Христийг дагахаа би тангараглаж байна

Хятадын засгийн газрын чөтгөрүүд эрх барьдаг эх газрын Хятад бол

үнэхээр л айдас хургасан, харанхуй газар.

Бурханы илрэлт ба ажлыг номлон, гэрчилдэг намайг засгийн газраас мөшгөн хөөдөг.

Цагдаагийн дуут дохио байнга хангинан, баривчлагдаж, хоригдох аюул байнга нүүрлэдэг.

Хятад бол Сатан эрх барьдаг чөтгөрүүдийн орон; Христэд итгэгчдэд байх газар энд олдохгүй.

Хэзээ би хэвийн байдлаар цуглаж, үүргээ биелүүлж чадах юм бэ?

Хэзээ баригдахгүйн тулд цагдаагаас нуугдах шаардлагагүй болох юм бэ?

Хэзээ би Бурханы үгийг тайван уншиж, тэнүүлч шиг амьдрахаа болих юм бэ?

“Шашны эрх чөлөө, амьд явах эрх” гэж юу юм бэ? Диаволуудын хааны овжин утгагүй үгээс цаашгүй.

Энэ уудам хорвоо дээр Христэд итгэгч хятадуудын туулдаг хавчлагын тухай хэн мэдэх билээ?

Бурханы илрэлт, ажилтай учирсан минь зол завшаантай ч,

би агуу улаан лууд мөшгөгдөн, дарлагдаж,

гэр орноо орхин, хайртай хүмүүсээ үгүйлэхээс аргагүйд хүрдэг.

Хятадын засгийн газрын чөтгөрүүдийн хүн чанаргүйг би жигшдэг.

Хавчлага, бэрхшээл, шалгалтад өртөн, энэ чөтгөрүүдийн үзэшгүй муухай төрхийг хардаг.

Тэнгэрлэг зам бол эрээн бараантай хэцүү зам хэдий ч Бурхан хамт байгаа болохоор сэтгэл минь амгалан.

Гай зовлон дунд би Бурханы хайрыг амсдаг; Түүний нигүүлслийг бодохоор сэтгэл минь баясдаг.

Бурхан намайг нууцхан халамжилж, хамгаалсны л ачаар

барын савраас би удаа дараа мултарч чадсан билээ.

Он удаан жилийн аюул, гай зовлон дунд Бурханы үг итгэлийг минь батжууллаа.

Бурхан бүхнийг чадагч, бүгдийг захирдаг гэдгийг хараад Түүнийг дагахаар улам сэтгэл шулуудлаа.

Хятадын засгийн газарт хавчигдаад би хангалттай их зовсон;

биеийн хэмжээ маань тун өчүүхнийг энэ харуулдаг.

Шалгалт, цэвэршүүлэлт дунд махан бие минь сул дорой;

Би хэт их сөрөг байдал илчилж, хэтэрхий их гомдоллодог.

Гэвч Бурханы үг намайг цаг тухайд нь гэгээрүүлж, гэрэлтүүлдэг,

надад хүч чадал хайрлаж, бат зогсох боломж өгдөг.

Бэрхшээл дунд би Бурханы хайр, хамгаалалтыг амсан, агуу улаан лууг бүр ч их жигшдэг.

Шалгалт туулснаар олон үнэнийг ойлгох боломж олддог;

завхарсан зан чанар маань цэвэрлэгдэн, Христийг дагахын тулд би бүхнээ орхидог.

Бурхантай би нүүр тулан учирлаа.

Тэнгэрлэг зам хүнд хэцүү, бартаатай ч гэлээ,

Христ бол үнэн гэдгийг би хүлээн зөвшөөрдөг, шоронд зовохоос өөр аргагүй болсон ч

эцсээ хүртэл Христийг дагахаа би тангараглаж байна.

Өмнөх: Христэд итгэгчдийн чин сэтгэлийн үг

Дараах: Үе үеийн ариун хүмүүс дахин төрлөө

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?
Холбоо барих
Messenger дээр бидэнтэй холбоо барих

Холбогдох контент

Чуулганы амьдрал үнэхээр сайхан

Бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан минь ээ, бид дуу хоолойгоо өргөн Таныг магтана. Бурханы сонгосон хүмүүс тансаг найранд орохоор дээш...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх