Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд (Бурханд гэрчлэл хийх тухай хорин үнэн)

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

9. Хүн шударга хүн болох оролтыг хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Чи шударга байх ёстой ба өөрийн зүрх сэтгэл дэх заль мэхнээсээ салахын тулд залбирах ёстой. Хэрэгтэй үедээ өөрийгөө ариусгахын тулд чи залбирлыг ашиглаж, Ариун Сүнсээр хөдөлгөгдөхийн тулд үүнийг ашигла, чиний зан чанар аажмаар өөрчлөгдөнө.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлын дадлын талаар”-аас

Бурханы хүмүүсээс шаарддаг хамгийн доод стандарт нь тэд зүрх сэтгэлээ Түүнд нээх чадвартай байх явдал юм. Хэрвээ хүн өөрийн үнэн зүрх сэтгэлийг Бурханд өгч, үнэхээр зүрх сэтгэл дотор нь байгаа зүйлийг Бурханд хэлбэл, Бурхан тухайн хүн дээр ажиллахад бэлэн байдаг; Бурхан хүний гажуудсан зүрх сэтгэлийг хүсдэггүй харин түүний цэвэр ариун, шударга зүрх сэтгэлийг хүсдэг. Хэрвээ хүн өөрийн зүрх сэтгэлийг Бурханд үнэхээр хэлдэггүй бол Бурхан хүний зүрх сэтгэлийг хөдөлгөхгүй эсвэл түүний дотор ажиллахгүй. Тиймээс залбирлын талаарх хамгийн чухал зүйл бол өөрийн үнэн зүрх сэтгэлийн үгийг Бурханд хэлж, өөрийн алдаа дутагдал эсвэл тэрслүү зан чанарын талаар ярьж, өөрийгөө Бурханд бүрмөсөн нээх явдал юм. Зөвхөн тэгвэл л Бурхан чиний залбирлыг сонирхох болно; эс бөгөөс Бурхан Өөрийн царайг чамаас нуух болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Залбирлын дадлын талаар”-аас

Хэвийн хүн шиг авирлах гэдэг нь авцалдаатай ярих явдал юм. Тийм бол тийм, үгүй бол үгүй гэсэн үг. Баримтуудад үнэнч байж, зүй зохистойгоор ярь. Бүү зальд, бүү худлаа ярь.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэв чанараа сайжруулах нь Бурханы авралыг хүлээн авахын төлөө юм”-аас

Өнөөдөр ихэнх хүмүүс өөрсдийнхөө үйлдлийг Бурханы өмнө аваачихаас хэтэрхий их айдаг ба чи Түүний махбодыг хуурч болох ч Түүний Сүнсийг хуурч чадахгүй. Бурханы ажиглалтыг тэсвэрлэж чадахгүй ямар ч хэрэг явдал нь үнэнтэй нийцэхгүй бөгөөд хаягдах ёстой; эс бөгөөс энэ нь Бурханы эсрэг нүгэл юм. Иймд залбирч байхдаа ч, ах эгч нартайгаа нөхөрлөж байхдаа ч эсвэл үүргээ биелүүлж, ажил хэргээ зохицуулж байхдаа ч чи зүрх сэтгэлээ Бурханы өмнө тавих ёстой. Чамайг чиг үүргээ биелүүлж байх үед Бурхан чамтай хамт байдаг бөгөөд санаа чинь зөв, Бурханы гэрийн ажлын төлөө байгаа цагт Тэр чиний хийдэг бүхнийг зөвшөөрнө, иймээс чиг үүргээ биелүүлэхдээ чи өөрийгөө чин сэтгэлээсээ зориулах ёстой. …

