар тогтоосон байдаг ч цагдаа нар үүнийг маш ноцтой чанарын чухал хэрэг байна хэмээсэн тул намайг ер зөнд нь орхихгүй байлаа. Хэтэрхий удаан байцаах юм бол бие нь муу байгаа болохоор эрүүл мэнд нь муудах вий гэж айсандаа тэд байцаалтаа шөнийн 1 цагийн орчимд дуусган, маргааш нь үүрээр намайг дууддаг байсан юм. Тэгээд гурав хоногийн турш өдөрт 18 цагийн турш намайг байцаав. Гэвч тэд хэдий намайг зовоож байсан ч би ганц ч үг унагасангүй. Хатуу арга нь бүтэхгүй байгааг мэдсэн тэд зөөлөн арга руу шилжлээ. Тэгээд гэмтэл бэртэлд минь анхаарал хандуулан, надад эм авч өгч, шарханд минь тос түрхэж өгдөг байв. Ийм гэнэтийн “сайхан сэтгэлтэй” учирсан би сэрэмж алдан, “Чуулганы талаар зүгээр л ач холбогдолгүй зүйл хэлчихвэл зүгээр байх…” гэж бодсон юм. Тэр даруйд Бурханы үг санаанд зурсхийсэн билээ: “Бүтэлгүйтэж орхилгүй, аливаа зүйл тохиолдох үед Надтай улам их ойрт; Миний гэсгээлтийг зөрчихөөс зайлсхийж, Сатаны зальхай явуулгад унахгүй байхын тулд бүх талаар сэрэмж, болгоомжтой бай” (Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Ерэн тавдугаар бүлэг”-ээс). Сатаны зальхай явуулгад автсан гэдгээ би гэнэт ойлголоо. Тэд хэдхэн хоногийн өмнө намайг тамлаж байсан тэр хүмүүс биш гэж үү? Тэд зан авираа өөрчилж болох ч ёрын муу уг чанар нь хувиршгүй—нэгэнтээ л чөтгөр бол ямагт чөтгөр байх болно. Тэд зүгээр л хонины арьс нөмөрсөн чоно бөгөөд үргэлж далд сэдэл өвөрлөж явдаг гэдгийг Бурханы үг надад ухааруулсан юм. Дараа нь тэд намайг яаж ч уруу татаж, зовоолоо гэсэн би ганц ч үг хэлсэнгүй. Удалгүй Бурхан тэдний үнэн төрхийг илчиллээ; Ву ахмад гэгддэг цагдаа намайг: “Чи чуулганы удирдагч байж мөнгө хаана байгааг мэдэхгүй гэнэ ээ? Чамайг хэлэхгүй бол одоод мэдчих арга бидэнд байгаа шүү!” гэж ширүүнээр байцаасан юм. Хөгшин, янхигар цагдаа хараал зүхэл урсган, “Хараал идэг, хараад байхаар даврах нь ээ! Чамайг ам нээхгүй бол гаргаад, дахиад дүүжилнэ шүү. Тэгээд чи Лиу Хулань болж, биднээс мэдээлэл нуухыг хүссээр байх нь уу, харна аа! Чамайг зохицуулах өчнөөн арга байгаа!” гэж бархирав. Түүнийг энэ маягаар ярих тусам би ам нээхгүй байхаар улам сэтгэл шулуудлаа. Эцэст нь тэр бухимдсандаа алхаж ирээд, намайг түлхэж, “Ийм ааш авиртай байвал хорин жилийн ял хөнгөднө шүү!” гэв. Ингэж хэлчхээд уурласандаа өрөөнөөс гарч одов. Дараа нь Мужийн Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Хэлтэст үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн цагдаа намайг байцаахаар ирлээ. Тэрээр Бурханыг дайрч давшилж, эсэргүүцсэн олон үг хэлж, хэчнээн туршлага, мэдлэгтэй тухайгаа тасралтгүй сайрхахад бусад цагдаа түүнийг харамгүй магтав. Түүний сэхүүн, өөртөө сэтгэл хангалуун байдлынх нь муу муухайг харж, үнэнийг орвонгоор нь эргүүлж, цуурхал тараах бүх худал үг, хуурмаг буруутгалыг нь сонсоод энэ цагдааг үзэн ядах, зэвүүцэх зэрэгцлээ. Тэгээд түүнийг харж ч тэвчихгүй байсан тул зүгээр л урдах ханыг ширтэн, үг бүрийг нь сэтгэлдээ няцаав. Түүний хурц шүүмжлэл бүхий л өглөөжин үргэлжилсэн бөгөөд эцэст нь тэр ярьж дуусаад миний бодлыг асуулаа. “Би боловсролгүй болохоор таны юу гэж чалчаад байгааг ер ойлгосонгүй” гэж би тэвчээр алдан хэлэв. Уурссандаа тэр бусад байцаагчдад: “Энэ найдлагагүй болж. Аль хэдийн бурханжсан юм шиг байна, өнгөрч!” гэлээ. Ингэж хэлээд, гонсойсон байдалтай сажилж одлоо. Би магнай хагартлаа баярлан, хямралыг ар араас нь даван туулахад намайг хөтөлсөн Бурханд талархав.

