Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Шүүлт Бурханы гэрээс эхэлдэг

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

БОДИТОЙ БУРХАН БОЛ БУРХАН ӨӨРӨӨ ГЭДГИЙГ ЧИ МЭДЭХ ЁСТОЙ

Бодитой Бурханы талаар чи юу мэдэх хэрэгтэй вэ? Бодитой Бурханыг Сүнс, Хүн болон Үг бүрдүүлдэг бөгөөд энэ бол бодитой Бурханы Өөрийн жинхэнэ утга учир юм. Хэрэв чи Түүний зуршил, зан төлөвийг буюу Хүнийг л мэддэг бөгөөд Сүнсний ажлын талаар болон Сүнс махбодод юу хийдгийг мэддэггүй бол, мөн хэрвээ чи бодитой Бурхан дахь Бурханы Сүнсний ажлыг мэдэлгүй Сүнс, Үг хоёрт л анхаарал хандуулж, зөвхөн Сүнсний өмнө залбирдаг бол бодитой Бурханыг мэддэггүй гэдгийг чинь энэ нь баталдаг. Бодитой Бурханы талаарх мэдлэг нь, Түүний үгийг мэдэж, туулах, Ариун Сүнсний ажлын дүрэм журам, зарчмуудыг болон Бурханы Сүнс махбодод хэрхэн ажилладгийг ойлгохоос бүрддэг. Иймд, махбод дахь Бурханы үйлдэл бүрийг Сүнс удирддаг бөгөөд Түүний хэлсэн үг бол Сүнсний шууд илэрхийлэл юм гэдгийг мэдэх явдал ч бас үүнд багтдаг. Тиймээс, хэрвээ чи бодитой Бурханыг мэдэхийг хүсвэл Бурхан хүн чанар болон бурханлаг чанараар хэрхэн ажилладгийг голлон мэдэх хэрэгтэй; энэ нь бүх хүний холбогддог Сүнсний илэрхийлэлтэй хамаатай юм.