… Чиний хийдэг бүхэн, үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүрийг Бурханы өмнө аваачих ёстой. Өдөр тутмын сүнслэг амьдрал чинь—чиний залбирал, Бурханд ойр дотно байдал, Бурханы үгийг идэж, уух байдал, ах эгч нартайгаа хийдэг нөхөрлөл, чуулганы амьдралаар амьдарч байгаа байдал, хамтын үйлчлэлийг чинь хүртэл—Бурханы өмнө аваачиж, Түүгээр ажиглуулах ёстой. Ийм хэрэгжүүлэлт амийн өсөлтөд чинь тусална. Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх үйл явц бол ариусгалтын үйл явц юм. Чи Бурханы ажиглалтыг хэдий чинээ их хүлээн зөвшөөрнө, төдий чинээ их ариусах бөгөөд төдий чинээ Бурханы хүсэлд нийцнэ, ингэснээр чи садар самуун байдал, хөнгөн амьдралын дуудлагыг сонсохгүй бөгөөд зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Чи Түүний ажиглалтыг хэдий чинээ хүлээн зөвшөөрнө, Сатан төдий чинээ ичих ба чи махан биеэс төдий чинээ урваж чадна. Иймээс Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрөх нь хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой зам юм. Чи юу хийдэг нь хамаагүй, ах эгч нартайгаа нөхөрлөх үедээ хүртэл хэрвээ чи өөрийнхөө үйлдлийг Бурханы өмнө аваачиж, Түүний ажиглалтыг эрж хайдаг бол, хэрвээ санаа зорилго чинь Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагах явдал бол чиний хэрэгжүүлдэг зүйл хамаагүй илүү зөв байх болно. Чи өөрийн хийж байгаа бүхнийг Бурханы өмнө аваачиж, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрсөн цагт л Бурханы өмнө амьдардаг нэгэн болж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос

та нар өөрсдийнхөө хувь заяаны төлөө Бурханаар зөвшөөрөгдөхийг хичээх ёстой. Тэр нь, нэгэнт та нар Бурханы гэрт тоологдсон гэдгээ хүлээн зөвшөөрдөг тул Бурханд сэтгэл санааны тайван байдлыг авчирч, бүх зүйл дээр Түүнийг хангалуун байлгах хэрэгтэй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл чи өөрийн үйлдлүүддээ зарчимтай байж, тэдгээрийгээ үнэнд нийцүүлэх ёстой. Хэрвээ энэ нь чиний чадвараас давж байвал чи Бурханаар жигшигдэн, гологдох ба бүх хүнээр басамжлуулна. Чи ийм таагүй байдалд орчихвол Бурханы гэрийнхэнд тоологдож чадахгүй юм. Энэ бол Бурханаар зөвшөөрөгдөхгүй байх гэдгийн утга юм.

… Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх; үнэнийг хэзээ ч нуухгүй байх; хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх; өөрөө Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулж, Бурханыг ч, хүнийг ч хуурахаас татгалзах явдал юм. … Зарим хүн ёсорхуу, зүй зохистой байдлаар авирлаж, Бурханы өмнө нэн “сайн хүмүүжилтэй” байдаг боловч Сүнсний өмнө увайгүй болж, бүх эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүнийг үнэнч шударга хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэн агаад хүмүүстэй харьцахдаа чадамгай бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн байна гэж хэлнэ. Хэрвээ чиний үгс шалтаг тайлбар болон өөрийгөө зөвтгөсөн хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц зүйл байгаа бол, хэрвээ чи гэрлийн замыг эрж хайхын тулд өөрийнхөө нууцыг—өөрөөр хэлбэл өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчлэх маш дургүй бол Би чамайг авралыг хялбархан олж авч чадахгүй бөгөөд харанхуйгаас хялбархан гарч чадахгүй хүн байна гэж хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм. Хэрвээ чи илэн далангүй байхад бэлэн бол, хэрвээ чи өөрийн бүх юмыг зарлагадахад бэлэн байгаа бол, хэрвээ чи өөрийн амьдралыг Бурханы төлөө золиослож, гэрчлэлд зогсох чадвартай бол, хэрвээ чи зөвхөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг хэмжээнд үнэнч шударга бөгөөд өөрийгөө боддоггүй эсвэл өөртөө юм авдаггүй бол энэ хүмүүс нь гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

Өмнөх:Шударга хүн болон зальтай хүний хоорондох ялгаа юу вэ?

Дараах:Өөрийн үүргийг биелүүлнэ гэж юу вэ?

Танд таалагдаж магадгүй