Диаволуудын харгис хавчлагад зовохдоо би ХКН гэх ёрын муу намын засагладаг энэ оронд ямар ч хүний эрхгүй тамын амьдралыг туулсан билээ. ХКН-ын засгийн газрын хувьд Бурханд итгэгчид нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт байдаг бөгөөд тэд намайг хөнөөнө гэж дэмий найдан шийтгэл, тамлалын мэддэг бүх аргаа ашигласан юм. Гэвч Бурхан миний бат түшиг тулгуур, миний аврал бөгөөд үхлийн савраас намайг удаа дараа аварч, Бурханы жинхэнэ хайрыг мэдрүүлэн, Бурханы зүрх сэтгэлийн нинжин сэтгэл, сайн сайхныг харуулав. Ёрын муу цагдаа намайг цагдан хорих газрын өрөө рүү чирч оруулах үед, байрлаж байсан айлын маань эгч тэр өрөөнд байгааг би хараад хайртай хүнийхээ бараанд зүрх сэтгэлд минь халуун дулаанаар бялхлаа. Энэ бол Бурханы зохион байгуулалт, зохицуулалт бөгөөд Бурханы хайр намайг харж хандаж байна гэдгийг би мэдэж байсны зэрэгцээ тухайн үед үндсэндээ эрэмдэг болж, гар хөл минь айхтар хавдан, идээ бээрт идэгдэж, хуруунууд минь хүрэхэд хатуу, зайдас шиг болж, мэдээ алдан, хоёр хөл минь бараг хөдөлж чадахгүй, хамаг бие сул дорой, өвдөлтөд нэрвэгдсэн байсан тул Бурхан ийм зүйл хийсэн гэдгийг би мэдэж байсан юм. Зургаан сарын турш би халуун тоосгон орноосоо бараг огтхон ч босоогүй бөгөөд өөрийгөө асрах чадваргүй байлаа. Зургаан сарын дараа л гар минь жаахан хөдөлдөг болсон ч юм барьж чадахгүй хэвээр байв (өнөөг хүртэл би нэг гараараа таваг баривал гар минь хөндүүрлэж, сулран, мэдээ алддаг юм, нөгөө гарынхаа дэмжлэггүй бол би таваг ч өргөж чадахгүй). Тэр хугацаанд эгч минь намайг өдөр бүр асарч сувилдаг байсан юм—шүдийг минь угааж, нүүрийг минь цэвэрлэж, намайг усанд оруулж, үс самнан, хооллож ундалдаг байлаа… Нэг сарын дараа эгч суллагдсан бөгөөд намайг албан ёсоор баривчилсан тухай надад мэдэгдэв. Эгчийг суллагдсаны дараа би өөрийгөө асарч чадахгүй хэвээр байгаагаа, мөн цаашид хэр удаан хоригдохоо мэдэхгүй байгаагаа бодоод асар их арга мухардан, сэтгэлээр уналаа. Тэгээд өөрийн эрхгүй Бурханыг дуудсан юм: “Өө Бурхан минь, би эрэмдэг амьтан мэт санагдаж байна—цаашид яаж энэ хэвээр амьдрах юм бэ? Зүрх сэтгэлийг минь хамгаалаач гэж Танаас гуйя, тэгснээр би энэ нөхцөл байдлыг даван туулж чадна.” Аргаа баран, яахаа огт мэдэхгүй байх яг тэр үед Бурханы үг дотроос минь асар тодорхой байдлаар замчилсан билээ: “Нэгэн өдөр та нарын Бурхан өөрсдийг чинь хамгийн дасаагүй газарт тавих болно гэж та нар бодсон уу? Би та нараас бүх зүйлийг чинь булаан авах өдөр ирэхэд та нар юу болох тухайгаа төсөөлж чадах уу? Тэрхүү өдөр та нарын эрч хүч одоогийнх шиг байх уу? Та нарын итгэл дахин гарч ирэх үү?