Сүнсний илэрхийлэлд юу хамаардаг вэ? Бодитой Бурхан заримдаа хүн чанараар, заримдаа бурханлаг чанараар ажилладаг боловч ерөнхийдөө аль ч тохиолдолд Сүнс захирч байдаг. Хүмүүсийн дотор ямар сүнс байна, гадаад илэрхийлэл нь тийм байдаг. Сүнс хэвийн ажилладаг боловч Сүнсээр удирдуулахад хоёр хэсэг бий: Нэг хэсэг нь Түүний хүн чанар дахь ажил, нөгөөх нь бурханлаг чанараар дамжсан ажил юм. Үүнийг чи тодорхой мэдэх ёстой. Сүнсний ажил нөхцөл байдлаасаа хамааран янз бүр байдаг: Түүний хүн чанарын ажил шаардлагатай үед Сүнс энэхүү хүн чанарын ажлыг чиглүүлдэг, харин бурханлаг ажил нь шаардлагатай үед үүнийг хэрэгжүүлэхээр бурханлаг чанар нь шууд гарч ирдэг. Бурхан махбодод ажиллаж, махбодод илэрдэг учраас хүн чанар, бурханлаг чанарын аль алинд ажилладаг. Түүний хүн чанар дахь ажил Сүнсээр удирдуулдаг ба хүмүүсийн махан биеийн хэрэгцээг хангах, Түүнтэй харилцах харилцааг хөнгөвчлөх, тэдэнд Бурханы бодит байдал болон хэвийн байдлыг харах боломж олгох, түүнчлэн Бурханы Сүнс махбодод ирээд, хүмүүсийн дунд, хүмүүстэй хамт амьдарч, хүнтэй харилцаж байгаа гэдгийг харах боломж олгохын тулд байдаг. Түүний бурханлаг чанар дахь ажил нь хүмүүсийн амийг хангаж, тэднийг бүх зүйл дээр эерэг талаас нь замчилж, хүмүүсийн зан чанарыг өөрчилж, махбод дахь Ариун Сүнсний илрэлтийг үнэхээр харах боломжийг тэдэнд олгохын тулд байдаг. Үндсэндээ, хүний амийн өсөлт нь бурханлаг чанар дахь Бурханы ажил ба үгээр дамжин шууд биелдэг. Бурханы бурханлаг чанар дахь ажлыг хүлээн зөвшөөрч байж л хүмүүсийн зан чанар өөрчлөгдөх ба тэр үед л тэдний сүнс цадна; үүн дээр хүн чанар дахь ажил буюу Бурханы хүн чанар дахь хариулга, дэмжлэг, хангалтыг нэмсэн тохиолдолд л хүмүүс Бурханы хүслийг хангаж чадна. Хүмүүс тушаалыг мөрдөх гэж байгаа бол наад зах нь махбодод илэрдэг бодитой Бурханыг будилалгүй мэдэх ёстой. Өөрөөр хэлбэл, тушаалыг дагаж мөрдөх зарчмыг хүмүүс ухаарах хэрэгтэй. Тушаалыг дагана гэдэг нь тэдгээрийг дур зоргоороо, хааш яаш дагаж байгаа хэрэг биш, харин үндэс суурьтай, зорилготой, зарчимтайгаар дагаж мөрдөхийн нэр юм. Эхлээд биелүүлэх зүйл бол өөрийн үзэгдлийг тодорхой байлгахад оршино. Өнөөдөр яригдаж буй бодитой Бурхан Өөрөө хүн чанар болон бурханлаг чанарын аль алинд ажилладаг. Бодитой Бурханы илрэлтээр дамжуулан хэвийн хүн чанарын ажил, амьдрал болон бүрэн дүүрэн бурханлаг ажил нь хийгддэг. Түүний хүн чанар, бурханлаг чанар хоёр нэг болж, аль алиных нь ажил[а] үгээр дамжин хэрэгждэг; хүн чанараар ч бай, бурханлаг чанараар ч бай, Тэр үг хэлдэг. Бурхан хүн чанараар ажиллахдаа хүмүүсийг ойлгож, харилцаг гэж хүний хэлээр ярьдаг. Түүний үг илэн далангүй, ойлгоход хялбар, бүх хүнд хүрэхүйц байдаг; хүмүүс өндөр мэдлэгтэй ч бай, боловсрол муутай ч бай, Бурханы үгийг бүгд хүлээн авч чаддаг. Бурханы бурханлаг чанар дахь ажил ч мөн үгээр дамжин хийгддэг боловч энэ нь хангалтаар дүүрэн, амиар дүүрэн байдаг бөгөөд хүний санаагаар сэвтээгүй, хүний шилэлт сонголтыг агуулдаггүй, хүн чанарын хязгаарт захирагддаггүй, ямар ч хэвийн хүн чанарын хязгаараас гадна оршдог; энэ нь мөн л махбодоор хийгддэг боловч Сүнсний шууд илэрхийлэл юм. Хэрвээ хүмүүс Бурханы хүн чанар дахь ажлыг л хүлээн зөвшөөрвөл өөрсдийгөө тодорхой хүрээнд хорих ба өчүүхэн төдий өөрчлөлт гаргахад нь урт удаан хугацааны харьцалт, засалт, сахилгажуулалт шаардагдах болно. Ариун Сүнс дэргэд байж ажиллаагүй бол, тэд үргэлж л бахь байдалдаа эргэн орох байсан; бурханлаг чанар дахь ажлаар л дамжуулан эдгээр эмгэг, дутагдлыг залруулж болох ба тэр үед л хүмүүс бүрэн төгс болгуулдаг. Байнгын харьцалт, засалтын оронд шаардлагатай зүйл бол бүх дутагдлыг залруулахад үг ашиглах, хүмүүсийн бүх байр байдлыг илчлэхэд үг ашиглах, тэдний амьдрал, үг яриа, үйлдэл бүрийг чиглүүлж, санаа зорилго, сэдлийг нь илчлэхэд үг ашиглах эерэг хангалт юм; энэ нь бодитой Бурханы бодит ажил юм. Тиймээс та нар бодитой Бурханд хандах хандлагаараа Түүнийг таньж, хүлээн зөвшөөрөн, хүн чанарынх нь өмнө захирагдах ёстой, цаашлаад чи бурханлаг ажил болон үгийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой. Бурханы махбод дахь илрэлт гэдэг нь Бурханы Сүнсний бүх үг ажлыг Түүний хэвийн хүн чанараар дамжуулан Бурханы махбод болсон бие хийдэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Бурханы Сүнс хүн чанар дахь ажлаа чиглүүлж, бурханлаг чанарын ажлыг махбодоор гүйцэтгэдэг бөгөөд бие махбодтой болсон Бурханаас чи хүн чанар дахь Бурханы ажил болон бүрэн дүүрэн бурханлаг ажлын аль алийг харж чадна; энэ нь бодитой Бурхан махбодоор илрэхийн жинхэнэ ач холбогдол билээ. Хэрвээ чи үүнийг тодорхой харж чадвал, Бурханы бүх ялгаатай хэсгийг холбож чадах бөгөөд бурханлаг чанар дахь ажлыг нь хэтэрхий чухалчилж, хүн чанар дахь ажлыг нь тийм ч их анхааралтай авч үзэхгүй байхаа больж, хэт туйлширдаггүй, мөн ямар ч тойруу замаар явдаггүй болох болно. Ерөнхийдөө, бодитой Бурханы утга учир гэвэл Сүнсээр удирдуулсан Түүний хүн чанар болон бурханлаг чанарын ажил нь Түүний махбодоор илэрхийлэгдэж, ингэснээр хүмүүс Түүнийг тод томруун, амьд, үнэн бодитой болохыг харж чаддаг.