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар ажлыг ойлгох ёстой—төөрөлдсөн байдлаар бүү дага!”-аас). Бурханы үг миний зүрх сэтгэлийг гэрэлтүүлэгч гэрэлт цамхаг мэт байсан бөгөөд Түүний хүслийг надад ойлгуулсан юм. “Одоо надад тулгарсан орчин бол миний хамгийн бага мэддэг орчин юм. Бурхан итгэлийг минь төгс болгохын тулд намайг ийм орчинд ажлыг нь туулаасай гэж хүсэж байна. Эгч минь намайг орхисон ч Бурхан тэгээгүй нь лавтай! Алхаж ирсэн замаа эргээд бодохоор Бурхан намайг замын алхам бүрд замчилсан юм байна! Бурхан дэргэд байхад давж чадахааргүй бэрхшээл гэж үгүй. Бурхантай хамт байхад гарах гарц үргэлж байдаг. Би хулчгар, итгэлээр дулимаг юм чинь туршлагаараа Бурханы мэргэн ухаан, төгс хүчнийг яахан ухаарч чадах билээ?” гэж би дотроо бодлоо. Иймээс би Бурханд ийнхүү залбирав: “Хүндэт Бурхан минь, би Таны гарт өөрийгөө бүрмөсөн даатгаж, Таны зохион байгуулалтад захирагдахыг хүсэж байна. Ирээдүйд ямар ч нөхцөл байдалтай тулгарлаа гэсэн надад урагшлах замыг нээж өгнө гэдгийг тань би мэднэ. Би Танд захирагдаж, дахин гомдоллохгүй.” Залбирлаа дуусгасны дараа би тайван, амар амгалан болсон ч Бурхан юу төлөвлөснийг, намайг яаж замчлахыг мэдэхгүй хэвээр байлаа. Маргааш өдөр нь засан хүмүүжүүлэх офицер шинэ хоригдол авчрав. Тэрээр миний байдлыг хармагцаа гуйлгах ч үгүйгээр намайг асарч сувилж эхэллээ. Үүнээс би Бурханы гайхалтай, итгэмжит байдлыг харсан юм. Бурхан намайг орхисонгүй—хүний бодлыг оруулаад тэнгэр, газар дээрх бүх зүйл Бурханы гарт байдаг. Бурханы зохион байгуулалт, зохицуулалт байгаагүй бол урьд нь огт уулзаж байгаагүй энэ эмэгтэй яагаад надад ингэтлээ сайн хандана гэж? Үүний дараа би Бурханы хайрыг улам их харлаа. Тэр эмэгтэйг цагдан хорих газраас суллагдсаны дараа Бурхан миний урьд өмнө нь огт уулзаж байгаагүй эмэгтэйчүүдийг нэг нэгээр нь өргөн, намайг асарч сувилуулсан бөгөөд тэд буухиа дамжуулах мэт миний асаргааг бие биедээ дамжуулж байв. Суллагдсаныхаа дараа миний данс руу мөнгө шилжүүлэх зарим нэг хоригдол ч байлаа. Энэ үеэр бие минь жаахан зовсон хэдий ч хүнийг гэх Бурханы хайрын чин сэтгэлийг би мэдэрч чадсан юм. Хүн ямар ч нөхцөл байдалд орлоо гэсэн Бурхан хэзээ ч орхидоггүй, харин түүний байнгын туслахаар ажилладаг. Хүн Бурханд итгэх итгэлээ алдаагүй байгаа цагт Бурханы үйл хэргийг харж чадах нь лавтай.

Би нэг жил гурван сарын турш саатуулагдсаны дараа ХКН-ын засгийн газраас “буруу номын байгууллагаар дамжуулан хууль сахиулах үйл ажиллагаанд саад хийхээр ажилласан” гэх хэргээр яллуулан, гурван жил зургаан сарын хорих ял сонслоо. Ял сонссоныхоо дараа би Мужийн Эмэгтэйчүүдийн Шорон руу ялаа эдлэхээр шилжсэн юм. Шоронд бидэнд бүр ч хүний үнэргүй ханддаг байв. Өдөр бүр бид хар ажил хийх ёстой болдог байсан бөгөөд өдөр тутмын ажлын ачааллын шаардлага маань ямар ч хүний дуусгаж болох үндэслэлтэй хэмжээнээс хол давуу байлаа. Ажлаа дуусгаж чадахгүй бол бидэнд бие махбодын шийтгэл амсуулдаг байв. Хөдөлмөрөөрөө олсон бараг бүх мөнгө маань оронгийн харгалзагчдын халаас руу ордог байсан юм. Бидэнд амьжиргааны зардал гэх нэрээр сар бүр цөөхөн хэдэн юань л өгдөг байлаа. Тэр шоронгийн ашигладаг албан үг нь хоригдлуудыг хөдөлмөрөөр дамжуулан засан хүмүүжүүлэх явдал байсан ч бодит байдал дээр бид зүгээр л мөнгөний машин, тэдний цалингүй зарц нар байсан юм. Яаж ч харсан, хоригдлуудын ялыг хөнгөлөх шоронгийн дүрэм журам маш хүнлэг санагдахаар байв—хоригдлууд тодорхой нөхцөлийг биелүүлснээр ялаа хөнгөлүүлэх эрхтэй болж болох байлаа. Гэвч үнэндээ энэ нь ердөө л өнгөлөн далдлалт, гадаад үзэмж төдий байсан билээ. Яг үнэн хэрэгтээ тэдний хүнлэг гэгдэх тогтолцоо нь цаасан дээрх хоосон үгээс цаашгүй байв: Харгалзагчдын биечлэн гаргадаг тушаал л шоронгийн жинхэнэ хууль байлаа. Шорон хангалттай “хүн хүчний” чадавхыг хангаж, шоронгийн харгалзагчдын орлогыг бууруулахгүйн тулд жил бүрийн нийт ял хөнгөлөлтийг чанга хянадаг байсан юм. “Ял хөнгөлөх жагсаалт” нь хөдөлмөрийн бүтээмж сайжруулахын тулд шоронгийн ашигладаг арга хэрэгсэл байлаа. Шорон дахь олон зуун хоригдол дундаас арав орчим нь л “ял хөнгөлөх жагсаалтад” ордог байсан тул хүмүүс тус жагсаалтад орохын тулд яс арьс болтлоо ажиллацгааж, бие биеийнхээ эсрэг хуйвалддаг байв. Гэвч анхнаасаа биеийн хүчний хөдөлмөр хийх шаардлагагүй байсан цагдаа танил талтай хүмүүс л эцэст нь жагсаалтад ордог байсан юм. Хоригдлууд энэ талаарх хорслоо сэтгэлдээ тээж явахаас өөр аргагүй байлаа. Зарим нь эсэргүүцэн амиа хорлосон ч, дараа нь шоронгийн зүгээс хохирогчдын ар гэрийнхнийг тайвшруулах түүхийг дураараа зохиодог байсан тул тэдний үхэл бүгд хий дэмий болдог байлаа. Шоронд харгалзагчид бидэнд хэзээ ч хүний ёсоор хандаж байсангүй. Тэдэнтэй ярихыг хүсвэл бид газарт явган сууж, тэдэн рүү өлийж харах ёстой байсан бөгөөд тэдний сэтгэлд ямарваа зүйл нийцэхгүй бол биднийг загнаж, бузар хараал зүхлээр доромжилдог байлаа. Өндөр дээд албан тушаалтнууд шалгалт хийхээр ирвэл “Манай хоол амттай, харгалзагчид үргэлж бидэнд санаа тавьдаг, бид өдөрт хэзээ ч наймаас дээш цаг ажилладаггүй, бас бидэнд үргэлж хөгжөөн цэнгээнт зүйл бэлдэж өгдөг…” гэх мэтээр шоронгийн тухай сайхан зүйл хэлэх ёстой гэж биднийг урьдчилан сүрдүүлдэг байсан тул бид тэднийг даган дүр эсгэх ёстой болдог байв. Иймэрхүү цаг үед би маш их уурлан хамаг бие минь салганадаг байв. Энэ чөтгөрүүд айхтар хоёр нүүртнүүд байсан юм: Тэд хүн идэгч муу ёрын сүнснээс цаашгүй гэдэг нь тодорхой байсан ч хамгийн сайхан сэтгэлтэй, энэрэнгүй хүмүүс болж дүр эсгэхээр зүтгэцгээдэг байв. Ямар олиггүй, жигшүүртэй, ичгүүргүй гээч! Урт удаан гурван жил хагасын дараа миний ял эцэст нь дуусгавар болж, гэртээ харих үед маш туниагүй, эцэж туйлдан, бараг танигдахын аргагүй яс арьс болсон байгааг минь хараад гэр бүлийнхэн маань энэлэн шаналангаа нууж чадалгүй, их ч уйлцгаасан юм. Гэвч зүрх сэтгэл маань Бурханд талархах сэтгэлээр дүүрэн байлаа. Намайг амьд мэнд хэвээр байгаа явдалд, мөн газар дээрх тамаас бүрэн бүтэн гаргахын тулд намайг хамгаалсан явдалд нь бид Бурханд талархсан билээ.