Хүн чанар дахь Бурханы Сүнсний ажил нь шилжилтийн үеүдтэй. Тэр хүн чанараа төгс болгосноор Түүний хүн чанар Сүнсний удирдамжийг хүлээн авах боломжтой болсон, үүний дараа Түүний хүн чанар чуулгануудыг хангаж, хариулах чадвартай болсон. Энэ бол Бурханы хэвийн ажлын нэг илэрхийлэл юм. Тиймээс хэрвээ чи Бурханы хүн чанар дахь ажлын зарчмыг тодорхой ойлгосон бол, Бурханы хүн чанар дахь ажлын талаар үзэлтэй болох нь юу л бол. Бусад нь ямар ч бай, Бурханы Сүнс буруутна гэж үгүй. Түүний зөв, Тэр алдана гэж үгүй; ямар ч зүйлийг Тэр буруу хийхгүй. Бурханлаг ажил бол хүн чанарын хөндлөнгийн оролцоогүй Бурханы хүслийн шууд илэрхийлэл юм. Энэ нь төгс болгуулалгүй Сүнснээс шууд ирдэг. Гэсэн атлаа Тэр хэвийн хүн чанараасаа үүдэн бурханлаг чанараар ажиллаж чаддаг; энэ нь ер бусын зүйл огтхон ч биш бөгөөд хэвийн хүнээр хийгдэж байгаа мэт харагддаг; үндсэндээ Бурхан махбодоор дамжуулан үгээ илэрхийлж, махбод ашиглан Бурханы Сүнсний ажлыг гүйцээхийн тулд тэнгэрээс газар луу ирсэн.