Саатуулагдаж байх үед минь хорон муу цагдаа нар хоёр ч удаа ирж, гэр орныг минь улайран онгичиж, нэгжсэн гэдгийг би гэртээ харьсныхаа дараа л олж мэдсэн юм. Бурханд итгэгч аав ээж хоёр минь гэрээсээ зугтаж, засгийн газарт баригдахаас зайлсхийхийн тулд хоёр жил шахууг дүрвэж өнгөрөөжээ. Эцэст нь тэднийг гэртээ эргэн ирэх үед хашааны шарилж байшин шиг өндөрт саглайн, дээврийн нэг хэсэг нурж унан, гэр орон маань тэр чигтээ аймшигтай ундуй сундуй болсон байж. Цагдаа нар бас тосгоноор явж, бидний талаар худал үг тараасан байв: Намайг хүнээс ойролцоогоор нэг саяас зуун сая хүртэлх юань (150,000 – 15,000,000 ам.доллар) залилсан, эцэг эхийг маань дүүг их сургуульд явуулахын тулд хүнээс хэдэн зуун мянган юань залилсан гэж тэд ярьсан байлаа. Энэхүү бүлэг чөтгөрүүд бол салбартаа тэргүүлэх мэргэжлийн дипломтой худалчид байсан юм! Үнэндээ эцэг эх маань гэрээсээ дүрвэсэн учраас дүү маань их сургуулийнхаа төлбөрийг тэтгэлгийн мөнгө болон зээлээр төлж, сургуулиа төгсөхөөс өөр аргагүй болсон билээ. Түүнчлэн дүү маань ажлаар гэрээс хол явах үедээ эхлээд гэр бүлийнхээ тарьсан тарианы ургацаас зарж, долоогоно жимс түүж зараад замын зардлаа бага багаар цуглуулах ёстой болсон байв. Гэтэл тэр диаволууд мөс чанаргүйгээр аашилж, гэр бүлийг минь худал хэрэгт гүтгэсэн нь өнөөг хүртэл цуу яриа болон ам дамжсаар байгаа юм. Одоо ч тосгоныхон маань намайг улс төрийн гэмт хэрэгтэн, залилан мэхлэгч хэмээн үл тоомсорлосоор байдаг билээ. Нүд цавчилгүйгээр хүний амь хөнөөдөг энэхүү бүлэг чөтгөрүүд, хүний амийг юман чинээ тоодоггүй энэ диаволлог засгийн газар, худал хэрэгт гүтгэн, олон нийтийн үзэл бодлыг гуйвуулдаг Сатаны энэ гар хөлүүдийг би бүгдийг нь жигшдэг! Хэдийгээр диавол биднийг худал хэрэгт гүтгэн, гүжирдэж, хяхаж хавчдаг ч, эндээс би гагцхүү ХКН-ын засгийн газрын Бурханыг эсэргүүцэгч, гажууд, Тэнгэрт тэрслэгч ёрын муу уг чанар, ой гутам жинхэнэ нүүр царайг улам тодорхой олж харах боломжтой болсон юм. Түүнчлэн үүгээр Бурханы хайр, авралыг туулах боломж надад олдсон билээ. Диавол биднийг хяхаж хавчих тусмаа Төгс Хүчит Бурханыг эцсээ хүртэл дагах шийдвэрийг минь улам батжуулдаг. Хэрэв би тэр чөтгөрүүдийн гарт харгис хавчлагад өртөөгүй бол сүнс минь хэзээ сэрж, Сатаныг хэзээ үнэхээр жигшдэг болж, бүрмөсөн орхих байсныг хэн мэдлээ. Би Бурханыг дагаж өнгөрүүлсэн он жилүүдээ эргээд санахад ХКН-ын засгийн газрын чөтгөрлөг уг чанар болон мөн чанарыг онолын түвшинд илчилдэг Бурханы үгийг л хүлээн зөвшөөрсөн болохоос тэдгээрийг хэзээ ч үнэхээр ойлгоогүй байсан юм. Бага балчраас минь “эх оронч боловсролын” ягшмал зарчмыг сургасан нь намайг тодорхой нэг байдлаар бодоход сургаж, системтэйгээр мэхэлсэн учраас би Бурханы үгийг бүр хэтрүүлэг гэж ч боддог байсан бөгөөд улс орноо шүтэх шүтлэгээ орхиж зүрхлэхгүй, Коммунист Намын үргэлж зөв байдаг, цэрэг арми манай эх орныг хамгаалдаг, цагдаа нар нийгэм дэх ёрын муу этгээдүүдийг шийтгэж, устган, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалдаг гэж боддог байлаа. Тэр чөтгөрүүдийн гарт хавчлага туулснаар л би ХКН-ын үнэн төрхийг олж харсан юм; тэд туйлын зальхай, хоёр нүүртэй бөгөөд Хятадын ард түмэн болон дэлхий дахиныг олон жилийн турш худал хуурмагаараа мэхэлж иржээ. Тэгээд “итгэл бишрэлийн эрх чөлөө, ардчилсан хууль ёсны эрхийг” баримталдаг дүр эсгэдэг ч бодит байдал дээр шашин шүтлэгийг улайран хяхаж хавчдаг. Тэд өөрсдийн дарангуйлал, албадан хяналт, харгислалыг л үнэхээр баримталдаг. Хятадад жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүс асар их болгоомжтой байх ёстой бөгөөд өчүүхэн төдий л сэрэмж алдвал шоронд орох магадлалтай. Иймээс бид цагдаа нарт баригдаж, баривчлуулахгүй гэсэндээ хамаг цагаа нуугдаж, зугтаж өнгөрөөх ёстой болдог бөгөөд нэг газраа хэзээ ч удаан байж чаддаггүй. Зүгээр л гэр орондоо магтан дуу сонслоо ч дууг нь бага байлгах ёстой. Цагдаа нар тандалт хийж, яриаг маань чагнаж байх вий, хэзээ хэзээгүй хаалга хэмх цохин орж ирэх вий гэж айсандаа бид Бурханы үгийг гэр бүлийн гишүүдтэйгээ нөхөрлөх үедээ нам дуугаар ярьж, Бурханы үгийг унших үедээ эхлээд хаалгаа цоожилдогтой л адил. Түүнчлэн Хятадын шоронд, Бурханд итгэдэг байх тусмаа хүн хяхалт хавчлагад өртөж, дээрэлхүүлж, жигшигдэх магадлал өндөртэй байдаг. Гэтэл дээрэмчин, алуурчин, хулгайч, шамшигдуулагчид цагдаа нартай ихэвчлэн сайн харилцаатай байдаг бөгөөд тэдний гар хөл, толгойлогч хоригдол болж ажилладаг. Хятад бол ёрын мууг хүндэлж, өөгшүүлэнгээ шударга ёсыг дайрч давшилж, дарладаг улс гэдгийг эдгээр баримт аль эрт ил болгожээ. Хүн ёрын муу байх тусмаа ХКН-аас магтаал хүртэх магадлалтай байдаг, харин ёс суртахуун сайтай, зөв замаар алхдаг байх тусам нь ХКН хүнийг улам бүр дарлаж, хяхаж хавчина. Бурхан ажлаа хийж, намайг аврахаар ирэх үед Бурханыг дагаж, зөв замаар алхахад минь Сатан баярлаагүй нь лавтай, иймээс тэр надад саад хийж, хяхаж хавчихын тулд байж болох бүх аргыг хэрэглэжээ. Харгис хавчлагын явцад махан бие минь хүнд бэртсэн хэдий ч би Сатаны үр хүүхэд бөгөөд түүний олон хор судсаар минь урсаж, түүний ов мэх, тамлалд аль эртнээс өртсөн учраас ийм зовлон туулах учиртай байсан гэдгээ ойлгож байна. Би Сатаны мөн чанар, зальхай явуулгыг ялган таних чадваргүй байсан учраас л намайг хяхаж хавчихыг Бурхан зөвшөөрсөн бөгөөд ийнхүү би “аврагчаа” гэж үргэлж бодож явсан Хятадын энэ засгийн газар үнэндээ яг юу болохыг зовлонгоороо дамжуулан ойлгох боломжтой болсон юм. Эндээс “агуу байдал, алдар суу, шулуун шударга зан” гэх үгийн дорд, жигшүүрт, завхарсан дотоод түүхийг харах боломж олдсон билээ. Үүний зэрэгцээ Бурханы авралын нигүүлслийн цар хүрээг ухаарах боломж нээгдэж, улмаар би үнэнийг тууштай эрэлхийлж, Сатаныг бүрмөсөн хөсөр хаяж, зүрх сэтгэлээ Бурхан руу эргүүлэх урам зоригтой болсон юм.