Өнөөдөр, бодитой Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэтэрхий нэг талыг барьсан хэвээр бөгөөд бие махбод болсон Бурханы ач холбогдлын талаарх ойлголт нь хэтэрхий өчүүхэн байсаар байна. Бурханы махбодын тухайд гэвэл Түүний ажил болон үгээр дамжуулан хүмүүс, Бурханы Сүнс маш ихийг агуулдаг, тун баялаг гэдгийг хардаг. Гэвч үүнээс үл хамааран Бурхан махбодод яаж хийдэг, ямар зарчмаар ажилладаг, Бурхан хүн чанараар яаж хийдэг, бурханлаг чанараар яаж хийдэг гэх мэт Бурханы гэрчлэл эцсийн дүндээ Бурханы Сүнснээс ирдэг. Хүмүүс энэ талаар мэдлэгтэй байх ёстой. Өнөөдөр чи энэ хүнийг бишрэн шүтэж байж болох ч, үнэндээ Сүнсийг шүтэж байгаа юм. Махбодоор дамжуулан Сүнсний мөн чанарыг мэдэх, махбод дахь Сүнсний бурханлаг ажил болон хүн чанарын ажлыг мэдэх, махбод дахь Сүнсний бүх үг, айлдварыг хүлээн зөвшөөрөх, Бурханы Сүнс махбодыг хэрхэн удирдаж, махбодоор хүч чадлаа харуулдгийг ойлгох зэрэг нь бие махбод болсон Бурханы талаар хүмүүсийн олж авах ёстой наад захын мэдлэг билээ. Өөрөөр хэлбэл, хүн махбодоор дамжуулан тэнгэр дэх Сүнсийг мэдэж авдаг; хүмүүсийн дундах бодитой Бурханы Өөрийн илрэлт хүмүүсийн үзэл дэх тодорхойгүй Бурханыг өөрийг нь арилгасан; бодитой Бурханыг Өөрийг нь шүтэн мөргөх явдал хүмүүсийн Бурханд хандах дуулгавартай байдлыг нэмэгдүүлсэн; мөн Бурханы Сүнсний махбод дахь бурханлаг ажил болон хүн чанарын ажлаар дамжуулан хүн илчлэл, хариулгыг хүлээн авч, амь зан чанарт нь өөрчлөлт гардаг. Сүнс махбодод ирсний жинхэнэ утга учир үүнд л оршдог бөгөөд үндсэндээ ингэснээр хүмүүс Бурхантай холбогдож, Бурханд итгэж найдан, Бурханы талаарх мэдлэгийг олж авч болох юм.

Ер нь хүмүүс бодитой Бурханы талаар ямар хандлагатай байх ёстой вэ? Бие махбод болсон Бурханы талаар, Үг нь махбодоор илэрсэн талаар, Бурхан махбодоор илэрсэн талаар болон бодитой Бурханы үйл хэргийн талаар чи хэрхэн мэдэх вэ? Мөн өнөөдөр үндсэндээ юуны тухай яригдаж байна вэ? Бие махбод болсон Бурхан, Үг нь махбодод ирэх, Бурхан махбодод илрэх—та нар эдгээр асуудлыг алхам алхмаар тодорхой ойлгох ёстой. Та нар биеийн хэмжээндээ болон эрин үед үндэслэн эдгээр асуудлыг аажмаар ойлгож авах ёстой; амийн туршлагынхаа явцад та нар эдгээр асуудлыг аажмаар ойлгож, тодорхой мэдлэгтэй болох ёстой. Хүмүүс Бурханы үгийг туулах үйл явц нь Бурханы үг махбодоор илрэхийг мэдэж авахтай ижил үйл явц юм. Хүмүүс Бурханы үгийг хэдий чинээ их туулна, Бурханы Сүнсийг төдий чинээ их мэдэх болно; Бурханы үгийг туулснаар хүмүүс Сүнсний ажлын зарчмыг ухаарч, бодитой Бурханыг Өөрийг нь мэдэж авдаг. Үнэндээ Бурхан хүмүүсийг төгс болгож, олж авах үедээ бодитой Бурханы үйл хэргийг тэдэнд мэдэгдэж байдаг; Тэрээр хүмүүст бие махбод болсон Бурханы бодит ач холбогдлыг харуулж, Бурханы Сүнс хүний өмнө үнэхээр илэрсэн гэдгийг үзүүлэхийн тулд бодитой Бурханы ажлыг ашиглаж байна. Хүмүүс Бурханаар авхуулж, Бурханаар төгс болгуулах нь бодитой Бурханы илэрхийлэл тэднийг байлдан дагуулж, бодитой Бурханы үг тэднийг өөрчилж, Өөрийн амийг тэдэн дотор өгч, Тэр юу болохоор (Тэр хүн чанарын хувьд юу болох, бурханлаг чанарын хувьд юу болохын аль нь ч бай) тэднийг дүүргэж, Түүний үгийн мөн чанараар тэднийг дүүргэж, Түүний үгийг амьдран харуулахад хүмүүсийг хүргэдэх явдал юм. Бурхан хүмүүсийг олж авахдаа голчлон бодитой Бурханы үг, айлдварыг ашиглах замаар хүмүүсийн дутагдалтай харьцаж, тэрслүү зан чанарыг нь шүүж, илчилдэг ба хэрэгтэй зүйлээ олж авахад хүмүүсийг хүргэж, Бурхан хүмүүсийн дунд ирсэн гэдгийг тэдэнд харуулдаг. Хамгийн чухал нь, бодитой Бурханы хийдэг ажил хүн бүрийг Сатаны нөлөөнөөс аварч, бохир заваан газраас холдуулж, ялзарсан зан чанарыг нь арилгаж байна. Бодитой Бурханаар авхуулахын хамгийн гүн гүнзгий ач холбогдол нь бодитой Бурханыг үлгэр жишээ, үлгэр дуурайллаа болгон, хэвийн хүн чанарыг амьдран харуулж, бодитой Бурханы үг, шаардлагын дагуу өчүүхэн ч гажилт, хазайлтгүйгээр хэрэгжүүлж, Түүний хэлсэн бүх байдлаар нь хэрэгжүүлж, шаардсан болгоныг нь биелүүлэх чадвартай байх явдал юм. Энэ маягаар Бурхан чамайг олж авах болно. Бурхан чамайг олж авах үед чи зөвхөн Ариун Сүнсний ажлыг эзэмшихгүй; хамгийн чухал нь чи бодитой Бурханы шаардлагыг амьдран харуулах чадвартай байх юм. Ариун Сүнсний ажилтай байлаа гээд чамд амь байна гэсэн үг биш. Гол зүйл нь бодитой Бурханы шаардлагын дагуу үйлдэж чадах уу, үгүй юү гэдэг бөгөөд энэ нь Бурхан чамайг олж авч чадах эсэхтэй холбоотой. Эдгээр зүйл нь махбод дахь бодитой Бурханы ажлын хамгийн том утга учир юм. Өөрөөр хэлбэл, Бурхан үнэхээр, бодитоор махбодод илэрч, хүмүүст тод томруун, амьд харагдаж, Сүнсний ажлыг махбодод бодитоор хийж, махбодод хүмүүст үлгэр дуурайл болсноороо бүлэг хүмүүсийг олж авдаг. Бурхан махбодод ирдэг нь үндсэндээ хүмүүст Бурханы жинхэнэ үйл хэргийг харуулах, хэлбэр дүрсгүй Сүнсийг махбодод биежүүлэх, Түүнийг харах, Түүнд хүрэх боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Энэ маягаар, Түүгээр бүрэн төгс болгуулсан хүмүүс Түүнийг амьдран харуулж, Түүгээр авхуулж, Түүний зүрх сэтгэлийн араас явах болно. Хэрвээ Бурхан зөвхөн тэнгэрт ярьж, газар дээр бодитоор ирээгүй бол хүмүүс Бурханыг одоо ч мэдэж чадахгүй, хоосон онол ашиглан Бурханы үйл хэргийг номлож л чадахаас биш, Бурханы үгийг бодит байдал болгон авч чадахгүй. Бурхан үндсэндээ, олж авсан хүмүүстээ үлгэр жишээ, загвар болохын тулд л газар дээр ирсэн; ийм маягаар л хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Бурханд хүрч, Түүнийг харж чадах ба тэр үед л Бурхан тэднийг үнэхээр олж авах болно.

Тайлбар:

a. Эх бичвэрт “аль аль нь” гэж байдаг.

Өмнөх:МЯНГАН ЖИЛИЙН ХААНЧЛАЛ ИРЧИХСЭН

Дараах:БУРХАНЫ ӨНӨӨДРИЙН АЖЛЫГ МЭДЭХ НЬ