Амьдралын минь хамгийн хүнд хэцүү, тарчлаант тэр үед сул дорой, өвдөн шаналж байх үед минь ч Бурханы хайр үргэлж цуг байсан юм. Намайг сул дорой болох үед Бурханы үг гэгээрүүлж, итгэл, хүч өгсөн бөгөөд харанхуй байдал, үхлийн хязгаарлалтаас ангижрах боломж олгосон. Сатан зальхай явуулгаа сэдэх үед Бурханы цагаа олсон анхааруулга намайг будилаанаас сэрээж, Сатаны явуулга, төлөвлөгөөг нэвт харах боломж олгосноор би Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадсан юм. Намайг тэр чөтгөрүүд үхэхийг хүстэл минь харгисаар тамлаж байх үед Бурханы гайхамшигт зохион байгуулалт л надад гарах гарц нээж, намайг үхлийн ирмэгт байгаа мэт харагдуулан, улмаар чөтгөрүүдийг миний эсрэг хүчирхийллээ зогсооход хүргэжээ. Намайг зовж, арга мухардан, өөрийгөө асарч сувилах чадваргүй болох үед Бурхан ар араас нь хоригдлуудыг өргөж, зургаан сарын турш өдөр тутмын минь хэрэгцээг хангуулсан нь намайг асарч сувилах буухиаг нэг нэгдээ дамжуулах мэт байсан бөгөөд үүний дараа гарын зарим мэдрэл сэргэж, хөнгөн ажил хийх чадвартай болсон юм. Энэхүү онцгой туршлага надад Бурханы хайр, сайхан сэтгэлийг гүнээ мэдрүүлж, Бурханд дайсагнагч Сатаны мөн чанарыг тодорхой харах боломж олгосон билээ. Эдгээр туршлагаар Бурхан надад амийн хамгийн эрхэм эд баялгийг хайрлаж, улмаар Сатаныг хаяж, Бурханыг эцсээ хүртэл дагана гэж амиараа тангараглах шийдвэрийг минь батжуулсан юм. Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдэгчлэн: “Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас). Одоо би чуулганд эргэн ирж, үүргээ гүйцэтгэгсдийн эгнээнд дахин нэгдлээ. Би Бурханы хаанчлалын сайн мэдээг номлож, түгээх замаар үүргээ биелүүлж байгаа бөгөөд Сатаны тамлалаас улам олон хүн ангижирч, Бурханы мөнх авралыг хүртээсэй л гэж хүсдэг юм.

Өмнөх: Мангасуудын харанхуй үүрэнд сүүмэлзэх амийн гэрэл

Дараах: Саад бэрхшээл дунд Бурханы гэрэл намайг замчилдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Үхлийн савраас мултарсан нь

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, цаг үргэлжид хүмүүсийн дунд амьдардаг. Тэр хүний амьдралын...

Офицерын гэмшил

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн, “Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл Өөрийнхөө ажлаар Бурханы хийсэн бүхэн бол хүнийг огтхон ч үзэн...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх